Categories
мэдээ нийгэм цаг-үе

ДЭМБ-ын зөвлөмж: Ковидын үеийн хооллолт

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна гэж ДЭМБ-ын хоолны зөвлөмжид өгүүлжээ.

Шингэний хэрэглээ:
• Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
• Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах
Яагаад ногоон болон цагаан цай уух ёстой вэ?
Өөх, тосны хэрэглээ:
• Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
• Транс тос хэрэглэхгүй байх

Мах, махан бүтээгдэхүүн:
• Халуун шөлтэй хоол идэх
• Адуу, хонь, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
• Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
• Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

Жимс, хүнсний ногоо:
• Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих

Гурил, гурилан бүтээгдэхүүн:
• Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
• Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
• Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:
• Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
• Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Categories
мэдээ нийгэм

Далайд гарцгүй улсуудын бүлэг хэлэлцүүлэг өрнүүлэв

Далайд гарцгүй улсуудын Женев дэх бүлэг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-тай хамтран гадаад худалдааны талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Хэлэлцүүлгээр далайд гарцгүй улс орнуудын гадаад, дотоод худалдаанд тохиолдож буй саад бэрхшээл, транзит тээврийн талаар, мөн энэ оны арванхоёрдугаар сарын эхээр Женев хотноо болох Худалдааны сайд нарын 12 дахь бага хурлын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Транзит тээврийг зохицуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, дэлхий нийтийг хамарсан “COVID-19”-ийн цар тахлын улмаас хил, гааль, тээвэрт үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад хамтран ажиллахаар болов.

Монгол Улсаас Женев дэх НҮБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн бүлгийн зохицуулагчийн хувьд хэлэлцүүлгийг хөтлөв.

Үүний өмнө Далайд гарцгүй улсуудын Женев дэх бүлэг ДХБ-ын шинэ ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзалт хийсэн юм. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДХБ-ын ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала-д үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсч, өмнө нь Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улстай хамтран ажиллаж, Монгол орныг сайн мэддэг болсон хүний хувьд цаашид Монгол Улсын Засгийн газрын чадавхыг бэхжүүлэх, олон талт худалдаан дахь оролцоог өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДХБ дахь Азийн хөгжиж буй бүлэг болон Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зохицуулагчийн хувьд эдгээр орны ашиг сонирхлыг хамгаалах, тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх болон ДХБ дахь төлөөллийн талаар ДХБ-ын ерөнхий захиралтай санал солилцсон юм. Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала ДХБ-ын гол зөвлөлийн нэг болох Барааны худалдааны зөвлөлийн 2021-2022 оны даргаар сонгогдсон Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэнд ажлын амжилт хүсэж, ДХБ-ын Сайд нарын 12 дугаар чуулган Женев хотноо болох онцлог чухал цаг үед үр дүнтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэж байв.

ДХБ-ын Сайд нарын чуулган нь тус байгууллагын дээд түвшний шийдвэр гаргагч бүтэц юм. ДХБ-ын Сайд нарын өмнөх 11 дүгээр чуулган 2017 онд Аргентины Буэнос-Айрэс хотноо болсон юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Доктор, профессор Цэндийн Баатар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Шинжлэх ухаанаар овоглосон эрдэмтэн судлаачид эрдэм бүтээлийн онцлон тэмдэглэхүйц олон амжилттайгаар салбарын баяраа угтаж буй энэ өдрүүдэд Монгол Улсын төрөөс эрдэмтдэдээ хүндэтгэл үзүүлж, цол, шагнал хүртээв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 155 дугаар зарлигаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (ScD), профессор Цэндийн Баатар “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртэж, тус хүрээлэнгээс төрсөн 6 дахь гавьяат цолтон боллоо.


Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD), профессор Цэндийн Баатар нь 1978 онд МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, тус хүрээлэнгийн “Хөгжиж байгаа ба хөрөнгөтөн орон судлалын сектор”-т эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажилласнаас хойш өнөөг хүртэл 43 дахь жилдээ шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсад орон судлалыг үүсгэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн манай нэр хүндтэй ахмад эрдэмтний нэг юм.

