Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг: “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” уриан дор Хүүхдийн паркыг моджуулав

Дундговь аймгийн 10 жилийн сургуулийг 1991 онд төгсөгчид “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлье” уриан дор Мандалговь хотын хүүхдийн парк, хүүхдийн цэцэрлэгийн хашааг моджууллаа.

Тухайн үед тус аймагт бүрэн дунд боловсрол олгодог гурван сургууль байсан нь Улсын тэргүүний нэгдүгээр сургууль, хоёрдугаар сургууль, Эрдэнэдалай сумын сургууль юм.

Дээрх гурван сургуулийг 1991 онд төгсөгчид нэг талаас аймгийнхаа ногоон хөгжлийг дэмжиж, нөгөө талаас ирээдүйн бяцхан хүүхдүүдийн хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг тохижуулах зорилгоор ийнхүү мод тарих хөдөлгөөнд нэгдсэн байна.

Тус хамт олон ийнхүү Мандалговь хотын хүүхдийн паркад 350, Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн хашаанд 120 мод, жимс жимсгэний бут тарьсан бөгөөд дээрх байгууллагуудад мандлын цэцэг тариалах үр өгч, усалгааны шланк, мотопомп зэргийг хүлээлгэн өгч, усалгааны асуудлыг нь шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 16-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зургадугаар сарын 16-ны өдөр болох тов гарлаа.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх аж.

Маргаанд хамрах хуулийн заалтууд:

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47.6. Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.6. Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч, мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Hades тоглоомын зохиолчид “Nebula” шагнал хүртлээ

Америкийн Supergiant Games компанийн зохион бүтээсэн Hades хэмээх видео тоглоом “Nebula” шагнал хүртлээ. Энэ тухай АНУ-ын зөгнөлт зохиолчдын эвслийн хуудсанд мэдээлжээ.

Компанийн уран сайхны удирдагч бөгөөд тоглоомын зохиолыг бүтээгч Грег Касавиныг шүүгчид онцлон тэмдэглэжээ. Өмнө нь тэр Pyre, Transistor, Bastion тоглоомуудыг бүтээлцэж байжээ.

Hades-тай хамт видео тоглоомын гол шагналд өрсөлдөгчид нь Kentucky Route Zero, Spiritfarer, Scents & Semiosis, The Luminous Underground, Blaseball зэрэг байлаа.

Дээрх видео тоглоом 2018 онд анх гарсан ч 2020 оны есдүгээр сард бүрэн хувилбарыг нь танилцуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу зургадугаар сарын 7-нд иргэдээс нийт 310 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа хоёр минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 18 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, зургаан иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11.888 иргэнийг дархлаажуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан вакцины цэг маргааш буюу зургадугаар сарын 9-нд ажиллахгүй. Зургадугаар сарын 10-наас дархлаажуулалт хуваарийн дагуу үргэлжилнэ. Шинжилгээ авах цэгүүд хуваарийн дагуу ажиллана.

Нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ.

1.Баянгол дүүрэг info@bgd.mn

2.Баянзүрх дүүрэг info@bzd.ub.gov.mn

3.Багануур дүүрэг info@bnd.ub.gov.mn

4.Багахангай дүүрэг zdtg@bagakhangai.ub.gov.mn

5.Сүхбаатар дүүрэг info@sbd.gov.mn

6.Сонгинохайрхан дүүрэг songino_hairhan@skhd.ub.gov.mn

7.Хан Уул дүүрэг info@khanuul.mn

8.Чингэлтэй дүүрэг info@chingeltei.gov.mn

9.Налайх дүүрэг nadubgov@webmail.com

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Цус сорогч загас буюу Амазонкийн бяцхан мангас Кандиру

Харахад энгийн нэг жараахай шиг болов ч цусаар хооллодог, хүн болон амьтдад хангалттай аюул учруулж чадах бяцхан загас байдаг аж.

