Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Жүжигчин Б.Отгонтуяа “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа

Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгч эхчүүдэд Алдарт эхийн одон медаль гардууллаа.

Энэ үеэр жүжигчин СТА Б. Отгонтуяа “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа.

5 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Израйль улсаас 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хандивлалаа

Израйль Улсын Элчин сайдын яам, Израйлийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/ “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад 20.000 ам.долларын өртөг бүхий хамгаалалтын хэрэгсэл, амны хаалтыг хандивлалаа.

Хандивыг хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израйль Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов.

Монгол, Израйлийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус улсаас үзүүлж буй энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж байна гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын зэвсэгт хүчинд “Чингис хаан” одон хүртээлээ

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ.
Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ.
5 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “…Өнгөрсөн түүхийн туршид Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, Их эзэн Чингис хааны ялагдашгүй цэргийн залгамж Монгол цэргийн нэр төр яруу алдрыг өндөрт өргөж, дэлхий нийтийн аюулгүй байдлыг хангах үйлсэд эр зориг тэсвэр тэвчээр, сахилга бат, ур чадвараар манлайлан оролцож, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн, Зэвсэгт хүчний үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг, офицер, ахлагчдын гарамгай гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон –“Чингис Хаан” одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр төв талбайд боллоо. “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлэн Зэвсэгт хүчний Жанжин штабт гардуулав.

1 хүн, зогсож байгаа, гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга “Чингис хаан” одон хүртээх болсон талаараа “Энхийг сахиулагчид аа,
Генерал, офицер, ахлагчид аа,
Монгол цэргүүд ээ,
Өвөг дээдсийнхээ мянга мянган жилийн баатарлаг түүх, дайчин уламжлалыг залгамжилж, энхийг дэмжих эрхэм хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа монгол цэрэг, энхийг сахиулагчид Та бүхний амрыг эрж, Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн халуун баярыг хүргэе!
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг баримтлан, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагчдын гүйцэтгэх үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд анхлан үүрэг гүйцэтгэж эхэлсэн мөчөөсөө л үйл хэрэг, үйлс бүтээлээрээ үлгэрлэж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуурьсгаж, ур чадвараа батлан харуулж ирснээр Монгол Улсын Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд туйлын бахархаж, сэтгэл хангалуун байдаг.
Даян дэлхийд энх амгаланг сахиулахад Монгол Улс, Монголын ард түмний оролцоо, хувь нэмрийг илэрхийлж, Эзэн Чингисийн дайчин монгол цэргийн залгамж хойч үе гэдгээ нотолж яваа Та нараар эх орон, ард түмэн чинь төдийгүй Хүннү гүрэн, Их Монгол улсын дайчин өвгөд, дээдсийн сүнс бахархаж байгаа. Монгол бол нэн эртнээс цэрэг армийн арвин уламжлалтай, дэлхийн цэргийн урлагийн түүхэнд үлдээсэн тод мөртэй, баялаг түүхтэй улс. Монгол эр болгон цэрэг болон өсөж, үүрэг гүйцэтгэж байсан түүхэн уламжлал, дайчин замналтай.
Энэ жил монголчууд олон түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаагийн дотроос би орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг энэ өдөр, энэ цаг мөчид онцлон дурдах байна. Хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн нүүдэлчдийн төрт улсууд, Хүннү гүрнээс улбаалаад Их Эзэн Чингис хааны туг дор ертөнц дахинаа алдраа дуурьсгаж явсан талын дайчдын хойчис орчин цагийн цэргийн зохион байгуулалтад орсноос хойш эдүгээ 100 жилийн ойтойгоо золгож байна.
Монголын Зэвсэгт хүчин орчин үеийн цэрэг армийн зохион байгуулалтад шилжсэн цагаас өнөөдрийг хүртэл эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ чанд биелүүлж ирсэн. Шинээр эмхлэн байгуулагдсан Монгол Ардын Журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор эх нутгаа харийнхнаас чөлөөлөх зэвсэгт тэмцлийг эхлүүлснээр орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн бий болсон. Энэ цагаас хойш Монголын Зэвсэгт хүчин 1939 онд Халхын голын, 1945 онд Чөлөөлөх дайнд оролцон бахдам ялалтуудаар түүхээ зузаатгасан юм. Энхийн цагт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, барилга, дэд бүтэц, төмөр замын талбарт гар бие оролцон, үндэсний түүхэн бүтээн байгуулалтын фронтод ялалт байгуулан ард түмнийхээ бахархал болсон билээ.
Дайчид аа,
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчид аа,
Миний бие Монгол Улсын төрийн тэргүүний болоод Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Орчин цагийн Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 100 жилийн ялагдашгүй дайчин замнал, энх цагийн бүтээн байгуулалтын гарамгай үйл ажиллагаа, үр дүнд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлж, Зэвсэгт хүчний Жанжин штабыг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон – “Чингис Хаан” одонгоор шагнахаар зарлиг буулгалаа. Бүгдэд баяр хүргэе.
Та бүхэн энэ одонг хүртэх эрхтэй, Их Эзэн Чингис хаанаараа овоглосон цэргүүд байх ёстой. Өндөр өвгөдийн захиасыг хөсөрдүүлэлгүй, тэдний дайчин алдрыг нэр төртэй залгамжлан авч яваад тань баярлалаа.
Монгол цэрэг – Чингисийн цэрэг, Монгол цэрэг – Дэлхийн цэрэг.

