Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д гишүүнээр элсэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр АН-д элсэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН өнөөдөр бүл нэмж байна” хэмээн хэллээ.

С.Ганбаатар гишүүн өнөөдөр МАХН-наас гарсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлээд байсан юм.

Тэрээр “Монголын ард түмний баялгийг хулгайлж буй хүмүүс эрх барьж байна. Монголын ард түмэн намайг хайрладаг. Сайн тэмцэгч гэдэг. Гэхдээ би одоо сайн ялагч байх ёстой. Үүний тулд МАН-аас бусад улс төрийн хүчнүүд нэгдэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ялчихсан юм шиг сэрүүн зүүдлээд байгаа эрх баригч нартаа хандаж хэлэхэд ард түмний сонголтыг хулгайлж авдаггүй юм” гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН, МАХН хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

МАН, МАХН дарга нар хамтын ажиллагааны гэрээнд хоёр намын дарга нар гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ажиллагаанд хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжигчдийн төлөөлөл оролцов.

Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г боловсруулан 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүх:

-Өнөөдөр МАН ба МАХН хамтран ажиллах зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна. Иргэд, намын гишүүдийн санал ч, олон нийтийн хүлээлт ч ийм байна. Монгол улсад дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам байна. Хоёр нам нэгдэн нийлэх талаарх 3 дахь удаагийн санал санаачилга ийнхүү 100 жилийн ойг тохиолдуулан ажил хэрэг болж байгаад баяртай байна. 30 жил Ардчиллыг бататгах, хөгжлийг түргэтгэх үйлсэд улс төрийн намуудын үүрэг роль өндөр байсан нь гарцаагүй. Гэхдээ Монголд улс төрийн нам байх шаардлагагүй гэж үздэг нь судалгаагаар харагддаг.

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

-Ойг тохиолдуулан та бүхнээр дамжуулан нийт арга иргэддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 100 жил бол бүтэн зуун. Том тоо. Өвөг дээдэстээ энэ зуун жилийг үр бүтээлтэй, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээсэн, Монгол Улсаа хөгжүүлсэн зуун жил болгож хувиргасанд Та бүхэнд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье.

Монголчууд нэр бүтэн явах сайхан гэж хэлдэг. Өнөөдөр МАН, МАХН хоёр нэгдэн нийлж, нэг бүтэн нам боллоо. Нэр бүтэн, бодлого бүтэн, үйл хэрэг бүтэн болж байгаад үнэхээр баярлаж байна. Миний хувьд болон манай гэр бүлийн хувьд эмгэнэлт явдал болсон. Аав минь бурхан болохынхоо өмнө хоёр нам нэгдэх тухай надаас асуусан. Миний хүү бодоорой, олон зуун гишүүд хоёр нам нэгдэн нийлэх талаар хүсэж байгаа шүү гэж хэлсэн. Би аавынхаа захиасыг биелүүлж байгаадаа баяртай байна.

https://livetv.mn/storage/posts/April2021/h21KO44Qbqfk1yhJ8bpy-medium.jpg

“МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулснаар улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт талууд бүрэн итгэж байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан автобусны 13 чиглэлд өөрчлөлт оржээ

Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хааж хэв гажилтын заадас засварын ажил хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орлоо.

Тодруулбал, дээрх хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хийлээ. Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлыг сунгасан хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 56 гомдлыг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 1 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 55 гомдол шалгагдаж байна.

Мөн Авлигатай тэмцэх газар 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 68 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 1 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Одоогоор ажиллагаанд 67 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ТББХ болон Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2021.04.29)хуралдаж “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Энхбаяр, Ж.Батсуурь нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийг батлаад 29 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн Улсын Их Хурлын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавьж байгаа гэдгийг Д.Тогтохсүрэн гишүүн дурдаад “Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал хүлээж авсан эсэхээр эцсийн шийдвэр гардаг. Харин энэ тохиолдол буюу Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэж харагдаж байна. Зарим хуульч ч ингэж тайлбарлаж байгаа. Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянаж, шийдвэр гаргадаг. Тэгвэл өөрийнх нь шийдвэрт хяналт тавих байгууллагад хориг тавих уу гэдгийг анхаарах ёстой” гэлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариулт тайлбар өгөхдөө, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч Цэцийн шийдвэрт биш, харин Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан гэдгийг онцоллоо. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав холбогдох хариулт, тайлбарыг хэлсэн.

