Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний экспорт тавдугаар сард 1.32 сая тоннд хүрч өсөв

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.93 тэрбум ам.долларт хүрч, 48.2 хувиар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Тодруулбал эхний таван сард 3.32 тэрбум ам.долларын экспорт хийж өмнөх оны мөн үеийнхээс 65.7 хувиар нэмэгджээ. Мөн импорт 2.6 тэрбум доллартай тэнцэж, 30.6 хувиар өссөн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 722.4 сая ам.долларын ашигтай гарлаа.

Зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны бүтээгдэхүүн нийт экспортын 81 хувийг бүрдүүлжээ.

Эрдсийн экспортыг орлогын дүнгээр эрэмбэлвэл зэсийн баяжмал тэргүүн байранд орлоо. Оны эхний таван сарын байдлаар зэсийн баяжмалын экспортын орлого 1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 63 хувиар өсчээ. Харин биет жингээр зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар буурч 491 мянган тоннд хүрлээ.

Нүүрсний экспортын тухайд оны эхний таван сард 8.63 сая тонн нүүрс буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3 хувиар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Энэ хугацаанд нүүрсний экспортын орлого 933 сая ам.доллартай тэнцэж 82 хувиар дээшилжээ. Өмнөх оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт бараг “тэг зогсолт” хийж байсан тул ийнхүү энэ онд нүүрсний экспорт харьцангуй сайн байгаа мэт харагдана. Гэвч үнэндээ нүүрсний экспорт энэ онд төлөвлөгөөнөөс ихээхэн хоцрогдолтой байгаа бөгөөд тавдугаар сараас л байдал арай дээрдэх шинж ажиглагдлаа. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.32 сая тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.1 хувиар бага боловч өмнөх сарынхтай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Гэхдээ хэвийн үзүүлэлтээр сард 3-4 сая тонн нүүрс экспортолдогтой харьцуулахад энэ дүн нь хавьгүй багад тооцогдоно.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт оны эхний таван сард 3.38 сая тонн буюу 446 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр ялимгүй буурсан ч, орлогын дүнгээр 90 хувиар дээшилжээ. Ингэснээр төмрийн хүдэр экспортын орлогын дүнгээр гуравт эрэмбэлэгдлээ.

Газрын тосны экспорт мөн хугацаанд 136 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 452 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл газрын тосны худалдаа хамгийн өсөлттэйд тооцогдож байна.

Харин алтны экспорт оны эхний таван сарын байдлаар буурчээ. Бусад төрлийн эрдсийн хувьд бүгд экспортын орлогоор өсөлттэй гарлаа.

Categories
мэдээ нийгэм

Үерт автсан авто зам, нүхэн гарцуудыг түр хаалаа

Нийслэлд хоёр өдөр үргэлжилсэн борооны улмаас олон байршилд автозам, нүхэн гарц усанд автаад байна.

Тээврийн цагдаагийн албанаас дараах байршилд автозамыг түр хаагаад байна. Үүнд

  • Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц,
  • Нарны замаас урагш төмөр замын дээгүүр
  • Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам,
  • Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг хаажээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн эдийн засаг энэ онд 5.6 хувиар өснө гэж таамаглажээ

Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийг 5.6 хувьд хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж буйгаа мягмар гаригт танилцууллаа. Энэ нь нэгдүгээр сарын таамаглалаас 1.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өсөлтийг авч үзвэл, АНУ-ын эдийн засаг энэ онд 6.8 хувиар, БНХАУ-ын эдийн засаг 8.5 хувиар өсөх төлөвтэй байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын хувьд энэ үзүүлэлт 4.4 хувь, бага орлоготой орнуудынх 2.9 хувьтай байна хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд урьдчилан таамаглажээ.

“Дэлхийн эдийн засаг “COVID-19″ цар тахлын улмаас 2020 онд 3.5 хувиар агшсан тул дэлхий дахин сүүлийн 80 жилд байгаагүй өсөлтийг энэ онд үзэх төлөвтэй байна” гэж Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд цохон тэмдэглэжээ.

Гэвч улс орнуудын эдийн засгийн өсөлт вакцинжуулалтын улмаас 2021 онд өөр хоорондоо эрс ялгаатай байх төлөвтэй байна. Тодруулбал, АНУ тэргүүтэй чинээлэг орнууд манлайлах хандлагатай байгаа бол хөгжиж буй, бага орлоготой орнуудын хувьд “COVID-19” цар тахал болон түүний нөлөөнд үргэлжлэн нэрвэгдэж магадгүй аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа

Монгол орны ихэнх гол мөрний зургадугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджийн орчим буюу бага байх төлөвтэй байна.

Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голуудын зургадугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нуруунаас эх авах Туул, Ерөө, Онон, Хэрлэн голын эх Их Хянганы нурууны Халх зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын сүүлийн арав хоногт түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэй байна.

Мөн агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр худалдаа, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуультай холбоотойгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:
67.1
.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:

67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах

67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах

67.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах-ыг хориглоно гэж заажээ.

Энэ хуулийн дагуу сонгуулийн санал хураах өдөр худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй. Мөн зургаадугаар сарын 8-наас 10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглох захирамжийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар гаргажээ. Сонгуулийн санал хураах өдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ саналаа өглөө

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ Баянгол дүүргийн 24-4-1 дүгээр хэсгийн санал авах байрандсаналаа өглөө.

Тэрбээр, Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг цогцлоох сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна. Энэ удаагийн сонгууль шударга явагдах найдвар алга байна. Эрх баригчид асар их хэмжээний мөнгө тарааж байна. Хэний мөнгөөр хэнийг худалдаж авч байгаа юм бэ. 100, 200, 300, 400 мянган төгрөг тараалаа. Энийг шалгахын төлөө хууль хяналтынхан ажиллахгүй байна.

Манай гэр бүлийн хүний эгчид л гэхэд 100 мянган төгрөг өгсөн байна. Иргэддээ хандаж хэлэхэд таны халааснаас мөнгө хулгайлаад танд өгч байгаа учир мөнгийг нь аваад, үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө сонголтыг хийгээрэй” гэв.

No description available.

No description available.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Хан-Уул дүүргийн 29-17- 2 хэсгийн хорооны санал авах байранд очиж саналаа өглөө.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 79 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу зургадугаар сарын 08-ны өдөр 1306 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс зөрчлийн 1023, хулгайлах 17, гэр бүлийн хүчирхийллийн 79, эрүүлжүүлэгдсэн 98, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 105 дуудлага бүртгэгджээ.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: Саналын хуудасны зургийг авч, олон нийтэд түгээх нь хуулиар хориглосон

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.

Улсын хэмжээнд 12 цагийн байдлаар 287,566 иргэн саналаа өгч, 13.45 хувийн ирцтэй байна.

Архангай 8.9
Баян-Өлгий 5.6
Баянхонгор 13
Булган 9,4
Говь-Алтай 15,8
Говьсүмбэр 16,3
Дархан-Уул 14.2
Дорноговь 14.6
Дорнод 10.4
Дундговь 15.3
Завхан 14.2
Орхон 16.6
Өвөрхангай 12.6
Өмнөговь 14,3
Сүхбаатар 15.3
Сэлэнгэ 9.03
Төв 12.7
Увс 9.7
Ховд 11.3
Хөвсгөл 12.4
Хэнтий 14.6
Улаабаантар 14,8

Зөөврийн хүсэлт өгсөн сонгогчдын 92.1 хувь саналаа өгсөн байна.

920 эмнэлэгт, гэрийн тусгаарлалтад байгаа 4869, нийт Ковид шалтгаантайгаар эмчлүүлж байгаа 5789 сонгогч саналаа өгсөн.

СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар 2,087 хэгсийн хороонд сонгуулийн санал хураалтын ажил эхэллээ. Сонгуулийн 12:00 цагийн ирцийн мэдээг та бүхэнд танилцуулъя. СЕХ энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээг шинэ программ хангамжаар нэгтгэлээ.

Нийслэл болон аймгийн төвүүдийн 718 хэсэг цаг тутамд мэдээгээ программд илгээж байгаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:30 цагт Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд очиж, саналаа өглөө.Тэрээр “Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль хоёр зүйлээр онцлог болж байн Нэгдүгээрт, цар тахлын хүнд үед сонгууль болж байна. Мөн зардал багатай тайван сонгууль болж өнгөрлөө. Иргэдийн идэвх өндөр байгаад баярлаж байна. Иргэд сонгуульдаа хариуцлагатай хандаж байна. Монгол Улс 1992 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа Ерөнхийлөгчөө зургаан жилээр сонгох гэж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааран улс төрд олон үйл явдал өрнөдөг байв. Парламент дөрвөн жилээр ажиллаж, Ерөнхийлөгчөөс өөр хугацаатай ажиллах болсон нь улс төрд өөрчлөлт авчирна.

Өнгөрсөн 30 жилд гуравхан Засгийн газар л дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа ажиллажээ. Бид цаашид Засгийн газрыг илүү урт хугацаанд ажиллуулах хэрэгтэй. Цагаан сонголт бол сайн арга биш. Сонгуульд өндөр зардал зарцуулдаг. Цар тахлын амаргүй үед дахин сонгууль явуулах нь манай улсад ашиггүй гэв.