Categories
мэдээ спорт

Э.Даваанасан Красноярскийн “Гран-При”-д гурван жил дараалан медаль хүртэв

Иван Ярыгиний “Гран-При”-ийн сүүлийн өдөр “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энх-Амарын Даваанасан эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Түүний жинд мөн таван бөх тойргоор барилдаж нутгийн Д.Цогзолмаа болон Лейла Муталимова нарыг 10:0-ээр оноогоор цэвэр ялсан ч Ксенья Бураковад 4:6-гаар, Алёна Стародубцевад 1:7-гоор ялагдснаар шагналын тавцанд зогсов. Э.Даваанасан тус тэмцээнээс сүүлийн гурван жил (2019 онд мөнгө, 2020 онд хүрэл медаль хүртэж байв) дараалан медаль хүртээд байна. Ийнхүү энэ жилийн Красноярскийн Гранприд манай эмэгтэй бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг, нийт зургаан медаль хүртэв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд тарьсан модноос хулгайлсан хэрэг гарчээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлд тарьсан гоёл чимэглэлийн модыг сугалж хулгайлан авч явсан хэрэг гарсан талаар мэдээллээ. Тэрбээр “Энэбишийн өргөн чөлөөнд 220 ш торхтой саванд гоёл чимэглэлийн мод тарих ажил өчигдөр эхэлж, нийт 150 торхонд монос 366 ш, голт бор 384 ш тарьсан.

Тавдугаар сарын 30-ны 04:31 минут орчимд өндөр ургасан монос модноос 1ш, голт бор 3ш сугалан авч хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдэгдэн хайж байна. Хотын ногоон байгууламийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал” хэмээн бичжээ.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
8.6 дугаар зүйл. Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж буй эсэхийг хатуу хянахыг үүрэг болголоо

Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг коронавирусын тархалт нэмэгдэж буй шалтгаан нөхцөл болон халдвараар нас барах тохиолдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Вакцинжуулалтын явц тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 89.6 хувь нэгдүгээр тунд, 56.8 хувь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн хэмжээнд 99.4 хувь нэгдүгээр тунд хамрагдсан бол 74.4 хувь хоёрдугаар тунд хамрагджээ.

Ирэх зургадугаар сарын дунд үеэс нийт хүн амын дунд вакцины 2 дахь тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн эзлэх хувь ихсэх учраас халдварын нөхцөл байдал тогтворжиж нас баралт буурах хандлага ажиглагдаж байгааг Эрдэмтдийн баг хэлж байна.

Монгол Улсад вакцины хоёр дахь тунд хамрагдсан ч халдвараар өвчилсөн 970 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн халдварт өртсөн шалтгааныг тодруулахаар эрдэмтдийн баг, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна. Архаг хууч өвчтэй иргэд коронавирусын халдварт илүү өртөмтгий байгаа аж. Халдвараар нас барсан тохиолдлуудын дийлэнх хувийг ч мөн суурь өвчтэй иргэд буюу хорт хавдар, бөөрний архаг дутагдал, сүрьеэ, уушигны хүнд өвчтэй хүмүүс эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Хорт хавдрын эцсийн шатанд орсон иргэдээс гадна суурь өвчтэй гэдгээ мэдэхгүй байсны улмаас коронавирусын халдварыг хүндрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг хожуу авч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Шадар сайдын зүгээс ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, ялангуяа үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй аж, ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хатуу хяналт тавихыг нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо.

Халдвараар нас барсан тохиолдлыг бууруулах чиглэлээр бусад улс орнуудад авч хэрэгжүүлж буй туршлагыг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудын Эрүүл мэндийн яам, харьяа газруудтай хамтарч ажиллахыг Шадар сайд Эрүүл мэндийн яамныханд даалгав. Мөн Генетикийн судалгаа хийх ажлыг эрчимжүүлж, мутацлагдсан халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох бусад албаныханд өгсөн юм гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээлэлээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын сансрын хөлөг тойрог замын модультай холбогджээ

БНХАУ-ын ачаа тээврийн “Тяньжоу-2” сансрын хөлөг тойрог замын “Тяньхэ” станцтай амжилттай холбогдлоо гэж тус улсын жолоодлогот хөтөлбөрийн газар мэдээлэв.

Хөлгийг станцтай залгах ажил найм орчим цаг үргэлжилж, Бээжингийн цагаар 05:01 цагт дуусчээ.

“Тяньжоу-2” хөлгийг Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас бямба гарагт хөөргөжээ. Уг хөлгийг “Чанжэн-7 Y3” зөөгч пуужингаар сансарт гаргасан бөгөөд тоног төхөөрөмж, түлш хүргэсэн байна.

Хятадын сансрын станцын гол модуль болох «Тяньхэ»-г дөрөвдүгээр сарын сүүлчээр “Чанжэн-5B” зөөгч пуужингаар хөөргөсөн юм. 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй энэхүү модуль нь БНХАУ-д бүтээсэн хамгийн том сансрын аппарат болжээ.