Амазонкийн голд амьдардаг энэ жижигхэн загас нь замдаа тааралдсан бvхнийг идэх бөгөөд маш хурдан амьтны биед нэвтрэн орж паразит адил цусыг нь сордог.
Кандиру нь 5 см ч хүрэхгүй урттай, нарийхан, тунгалаг биетэй байдаг.
Голын усанд орж буй хүний шээсний сvвээр нь нэвтэрч маш их өвдөлт мэдрүүлэх бөгөөд эцэст нь үхэлд ч хүргэж болзошгүй. Гэхдээ хүмүүс рүү дайрах нь маш ховор тохиолддог. Шээсний сүв рүү мөлхөж байгаа кандируг гаргаж авсан анхны тохиолдол 1997 онд Бразилд бүртгэгдсэн байна. 1999 онд Америкийн биологич С.Спотт энэ явдлыг нарийвчлан судлахаар Бразилд очжээ. Тэрбээр уг судалгааныхаа талаар “Кандиру – цус сорогч сахалт загасны тухай домог” номдоо дурджээ.
Кандиру загас чухам усны vнэр мэдрэхээсээ илүүтэй усны шорчигнон урсах чимээнд татагддаг гэж таамаглажээ. Учир нь бусад загаснуудын заламгайгаар гарч буй усны чимээ, хүний шорчигнон дуугарах шээсний чимээг сонсч дайрдаг гэжээ.
Кандиру том загасны заламгай руу нэвтрэн орж таатай байрлал авмагцаа өөрөөсөө жижиг өргөснvvд гарган шигдэж цусыг нь сорж эхэлдэг. Том загасны биед нэвтрэн орж ханатлаа цус сороод салдаг бол хvний бие рүү нэвтрэн орсон Кандиру буцаж гарч чаддаггүй. Ийм тохиолдолд мэс засал хийхээс єєр аргагvй аж. Учир нь шээсний сүвээр тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгддэг.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба

Categories
мэдээ эдийн-засаг

Тяньжинд импортын барааны 4000 чингэлэг гацжээ

Ковид19-ийн улмаас Тяньжины худалдааны боомтод өнгөрсөн сарын 31-ний байдлаар Монгол Улсын импортын барааны 4000 чингэлэг 40-45 хоног сул зогсож байгаа талаар “Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 3-ны байдлаар Тяньжин боомтын үндсэн хоёр терминал чингэлэг хүлээн авах боломжгүй байдалтай болжээ. Түүнчлэн боомтод олон хоног ачаа бараа гацаж байгаагаас олон эрсдэл үүсэж байгаа талаар холбогдох байгууллага мэдээлсэн юм. Тодруулбал,

  • Хэрэглэгчид ачаа бараа авах хугацаа хойшлох,
  • Хүнсний барааны хадгалалтын хугацаа дуусах, бараа бүтээгдэхүүн хаягдах,
  • Онцгой татварын шатлалын хязгаарлалттай, үйлдвэрлэсэн огноо бүхий хуучин автомашинуудын татвар хураамж импортлогчийн анх тооцоолсноос их болж буй учир уг ачааг авахаас татгалзах, гааль дээр орхих,
  • Улирлын чанартай бараа бүтээгдэхүүний борлуулалтын хугацаа дуусах зэрэг цөөнгүй эрсдэл бий болж байгаа аж.

Мөн БНХАУ-ын далайн тээвэрлэгч “Cosco Shipping Lines CO.,LTD” компани нөхцөл байдлаас үүдэн өөрийн эзэмшлийн чингэлгийн түрээсийн зардлаа өсгөх, боомт дээрх сул зогсолтоос төлбөр авах, ашиглалтын үнэгүй хугацааг багасгах зэргээ өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж, тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд ковидын улмаас 12656 хүн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6423 хүн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тэдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл,
  • Хөнгөн-3,892
  • Хүндэвтэр-1,892
  • Хүнд-506
  • Маш хүнд-133 хүн байгаа юм.
Түүнээс гадна гэрийн хяналт тусгаарлалтад 6,233 хүн байгаа бөгөөд тэдгээр иргэд коронавируст халдварын хөнгөн хэлбэрийн оноштойгоор Өрхийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа юм.
Гэртээ хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэртээ эмчлэгдэж байгаа хүмүүс дархлаагаа дэмжиж сайн унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Тэрбээр “Хэрэв ямар нэг зовуурь илэрсэн тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төв рүүгээ холбогдож зөвлөгөө авахаас гадна Өрхийн эмнэлгээр дамжуулан нарийн мэргэжлийн эмч дуудаж үзүүлэх боломжтой” гэсэн юм.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Six feet” кино АНУ-д нээлтээ хийнэ

Цар тахлын улмаас 2020 онд нээлтээ хийх байсан дотоод, гадаадын олон кино хойшилсон. Гэхдээ цаг наашилж дэлхийн кино театрууд нээлтээ хийж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Монголын кино найруулагч Балхжавын Чингүүний ээлжит бүтээл “Six Feet” УСК эхний нээлтээ АНУ-д хийхээр товоо зарласан байна.