Та бүхнийг Бүх цэргийн Их хар сүлд ивээж, Мөнх тэнгэрийн хүчин дор монгол цэргийн сүр хүч, хийморь жавхаа үеийн үед мандан бадарч, Монгол төрийн өлмий бат оршиг!” гэлээ.

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

7 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ​Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр өнөөдөр тохиож байна. 2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас тавдугаар сарын 29-нийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй.

Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дотор томоохон байр суурьж эзэлдэг.

Цэнхэр дуулгатнуудын өдрийг тохиолдуулан зарим сонирхолтой тоон мэдээллийг хүргэж байна.

2000 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдсан энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас хойш монгол цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьсан тохиолдол байсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт юм.

Яг одоо гэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн нийт 7 ажиллагаанд 1100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчийг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагч илгээсэн 112 улсаас 17 дугаарт бичигдэж байна.

Энэ хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд нийт 880 гаруй эмэгтэй оролцсон нь нийт бүрэлдэхүүний 4, мотобуудлагын батальоны 7, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувь нь эмэгтэйчүүд цаашлаад цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэсэн байна.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн гэрээт алба хаагчид мөн үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 769 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт хүнээс 769 халдвар илэрлээ.

Эдгээрийн 681 Улаанбаатарт, хөдөө орон нутагт 87, эмнэлгээс шалтгаалах 1 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 56621 боллоо.

Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 268 болж байна.

  • 53 настай эмэгтэй
  • 66 настай эрэгтэй
  • 90 настай эмэгтэй
  • 88 настай эмэгтэй
  • 47 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 571 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 49320 болов.

Биеийн байдал хүнд маш хүнд хүн байна.

Categories
мэдээ нийгэм

С.Болд-Эрдэнэ: Төрдөө, түмэндээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан юм