Хятадын станц нь 340-450 км-ийн өндөрт байрлах бөгөөд 10 гаруй жил ашиглах төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Саудын Араб 11 улсад хилээ нээнэ

Саудын Араб тавдугаар сарын 30-наас эхлэн 11 улсын иргэдэд хилээ нээнэ гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэв.

Тодруулбал, 01:00 цагаас Их Британи, Герман, Ирланд, Итали, АНЭУ, Португал, АНУ, Франц, Швед, Швейцар, Япон улсын иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

Саудын Арабт ирэх бүх хүн эрүүл ахуйн тусгаарлалтад хамрагдах ёстой байна.

Эдгээр орны халдварын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ.

Саудын Арабын эрх баригчид коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хүрээнд өнгөрөгч хоёрдугаар сарын 3-нд 20 улсын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглосон юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Солонгос хоолны шилдэг 10 жор

Солонгос хоолны шилдэг 10 жорыг хүргэж байна.

1.Чихэрлэг соустай тахианы мах

Чихэрлэг тахиа хийх жор

Орц:

  • Тахианы мах – 500гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Ногоон чинжүү – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
  • Сонгино – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
  • Лууван – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
  • Соус: Крахмал – 3 хоолны халбага
  • сое соус – 2 хоолны халбага
  • Кетчуп – 1 1/2 хоолны халбага
  • Венегар – 1/2 хоолны халбага
  • Гүнжидийн тос – 1/2 цайны халбага
  • Сахар – 2 хоолны халбага
  • Ус – 200гр
Хийх арга:
Тахианы махаа өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой/ Махан дээрээ нэг ширхэг өндөг хийж сайтар хутгана. Тахианы махаа нэг бүрчлэн гуриланд өнхрүүлж тосонд шарна. Сонгино, чинжүү, лууван зэргээ адил хэлбэрээр хэрчинэ. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой /
Соусаа бэлтгэхдээ дээрхи крахмал,сое соус, кетчуп, венегар, гүнжидйн тос, сахар, ус зэргээ холино.
Бага зэрэг тос хийж хайруулын тавгаа халаагаад сонгино, лууван, чинжүүгээ 4-5 минут орчим хуураад соусаа хийж дахин нэг минут орчим хуурна. Ингээд шарсан тахианы махаа нэмж галаа унтраана. Хачирт нь та юу хэрэглэхээ өөрөө сонгоорой. /Амталсан будаа, помидортой шарсан өндөг шинэхэн ногооны салад, шарсан төмс гээд юу ч байж болно/
2.Тагтуритан

Солонгос

Орц:
  • Тахиа (1 ш)
  • Төмс (3 ш)
  • Лууван (1 том)
  • Бөөрөнхий сонгино (1 ш)
  • Ногоон сонгино (1 ш)
  • Саримс (2 хумс) бяцална
  • Элсэн чихэр (3 ц/х)
  • Гүчү Жан
  • Улаан перц
Хийх арга:
Тахианы махаа том хэмжээтэй хэрчинэ. Төмс луувангаа ижил хэмжээтэй хэрчээд таван минут буцалгана. Дараа нь сонгино, саримс, гүчүжан, гучигару, бяцалсан саримс, бага зэрэг элсэн чихэр, улаан перец багахан давс хийгээд дахин буцалга. Шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэмж хийж болно.
3.Гахайн махан хуурга
Гахайн махан хуурга гэдэг нь гахайн хүзүүний махыг нимгэн хэрчиж цагаан гааны шүүс бага зэрэг хийгээд гүчүжанаар амтлан шарсан хоол юм. Гахайны маханд орших В1 амин дэм нь үхрийн махнаас 8-10 дахин их байдаг ба, шингэц нь 96 хувь байдаг тул солонгосчуудад маш тохирсон хоол гэж үздэг байна.
Хийх арга:
Гахайн махаа жижигхэн хэрчээд өмнө хойно нь чихэр, гучүжан, цуу, гучүкару, ногоон сонгино, саримс, цагаан гааг хэрчин перц, давс, гүнжидийн тос хийж гүчүжанаар амтална. Хэрчсэн гахайн махтайгаа жигд хольж амтлагчаа маханд шингэтэл уусгаж өгнө. Халсан хайруулын тавган дээр амталсан гахайн махаа хийж шарна. Мөн шарахдаа таглаагаар таглаж болохгүй ба ингэснээр мах болон ногооний үнэр илүү сайхан болно.
Гучүжанаар амталсан амтлагчинд нь цуу бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Мөн өөх ихтэй мах хэрэглэх учир гүнжидийн тос маш бага хэмжээгээр хийх хэрэгтэй. Хүчтэй галаар шарвал гаднах хэсэг нь түлэгдэж, доторх хэсэг нь болохгүй байх тохиолдол их байдаг учир зөөлөн гал дээр шарна.
4.Догбуги

