Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулсан Монголын анхны эмэгтэй алба хаагчийг “Жуух бичиг”-ээр шагналаа

Монгол улс НҮБ-д элссэний 60 жил болон НҮБ-ын Энхийг сахиулагчдын ѳдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан анхны эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалыг Гадаад харилцааны сайд хүлээн авч уулзахын хамт Гадаад харилцааны яамны хүндэт “Жуух бичиг”-ээр шагналаа.

Хурандаа Н.Нямжаргал нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний төв штабт хүний нөөцийн штабын офицероор 2011-2012 онд үүрэг гүйцэтгэж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож явсан билээ.

Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу Монгол Улсын батлан хамгаалах гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буйг үнэлж ЗХЖШ-ын цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Нэргүйн Нямжаргалыг Гадаад харилцааны яамны “Жуух бичиг”-ээр шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох болон энхийг дэмжих ажиллагааны хоёр талын болон олон улсын төлөвлөлтүүдийг боловсруулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицеруудыг илгээх талаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Гадаад харилцааны яам болон холбогдох бусад байгууллагуудтай байнга хамтран ажиллаж ирсэн.

Categories
гадаад мэдээ

Альберт Эйнштейн “E=MC2” тэгшитгэлээ бичсэн захидал 1.2 сая доллароор зарагджээ

Альберт Эйнштейн өөрийн алдарт энерги массын харьцааг харуулсан “E=MC2” тэгшитгэлээ бичсэн захидал дуудлага худалдаагаар орж 1.2 сая ам.доллароор зарагджээ.

Эйнштейн өөрийн гараар “E=MC2” тэгшитгэлийг бичиж үлдээсэн дөрвөн цаас байдаг аж.

Тэрхүү дуудлага худалдаа Бостон хотод үйл ажиллагаа явуулдаг “RR Auctions” нэртэй газарт болсон бөгөөд захиа таамаглаж байснаас гурав дахин их үнээр зарагдсан аж. “RR Auctions”-ийн ерөнхий захирал “Associated Press” агентлагт хэлэхдээ “Физикийн шинжлэх ухааны хувьд энэ захидал маш их ач холбогдолтой” гэсэн байна.

Дуудлага худалдааны эхэнд таван хүн үнэ хаялцаж байжээ. Харин үнэ 700 мянган ам.доллар давж эхлэхэд хоёр хүн л захианы төлөө өрсөлдөж эхэлсэн аж. “RR Auctions”-ийн захирал хэлэхдээ тус захиаг худалдан авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн хэмээжээ.


Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

I улиралд дотоод худалдаа 5.5 их наяд хүрлээ

Дотоод худалдааны салбарын нийт борлуулалт I улиралд 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 36.8 хувь нь бөөний худалдаа, 63.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Мөн бөөний худалдааны борлуулалтын орлого мөн хугацаанд 24.1 хувиар өссөн бол жижиглэн худалдааны орлого 16.1 хувиар өссөн байна.

Дотоодод “коронавирус”-ийн халдвар тархсанаас хойш улсын хэмжээнд таван удаагийн хатуу хөл хорио тогтоосон бол он гарсаар хоёр удаагийн хөл хорио тогтоосон юм. Энэ хугацаанд хүнснээс бусад бараа, бүтээгдэхүүний худалдааг хязгаарлаж байсан бөгөөд цөөн тооны, тодорхой салбарууд үйл ажиллагаагаа явуулж байв.

Мөн хил хаасантай холбоотойгоор зарим бүтээгдэхүүний эрэлтийг дотоодын үйлдвэрлэгчид хангаж чадахааргүй нөхцөл байдал үүссэн аж. Мөн борлуулалтын орлого цар тахлын өмнөх үеийн түвшнээс өндөр гарсныг онцолж болохоор байна.

Categories
мэдээ нийгэм

Таван эрэгтэй тутмын нэг нь тамхинаас болж нас барж байна

Насаараа тамхи татсан хүмүүсийн дунд нас баралт 87 хувьтай байгаа бол дор хаяж 15 жилийн өмнө тамхинаас гарсан хүмүүсийн ердөө зургаан хувь нь нас барсан аж.

