Categories
мэдээ спорт

Азийн аваргад хүч үзсэн манай 5 эмэгтэй боксчны гурав нь хүрэл медаль хүртэхээр болов

АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Тэмцээний дөрөв дэх өдөр манай улсаас Эмэгтэйчүүдийн

  • -87 кг жинд М.Мягмаржаргал /Олимпийн эрхээ авсан/
  • -78 кг жинд Э.Мичидмаа
  • -75 кг жинд Л.Алтанцэцэг нар хагас шигшээд тоглосон боловч гурвуул ялагдаж хүрэл медаль хүртэхээр боллоо. Тэмцээнийг манай улсын эмэгтэй 5 боксчин зорьсноос хоёр нь шөвгийн наймд, гурав нь шөвгийн дөрөвт ялагдал хүлээлээ.

Харин өнөө шөнө эрэгтэйчүүдийн

  • -49 кг-ын жинд О.Өнөболд
  • -56 кг-д Х.Энх-Амар
  • -64 кг-д Б.Чинзориг /Олимпийн эрхээ авсан/
  • -60кг жинд Э.Цэндбаатар /Олимпийн эрхээ авсан/
  • -69кг жинд Б.Мишээлт нар хагас шигшээд хүч үзэх ба ялсан нь финалд шалгарч мөнгөн медалийн болзол хангана. Азийн аваргыг манай улсын эрэгтэй 8 боксчин зорьсноос гурав нь шөвгийн наймд ялагдсан.

Тоглолтууд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхлэх ба Азийн боксын холбооны Youtube сувгаар шууд дамжуулна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“ПЕНТХАУС” киноны гуравдугаар бүлэг ирэх сарын 4-нөөс гарч эхэлнэ

Солонгосын SBS телевизийн бүтээл “Пентхаус” олон ангит киноны гуравдугаар бүлэг Солонгос төдийгүй дэлхий нийтийн хүлээлтэд байна. Тэгвэл тус киноны гуравдугаар бүлэг ирэх сарын 4-ний өдрөөс эхлэн гарах болсныг SBS телевизээс зарлалаа.

Эхний хоёр бүлгийн зангилаа болох төгсгөлийн гуравдугаар бүлэгт хэд хэдэн шинэ дүрүүд нэмэгдэж байгаа бөгөөд долоо хоногт нэг анги гаргахаар төлөвлөж буй юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ангараг дээрх нисдэг төхөөрөмж хяналтаа алджээ

Ангараг дээр буулгаж, өнгөрсөн сард амжилттай хөөргөсөн NASA агентлагийн “Ingenuity” төхөөрөмж хаа сайгүй нисэн эрсдэлд оржээ.

Гэхдээ азаар туршилтын төхөөрөмж аюулгүй газардаж, дэлхий дээрх мэргэжилтнүүдийн сэтгэлийг амраажээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ухаант төхөөрөмж зургаа дахь удаагийн туршилтын нислэгээ үйлдэн газраас дээш 10 метр хөөрсөн үед дэлхийгээс хүргүүлсэн чиглэлийн дараалалд алдаа гарснаас болж төхөөрөмж минут орчим хугацаанд удирдлагаа алдсан байна. Жишээлбэл, төхөөрөмжийн дарсан хэд хэдэн зургуудын нэгээс харахад алдаанаас болж төхөөрөмжид явуулсан дараагийн зааврууд идэвхгүй болж, байршил нь тодорхойгүй болсон байна.

Төхөөрөмжийг чиглүүлэн жолоодогч Хавард Грипийн хэлснээр Ухаант төхөөрөмж сэнсний эргэлтийн хүчээ тохируулж чадалгүй 20 хэм хазайж очих ёстой чиглэлээсээ гажин буух байсан цэгээсээ таван метр зайтай газарджээ.

