Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Эх орон VS эх оронч” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Дорноговьд 20-30
мянган ажлын байр
нэмж бий болно” хэмээснийг I, II нүүрээс уншаарай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
сонгуульд МАН-аас нэр
дэвшигч У.Хүрэлсүх
урьдчилсан байдлаар
ялалт байгууллаа.

Монгол Улсын Гавьяат
жүжигчин С.Болд-Эрдэнэ “Сэтгэл зүй, оюун
санааны хувьд ямар ч дүрд
тоглоход үргэлж бэлэн байх ёстой” хэмээн “Өөрөөс нь” нүүрт өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Эх орон VS эх оронч” нийтлэл хэвлэгдлээ.

“Замын-Үүдийн боомт дээр дарга нарын хамаарал бүхий
компани л тээвэр хийж байгаа гэж жолоочид дуу нэгтэй ярьдаг” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

“Сүлд”
спорт хорооны бөх ,
олон улсын хэмжээний
мастер О.Ууганбаатар “Монгол бол бөхийн орон.
Легионер тамирчин шигшээ
багт барилдаж байгаа
явдлыг би ойлгохгүй байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-2021: Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгууллаа

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар явж дууслаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар сонгуульд нэр дэвшин өрсөлдлөө.

Дүн мэдээгээ ирүүлсэн бүх хэсгийн хороонд урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад байна.


Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.
Өмнөх таван Ерөнхийлөгчөөс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус хоёр удаа сонгогдож байсан бол цаашид дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд тусгаад буй.
Ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа:
П.Очирбат 1993-1997,
Н.Багабанди 1997-2005,
Н.Энхбаяр 2005-2009,
Ц.Элбэгдорж 2009-2017,
Х.Баттулга 2017-2021 онд тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Энхбат: Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно

Нэр дэвшигч Д.Энхбат өөрийн твиттер хуудастаа “Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай бна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай.

Чин сэтгэлээсээ, хамтдаа зүтгэвэл ялалт бүрэн боломжтойг Монголын шинэ үеийнхэнд мэдрүүлсэн бол бидний зүтгэл үр дүнгээ өгсөн гэсэн үг. Хуучин нүсэр тогтолцоо, халамжийн сэтгэлгээ тийм ч хүчтэй бус, удахгүй солигдох болно. Өнөөдөр бид тэр зүгт нэг алхам хийлээ. Амжилт. Бидэнд итгэж саналаа өгсөн +200 мянган сонгогчиддоо маш их баярлалаа. Бид та бүхэндээ итгэж хичээсэн, зүтгэсэн.

Цаашдаа ч бид шинэ цагийн Монгол улсынхаа төлөө, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө зогсолтгүй явах болно. Та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Баярлалаа” гэжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

У.Хүрэлсүх: Залуу хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор мэдэгдэл хийлээ.


Тэрээр “Чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүнийг би асар том хариуцлага гэж гэж хүлээж авч байгаа.

Эхлүүлсэн ажлаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх мөн монголын ард түмэн, Монгол Улсын төр засгийг тогтвортой байлгаж ажиллаасай гэсэн энэ том итгэл найдварыг өвлүүлж энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө.

Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орны хөгжил, ард түмний эв нэгдэл, залуу хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ сурталчилгааны 14 хоногийн хугацаанд орон нутгаар явж сайхан өрсөлдлөө. Шударга, ил тод, нээлттэй зардал багатай сонгууль болсон гэж үзэж байна. Хоёр нөхөртөө улс төрийнх нь хувьд амжилт хүсье. Мөн гэр бүлд нь сайн сайхныг хүсэж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа мөн талархал илэрхийлье.

Монголынхоо ард түмэнд баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн дөрвөн дүүрэгт сонгуулийн урьдчилсан дүнг нэгтгэж дуусчээ

Монгол Улсын хэмжээнд байгаа 2087 хэсгийн хорооноос дүнгүүдийг нэгтгэж байгаа ба одоогоор;

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 769,568 санал
  • ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Д.Энхбат 234,688 санал
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 67,344 санал авсан дүн мэдээллийг ирүүлээд байна.