Монгол Улсын Гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Төрдөө “үнсүүллээ”. Монгол Улсын Ерөнхийлөгч маань миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасанд үнэхээр их талархаж байна. Мэдээж маш олон хүнд баярлаж, талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр хүүхэддээ болон хамт олондоо маш их баярлалаа. Би Улсын Драмын Эрдмийн Театрт 20 гаруй жил ажиллаж байна. Манай театрын 90 жилийн ой мөн энэ жил тохиож байгаа. Энэ түүхт 90 жилийн 20 гаруй жилд нь театртайгаа хувь заяагаа холбож, уран бүтээлээ туурвижээ. Хамтарч ажилласан олон уран бүтээлчид бий. Бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамгийн гол нь үзэгч, түмэндээ маш их баярлалаа. Өмнө нь мэддэггүй байж. Гэхдээ энэ хүнд их урам, цаашид ихийг хийж бүтээх сэдэл, хүчийг өгдөг юм шиг санагдлаа. Цаашид улам их хичээж ажиллах урам авлаа. Бүгдэд нь маш их баярлалаа. Төрдөө, түмэндээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан юм. Энэ их хайрыг дааж явах хариуцлага ирж байна даа. Үзэгчдэдээ, ард түмэндээ, төрдөө маш их баярлалаа.

-Монголын драмын урлаг унал­тад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

Аливаа урлаг явдгаараа явна. Гэхдээ шилжилтийн үед урлагийн салбар тэр чигтээ уналтад орж байсан. Бидний үе бол яг тэр үеийн дараах нь юм. 2000 оноос Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж эхлэсэн цагаасаа хойш үеийнхэн болон ахмадуудаараа заалгаж, зөвлүүлж олон уран бүтээлийг хувиараа ч, хувьсгалаар ч хийсэн байна. Би таны хэлсэнтэй санал нэг байна. Мэдээж бүх бүтээлүүд маань төгс байх албагүй шүү дээ. Сайнтай муутай аль нь ч бай хоёргүй сэтгэлээр сайн, сайхан уран бүтээл хийхийн төлөө зүтгэсэн. Энэ хичээл зүтгэлийг минь төр, засаг үнэлсэнд маш их баяртай байна.

-Анх урлагт хөл тавьснаас хойш хичнээн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг вэ?

-Би чинь 1995 онд СУИС-д элсэж ороод 1999 онд сургуулиа төгсөж байсан юм. 2000 оноос өнөөдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж байна. Мэргэжлийн урлагийн ууган байгууллагад 20 орчим жил ажиллаж, сэтгэл зүрхээ зориулан хишиг буяныг нь хүртээд явж байна даа. Одоогоор 80 орчим жүжиг, 30 орчим уран сайхны кино байгаа болов уу. Хажуугаар нь 2 цомог гаргасан. /Инээв/

-Жүжигчин мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Урлагийн мэргэжил нэг бодлын их сайхан. Юу нь сайхан байдаг вэ гэхээр өнөөдөр хаан ч болдог, харц ч болдог. Их сонирхолтой хүн судлахуй шүү дээ. Олон хүний ертөнцөөр аялах боломжийг олгодог гэх үү дээ. Жүжигчин хүн гэдэг дэлхий дээр байгаа долоон тэрбум хүний өнгө өнгийн сэтгэлийг судалдаг, янз янзын мэргэжлээр ажилладаг, хүний сэтгэл, дотоод ертөнцөөр аялаж чаддаг. Бүх ажил, мэргэжилд л хэцүү талууд бий. Хэцүү зүйл олон байдаг. Уран бүтээл хийх болгонд “хүнд хүрэх болов уу, энэ дүрийг бүтээж чадах болов уу” гэсэн түгшүүр төрж байдаг ийм л мэргэжил. Бид өөрсдөө үүндээ хайртай, дуртай болчихдог, салж чаддаггүй. Өөр ажил хийж чадахаа болиод өөрийн мэдэлгүй дурладаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаад явж байна.

-Баярлалаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

3×3 эрэгтэй шигшээ баг сүүлийн тоглолтоо Бразилтай хийж хожигдол хүлээлээ

“Токио-2020” олимпийн эрх олгох FIBA 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн Австрийн Грац хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнийг манай улсын эрэгтэй шигшээ баг зорьсон бөгөөд хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Бразилын шигшээ багтай хийлээ.