Эл төхөөрөмж дөрөвдүгээр сард анхны нислэгээ амжилттай гүйцэтгэснээр дэлхийгээс өөр гадаргууд амжилттай нислэг үйлдсэн анхны төхөөрөмж болон түүхэнд бичигдсэн юм. Тэр цагаас хойш 1.8кг жинтэй тус төхөөрөмж бага багаар хүндэрсэн туршилтын таван нислэгийг амжилттай гүйцэтгээд байсан билээ. Харин өнгөрсөн долоо хоногт гарсан алдаа бол төхөөрөмжид тохиолдсон анхны асуудал байв. Өдгөө эрдэмтэд юунаас болж дээрх алдаа гарсан болохыг судалж байгаа гэнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx

​​МҮОХ: Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.

Хэдхэн цагийн өмнө МҮОХ-ны албан ёсны цахим хуудсаар дамжуулан Н.Түвшинбаярыг ажилдаа орлоо гэж мэдэгдсэн. Энэ нь олон хүний шүүмжлэл хүртсэн бол хэдэн минутын өмнө түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн билээ.

Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр /2021.05.28/ хуралдаж, Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв.
Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болголоо” гэв.

Цагийн өмнөх МҮОХ-ны албан ёсны пэйж хуудааср түгээсэн пост…

No description available.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн товчоогоор 0-17 насны хүүхдийг шинжилгээ шаардахгүй нэвтрүүлнэ

Хот хоорондын автобусаар 40-өөс илүү хүн тээвэрлэхгүй, шаардлагатай бичиг баримтыг шалган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн зорчуулж байна.

Тодруулбал, коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын хугацаанд өвдөөд эдгэрсэн эмчийн магадалгаатай байх юм бол PCR шинжилгээ шаардахгүй.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, эхний тундаа хамрагдсан ч дараагийн тунгийн хугацаа болоогүй, вакцин хийлгээд 14 хоноогүй бол PCR шинжилгээний (72 цагийн) сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (48 цагийн) шаардлагатай. Түүнчлэн, 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй.

Шинжилгээ өгсөн иргэд болон өвчлөөд эдгэрснээс бусад 0-17 насны хүүхдийг тухайн зорчин очсон орон нутагт нь долоо хоног гэрийн ажиглалтад байлгах аж.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт далайн хүчтэй шуурганы улмаас 3.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Энэтхэгт болсон далайн хүчтэй шуурганы улмаас нэг өдрийн дотор 5 хүн амиа алджээ. Хүчтэй далайн шуурганы улмаас хэд хэдэн хотод цахилгаан дамжуулах шонгууд унасан байна. Мөн эрх баригчид тус улсын далайн эргийн нутгаас ойролцоогоор 3.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Гамшигт өртсөн нутгийн хүн амд тусламж үзүүлэхийн тулд Энэтхэгийн эргийн хамгаалалтынхан хөлөг онгоц болон нисэх онгоцнуудыг дайчлан Бенгалийн булан дахь аврах багийнхныг бэлэн байдалд оруулаад байгаа аж.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ.

A man wades through a waterlogged road after rains ahead of Cyclone Yaas at Digha in Purba Medinipur district in the eastern state of West Bengal [Rupak De Chowdhuri/Reuters]

Тус улсад сарын дотор хоёр дахь удаагийн далайн хүчтэй хуй салхи болж байгаа нь энэ бөгөөд энэ сарын 16-нд Энэтхэгийн баруун хэсэгт болсон шуурганаар 45 хүн амиа алдсан байна.


No description available.

No description available.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймагт нутагшуулж байсан буганд сансрын дохиолол зүүлээ

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх Хантайширын нурууны Буга нутагшуулах төвд нутагшуулж байгаа буганд хяналтын хүзүүвч зүүлгэлээ.

Гурван настай Шарга /эр/ 4 настай Коко /эм/ нэртэй хоёр буганд ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс сансрын дохиололт хүзүүвчийг зүүлгэжээ.

Ингэснээр Төв аймгийн Хустай нуруунаас нутагшуулсан буганы шилжилт хөдөлгөөн амьдралын идэвх зэргийг судлах бөгөөд шинжлэх ухааны томоохон ач холбогдолтой судалгаа болох юм.