Орц:
  • Каре дог 350гр
  • лууван 20гр
  • бөөрөнхий сонгино 80гр
  • нитари мөөг 100 гр
  • үхрийн мах 100 гр
  • дэвтээсэн пюүги мөөг 70гр
  • сүгжү 50гр
  • өндөг 1ш
  • бага зэрэг хушны самар
  • ясны шөл 1 аяга
  • Тос бэлтгэх материал: Чамкрым 1 халбага, цуу 1 халбага
  • Амтлагч бэлдэх материал: цуу, сахар, гүнжидтэй давс , чамкрым бага зэрэг,
  • Лууван, нитари мөөг, ногоон сонгино амтлах материал: давс 1/2 халбаг, бяцалсан сармис 1 халбага, цуу 1/2 халбага, чамкрым 1/2 халбага, гүнжидтэй давс 1/2 халбага
  • Дэвтээсэн пюүги мөөгийн бэлдэх материал: цуу, чамкрым, бяцалсан сармис, сахар, гүнжидтэй давс 1/2 халбага, перц баг зэрэг орно.
Хийх арга:
Карэ доггийг бага зэрэг хатуу байгаа дээр нь хэрчинэ. Хэрчсэн доггийг буцалж байгаа усанд бага зэрэг чанаад авах ба усгүй болгосоныхоо дараа бэлтгэсэн тосон амтлагчиндаа хийж холино.
Сүгжүний толгой болон сүүл хэсгийг аваад лууванг 4см урттай нарийхан хэрчээд тус тусад нь бага зэрэг шарна.
Бөөрөнхий сонгино уртаар нь нарийхан хэрчээд Нитари мөөгийг бага зэрэг буцалж буй усанд хийн буцалгасны дараа ногоо амтлагчинд хийж холино. Үүний дараа тус тусад нь халсан хайруулын тавган дээр шаран хөргөнө.
Усанд дэвтээсэн пюүги мөөгний үндсийг нь аван нарийхан хэрчинэ. Үхрийн махаа бас нарийхан хэрчээд амтлагчинд хийнэ. Амталсны дараа халаасан хайруулын тавган дээр үхрийн мах болон пюүги мөөг хийж хуурна.
Үхрийн мах ба пюүги мөөгийг хуурсан хайруулны тавганд чамкрым хийсэний дараа доггоо хийнэ.
Үлдсэн ногоонуудаа хийгээд дахин хуурна.
Ясны шөл хийгээд дахин нэг удаа буцалгаад дарвиад ирвэл галаа унтраана. Цуу, сахар, гүнжидтэй давс, чамкрым хийгээд амт оруулаад аяганд хийсэний дараа урьдчилан шарсан өндөг хийгээд бага зэрэг самар цацаж өгнө.
5.Галби Жим

Үхрийн

Орц:
  • үхрийн хавирга 500-600 гр
  • ус 4 цайны аяга
  • сонгино 2-3 ширхэг
  • саримс 3-4 хумс
  • ногоон сонгино 50-60 гр
  • алимны цуу 1/4 цайны аяга
  • элсэн чихэр 3 хоолны халбага
  • гүнжидийн үр 2 хоолны халбага
  • нунтаг сармис цайны халбага
  • лууван 2 ширхэг
  • цагаан лууван 2 ширхэг
  • төмс 3 ширхэг
  • улаан чавга 50-60 гр
  • соёс соус 1/2 цайны аяга
  • зөгийн бал 2 хоолны халбага
  • хар перц 1/2 цайны халбага
  • хар мөөг 40-50 гр
Хийх арга:
Өөх багатай /өөхгүй байж болно/ үхрийн хавиргыг жижиглэн бэлтгэнэ. Ингээд хүйтэн усанд дор хаяж 30 минут сойно. Ингэснээр чанах үед махны илүүдэл цус, нөж ялгарах нь бага байдаг. Ингээд махыг хүйтэн уснаас сайтар шүүж гаргана.
Махаа тогоонд хийж дээрээс нь дөрвөн цайны аяга ус хийгээд хальсалсан сонгино, саримсыг бүхлээр нь мөн ногоон сонгино, цагаан гааг хийнэ. Таглаж тавиад зөөлөн гал дээр буцалгана.
Буцлах явцад шөлөн дээр хөвж гарч ирсэн өөх тос, шүүрсэн тосыг шүүж ялгаж аваарай. Ингээд галын хэмийг багасгаж 30 минут зөөлөн буцалгасны дараа хавирга, бусад ногоогоо шүүж аван шөлийг сэрүүн газар тавьж хөргөөнө.
Хавиргыг амтлахын тулд тогоонд 1/2 цайны аяга сой соус, 3 хоолны халбага элсэн чихэр, 2 хоолны халбага зөгийн бал, 1/4 цайны аяга алимны цуу /будааны цуу байж болно/, 2 хоолны халбага гүнжидийн тос, 1/2 үрж жижиглэсэн сонгино, 1 хоолны халбага үрж жижиглэсэн эсвэл нунтаг сармис, 1/2 цайны халбага хар перц, 1 цайны халбага нунтаг цагаан гаа эсвэл цэвэр алим/жүржийн шүүсийг хийгээд дээрээс нь чанасан хавиргаа хийж сайтар хутгаж холино. Ингээд түр амраагаарай.
Энэ хооройнд лууван, цагаан лууван, төмс, мөөг, улаан чавга зэргийг угааж хальслаж бэлтгээрэй. Ногоог том томоор хэрчих хэрэгтэй. Учир нь жижиг хэрчвэл чанах явцад нялцайх талтай. Ингээд амталсан хавирган дээрээ бэлтгэсэн ногоонуудаа хийж 2-2,5 цайны аяга хавирганы шөл хийж таглаад буцалгана. Дараа нь галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр үе үе хутган 30 минут орчим буцалгана. Шөл ширгэж сүмс болон өтгөрч үхрийн мах зөөлөртөл нь зөөлөн гал дээр буцалгана. Ингээд хэрчсэн ногоог сонгино, гүнжидийн үрийг цацаж холиод бэлэн болгоно.
6.Галбитанг – Үхрийн богино хавиргатай шөл