Дэлхий даяараа тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтан шинжлэх ухааны “The Lancet” сэтгүүл 1990-2019 оны хоорондох дэлхий нийтийн тамхины хэрэглээний талаарх судалгааны тоймыг нийтэлжээ. Уг судалгаанд дэлхийн 204 улсын тамхи, тамхины хэрэглээний статистик мэдээллүүдийг нэгтгэсэн байна.

Тамхи татдаг хүний тоо 2019 оны байдлаар 1.1 тэрбумд хүрсэн бол тамхинаас шалтгаалсан өвчлөлөөр 7.7 сая хүн нас баржээ. Үүнээс 2019 оны байдлаар зүрхний титэм судасны өвчнөөр 1.7 сая хүн нас барсан, уушгины архаг бөглөрөлт 1.6 сая, гуурсан хоолой, уушгины хорт хавдар 1.3 сая, тархины цус харвалтаар нэг сая хүн нас барсан байна.

Таван эрэгтэй хүн тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй өвчний улмаас нас барсан байна. Дэлхийн улс орнуудын талаас илүү хувьд залуусын тамхины хэрэглээг бууруулахад ахиц гарахгүй байгаагийн зэрэгцээ 15-24 насныхны дунд тамхидалт өндөр байгаа аж.

Түүнчлэн дэлхий дээр таван эрэгтэй тутмын нэг, хорин эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг бөгөөд арван тамхичин тутмын ес нь 25 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлжээ. Тамхи татдаг хүмүүсийн дундаж наслалт огт татдаггүй хүнийхээс арван жилээр бага байгаа бол тамхи татдаг хоёр хүний нэг нь тамхитай шууд холбоотой шалтгаанаар нас бардаг байна. БНХАУ, Энэтхэг, Индонези, АНУ, ОХУ, Бангладеш, Япон, Турк, Вьетнам болон Филиппин улсууд хамгийн их тамхидалттай 10 улс болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сөүлд суугаа иргэд энэ сарын 30, 31-нд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө

Сөүлд суугаа иргэд маргааш, нөгөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Сөүл хот дахь салбарт саналаа өгөх сонгогчид тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд саналаа өгнө.

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь баталгаажсан сонгогч тавдугаар сарын 30 /Ням гараг/, 31-ний /Даваа гараг/ 07:00-22:00 цагийн хооронд иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортоо авч Элчин сайдын яамны байранд биечлэн ирж саналаа өгөх юм байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ доорх ЭНД дарж шалгах боломжтой.

Элчин сайдын яамны хаяг:

  • 140-885, 서울특별시 용산구 독서당로 95, 주한몽골대사관,
  • Embassy of Mongolia, 95, Dokseodang-ro, Yongsan-gu, 140-885, Seoul, Republic of Korea
  • http://naver.me/Gs3hXrTA
Categories
мэдээ нийгэм

Э.Хишигсайхан: Хүүхдүүдээ эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй гэж хүсдэг


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I, II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон гардан авсан Э.Хишигсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Маш сайхан байна. Үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм байна. Би 6 хүүхэдтэй. 5 сайхан охин, 1 хүүгийн ээж байна. Бага нь 1 ой 10 сартай, том нь 13 настай.

-Эх хүн байхын онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?

-Юун түрүүнд энэхүү эрхэм хүндтэй шагналыг хамт авсан, авах бүх ээжүүддээ халуун баяр хүргэе. Ээж хүн гэдэг агуу том ертөнц л гэж хэлмээр байна.

-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.

– Чадахаасаа чадахгүйг хүртэл ээжүүд маань өөрсдөө бүхнийг хийж байдаг болохоор хүүхэд өвдөх л хамгийн хэцүү байдаг. Болдог бол өмнөөс нь өвдмөөр тийм л хэцүү мэдрэмж шүү.

-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?

-Би өдөр болгон аз жаргалтай байдаг. Өнөр өтгөн гэр бүл байхын сайхан нь гэр маань үргэлж инээд хөөрөөр бялхаж байдаг даа. Би 4 хүүхэдтэй айлын том охин болохоор олуулаа байх дуртай. Тэр нь сайхан байдаг. Охидуудтай байх гоё. Учир нь юу ч болсон бүгд эмэгтэй болохоор тал талаас “одоо тэгье, одоо ингээрэй ээж ээ” гээд их зөвлөгөө өгнө. /Инээв/.

