Categories
мэдээ улс-төр

Санал хураалт дуусахад 30 минут үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахад 30 минут үлдлээ.

21:00 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт сонгогчдын ирц 52 хувь буюу 1.010.188 иргэн саналаа өгөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 2041172 иргэн байгаа юм.

Categories
гадаад мэдээ

БНСУ 60-64 насны иргэдээ АстраЗенека вакцинд хамруулж эхэлжээ

БНСУ 60-64 насны иргэдээ астразенека, армийн 30-аас доош насны алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцинаар дархлаажуулж эхэллээ. Тус улсын эмч мэргэжилтнүүд коронавирусийн халдвар авсан нөхцөлд хүндээр өвдөх эрсдэлтэй бүлэг буюу 60-аас дээш насны иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм байна.

Тус улсад явуулсан судалгаагаар АстраЗенека-Оксфордын вакцины нэг тунг хийлгэхэд коронавирусийн халдвараас 90 хувь, нас барах эрсдэлээс 100 хувь хамгаалж байгаа үр дүн гарсан байна. Мөн тус улс армийн 30-аас доош насны 350 гаруй мянган алба хаагчдаа Пфайзер-Бионтехийн вакцин хийж эхэлжээ. Тус улс өнгөрсөн сард армийн 30-аас дээш насны алба хаагчдад АстраЗенекагийн вакцин хийсэн юм байна.

Мөн бага сургуулийн 1, 2 дугаар ангийн багш нар, цэцэрлэгийн багш ажилчид, өдөр өнжүүлэх төвийн ажилчид 30-аас доош настай бол өнөөдрөөс Пфайзерын вакцинд хамрагдахыг зөвшөөрч байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгос улс 7,5 сая хүн буюу хүн амынхаа 14,8 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц 51.5 хувьтай байна

20:00 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт сонгогчдын ирц 49.64 хувь буюу 1.011.496 иргэн саналаа өгөөд байна.

Харин нийслэлийн ирц 20:00 цагийн байдлаар 51.51 хувьд хүрлээ. Дүүргүүдээс

  • Сүхбаатар 55.29
  • Багахангай 59.21
  • Чингэлтэй 49.02
  • Баянгол 56.86
  • Сонгинохайрхан 47.41
  • Баянзүрх 50.84
  • Хан-Уул 53.24
  • Багануур 52.14
  • Налайх 49.94 хувьтай байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Сүүлийн дөрвөн жилд уул уурхай, олборлолт ДНБ-ий 24 орчим хувийг бүрдүүлжээ

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, олборлолтын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 орчим хувийг бүрдүүлсэн дүнтэй байна.

Үүнээс уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жин 2018 онд хамгийн их буюу 24.5 хувь хүрч байжээ. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Тухайлбал: 2000 оны дунд үеэс дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн Монголын олборлох салбар дотоодын эдийн засагт эзлэх байр суурь огцом нэмэгдсэнийг Дэлхийн банкны судалгаанд онцолжээ. Цар тахал дэгдсэн 2020 онд дотоодын эдийн засаг 5.3 хувиар буурсан байна. Энэ нь 1992 оноос хойших хамгийн огцом уналт боллоо.

Харин энэ оны эхэн үеийг авч үзвэл цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зэсийн баяжмал, нүүрсний экспорт саарчээ. Нөгөө талаас түүхий эдүүдийн үнэ өндөр байгаа нь экспортын орлогод эергээр нөлөөлөхөөр байгаа юм.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 09-ний 20 цагаас 06 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Санал хураалт дуусахад 3 цаг үлдлээ

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахад гурван цаг үлдлээ. Өнөөдөр өглөө 07:00 цагт орон даяар эхэлсэн сонгуулийн ирц 19:00 цагийн байдлаар 47 хувьтай байна.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд сонгуулийн ирцийн ээлжит мэдээллийг 20:00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэх юм.

Иргэд, сонгогчид та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Categories
мэдээ спорт

Саиед Моллай Африк тивийн аваргыг цэвэр яллаа

Хуваарь ёсоор тэмцээний дөрөв дэх эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саиед Моллай “B” хэсгийг тэргүүлж эхний тойрогт хийлж, 2020 оны Африк тивийн аварга Египетийн Мохамед Абдулрахманыг цэвэр яллаа.

Түүнтэй дараагийн шатанд Израилийн залуу бөх Гемер Дин Яааков барилдах юм.

Эмэгтэйчүүдийн -63кг жинд Үндэсний шигшээ, Зэвсэгт хүчний”Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт IJF-н тамирчин Муна Дахоукийг даралтаар цэвэр яллаа. Түүнийг дараагийн тойрогт 2021 оны азийн аваргын хүрэл медальт БНСУ-н Чо Мохеетэй барилдана.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймгийн сонгогчдын идэвх хамгийн бага байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийслэлд 1,009,755, орон нутагт 1,141,574 иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн.

18:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц дунджаар 37.6 хувь байгаа ба 21 аймагт ирцийн босгод хүрээгүй буюу саналаа өгсөн сонгогчийн тоо 50 хувийн ирцийг хангаагүй байна.

Одоогоор Хэнтий аймаг саналаа өгсөн сонгогчийн ирцээрээ тэргүүлж байгаа буюу 42 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй нь Сэлэнгэ аймаг байгаа юм.

Тодруулбал,

  1. Архангай – 31.5 хувь
  2. Баян-Өлгий – 31.7 хувь
  3. Баянхонгор – 34.9 хувь
  4. Булган – 33 хувь
  5. Говь-Алтай – 42 хувь
  6. Говьсүмбэр – 35.9 хувь
  7. Дархан-Уул – 37.7 хувь
  8. Дорноговь – 39.9 хувь
  9. Дорнод- 33.6 хувь
  10. Дундговь – 35 хувь
  11. Завхан – 38.7 хувь
  12. Орхон – 40.5 хувь
  13. Өвөрхангай – 36.3 хувь
  14. Өмнөговь – 34.2 хувь
  15. Сүхбаатар – 42.2 хувь
  16. Сэлэнгэ – 27.6 хувь
  17. Төв -33.9 хувь
  18. Увс – 36.3 хувь
  19. Ховд – 38.1 хувь
  20. Хөвсгөл -34.3 хувь
  21. Хэнтий- 42 хувийн ирцтэйгээр санал хураалт явагдаж байна.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” музейд 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэлгэнэ

Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, суурин дээр нь 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Чингис хаан” музейг барихаар болсон. Улмаар уг музейн барилгын ажил дуусч байгаа бөгөөд дотор нь байршуулах үзмэрүүдийг зэхэж эхэлжээ.

Энэ талаар Соёлын яамнаас мэдээлсэн байна.

Чингис хаан музейн төлөвлөгөөнд туссанаар, 15 танхимд нийт 6033 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэглэх аж.

Үүнээс 5927 ширхэг буюу нийт үзмэрийн 98.2 хувийг нь дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцоолжээ. Эдгээр үзмэрийн 5741 ширхэг үзмэрийг төрийн болон орон нутгийн өмчийн музей, номын сан, архив, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль 27 байгууллагаас татан авах аж. Харин 154 ширхэг үзмэрийг шинээр хийлгэхээр болжээ Мөн хөдөө орон нутгаас дөрвөн чулуун дурсгалыг татан авч байрлуулах юм. Түүнчлэн хувь хүний цуглуулгад байгаа дурсгалт зүйлийг хуулийн хүрээнд худалдан авч музейн үзүүллэгт дэглэх боломжийн талаар судалж байгаа талаар холбогдох яамнаас мэдээлсэн байна.

Харин 106 ширхэг буюу 1.8 хувийг нь гадаадын музей, номын сан, архив зэрэг байгууллагын эх үүсвэрээс бүрдүүлэхээр тооцжээ. Тодруулбал, гадаадын 11 орны музей, номын сан, архив зэрэг байгууллагаас 106 ширхэг үзмэрийн хуулбарыг авч музейн үзүүллэгт дэглэхээр төлөвлөсөн аж.

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нэг хуулбар, Польш улсаас нэг захидлын хуулбар, ХБНГУ-аас дөрвөн хөрөг зургийн хуулбар, Их Британи улсаас хоёр тэмдэглэлийн цахим хуулбарыг тус тус хүлээж авсан байна.

Мөн Япон, Австри улсаас авах нийт 12 үзмэрийн хуулбарыг авах асуудлаар холбогдох байгууллагаас зөвшөөрлийг авчээ.. Мөн Тайванийн Хааны ордон музейгээс Юань улсын түүхэнд холбогдох 34 эд зүйлийн хуулбарыг хүлээлгэн өгөх тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Сонгогчдын ирц 37.5 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2041407 сонгогч бүртгэгдсэнээс 763 459 /37.5 хувь/ хүн саналаа өгөөд байна.

Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109 922 нь “Түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/

Одоогоор хамгийн өндөр ирцтэй нь:

1. Сүхбаатар аймаг: СНЖ-д бичигдсэн 41 101 сонгогчоос 17 163 буюу 41.76 хувь байна.

2. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50.515 сонгогчоос 20 722 буюу 41.35 хувь

3. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичигдсэн 37 527 сонгогчоос 15 436 сонгогч буюу 41.13 хувь