Хоол

Үхрийн богино хавиргтай амтлаж чанасан галбитанг шөлийг гэртээ өөрийн гараар хийж сураарай. Энэхүү шөл нь хөлс асгаруулан, ядаргаа тайлна.
Үхрийн богино хавиргатай махыг хүйтэн усанд 2-3 удаа угааж цэвэрлэнэ. Ингэснээр махны цус болон элдэв бохирдлыг цэвэрлэнэ. Хавиргыг усанд хийж 10 минут буцалгана.
Үүний дараа хавиргыг шөлнөөс гаргаж цэвэр усаар сайтар зайлж угаана. Хавирга, сонгино, улаан лууванг хольж дээр нь 12 аяга ус хийнэ. Сонгино, улаан луувангаа угааж цэвэрлээд бүтнээр нь хийнэ.
Ийнхүү дунд зэргийн гал дээр нэг цаг буцалгаад зөөлөн гал дээр дахин 30-40 минут буцалган шөлөн дээр тунасан өөх тосыг сайтар шүүж авч хаяарай.
Үүний дараа үхрийн хавирга чанасан шөлнөөс өөр саванд тасдан авч пүнтүүз гоймонг зөөлөртөл нь чанаж болгоно. Чанахдаа саримсыг жижиглэн хэрчиж шөлөнд хийж амтлана.
2-3 ширхэг өндөгний шарыг ялган авч миксэрдээд 1-2 чимх давсаар амтлан тослож халаасан хайруулын тавганд жигд гоожуулан хийнэ. Зөөлөн гал дээр тал талаас нь нэг минут орчим хайрна
Үүний дараа хайруулын тавагнаас гаргаж хөргөөд урт нарийн болгон хэрчинэ. Чанасан хавирга, сонгино, улаан лууванг шөлнөөс нь шүүж гаргана. Сонгиныг хаяж, улаан лууванг хазах хэмжээгээр хэрчээд хавиргатай холиод халуун чинжүү, ногоон сонгино, сой соус, 2 цайны халбага ургамлын тосоор сайтар амтлаж хутгана.
Ингээд пүнтүүзтэй шөл болон шүүж тависан шөлийг махан дээр хийж зөөлөн буцалгана.
7.Амтат мөөгтэй юуцай

Амтат мөөгтэй юуцай

Орц:
  • Амтат бор мөөг
  • Юуцай
  • Саримс
  • Oyster sauce / Хясааны соус
  • Ургамлын тос
Хийх арга:
Монгол нарийн ногоонууд гараад сайхан байна шүү. Монгол юуцай салаагаараа шороо ихтэй байдаг тул 1, 1-ээр нь салгаж гүйцэт сайн угаагаарай. Буцалж буй халуун усанд давс хийгээд угааж цэвэрлэсэн юуцайгаа хийж 2-3 минут буцалгалгүй сайтар хутгаад шүүж авна. Хэт нялбайтал нь болгохгүйг анхаараарай.
Хайруулын тавгаа халаагаад ургамлын тосоо хийгээд мөөг болон бяцалсан саримс хийж хуурна.
Хуурч буй мөөгөн дээрээ oyster соус болон бага зэрэг ус хийж мөөгөө болтол жигнэнэ. Крахмал, давс хийх шаардлаггүй. Oyster соус өөрөө өтгөн соустай болгоно.
Юуцайгаа өөрсдийн хүссэнээр таваглаад дээр нь соустай мөөгөө асгаад л бэлэн боллоо.
8.Кимчитэй гоймон