-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?

-Хүүхдүүдээ эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй гэж хүсдэг.

-Баярлалаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Монгол орны ихэнх гол мөрний зургадугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджын орчим буюу бага байх төлөвтэй байна.

Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голуудын 6 дугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нуруунаас эх авах Туул, Ерөө, Онон, Хэрлэн голын эх Их Хянганы нурууны Халх зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын сүүлийн арав хоногт түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэй байна.

Мөн агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Зарим томоохон гол мөрөнд зургадугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийнхтэй харьцуулан хүснэгтэд үзүүлэв.

д

Гол мөрөн –харуулын нэр

Зургадугаар сарын олон жилийн

Зургадугаар сард ажиглагдах

дундаж

өнгөрөлт,м3

дундаж

түвшин,см

өнгөрөлт,м3

Хамгийн их

Хамгийн бага

түвшин, см

өнгөрөлт,м3

1

Сэлэнгэ мөрөн – Хялгант баг

247

386

866

257

300

500

2

Сэлэнгэ мөрөн – Зүүнбүрэн сум

213

286

728

176

245

335

3

Орхон гол – Орхон сум

162

63.7

99.6

14.8

150

49.0

4

Орхон гол – Сүхбаатар сум

212

155

488

23.1

210

168

5

Эг гол – Эрдэнэбулган сум

225

35. 0

109

11.5

205

20.5

6

Үүр гол – Цагаан үүр сум

155

37.6

184

10.7

170

75.0

7

Дэлгэрмөрөн – Мөрөн сум

294

90.7

236

7.66

200

77.0

8

Бэлтэс гол – Баянзүрх сум

349

4.59

14.2

0.56

350

5.30

9

Шидхэд гол – Ренчинлхүмбэ

183

16.6

28.0

16.29

205

18.0

10

Идэр гол – Зүрх баг

161

49.5

201

15.4

150

42.0

11

Хануй гол Эрдэнэмандал сум

265

11.1

35.7

2.31

240

2.50

12

Тэрэлж – Тэрэлж

148

13.45

66.0

4.79

145

14.0

13

Туул гол – Улаанбаатар хот

137

31.6

124

3.92

150

38.0

14

Туул гол – Алтанбулаг

535

15.8

45.4

6.69

600

20.0

15

Сөгнөгөр – Сөгнөгөр

231

3.41

18.3

0.99

215

3.20

16

Хараа гол – Баруунхараа сум

173

23.3

70.0

3.40

160

11.0

17

Хараа гол – Дархан

120

12.9

20.8

8.99

115

8.00

18

Ерөө гол – Ерөө сум

306

98.4

210

13.8

305

85.5

19

Ерөө гол Дулаанхаан

243

52.2

110

30.7

265

55.1

20

Онон гол – Биндэр сум

160

47.0

74.7

5.76

170

49.0

21

Хэрлэн гол – Өндөрхаан сум

175

27.5

47.3

6.68

200

45.6

22

Хэрлэн гол – Чойбалсан сум

128

22.3

52.2

1.98

115

13.0

23

Халх гол Сүмбэр сум

159

22.5

153

17.4

205

68.0

24

Завхан гол -Гуулин

156

16.5

105

3.41

170

22.8

25

Богд гол – Улиастай сум

183

50.0

24.2

1.07

135

13.0

26

Түй гол – Баянхонгор сум

132

6.80

13.9

1.14

120

5.60

27

Ховд гол – Мянгад сум

200

94.2

193

43.7

205

165

28

Буянт гол – Ховд сум

280

15.7

27.4

8.19

340

24.0

29

Булган гол – Булган сум

227

23.0

29.7

3.03

205

16.5

30

Чигж гол – Өндөрхангай сум

174

0.77

3.13

0.34

212

0.40

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Гэрийн нөхцөлд талх барих арга

Амралтын өдөр та гэр бүлдээ амттай талх хийж өгөөрэй. Дэлгүүрээр зарагддаг хөөлгөгч ихтэй, удсан талх идэхийн оронд өөрөө гэртээ хийгээд идэх нь хамаагүй амттай болдог төдийгүй хэмнэлттэй юм. Гэртээ талх барих нь халуун талхны үнэр ханхалж ер бусын гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Түүнийг дагаад гэр бүлийнхний сэтгэл хүртэл ханамжтай байдаг. Тиймээс гэртээ талх барих хялбар жорыг хүргэж байна.