Уг кино нь найруулагч Б. Чингүүний долоо дахь бие даасан уран бүтээл ба “ Mogul Pictures”– ийн өргөн дэлгэцийн 10 дахь бүтээл юм.

Энэхүү бүтээлийг АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид зургаадугаар сарын 12, 13, 19, 20-нд дэлгэцнээ толилуулна.

“Six Feet” УСК зохиолыг кино найруулагч Б.Чингүүн өөрөө бичсэн бөгөөд 2020 оны цар тахлын хамгийн хүнд үеүдэд зураг авалтууд амжилттай хийгджээ. Түүнчлэн кинонд Монголын болоод гадаадын залуу чадварлаг жүжигчид тоглож, кино зураг авалтаа АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид хийжээ. Киноны гол дүрд Монгол талаас жүжигчин Ч.Сэлэнгэ, жүжигчин Б.Болдбаатар нар тоглосон юм. Жүжигчин Ч.Сэлэнгийн хувьд “18 нас би чамд хайртай”, “Хайр” “Аз жаргал”, “Охид” ОАКино зэрэгт гол дүрийг бүтээж үзэгчдэд танигдсан бол УДЭТ-ын тав дахь Жульеттад тоглосноор тайз дэлгэцийн уран бүтээлчдэд төдийгүй үзэгчдэд өөрийн чадвараа харуулж чадсан юм.

Харин жүжигчин Б.Болдбаатарын хувьд одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд, уг кинонд год дүр болон продюсераар ажилласан байна.

Мөн Америк талаас залуу жүжигчин, дуучин Брайан Лопез, Чарльз Смит, Эд Сайтс нар гол дүр ба туслах дүрүүд тогложээ.

90 минутын турш үргэлжлэх уг кино нь адал явдалт, драмын төрлийн кино бөгөөд, цаг хагас үргэлжлэх энэхүү хугацаанд хүний шунал, мөнгөний үнэ цэн, гэр бүлийн хайр, харь нутгийн хүнд хэцүү тухай өгүүлнэ. Түүнчлэн хүн төрөлхтний түүхэнд гунигт түүх болон үлдэх ковид–19, болоод цагдаа нарын гарт харамсалтайгаар амиа алдсан африк гаралтай иргэн Жорж Флойдын талаар ч бодит үнэнг харах боломжтой.

Монголын киночдын чансааг харуулж, кино бүтээгчдийн өлгий нутаг гэгдэх АНУ-д эхний нээлтээ хийн салхийг хагалах “Six Feet” УСК-ны хамт олонд амжилт хүсэхийн сацуу, эх орондоо ч ирэн нээлтээ хийхийг тэсэн ядан хүлээе.

Categories
мэдээ нийгэм

Цахимаар иргэдээс 67 сая төгрөг​ залилсан этгээдүүдэд 1-8 жилийн хорих ял оногдуулжээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох цахим залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
Дээрх нэр бүхий иргэд нь бүлэглэн 2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны есдүгээр сар хүртэл хугацаанд бусдын фэйсбүүк сүлжээнд хууль бусаар нэвтэрч, найзын холбоотой хүмүүст нь мөнгө зээлэхийг хүссэн утгатай зурвас илгээн нийт 84 иргэнээс 66 сая 853,354 төгрөгийг залилж авсан байна.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэр бүхий таван иргэнд 1-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, бусад дөрвөн иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард 345 мянган тонн хүнс импортолжээ

Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн сарын импорт, экспортын дүнг танилцууллаа.

Өнгөрсөн сард манай улс нийт арван төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, БНТУ, Вьетнам зэрэг орнуудаас худалдан авч хэрэглэжээ. 2019, 2020 оны мөн үетэй харьцуулахад хүнсний импорт ихээхэн өссөн байна. Улаанбуудайн импорт хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал 188 хувь буюу хамгийн өндөр хувиар өсчээ.

Импортын гол нэрийн бүтээгдэхүүний эхний таван сарын татан авалтын тоо, хэмжээ ч мөн өнгөрсөн оныхоос өссөн байна. Тодруулбал, өндөгний импорт 30.6 хувиар, өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 66.3 хувиар өсчээ. Харин элсэн чихрийн импорт 1.9 хувиар буурсан байна. Өнгөрсөн сард манай улс 345 мянган тонн хүнсийг импортоор авч хэрэглэжээ.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.