Солонгосын кимчитэй гоймон хийх жор » Ene.mn | Энэ.мн

Орц:
  • Бэлэн гоймон 2 ширхэг
  • Ус 3 цайны аяга
  • Кимчи 1/2-1 цайны аяга
  • Давс 1/4-1/2 цайны халбага
  • Халуун чинжүү 1/4-1/2 цайны халбага
  • Гүнжидийн тос 1 цайны халбага
  • Цагаан будааны цуу 1 цайны халбага
  • сойс соус 1 цайны халбага
  • Паприка 1 цайны халбага
  • Дүпү 50-60 гр
ХИЙХ АРГА:
Төмөр тогоонд гурван цайны аяга цэвэр ус, кимчи, гүнжидийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.
Шөл халаад эхлэмэгц гоймонг хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцласны дараа 5-7 мунит зөөлөн гал дээр буцалгана.
Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд тохируулан халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгон шөлийг нэмж амтлаж болно шүү.
Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амтлаж болно гэдгийг санаарай.
9.Чап Чаей

Амтат Чап Чаей хийх жор – Мэдээллийн хөтөч

Орц:
  • гүнжидийн тос 2-3 хоолны халбага
  • пүгтүүз гоймон 350-400 гр
  • лууван 2 ширхэг
  • хулуу 1-2 ширхэг
  • сонгино 1-2 ширхэг
  • саримс 3-4 хумс
  • хар мөөг 70-80 гр
  • цагаан будааны цуу 2 хоолны халбага
  • бууцай 2 хоолны халбага
  • давс 1/2-1 цайны халбага
  • жан 2 хоолны халбага
  • элсэн чихэр 1 цайны халбага
Хийх арга:
Уг хоолыг хийх зориулалтын солонгос пүнтүүз гоймон байдаг ба хэрвээ танд олдохгүй бол энгийн пүнтүүз гоймон хэрэглэж болно.
Ингээд дээрх гоймонгоо буцалсан халуун усанд 5 минут буцалган, шүүж гаргаад хүйтэн усанд сойно. Дахин сайтар шүүж аваарай. Үүний дараа гоймонг бага зэрэг гүнжидийн тос эсвэл олив, ургамлын тосоор тослно. Ингэснээр гоймон хоорондоо наалддаггүй.
Лууван, мөөг, хулуу, сонгино, ногоон сонгино, сармисыг урт нарийн хэрчинэ. Хэрвээ хатаасан мөөг хэрэглэх гэж байгаа бол халуун усанд 15 минут буцалгаж шүүж хэрэглээрэй
Ингээд хайруулын тавганд гүнжидийн тос эсвэл олив/ ургамлын тос хийж халаагаад сонгино, саримс, лууванг хийж 3-4 минут хуурна.
Дараа нь мөөг, ногоон сонгино, хулууг хийж зөөлөртөл нь хольж хуурна.
Ингээд бууцай, жан /сой соус/, будааны цуу /алимны цуу болно/, элсэн чихэр, багахан тос хийж 2-3 минут зөөлөн гал дээр хуурна.
10.Бибимбап

Солонгос үндэсний хоол “Бибимбап” хэрхэн хийх вэ?