Тэрбээр 1993 онд “Хятадын шинэчлэлийн бодлого: Өвөр Монголын нийгэм эдийн засгийн зарим асуудал” сэдвээр дэд доктор, 2007 онд “ Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг төлөвшүүлэх арга зам” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

Доктор Ц.Баатар нь нэгэн сэдэвт бүтээл 7, хамтын бүтээл 15, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн бүтээл 150 гаруйг бичиж, олон арван бодлогын зөвлөмж боловсруулж бэлтгэжээ.

Түүний судалгааны үр дүнд гаргасан бодлогын зөвлөмж, санал дүгнэлтүүд нь Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих явцад бүс нутгийн интеграци, эдийн засгийн гадаад харилцаа, глобалчлалын асуудлаар баримтлах төрийн бодлого, хөгжлийн концепци боловсруулахад онол, арга зүй, практик зөвлөмжийн хэлбэрээр үр дүнгээ өгсөн болохыг мэргэжлийн байгууллагууд зохих ёсоор үнэлсээр ирсэн байна.

Мөн тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор (PhD) Б.Цэнгэллхам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг 6 дугаар сарын 4-ний өдөр гардан авлаа.

Доктор Б.Цэнгэллхам боловсрол, шинжлэх ухааны байгууллагад нийтдээ 24 жил ажиллаж байгаагаас тус байгууллагад 14 жилдээ ажиллаж, бүс нутаг судлал, Монгол-Вьетнамын харилцааны талаар голлон судалгаа хийж байна. 2016 онд “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол-Вьетнамын харилцааны үзүүлэх нөлөө” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг (PhD) хамгаалсан юм.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдмийн хамт олноос төрийн цол, шагнал хүртсэн доктор, профессор ЦЭНДИЙН БААТАР, доктор БЯМБААГИЙН ЦЭНГЭЛЛХАМ нартаа халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэж байна.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН



Categories
мэдээ нийгэм

Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” жүжиг үзэгчдийн хүртээл болно

Ардын хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 90 жилийн ойд зориулан бүтээж буй Б.Цогнэмэхийн зохиол “Хаадын хаан” жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ.

Өнөөдөр тус жүжгийн зохиолын уншлага хийгдсэн байна.

дотор гэх мэтийн зураг байж болноЖүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/ нар ажиллаж байгаа юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Жефф Безос ирэх сард сансарт ниснэ

“Амазон” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос дүү Марк Безосын хамт ирэх долдугаар сард сансарт нисэх болсноо мэдэгджээ.

Тэрээр өөрийн пуужингийн компани болох “Blue Origin”-ий анхны сансрын нислэгийн зорчигчдын нэг болох юм.

Безос энэ талаар “Би таван настайгаасаа хойш сансарт аялахыг мөрөөддөг байсан. Тэгвэл би долдугаар сарын 20-нд дүүтэйгээ хамт сансрын аялалд гарахаар боллоо” хэмээн өөрийн “Инстаграм” хуудаснаа бичжээ. Тэрээр ирэх долдугаар сарын 5-ны өдөр “Амазон”-ы Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрох билээ.
Түүний тэрбумтан нөхөд болох Элон Маск, Ричард Брэнсон нар мөн сансрын пуужингийн бизнест олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа хэдий ч Безос тэдний дундаас анх удаа өөрийн компанийн пуужингаараа сансарт нисэх юм. Марк, Жефф Безос нар болон “Blue Origin”-ий анхны сансрын нислэгээр зорчих дуудлага худалдааны ялагчийг тээвэрлэх уг сансрын хөлөг нь 15 удаа туршилтын нислэг хийсэн аж.
“New Shepard” гэх нэртэй тус пуужин нь нийт зургаан зорчигчийг дэлхийгээс 100 км-ээс дээш өндөрт гаргах бөгөөд даралтат капсул нь шүхрээр дэлхийд буцаж ирэн, газардах юм. Энэхүү аяллын үеэр зорчигчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрч, дэлхийн зарим хэсгийг сансраас ажиглах боломжтой аж.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Г.Уянгадарь “Vibes” нэртэй шинэ уран бүтээл гаргалаа

“The Open Mic”-ийн тайзнаа “Туйлын туяа” дууг амилуулж олныг гайхшруулж байсан Г.Уянгадарь буюу Egga шинэ уран бүтээлээ гаргажээ.