Тоглолтод 10-18 харьцаагаар Бразилын баг ялснаар Монголын шигшээ баг хэсгээсээ гарах боломжгүй боллоо. А хэсгийг Польш дөрөв тоглож 3 хожсон 69 оноотойгоор тэргүүлсэн бол Бразил дөрөв тоглож гурав хожсон 72 оноотойгоор удааллаа.

Ингэснээр манай баг энэ удаагийн тэмцээнээс олимпийн эрх авах боломжгүй болсон бөгөөд одоо зургадугаар сарын 4-6-нд Унгарт болох сүүлийн ганц эрхийн төлөө тоглох боломж үлдлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах​ дархлаажуулалтын цэгүүдийг танилцуулж байна

Улаанбаатар хотод явуулын 2, суурин 55 цэгт, дархлаажуулалтын 123 багийн 781 эмч, ажилтан ажиллаж, 27065 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.


Categories
мэдээ цаг-үе

Өнөөдрөөс “Файзер” вакциныг архаг хууч өвчтэй, хэвтрийн болон хөхүүл эхчүүдэд хийж эхэллээ

Өнөөдрөөс “Файзер” вакциныг архаг хууч өвчтэй, хэвтрийн, хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс, хөхүүл эхчүүдэд хийж эхэллээ.

Улаанбаатар хотод явуулын 2, суурин 55 цэгт, дархлаажуулалтын 123 багийн 781 эмч, ажилтан ажиллаж, 27065 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Эрдэнэбаяр: Одоогийн байдлаар дэлхий дээр цус сэлбэлттэй холбоотойгоор коронавирусийн халдвар тархсан тохиолдол бүртгэгдээгүй

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.


Коронавирусийн үед цусны донорын тоо дэлхий нийтээр төдийгүй, манай улсын хэмжээнд буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнтэй холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчтөнүүдэд хүндрэл үүсэх эрсдэлтэй болов уу?

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 35.650 хүн цусаа өгсөн байна. Тухайн үед коронавирусийг дотооддоо алдаагүй байсан ч албан байгууллага, Их дээд сургуулиас цус цуглуулах ажил ерөнхийдөө зогссон. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт дөрвөн удаа хөл хорио тогтоож бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа. Энгийн үед өдөрт дунджаар120-150 донорын цус цуглуулдаг байсан бол иргэдийн хөдөлгөөн хязгаарлагдсанаар цусны донор өмнөх хоёр жилтэй харьцуулахад 32 хувиар буурчээ. Түүнчлэн улаан эсийн бүтээгдэхүүний нөөцийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт бий. Тодруулбал, манай байгууллагын хувьд улаан эсийн бүтээгдэхүүний нөөцийг ердийн үед 21 хоногоор бүрдүүлж, эмнэлгүүдийн хэрэгцээг хангадаг байсан бол одоогийн байдлаар улаан түвшин рүү шилжиж, 5-7 хоногийн нөөц бүрдүүлж байна. Сүүлийн хэдэн сард иргэдийн дунд дархлаажуулалтын ажил идэвхжсэнтэй холбоотой донорын тоо буурч байна. Цаг үеийн байдалтай холбоотойгоор зарим иргэнд вакцин тариулсны дараа тодорхой хэмжээнд болгоомжлол байна л даа.

Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсанаас хойш хэд хоногийн дараа цусаа өгөх боломжтой вэ?

-Вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа цусаа өгөхөд болно. Манай цус цуглуулах төв Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд өглөөний 08:30-14:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ байгууллага, хамт олноороо цусаа өгье гэвэл манай явуулын баг очоод цус авахад бэлэн байна. Хэдийгээр шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа ч цусыг орлуулах бүтээгдэхүүн хаана ч байхгүй. Тиймээс цусны хомсдолд орвол цаашид олон бэрхшээл үүсэх эрсдэлтэй.Өөрөөр хэлбэл, цус, цусан бүтээгдэхүүн зайлшгүй шаардлагатай эмчилгээг хийхэд асуудалтай болно. Үүнд, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг онцолж хэлмээр байна л даа. Энэ төрлийн мэс заслыг хөл хорио тогтоосон, донорын тоо буурсан зэрэг шалтгаанаар хойшлуулж байсан. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын хувьд дархлаа дарангуйлсан байдаг учраас яг л тухайн тохирох цусны бүлгийг хийх шаардлага үүсдэг. Иргэдийн хувьд цусны I, II, III, IV бүлэг гэж мэддэг шүү дээ. Үүнээс гадна нэмээд 10 гаруй цусны ховор бүлгүүдийг шинжилгээ хийж үзсэний үндсэнд тохирох цусыг сонгодог. Тухайлбал, тухайн бүлгийн 10 цуснаас нэг л тохирох цус олох жишээтэй. Тодруулж тайлбарлавал, яг адилхан улаан эсийн бүтээгдэхүүн эмнэлэгт 30 хэрэгцээтэй гэвэл 300 донороос цуглуулах шаардлага гарна. Хэрэв 50 хэрэгтэй байвал 500 донороос цуглуулж байж өвчтөнд тохирох 50 цусыг олох боломжтой. Энэ нь цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг нэмэгдүүлээд байна л даа. Ийм асуудлууд байгаа учраас иргэд маань үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Ингэж цусны бүлгийн тохироог шинжилсний дараа өвчтөнд цус сэлбэнэ.

Цусны донорын тусламжийг авснаар жилд хэчнээн хүний амь насыг аврах боломжтой вэ?

-Дэлхий нийтээр секунд тутамд цус сэлбэж, хүний амь насыг аврах гэгээн үйлсэд зориулагдаж байдаг. 2019 оны байдлаар дэлхий даяар нийт 120 гаруй сая нэгж цус цуглуулсан байна. Харин манай улсын хэмжээнд 2020 онд нийт 80 мянган нэгж цус сэлбэсэн байгаа юм.

Одоогийн байдлаар нийт судлагдсан хэчнээн цусны бүлэг байна вэ, шинжлэх ухааны үүднээс тогтоогдсон уу?

-Хүнд 367 төрлийн цусны бүлэг байдгийг судалгаагаар тогтоогоод байна. Тэгэхээр I, II, III, IV гэдэг нь нэг л бүлгийн систем гэсэн үг. Тухайлбал, манай төвийн хувьд элэгний хагалгаанд нэг бүлэг дотроо эмнэл зүйн ач холбогдолтой 10 гаруй бүлгийг нягталж үзсэний үндсэнд нарийн тохироог тодорхойлдог.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэдийн дунд болгоомжлол үүсч байгаа болов уу. Гэхдээ коронавирус цусаар дамжиж халдварласан тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэсэн мэдээлэл бий?

-Үндсэндээ коронавирустэй холбоотой хоёр төрлийн болгоомжлол үүссэн байна. Нэгдүгээрт, цусны төвөөс вирусийн халдвар авчих вий гэсэн болгоомжлол. Хоёрдугаарт, цусаар дамжин халдварлах эрсдэл байгаа эсэхэд асуулт үүсч байна. Яг одоогийн байдлаар дэлхий дээр цус сэлбэлттэй холбоотойгоор коронавирусийн халдвар тархсан тохиолдол бүртгэгдээгүй. Энэ чинь амьсгалын замаар халддаг халдварын нэг төрөл шүү дээ. Жишээ нь, ханиад томуу нууц үедээ байхад цусаа өгвөл цусаар дамжиж халдварласан тохиолдол байдаггүй.Түүнчлэн цусны төвд ирж буй доноруудаас тандалтын асуумж авдаг. Өөрөөр хэлбэл, эрсдэлгүй бүлгээс цус авч байгаа.

Мэдээж сайн дурын үндсэнд хэн ч очоод цусаа өгөх боломжтой болов уу. Гэхдээ ямар тохиолдолд цусаа өгч болдоггүй вэ?