Орц:
  • цагаан будаа 150-200 гр
  • үхрийн мах 120-140 гр
  • спинач 70-80 гр
  • лууван 1 ширхэг
  • хулуу 1 ширхэг
  • хар мөөг 60-70 гр
  • өндөг 1-2 ширхэг
  • буурцагны соёолж 50-70 гр
  • элсэн чихэр 1-2 хоолны халбага
  • гүнжидийн тос 1-2 хоолны халбага
  • гүнжидийн үр 1-2 хоолны халбага
  • нунтагласан сармис 2 хоолны халбага
  • цуу 1 хоолны халбага
  • халуун чинжүү 2 хоолны халбага
  • давс 1-2 цайны халбага
  • хар перц 1/2-1 цайны халбага
  • сой соус 1-2 хоолны халбага
  • ургамлын тос 1 хоолны халбага
Хийх арга:
Цагаан будаагаа агшаана. Агшаахдаа давс, тос хийж амтлаж агшаагаарай. Мөн цагаан будааны оронд эрүүл мэндээ бодоод гурвалжин будаа, хөц будаа ч агшааж хэрэглэж болно шүү.
1 хоолны халбага сой соус, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 цайны халбага бор сахар, 1/4 цайны халбага сармисыг хийж сайтар холисоны дараа жижиглэн хэрчсэн үхрийн махаа хийж 30 минут байлгана. Энэ хооронд бусад ногоогоо бэлтгээрэй. Мах бэлэн болсны дараа 1 хоолны халбага ургамлын тосонд махыг хуурна. Хуурахдаа давсаар амтлаарай.
Ингээд спинач буюу бууцайн навчаа амтлая. Ингэхийн тулд 2-3 чимх давс, 1/4 цайны халбага сой соус, 1/2 цайны халбага нунтаг сармис эсвэл үрж жижиглэсэн сармис, 1/2 цайны халбага гүнжидийн тос, жижиглэн хэржсэн ногоон сонгино, 1/2 цайны халбага гүнжидийн үр, 1 чимх хар перц хийж амтлаад гараараа сайтар базаж холиорой.
Луувангаа угааж халислаад урт нарийн хэрчээд бага зэрэг гүнжидийн тосонд /өөр тос байж болно/ зөөлөн гал дээр хайрна. Лууванг зөөлөн болтол хуурч хайрах ба хэт их шарж болохгүй мөн бага зэрэг давс, хар перц зэргээр амтлана.
Хулуугаа мөн адил угаагаад луувангын мөөгтэйгөө хамт хуурна.
Өндгөө шарахдаа өндөгний шарыг дутуу шараарай. Харин буурцагны соёолжыг буцалж буй халуун усанд хийгээд 5 минут буцалгах ба 1/4 цайны халбага давс хийгэтрэй. Үүний дараа уснаас гаргаж хүйтэн усанд сойно.
Ингээд бибимбап сүмс бэлтгэхдээ 1 хоолны халбага ус, 1 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 хоолны халбага гүнжидийн үр, 1 цайны халбага сармис, 1 цайны халбага цуу хийж сайтар хутгаад бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл гочужанг буюу солонгос халуун амтлагчаас 1-2 хоолны халбага хийгээрэй. Эсвэл энгийн халуун чинжүү хийж болно.
Бэлэн болсон будаагаа савны ёроолд хийгээд амтлаж хуурч бэлтгэсэн ногоонууд болон махыг тойруулан зэрэгцүүлж өрнө. Гол хэсэгт шарсан өндгөө тавиарай. Ингээд амтат бибимбап бэлэн болно.
Categories
мэдээ спорт

Б.Хулан Красноярскоос хүрэл медаль хүртжээ

Иван Ярыгиний нэрэмжит Гран-При тэмцээнээс манай бөхчүүд уржигдар хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл Иван Ярыгиний нэрэмжит Гран-При т тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, Дмитрий Миндиашвилигийн ОУТ-ий хүрэл, УАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медаль хүртэв.
Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд эзэн орны Лейла Карымоваг 5:2-оор ялснаар тус тэмцээнээс анхны хүрэл медалиа зүүлээ. Харин 62 кг-д ОУХМ Э.Гантуяа хоёр ялж, хоёр ялагдсан ч медаль хүртэж чадсангүй. Тэрбээр Оросын хоёр бөхтэй ялалт, ялалтын харьцаа тэнцэж гурван биенээ тойрсон ч онооны чанараар медалийн гадна үлдсэн.
Маргааш тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Д.Оргилох, эмэгтэйчүүдийн 68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бол 72 кг-д ОУХМ Э.Даваанасан хэсгийн сүүлийн барилдаанаа хийнэ. Тэрбээр хоёр ялж, нэг ялагдаад байгаа юм.
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ХАМГИЙН ӨНДӨР ХҮЛЭЭЛТТЭЙ 10 КИНО

In the Heights' Director Jon M. Chu Explains Is Release Delay

“Variety” сэтгүүл 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа киноны жагсаалтыг гаргажээ. Уг бүтээлүүдийн дунд 2020 онд гарах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон хэд, хэдэн кино багтсан байгаа юм.

Жишээлбэл, Уэс Андерсоны “The French Dispatch”, Дени Вильневийн “Dune”, шинэ Жеймс Бонд болон бусад кинонуудыг дурдаж болно.


1.“In the Heights”

In The Heights: Finding Home Book Moves Up Publishing Date | Playbill

Америкийн уянгын драм төрлийн кино юм. Энэ нь Хюдес, Лин-Мануэль Миранда нарын ижил нэртэй тайзны мюзикл дээр үндэслэн хийгджээ. Кинонд Энтони Рамос, Кори Хокинс, Лесли Грейс, Мелисса Баррера, Ольга Мериз, Дафне Рубин-Вега, Грегори Диаз IV, Жимми Смитс нар дүр бүтээсэн байна. Кинонд мюзиклтай ижил үйл явдлыг өрнүүлж, Нью Йорк хотын бодега өмчлөгчийн амьдрал сайхан амьдрахын тулд хэрхэн мөнгөө хэмнэж буй тухай өгүүлэх аж.

“In the Heights” нь 2021 оны зургадугаар сарын 4-нд Лос Анжелесийн Латино олон улсын кино наадамд дэлхийн анхны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд зургадугаар сарын 11-нд АНУ-ын театрууд, Dolby Cinema, IMAX-ийн Warner Bros мөн HBO Max стриминг үйлчилгээнд нэг сарын турш ашиглах боломжтой болох юм.