“Vibes” нэртэй уг дууг “Тоонот рекордс” бүтээсэн ба шүлгийг реппер, продюсер Десант /Г.Батболд/ бичсэн байна.

Энэхүү дууг өчигдөр буюу зургадугаар сарын 7-нд youtube-д байршуулсан ба үүнээс хойш 100 гаруй мянган хүнд хэдийнээ хүрчээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд И.К.Азизовыг “Алтан гадас” одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Хоёр улсын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Алтан гадас одон гардуулсныхаа дараа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовт баяр хүргэж, Монгол Улсад суух Элчин сайдаар 2013 онд томилогдсоноос хойш хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллаж буйд нь талархал илэрхийлэв.

Цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа төмөр замын бүтээн байгуулалт, байгалийн хийн хоолойн төсөл онцгой ач холбогдолтой болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Тухайлбал, Монгол Улсын баруун бүсийн таван аймгийг холбосон төмөр замын дэд бүтцийг Кызыл, Абаканы чиглэлд, мөн зүүн бүсийн төмөр замын дэд бүтцийг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар Монгол Улс нь ОХУ-БНХАУ-ыг, цаашлаад Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болон хөгжих өргөн боломжтой гэдгийг тодотгосон юм.

Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одон гардан авсан Элчин сайд И.К.Азизовт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ажлын өндөр амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-аар 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой рашаан, сувиллын жагсаалт

Даатгуулагч та ЭМДЕГ-тай гэрээт рашаан, сувилалд нэг удаад таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой аж.

Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна.


ЭМД-ын шимтгэлийн хэмжээ ямар байдаг вэ?

ЭМД-ын шимтгэл тухайн жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалан жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал,

  • 2016 он 46080 төгрөг
  • 2017он 57600 төгрөг
  • 2018 он 28800 төгрөг
  • 2019 он 38400 төгрөг
  • 2020 он 50400 төгрөг
  • 2021 он 50400 төгрөгөөр тооцож 271.680 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлснөөр даатгуулагч хэрэгцээт тусламж, үйлчилгээг улсын болон гэрээт хувийн эрүүл мэндийн байгууллагуудаас ЭМД-аараа авах боломж бүрдэнэ.

Шимтгэлээ өөрөө хариуцан төлөх даатгуулагчид хэн багтах вэ?

  • Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч
  • Малчин
  • Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн харьяалалгүй хүн
  • Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч нар хамаарна.
Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

Гадаад улс орнуудаас 2020 оны гуравдугаар сараас аравдугаар саруудад тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа авна уу.

Гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авах боломжтой.

Мөн 266828 дугаараас лавлаарай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13.764 иргэнд олгожээ

Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр боллоо.

Засгийн газар долоо хоног бүр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсдог.
Сангийн яамны танилцуулгаас үзвэл Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9, репо санхүүжилттэй зээл 23.6, ипотекийн зээл 34.7 хувьд хүрчээ. Хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13,764 зээлдэгч аваад байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 41 хувь гэсэн үг юм. Зээлийн идэвх нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Цогц төлөвлөгөөний хүрээнд малчид зээл авах хүсэлтээ илэрхийлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг нэмэгдүүлэх гурван хувийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн хэмжээг нэг их наяд төгрөгөөр нэмэх, малчдад зээл олгохтой холбоотой асуудлыг судалж танилцуулахыг холбогдох сайд нарт өглөө.
Ерөнхий сайд нийслэл хотод ажилласантай холбогдуулан:
– Түгжрэлийг бууруулах зорилгоор нүхэн гарцууд барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх
– Сэлбэ голын дагуух тохижилт, урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан байгуулах хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгах
– БГД-ийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал боловсруулан танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг, чиглэл болголоо.