Өөрийн гараар гэр бүлдээ зориулж энгийн аргаар амтат гэрийн талх барьж өгөөрэй.

ОРЦ: /10 порц

-10г хөөлгөгч

-50г элсэн чихэр

-2ш өндөг хутгасан

-1ш өндөгний шар

-4х/х ургамлын тос

-4-5 стакан дээд гурил /675г

-Үр тариа /өөрийн хүслээр/

-Стакан бүлээн ус

-1.5 ц/х давс

ХИЙХ АРГА:

1. Жижиг аяганд хөөлгөгч болон 1 ц/х элсэн чихэр нэмээд бүлээн ус нэмнэ. Хутгасны дараа 10 минут байлгана. Аяга өндөр байх хэрэгтэй.

2. Зуурмаг бэлдэнэ. Гурилан дээрээ хөөлгөгчтэй ус, хутгасан 2ш өндөг, давс, элсэн чихэр, есийн тос нэмнэ. Хутгуураар сайн хутгасны дараа нухна.

3. Гурилны савыг тослоно. Зуурмагийг тосолсон саванд хийгээд нойтон алчуураар бүтээнэ. 2 цаг дулаан газар амраана.

4. 2 цагийн дараа гурилаа нухна. 2 тэнцүү хуваагаад, хэсэг бүрийг дахин 3 хэсэгт хуваана. Бүгдийг тэнцүү урттайгаар бөөрөнхийлнө. Дараа нь сүлжинэ.

5. Сүлжсэн гурилаа алчуураар бүтээгээд 1 цаг амраана. Амраасны дараа гуриланд дээр өндөгний шар түрхэнэ. Зуухыг халаасан байна.

6. 180С-т 30 минут шарна. Эсвэл алтлаг бор өнгөтэй болтол нь шарна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагаас 350 орчим алба хаагч Энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны тавдугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа билээ.

Энэ хугацаанд 350 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь эмэгтэй алба хаагч байгаа юм.

НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй Онцгой байдлын байгууллагын нийт Цэнхэр дуулгатан Та бүхэнд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хүүхдийн анхны төмөр замын бүтээн байгуулалт эхэлжээ

Дархан-Уул аймгийн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Монголын хүүхдийн анхны төмөр тавьж байгаа ажээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд УБТЗ-ын удирдлага, Дархан-Уул аймгийн Засаг дарга нар “Хүүхдийн төмөр замын төсөл” дээр хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн бөгөөд төслийн бүтээн байгуулалтын ажил энэ сарын 10-наас эхэлсэн байна.

Зүүнхараагийн БАҮ-ний нэгдүгээр ангийн барилгачид өртөөний болон депогийн барилгыг тавьж буй бол замын I ангийн замчид одоогийн байдлаар хөрс хуулалт, балластын ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Мөн энэ төсөл дээр Дохиолол холбооны I анги, ЭХУХ-ийн I ангийнхан ажиллаж буй юм байна.

Хүүхдийн төмөр замын нийт урт 2.1 км, 750 мм-ийн царигтай, тойрог хэлбэртэй, хоёр суман шилжүүлэгтэй байх аж. Суман шилжүүлгийн нэг нь төвлөрсөн автомат удирдлагатай, нөгөө нь гар суман шилжүүлэг байх бөгөөд замын 200 метр нь депо руу орох, гарах зам юм байна.

Депогийн барилгын хувьд үзлэгийн хоёр сувагтай 42х12 метрийн хэмжээтэй бол өртөөний барилга 24 метрийн диаметртэй монгол гэрийн хэлбэртэй тавигдаж байгаа ажээ.