2. “Minions: The Rise of Gru”

2022 оны долдугаар сарын 1-нд гарахаар төлөвлөжээ.

Minions: The Rise of Gru | Universal Pictures

Дэлхийн хамгийн хүчирхэг хорон санаатан болох мөрөөдөлтэй 12 настай хүүгийн хачирхалтай түүхийг үзүүлнэ.

Энэхүү кино нь “Universal Pictures”-ийн цацаж буй Америкийн компьютерийн анимэйшн төрлийн кино юм. Энэ бол “Миньонс” цувралын үргэлжлэл бөгөөд “Despicable Me” франчайзын тав дахь цуврал юм. Кайл Балдагийн найруулсан, Брэд Аблесон, Жонатан дел Валь нарын хамтран найруулагчаар ажилласан энэхүү кинонд Стив Карелл Гругийн дүрд эргэн ирж, Таражи П.Хенсон, Мишель Йох, РЗА, Жан-Клод Ван Дамм, Люси Лоулесс, Долф нар Лундгрен, Дэнни Трежо, Рассел Брэнд, Жули Эндрюс, Алан Аркин нар дүр бүтээжээ.

“Minions: The Rise of Gru” АНУ-д 2022 оны долдугаар сарын 1-нд Universal Pictures-ээс гаргахаар төлөвлөж байна.

3. “The French Dispatch”

2021 оны долдугаар сард гарна.

Wes Anderson's New Film 'The French Dispatch' To Premiere At Cannes 2021 |  HITCHER

Үйл явдалд “The French Dispatch” нэртэй Америкийн өдөр тутмын сонины амьдралын хэсгээс харуулна. Сонирхуулахад Уэс Андерсоны бүтээсэн уг киног The New Yorker сониноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд дүрүүдэд Тильда Суинтон, Тимоти Шаламе, Элизабет Мосс, Фрэнсис МакДорманд, Сирша Ронан, Кристоф Вальц зэрэг “А” зэрэглэлийн одууд тоглосон байгаа.

2021 оны долдугаар сард Каннын кино наадамд дэлхийн нээлтээ хийхээр төлөвлөсөн бөгөөд 59-р Нью Йоркийн кино наадамд үзүүлсний дараа 2021 оны аравдугаар сарын 22-нд театрт гарахаар төлөвлөжээ.

4.“Black Widow”

2021 оны долдугаар сарын 09-нд гарах юм.

Black Widow Trailer #1 - YouTube

Скарлетт Йоханссоны тоглосон супер баатартай кино. Кинонд Наташа Романовагийн амьдралын түүх гарна. Сонирхуулахад түүний залуу дүрийг жүжигчин Милла Йововичийн охин бүтээсэн байна.

Black Widow киног АНУ-д 2021 оныдолдугаар сарын 9-нд кино театруудаар болон Дисней -ээр дамжуулан Premier Access-тэй нэгэн зэрэг гаргахаар төлөвлөж байна. Энэ нь MCU-ийн Дөрөвдүгээр үе шатны анхны кино болох бөгөөд COVID-19 цартахлын улмаас 2020 оны тавдугаар сарын эхээр гарсан өдрөөс хойш гурван удаа хойшлогдлоо.

5.“Space Jam: A New Legacy”

Ирэх долдугаар сарын 14-нд дэлгэцнээ гарна.

NBA-н супер од Леброн Жеймс Баггс Банни болон түүний найзуудтай нэгдэнэ.

First Photos of Space Jam: A New Legacy | PEOPLE.com

2021 оны Америкийн шууд хөдөлгөөнт, спортын инээдмийн кино юм. Хөдөлгөөнт, уламжлалт гар зургийн 2D анимэйшн, 3D CGI эффектүүдийн хослол. Кинонд сагсан бөмбөгчин Леброн Жеймс Дон Чидл, Хрис Дэвис, Сонекуа Мартин-Грийн, Седрик Жо нартай хамт дүр бүтээсэн дүрд тоглосон.

Театрт гаргаснаас хойш нэг сарын хугацаанд кино театруудаар болон HBO Max сувгаар 2021 оны долдугаар сарын 16-нд АНУ-д Warner Bros, Phoes киногоор гаргахаар төлөвлөж байна.

6.“Jungle Cruise”

Ирэх долдугаар сарын 29-нд үзэгчдийн хүртээл болно.

Jungle Cruise - Bande-annonce & Date de Sortie | Disney

XX зууны эхээр нэгэн усан онгоцны ахмад эрдэмтэн эмэгтэйтэй хамт бүхнийг анагаах увдистай ер бусын модыг олохоор ширэнгэн ойг зорьдог. Гол дүрд Дуэйн Жонсон болон Эмили Блант нар тоглосон байна.

