Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон алгадуулжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутагт иргэдтэй уулзах үеэрээ нэгэн эрд алгадуулжээ.

Тэрбээр Францын зүүн өмнөд бүсийн Тайн Лэрмитаж тосгонд бизнес эрхлэгчид, оюутнуудтай цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн талаар уулзалт зохион байгуулаад гарч явахдаа иргэдтэй мэндчилсэн байна.

Амны хаалт, нүдний шил зүүсэн нэг эрэгтэй гэнэт “Montjoie Saint Denis” гэх хаант засаглалыг дэмжигчдийн уриаг хашгираад, Макроныг алгаджээ. Дараа нь тэр “Макронизм сөнөтүгэй” хэмээн хашгирсан байна.

Ерөнхийлөгчийн бие хамгаалагчид даруй сайхь этгээдийг баривчилж, аюулгүй болгожээ. Энэ үйл явдлын дараа Ерөнхийлөгч Макрон “Маш гэнэтийн үйл явдал байлаа. Цаашдаа ийм явдал гарахаас сэргийлж, олон нийтийг хамарсан арга хэмжээнд хүчирхийллийг дэмжигч хүмүүсийг оролцуулахгүй байх хэрэгтэй. Тэдэнд ингэх эрх байхгүй” хэмээн хэлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчлан шалгаж байгаа аж.

Сөрөг хүчнийхэн хүртэл уг экстремист үйлдлийг буруутгаж буйгаа илэрхийлсэн байна. Үндсэрхэг үзэлт, сөрөг хүчний Үндэсний хөдөлгөөн намын тэргүүн Марин Ле Пэн “Ардчилсан хэлэлцүүлэг хичнээн ширүүн байсан ч хүчирхийллийг тэвчих ёсгүй” хэмээгээд, Ерөнхийлөгч халдлагад өртсөнд харамсаж буйгаа илэрхийлжээ.

Макроны хувьд жирийн иргэдийн аж амьдралыг мэддэггүй, хэт баян цатгалан амьдардаг хэмээн байнга шүүмжлүүлдэг. Тэрбээр энэ шүүмжлэлийг дарахын тулд сүүлийн үед аль болох энгийн иргэдтэй уулзаж, ойр байхыг хичээж байгаа юм. Харин энэ нь эргээд түүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэвлэлүүд бичжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Э.Даваажамц ​8 дахь өдрөө Говь-Алтай аймгийн нутагт гүйж байна


Ахлах ахлагч Э.Даваажамц 8 дахь өдрийн гүйлтээ эхлүүлжээ.
Тэрээр Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багт хоноглоод 296 дахь километрээсээ гүйсэн байна.
Өнөөдөр ахлах ахлагч маань мөн л адил 45-50 км замыг туулах зорилготой. Түүний биеийн байдал маш сайн байгааг багийнх нь гишүүн болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч Б.Золбоо уламжлав.
Мөн нутгийн иргэд хоол, цайтай угтаж байгаа аж.

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

campsite болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно

Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1312 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1312 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 970 нь Улаанбаатар хотод, орон нутагт 340, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 69022 боллоо.

Мөн зургаан иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 324 болж байна.

  • 72 настай эрэгтэй
  • 83 настай эмэгтэй
  • 73 настай эрэгтэй
  • 77 настай эрэгтэй
  • 67 настай эмэгтэй
  • 89 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 444 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 55157 болов.

Одоогоор 6818 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн- 4235
  • Хүндэвтэр- 1911
  • Хүнд- 532
  • Маш хүнд -140 хүн байгаа юм.
Categories
мэдээ улс-төр

СЕХ-ноос 12:00, 16:00, 22:00 цагт мэдээлэл хийнэ

Энэ удаагийн сонгуульд нийт 2 040 556 сонгогчийг бүртгэжээ. Тэд орон даяар байгуулсан 2087 хэсэгт очиж саналаа өгнө.

СЕХ өнөөдөр дөрвөн удаа санал хураалтын явцыг танилцуулна. 12:00, 16:00, 20:00 цагуудад болох хэвлэлийн бага хурлыг бид та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно. Цар тахлын улмаас СЕХ хүсэлт гаргасан бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг дотогш нэвтрүүлэх боломжгүй болсон.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Сонгуулийн ерөнхий хороонд ажиллах сэтгүүлч, зураглаачдын тоонд хязгаарлалт тогтоож, нийт 45 хүнийг нэвтрүүлэх болжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дархлаажуулалтын цэг ажиллахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 2021 оны зургаадугаар сарын 9-ний 07:00-22:00 цагийн хооронд болж байна.

Үүнтэй холбоотойгоор дархаажуулалтын цэгүүд ажиллахгүй болохыг нийслэлийн Онцгой комиссоос өчигдөр мэдээлсэн.

Харин пүрэв гаригаас тухайн цэгүүд хуваарийн дагуу ажиллах юм.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өглөө

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07:40 цагт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд ирж саналаа өгөв.

Түүний сонгуулийн штабаас саналаа хэзээ өгөх мэдээллийг хэвлэлийнхэнд урьдчилан зарлаагүй юм. Тэрээр хоёр охины хамт ирж саналаа өгчээ.

No description available.

No description available.

No description available.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Саид Моллаей, Б.Ганхайч нар барилдана

Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаанууд өнөөдөр болно. Өнөөдрийн эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд Монгол Улсын шигшээ багаас Саид Моллаей, Б.Ганхайч нар зодоглоно.

  • Эрэгтэй -81 кг

В хэсэгт багтсан Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрдугаар тойрогтоо Египетийн Абделрахман Мохамед болон Монтенегрогийн Никола Гусич нарын хэн ялсантай нь барилдах юм.

  • Эмэгтэй -63 кг

С хэсэгт багтсан Б.Ганхайч эхний тойрогтоо Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгсдийн багаас оролцож буй Муна Дахуктай учраа таарчээ.

Гурван өдрийн дараах байдлаар Монгол Улсаас МУГТ М.Уранцэцэг, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртээд байна. Одоогоор Монгол Улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар багийн дүнгээр есдүгээр байранд жагсаж буй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Нүхэн гарцууд усанд автжээ

Өчигдөр буюу зургадугаар сарын 08-нд Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, зарим газрууд усанд автсан байна.

Тодруулбал, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц усанд автаж, хаагджээ.

Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас нийслэл хотын авто зам битүү усаар дүүрч, явган хүн битгий хэл машин явахад ч хэцүү болдог. Яг ийм дүр зураг Улаанбаатарт хэвийн үзэгдэл болоод удаж байна.

Тиймээс иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ус болон авто зам гэх мэтийн зураг байж болно

No description available.

гадаа гэх мэтийн зураг байж болно

авто зам болон ус гэх мэтийн зураг байж болно


гадаа гэх мэтийн зураг байж болно

ус гэх мэтийн зураг байж болноавто зам гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат, эхнэрийн хамт саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуульд өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн санал авах байранд очих боломжгүй иргэдийн саналыг өчигдөр 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан юм.

Коронавирусийн халдвар авсны улмаас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат, эхнэр Д.Оюунцэцэгийн хамт өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгчээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.1-д:

Өөрийн байнга оршин суугаа аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна гэж заасан.

Уг заалтын дагуу улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргажээ. Үүний 18 мянга нь эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 7051 нь улаан бүс болон тусгаарлалтад байгаа, эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчид юм байна.