Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсээс 689.1 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ

Улаанбаатар хотын зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг өчигдөр хийсэн байна.

Зуслан, ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын 90 гаруй албан хаагч, зам талбайн 620 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 110 ажилтан, 459 иргэн нийт 1,279 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хог тээврийн 43 автомашин 126 рейсээр 689.1 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Халзангийн ам, Мухарын ам, Өндөр хааны рашаан, Хүйн гол, Аюушийн ам, Гүнтийн ам, Шижирийн ам, Хужирын хяр, 24 дүгээр хорооны Бумбат, Нумт, Баян-Уул, Салхитын зуслан, 34 дүгээр хорооны Найрамдал, Бор толгой, Баянголын ам, 42 дугаар хорооны Богины ам, Ухны ам, Хадатын ам, Хустайн амуудын ойн зурвас, ногоон бүс, Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт, Өвөргүнт, Санзай, Сэлх, Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Туул, Улиастайн гол дагуу зэрэг нийт 583,000 м.кв талбайг цэвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Цахим орчинд аливаа улс төрийн санал асуулга явуулсан иргэнийг 20 сая төгрөгөөр торгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заасан.

Мөн 43.1.8-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.7-д “харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх хуулийн заалтуудыг мөрдүүлэхээр хяналт тавьж ажиллаж байгаа гэлээ.

Цахим орчинд аливаа улс төрийн санал асуулга явуулсан иргэнийг 20 сая төгрөгөөр торгоно

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг шинээр нэмжээ. Нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, түвшин, хэрэгжүүлэх хэлбэр, нийгмийн түншлэлийн удирдлагын бүрэн эрхийг энэ бүлэгт тодорхойлсон байна.

Ингэснээр төрөөс нийгмийн түншлэлийг дэмжих, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын хэлэлцээ хийх замаар хууль тогтоомжоор тогтоосон стандартыг дээшлүүлэх боломжтой болох аж.

Гурван талт хэлэлцээрт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 74, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 17 санал нийт 91 санал ирүүлжээ. Төслийг хэлэлцээрийн бүлэг, зүйл бүрээр хэлэлцэх, зарим саналыг нэгтгэх, улсын хэлэлцээрт агуулгын хувьд нийцэхгүй асуудлыг хасах, найруулга хийх зэргээр ажиллан, нийт 8 бүлэг 60 зүйл бүхий хэлэлцээр байгууллаа гэж ХНХЯ-наас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт өнөөдрөөс 48 цаг тэг зогсолт хийнэ

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр ээлжит 18 дугаар хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1.Өнөөдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийхээр болов.

2.Тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

3.Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов.

4.Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Чилийн бизнес уулзалт цахимаар болов

Монгол, Чили улсын ГХЯ, Чили улсын “ProChile” агентлагтай хамтран хоёр улсын бизнес уулзалтыг зохион байгуулав. Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болсон уг цахим уулзалтад хоёр орны уул уурхай, хүнс, жимс, ХАА-н чиглэлийн 20 гаруй аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод оролцож, үйл ажиллагааны чиглэлийнхээ талаар мэдээлж танилцуулав.

Уулзалтад хоёр улсын ГХЯ-дын чиглэлийн газрын удирдлага, мөн тус тусын улсад хавсран суугаа Элчин сайд нар оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бололцоог ашиглахын чухлыг тэмдэглэв. Монгол, Чилийн бизнесийн анхдугаар уулзалт нь цаашид хоёр улсын хувийн хэвшил хооронд шууд холбоо тогтоох, шинэ түнштэй болох, сайн туршлага судлахад ач холбогдолтой боллоо.

Улмаар манай улсын иргэд аялал жуулчлал, бизнесийн ажлаар Латин Америкийн ихэнх орон руу тухайлбал, Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор улс руу визгүй зорчих болж байгаа нь бизнес, хамтын ажиллагааны бас нэг томоохон боломж юм гэдгийг уулзалтаар онцоллоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд 1971 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байна

“Covid-19”-ийн халдварын тоо буурахгүй, нас баралт нь нэмэгдэж байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадаа талбайд тоглуулахгүй байх, олон хүнтэй газраар зорчихгүй байх, хөдөө орон нутаг руу хүүхэд авч явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Тус яамнаас мэдээлснээр нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газар, олон хүн цугларсан газар авч яавахгүй, тоглоомын талбайд олон хүүхэдтэй тоглуулахыг байхыг анхааруулж байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 57,512 болж, 49,754 хүн эдгэрч, 272 хүн нас бараад байна.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих иргэд УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргана

Дорноговь, Өмнөговь аймаг руу зорчих, уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлтээ гаргана.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 30-ны 20 цагаас 05 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6 дугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 74.4 хувь нь бүрэн тунд хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 633, II тунд 13567, нийт 14200 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.4 хувь буюу 947733 нь I тунд хамрагдаад байна. Харин 74.4 хувь буюу 709063 нь II тунд хамрагдаад байгааг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зөөврийн хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт авах хугацаа маргааш дуусна

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явж байгаа энэ өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд өнөөдөр, маргааш гадаад дахь иргэд саналаа өгч байна.

Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ. Харин тусгаарлан ажиглах байр, эмнэлэгт байгаа сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцгаар зургадугаар сарын 8-ний өдөр саналаа өгнө. Ингэхдээ өмнө нь тухайн байрлаж буй эмнэлэг, тусгаарлах байрны захиргаанд хүсэлтээ зургадугаар сарын 1-ээс өмнө өгөх ёстой.

Хэрэв хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгөөгүй бол санал өгөх боломжгүй болох юм. Хүсэлт гаргаж, зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд нь covid-19-ийн халдвар авч, тусгаарлагдаж байгаа, тусгаарлах байр, эмнэлэгт ажиллаж байгаа ажилтан, төрийн албан хаагч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогчид өгөх юм.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны зургадугаар сарын 8-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд зургадугаар сарын 8-ны өдөр эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд байх сонгогчид зөөврин хайрцгаар санал өгөхөөр бол энэ тухай хүсэлтээ зургадугаар сарын 1-ний дотор батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргаж өгнө. Харин гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь зургадугаар сарын 5-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.