23:10 цагийн байдлаар нийслэлийн Багануур, Налайх, Сүхбаатар дүүрэгт сонгуулийн урьдчилсан дүнг нэгтгэж дуусчээ.

Багануур дүүрэгт

  • Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгочдын 75.4 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 18.2 хувь,
  • Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 6.4 хувь

Налайх дүүрэгт

  • Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгочдын 76.1 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 19 хувь,
  • Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 4.9 хувь

Сүхбаатар дүүрэгт

  • Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгочдын 60.6 хувь,
  • Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 33.5 хувь,
  • Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 45.9 хувийн санал авчээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт албан ёсоор дуусч, дүнг нэгтгэж байна. Сонгогчдын ирцийн мэдээллийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт явагдлаа.

Нийт 2087 хэсгийн хороо 22:00 цагт санал хураалтыг дуусгалаа. Одоо сонгуулийн дүн дамжуулж, сонгогчдын саналыг тоолох ажил үлдлээ.

Улсын хэмжээнд 21:30 цагийн байдлаар 2,087 хэсгийн хороонд бүртгэлтэй 2,041,866 сонгогчоос 1,075,938 иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 52.69 хувьтай байв.

Өнөөдрийн 21.30 минутын байдлаарх ирцийн мэдээллийг хүргэж байна.

Аймаг Ирц
/хувиар/
Архангай 47.25
Баян-Өлгий 50.24
Баянхонгор 47.75
Булган 46.31
Говь-Алтай 52.98
Говьсүмбэр 48.72
Дархан-Уул 49.96
Дорноговь 53.05
Дорнод 48.39
Дундговь 46.87
Завхан 53.57
Өвөрхангай 49.47
Өмнөговь 46.13
Орхон 53.66
Сүхбаатар 58.31
Сэлэнгэ 39.61
Төв 46.39
Увс 51.72
Ховд 53.46
Хөвсгөл 48.14
Хэнтий 56.04
Улаанбаатар 56.32
Нийт ирц 52.69
Саналаа өгсөн нийт сонгогч 1,759,380

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: 3-5 насны хүүхдүүд хоногт 10-13 цаг унтаж амрах ёстой

Хүүхдийн дархлааг дэмжиж, коронавируст халдвараас сэргийлэх гол аргуудын нэг нь сайн унтуулж амраах юм.
Эцэг эх, асран хамгаалагч та
  • 3-5 насны хүүхдээ хоногт 10-13 цаг
  • 6-12 насныхныг 9-12 цаг
  • 12-оос дээш насны хүүхэдтэй бол хоногт 8-10 цагийн хугацаанд унтуулж амрааж хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Түүнчлэн хүүхдүүддээ насанд нь тохирох дасгал хийлгэж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь зүйтэй. Хэрэв хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулах гэж буй бол амны хаалтыг нь тогтмол зүүж буй эсэхийг анхаарч, хоорондын зайгаа баримтлах шаардлагатайг хэлж сануулж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

Categories
мэдээ

Өмнөд Африкт 10 ихэр хүүхэд төржээ

Өмнөд Африкийн Гаутенг мужийн иргэн 10 ихэр хүүхэд төрүүлж, нэг дор хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж болжээ . 37 настай Госиаме Тамара Ситхоле нь Претори хотын эмнэлэгт кесарево хагалгаагаар хүүхдүүдээ төрүүлсэн байна. Уг нь эмч нар хэт авиан үзлэгээр түүнийг найман хүүхэдтэй болно гэж оношилж байв.

Pretoria News хэвлэлд түүний нөхөр Тебохо Цотецигийн хэлснээр эхнэр нь жирэмсний 29 дэх долоо хоногтоо амаржсан бөгөөд тэрээр “Долоон хүү, гурван охинтой боллоо. Эхнэр маань долоон сартай жирэмсэн байсан. Би маш жаргалтай байна. Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нь” гэж ярьжээ.