Jungle Cruise киног АНУ-д 2021 оны долдцгаар сарын 30-нд нэгэн зэрэг театруудаар болон Дисней-ээр дамжуулан Premier Access програмаар гаргахаар төлөвлөж байна.

7.“The Suicide Squad”

Наймдугаар сарын 4-нд дэлгэцнээ цацагдана.

Every Way The Suicide Squad Is Already Improving On The Original - Geeky  Craze

Харли Куинн, Рик Флэг болон бусад хорон санаатнуудаас бүрдсэн тусгай баг нацист үеийн лабораторийг устгахаар Өмнөд Америкийг зорино. Киноны найруулагчаар дахин Жеймс Ганн ажилласан байгаа.

2021 оны долдугаар сарын 30-нд, дараа нь наймдугаар сарын 6-нд АНУ-д театрын болон HBO платформ дээр театрын ёсоор гаргахаар төлөвлөж байна.

8.“Shang-Chi and the Legend of the Ten Rings”

Есдүгээр сарын 03-нд гарна.

Marvel студийн бүтээсэн анхны Ази гол дүрийн супер баатартай кино.

Shang-Chi and the Legend of the Ten Rings: First Look Images Revealed -  FandomWire

Шан-Чи Арван цагираг хэмээх байгууллагад татагдан орсны дараа өнгөрсөн түүхтэйгээ тулахаас өөр аргагүйд хүрдэг талаар өгүүлнэ.

АНУ-д 2021 оны есдүгээр сарын 3-нд MCU-ийн 4-р үе шатны хүрээнд гарахаар товлогджээ.

9.“No Time To Die”

2021 оны есдүгээр сарын 30-нд гарахаар төлөвлөжээ.

NO TIME TO DIE | Trailer 2 - YouTube

Английн гол тагнуулч Жеймс Бондын тухай 25 дах кино. Энэ удаад чөлөөнд гарсан Бонд найзынхаа хүсэлтээр ор сураггүй алга болсон нэгэн эрдэмтнийг хайх хэрэг гарна.


10.”Candyman”

Наймдугаар сарын 27-нд гарах аж.

Aquaman' Star Yahya Abdul-Mateen II To Play Candyman In Jordan Peele's New  Movie

Оскарын шагналт кино найруулагч Жордан Пил зохиолыг нь бичсэн шинэ аймшгийн кино. Үйл явдалд хүмүүсийн дунд ам дамжиж домог яриа болсон алдарт алуурчин үнэхээр байдаг эсэхийг киноны шинэ баатрууд өөрсдийн биеэр олж мэддэг.

Candyman-ийг 2021 оны наймдугаар сарын 27-нд Universal Pictures театр АНУ-д театрын ёсоор гаргахаар төлөвлөж байна. COVID-19 цартахлын улмаас түүний гарах огноо 2020 оны зургадугаар сарын анхны өдрөөс хойш 3 удаа хойшлогджээ.

Бэлтгэсэн: Н.Цогзолмаа

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Роберт Паттинсон “Warner Bros”-ийн продюсероор ажиллана

Жүжигчин Роберт Паттинсон “Warner Bros” кино компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.

Тодруулбал, Роберт Паттинсон тус байгууллагын продюсероор сонгогдсон байна. Тэрээр “HBO болон “Warner Bros Pictures” компани салбартаа тэргүүлэгч, шинэлэг санааг сэдэж байдаг. Би тэдэнтэй ажиллах болсондоо маш их баяртай байна” гэжээ.

Түүний гол дүрд нь тоглосон “The Batman” киног Warner Bros” бүтээж буй. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй уг кино энэ оны 11 дүгээр сард дэлгэцнээ шилжинэ..

Сонирхуулахад, 12 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн Паттинсон 2013 оноос хойш “Dior” брэндтэй хамтран ажилласан. Роберт Паттинсон 15 настайдаа анх Лондонгийн театраас жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд “Twilight” кинонд тоглосноос хойш уран бүтээлийн замнал нь тасралтгүй өсөж буй жүжигчин юм.

Categories
мэдээ улс-төр

12:00 цагийн байдлаар гадаадад байгаа 641 сонгогч саналаа өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажил өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн цагаар 07:00 цагт эхлээд байна.

Санал авах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий 44 Салбар комисс байгуулагдсан бөгөөд санал авах ажиллагаа орон нутгийн цагаар хамгийн анх Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Салбар комисст эхэлсэн.
Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7,394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэнээс 5 дугаар сарын 30-ны өдрийн 12:00 цаг/УБ-ын цаг/-ийн байдлаар 14 Салбар комисст нийт 641 сонгогч саналаа өгөөд байна.
Орон нутгийн цагийн бүсээс шалтгаалан 30 Салбар комисст санал авах ажиллагаа хараахан эхлээгүй байна. Сонгогчдын ирцийн мэдээний явцыг өнөөдрийн 17:00 цагт дахин мэдээлэх болно гэж Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссоос мэдээллээ.