Ерөнхийлөгчийн дээрх хоригт хууль зүйн үндэслэл дурдагдаагүй, харин улс төрийн агуулга бүхий үндэслэл дурдсан байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг онцлон дурдаж, тайлбар хийв. Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулах, дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэ нь эцсийн шийдвэр болох Үндсэн хуулийн зохицуулалттай, үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд иргэн бүр биелүүлэх үүрэгтэй болдог хэмээн тайлбарласан. Энэ удаагийн тохиолдол нь Үндсэн хуулийн, засаглал хоорондын эцэс төгсгөлгүй маргаан руу хөтлөх эрсдэлтэйг тэрбээр санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Цэцийн шийдвэр нь ёс зүйгүй, процессийн алдаатай байсныг Улсын Их Хурал хэлэлцэн, хүлээн авсан нь буруу гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үүнийг нягталж үзэх ганц боломж хэмээн үзсэн тул Ерөнхийлөгчийн хориг тавьсан гэв.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Иймд Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн гаргаж буй уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.29) хуралдаан 13 цаг 02 минутад 11 гишүүний ирцтэй эхэлж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг хуралдаанд танилцуулсан.

Ө.Шижир даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Камала Харрис, Нэнси Пелоси нар Конгрессын хамтарсан хуралдааныг удирдсан анхны эмэгтэйчүүд боллоо

Ерөнхийлөгч Жо Байден дөрөвдүгээр сарын 28-нд Конгресст үг хэлэх үеэр Камала Харрис, Нэнси Пелоси нар Конгрессын хамтарсан хуралдааныг тэргүүлсэн анхны эмэгтэйчүүд болов.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Танхимын дарга Нэнси Пелоси нар цар тахлын талаар батлагдсан тохиолдлыг дурдан түүхэн мөчөө Конгресст тэмдэглэв.

Энэ нь АНУ-ын 245 жилийн түүхэнд хоёр эмэгтэй анх удаа Конгрессын нэгдсэн хуралдааныг удирдаж байгаа юм. Хоёр дахь тушаалын хувьд Харрис Сенатыг тэргүүлдэг бол Пелоси Төлөөлөгчдийн танхимыг удирддаг байна.

Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн “Хатагтай дарга, Хатагтай дэд ерөнхийлөгч” хэмээх үгсийг индэр дээрээс нэг ч Ерөнхийлөгч хэзээ ч хэлж байгаагүй аж.

Н.Цогзолмаа

Categories
гадаад мэдээ

Бразил “ButanVac” вакциныг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ

Бразилын Сан-Паулу хотод төвтэй “Butantan” төрийн өмчит судалгааны хүрээлэн “COVID-19”-ийн эсрэг “ButanVac” вакцинаа лхагва гаригаас үйлдвэрлэж эхэлснээ тус мужийн захирагч Жоао Дориа мэдэгджээ.

“Энэхүү вакцин нь гадаадаас түүхий эд импортлон авахгүйгээр Бразилд бие даан үйлдвэрлэж буй анхны вакцин болох юм” гэж Ж.Дориа “Butantan” хүрээлэнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

Хэдийгээр Бразилын Эмийн хяналтын агентлаг “ButanVac” вакциныг хараахан бүртгээгүй байгаа боловч ирэх долоодугаар сар гэхэд уг вакцинаас 18 сая тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

“Долоодугаар сарын эхний хагас гэхэд вакцин Эмийн хяналтын агентлагийн зөвшөөрлийг авахад бэлэн болох бөгөөд энэ онд 100-150 сая тунг үйлдвэрлэнэ” гэж Сан-Паулу мужийн захирагч мэдээлжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Ганбаатар МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ

МАН, МАХН-тай нэгдэхээ зарласантай холбогдуулан МАХН-ын гишүүн С.Ганбаатар тус намаас гарч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ.

Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө.

Тэрбээр “Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. 62 суудалтай намыг 63 болго гэж ард түмэн намайг сонгоогүй.

Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон” гэлээ.

Categories
мэдээ спорт

“FIBA U15 Skills Challenge”-д өрсөлдөж буй Монголын багууд эхний хожлоо авлаа

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр дэлхийн таван тивийн 55 улсын 106 баг өрсөлдөж буй FIBA U15 Skills Challenge тэмцээнд Монголын баг амжилттай оролцож байна. Дэлхий даяар цар тахал тархсан нөхцөлд онлайнаар өрсөлдөж буй энэхүү тэмцээн 55 улсад зэрэг маш амжилттай зохион байгуулагдаж буй юм.

Монгол Улсын эрэгтэй U15 шигшээ баг эхний тоглолтоо Шинэ Зеландын эсрэг хийж, 125:111 харьцаатай хожил байгууллаа.

176449280_1191123081347440_2567538976048199282_n

Харин Монголын 15 хүртэлх насны эмэгтэй баг Таити улсын эсрэг эхний тоглолтоо хийж, 165:148-аар хожлоо.

179504403_1191123074680774_5533310414363248715_n

Categories
мэдээ нийгэм

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн эх орондоо ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана.

Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины I, II тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.