Ситхоле худалдааны сүлжээнд менежерээр ажилладаг бөгөөд тэд зургаан настай ихэр хүүхэдтэй юм байна. Энэ оны эхээр эмч нар түүнийг зургаан хүүхэдтэй болно гэхэд тэрээр итгэж ядан байжээ. Удалгүй түүнийг найман хүүхэдтэй болох нь гэж хэлж байв.

“Би итгэж чадахгүй байсан. Эргэлзэж байлаа. Хоёр эсвэл гурван хүүхэдтэй л болно гэж бодож байсан. Би зургаа хараад итгэж ядан байлаа. Гэтэл цаг явах тусам үнэн юм байна гэж бодох болсон. Шөнө ч унтаж чаддаггүй байлаа” хэмээн Ситхоле сэтгүүлчдэд ярьсан байна.

“Энэ үнэхээр ховор тохиолдол. Маш өндөр эрсдэлтэй үйл явц. Хүүхдүүд эхийн хэвлийд багтах зай байхгүйгээс болж ураг эндэх эрсдэлтэй. Тиймээс нярай хүүхдүүдийг дутуу төрүүлдэг бөгөөд тэр хэрээр амьдрах боломж нь багасдаг. Гэхдээ бүх зүйл эх ургийг хэрхэн тээснээс шалтгаална” гэж Эрүүл мэндийн шинжлэх ухааны Сефако МакГатогийн их сургуулийн Анагаахын факультетийн дэд дарга, профессор Дини Мавела хэлжээ.

Үргүйдлийг эмчлэх үеэр ингэж жирэмслэх магадлалтай байдаг аж. “Үргүйдлийг эмчлэх үеэр аль болох олон өндгөн эс гаргаж, жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг. Учир нь зарим нь амьдрахгүй гэж үздэг. Гэвч бүгд амьдрах ч магадлалтай. Тиймээс байгалийн жамаараа ийм зүйл тохиолдсон уу, эсвэл үргүйдлийн эмчилгээний үр дүн юм уу гэдгийг мэдэхгүй байна” гэж Мавела хэлсэн байна.

Харин Ситхоле байгалийн жамаараа жирэмсэлсэн ба үргүйдлийн эмчилгээ хийлгээгүй гэжээ.

Өнгөрсөн сард Марокко улсад Малигийн иргэн Халима Сиссе есөн ихэр хүүхэд төрүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ рекордыг Ситхоле эвджээ. Түүнээс өмнөд Америкийн иргэн Надя Сулеман 2009 онд найман ихэр хүүхэд төрүүлсэн байна. Гэхдээ тэрээр хиймэл аргаар ихэрлүүлж байжээ.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: 21:00 цагийн байдлаар ирц 52 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээг хүргэж байна. 21:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 52 хувьтай байна. 1.060.118 хүн саналаа өгчээ.


19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 47.10 хувьтай буюу 959.588 сонгогч саналаа өгсөн байна. Сонгуулийн ирц одоогоор 50 хувь буюу ирцийн босго даваагүй байна.

Сонгогчдыг насны бүлгээр авч үзвэл:

  • 18-19 нас: 46.03 хувь
  • 20-24 нас: 34.84 хувь
  • 25-29 нас: 36.14 хувь
  • 30-34 нас: 42.45 хувь
  • 35-39 нас : 46.95 хувь
  • 40-44 нас: 50.31 хувь
  • 45-49 нас: 53.51 хувь
  • 50-54 нас: 57.13 хувь
  • 55-59 нас: 62.47 хувь
  • 60-64 нас: 69.23 хувь
  • 65-69 нас: 73.44 хувь
  • 70-аас дээш насныхны 71.02 хувь нь саналаа өгчээ.

Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээнэ.

Хуулиараа СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2.151.329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн сонгогч нь 2 сая 40 мянга. Түр хасав тэмдэглэгээтэй нь 109668 сонгогч байна.