-Бусдын амь насыг аврахын төлөө цусаа өгч байгаа харьцангуй эрүүл хүмүүсийг цусны донор гэж нэрлэдэг. Харьцангуй эрүүл гэдэг нь,нэгдүгээрт 17 нас хүрсэн байх шаардлагатай.Мэдээж ямар нэгэн архаг хууч өвчингүй, тодорхой хугацаанд эм тариа хэрэглэхгүй байгаа, B, C вирусийн халдваргүй байх хэрэгтэй. Түүнчлэн эмэгтэй 45-аас дээш килограмм жинтэй, эрэгтэй 50-иас дээш килограмтай байхыг зөвлөдөг. Хүний биед эргэлдэж байгаа цусны эзлэхүүн тухайн хүний биеийн жинтэй шууд хамааралтай байдаг учраас хэт туранхай хүн цусаа өгвөл эрсдэлтэй.Ерөнхийдөө өөрийгөө эрүүл гэж бодож буй хэн ч цусны донор болох бүрэн боломжтой байдаг. Бүлэг харгалзахгүйгээр бүх хүн цусны донор болох боломжтой гэдгийг онцолж хэлье. Иргэдийн дунд зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай бол донор болох боломжтой гэсэн буруу ойлголт бий.

Хүний биеийн цус хэр хурдан нөхөн төлждөг юм бэ?

-Хүний улаан эс 28 хоногийн хугацаанд бүрэн төлждөг гэж үздэг. Цусны төвүүдэд нэг хүнээс нэг удаа 350-400 мллитр цус авдаг. Цусаа өгсний дараа шингэн зүйл сайтар уухад эргэлдэж байгаа цусны эзлэхүүн өдөртөө нөхөгддөг.Эрэгтэй хүмүүс хоёр сар тутам нэг удаа, эмэгтэй хүмүүс гурван сар тутам нэг удаа цусаа өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, жилд 4-6 удаа цусаа өгөхөд таны бие махбодод эрсдэл үүсэхгүй.

Манай улсын хэмжээнд хэчнээн цусны идэвхтэй донор байдаг юм бол. Энэ талаарх тоон мэдээлэл бий юү?

-Бидний ярьж заншсанаар тогтмол хугацаанд цусаа өгдөг донорыг байнгын донор хэмээн нэрлэдэг. 2020 оны байдлаар байнгын донорын эзлэх хувь нийт цус өгөлтийн 60 хувиас дээш болсон.Энэ үзүүлэлт нь таван жилийн өмнө 40 орчим хувьтай байсан. Өөрөөр хэлбэл, тогтмол хугацаанд цусаа өгдөг донорын тоо нэмэгдэж байна хэмээн ойлгож болно. ДЭМБ-ын гишүүн орнуудын зуун хувь сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд манай улс 2016 онд нэгдэн орсон. Дээрх үзүүлэлтүүд нь цусны аюулгүй байдлыг хангахад сайн нөлөөтэй. Нийт 35 удаа цусаа өгөөд цусны хүндэт донор болсон иргэд маань нэг удаа улсын магадлан итгэмжлэгдсэн амралт сувилалд үнэ төлбөргүй амрах боломжийг Хүн ам, нийгмийн хамгааллын яамнаас албажуулж журам гаргасан байгаа. Түүнчлэн хүндэт донорууд маань нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой болсон. Мөн эмнэлэгт оочер дараалалгүй үйлчлүүлэх боломжийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж өгсөн байдаг.

Цусаа хэдэн удаа өгвөл алтан донор болох вэ?

-Цусны төвийн зүгээс 70-100 удаа цус өгсөн бол хүрэл донор, 100-150 удаа өгвөл мөнгөн донор, 150-иас дээш өгвөл алтан донороор өргөмжилдөг.

П.САЙНЖАРГАЛ