Зураг нээх

Categories
гадаад мэдээ

“Amazon” компанийн тэргүүн огцорно

“Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос албан тушаалаасаа огцрох болсон талаараа мэдээлжээ. Тэрбээр ирэх долоодугаар сарын 5-ны өдөр суудлаасаа буух аж.

Жефф Безос энэ тухайгаа “Amazon” компанийн хувьцаа эзэмшигчдийн уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Харин “Amazon” компанийн дараагийн ерөнхийлөгчөөр тус компанийн тооцооллын бизнесийг хариуцаж буй Энди Жесси томилогдох аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Өмнөговь, Дорноговь аймагт уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэн, хуулийн этгээд дараах бичиг баримтыг бүрдүүлж, УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргаж зөвшөөрлийн дагуу зорчихоор болжээ. Үүнд,

  1. Өргөдөл болон албан бичгээр хүсэлтээ ирүүлэх. Өргөдөл, албан бичигт зорчих зорилгоо тодорхой дурьдах. Холбоо барих хүний байнга ашиглагдах, 24 цагаар нээлттэй байх утасны дугаарыг заавал бичих
  2. Зорчих тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Улсын дугаар, марк/
  3. Зорчих хүн бүрийн иргэний бичиг баримтын хуулбар, вакцины II тунд хамрагдаад 14-өөс дээш хоносныг гэрчлэх бичиг, өвдөөд эдгэсэн бол эмчийн магадлагаа /4 сарын доторх/-г заавал бүрдүүлнэ.

Харин хүндэтгэн үзэх шалтгаан/эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил/-аар зорчих, харьяаллын болон байнгын оршин суух хаягтаа ирэх, очих иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл/-ийн зорчих зөвшөөрлийг Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгох аж.

Categories
мэдээ нийгэм

Муу зээлийн хар жагсаалтад багтсан 71 мянган иргэн, ААН-ийг нэг удаа цагаатгахаар боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Бизнес эрхлэгчидтэй уулзаж, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах хуулийн төсөл бэлэн болсон. Эдийн засгаа илүү идэвхжүүлэх хүрээнд бодлогын яам байгуулж ажиллах чиглэл рүү явна. Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төслүүдэд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан.

Цаашдаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай ажиллах чиглэл рүү явах ёстой. Худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийг УИХ-ын даргын дэргэд байгуулахаар болсон.

Цар тахлаас болж дэлхийн олон улсад хатуу хөл хорио тогтоосон. Манай улс хамгийн их хөл хорио тогтоосон улсын нэг мөн. Цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас гаргах, их сэргэлтийн бодлогыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлж байгаа. Өнөөдөр Монголбанктай ярьж байгаад зарим саналыг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр болж байна. Тухайлбал, Монголбанкны зээлийн мэдээлийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэний муу /хугацаандаа зээлээ төлөөгүй, хоцорсон, зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй/ зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, цагаатгахаар боллоо. Мөн бизнесийн байгууллагын зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй муу зээлийн хар жагсаалтыг цагаатгана. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм. Харин цаашдаа иргэн, ААН-д муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл нээлттэй харагдаад явна гэдгийг ойлгоорой.

Хоёрт, Зөвшөөрлийн хуулийн ажлын хэсгийг байгуулсан. Бизнес эрхлэхэд төрөөс шаардаж байгаа 1400 гаруй зөвшөөрлийг 400 болгож бууруулна, цахимжуулна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг батлах хүрээнд бизнес эрхлэх зөвшөөрлийг хувийн хэвшлийнхэнд шилжүүлнэ. С зөвшөөрлийг танхим өөрөө өгдөг болно. Зөвшөөрлийн хуулийн төслийн эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр С.Ганхуяг гишүүн ажлын хэсгийг ахалж байна. Бизнесийнхэн санал хүсэлтээ өгөөд явна” гэлээ.