Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Хүүхдийн вакцины бэлтгэл хангах санал гаргалаа

БШУЯ-наас хүүхдийн вакцины бэлтгэл хангах саналыг Улсын онцгой комиссод хүргүүллээ. Тус саналд,


“Монгол Улс 0-18 насны 1.250.000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм.

Улсын Онцгой комиссийн мэдээлж буйгаар:

-5 дугаар сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг,

-6 дугаар сарын 10-нд 2 дахь тунг хийж дуусгана

-7 дугаар сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдах юм.

Насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан хэдий ч хүүхдүүдийг дархлаажуулахгүй бол халдварыг бүрэн хумих боломжгүй юм.

2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 6615 хүүхэд халдвар авсан нь тогтоогджээ. Хэдийгээр коронавирус хүүхдэд цөөн халдварладаг, бага хүндэрдэг, цөөн нас бардаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

ХИЧЭЭЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?

Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Хичээл хэзээ эхлэх вэ? гэсэн асуултад “тархалтыг зогсоосон тэр үед” гэсэн хариултыг одоогоор өгч чадахаар байна.

Тиймээс ирэх намар хичээл, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж, БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ СУДАЛГАА БА БУСАД ОРНЫ БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

Цар тахлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүүхдийн вакцинжуулалт гэж эрдэмтэд үзэж байна. Одоогийн байдлаар Файзэр, Модерна, Жонсон-Жонсон зэрэг компаниудын хүүхдийн вакцины туршилт амжилттай болж байгаа талаар мэдээлж байна.

-2021.03.31-нд Файзер вакцины үйлдвэрлэгч 12-15 насны хүүхдүүдэд вакцинаа туршиж үзэхэд 100% үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.

-2021.04.07-нд хүүхдүүдэд Астразенека вакцины туршилт хийхийг зогсоосон.

-2021.01.15-нд Вероселл вакцины үйлдвэрлэгч вакциныг 3-17 насны хүүхдүүдэд аюулгүй гэж тогтоосон талаар Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

-2021.03.22-нд Спутник үйлдвэрлэгч 3-17 насны хүүхдүүдэд зориулсан вакциныг хөгжүүлж эхлээд байгаа талаар мэдээлэв.

ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ САНАЛ

Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед бид хэд хэдэн алдаа гаргасан ч энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал юм. Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс дараах саналыг холбогдох газруудад хүргүүлэв.

-5 дугаар сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэх

-6-7 дугаар сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах

-9-10 дугаар сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргав.” гэжээ.

Эх сурвалж: БШУЯ

Categories
гадаад мэдээ

Хятад улс тойрог замд өөрийн сансрын станцтай болох эхний алхмаа хийлээ

Хятад улс Үндэсний сансрын станцынхаа үндсэн модулийг “Long March-5B” зөөгч пуужингаар тойрог замд гаргалаа. Энэ нь тус улс дэлхийн тойрог замд өөрийн станцтай болох эхний алхмаа хийж буй явдал юм.

“Tianhe” тойрог замын станц нь гурван модультай байх бөгөөд 2021-2022 онуудад 11 удаагийн хөөргөлтөөр бүх хэсгийг зөөн, угсарч дуусгахаар төлөвлөжээ.

Харин энэ удаа 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй, 22 тонн жинтэй үндсэн модулийг тээвэрлэж байгаа юм. Энэ нь одоогоор тус улсад бүтээсэн хамгийн том сансрын аппарат юм.

Тойрог замын станцаа тойрог замд 340-450 км-ын өндөрт барихаар төлөвлөж байгаа ба энэ станц нь T хэлбэртэй байх аж. Станцын нийт жин 66 тонн бөгөөд лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх гэнэ.

Мөн сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой юм байна. Одоо ажиллаж буй 15 жилийн настай Олон улсын сансрын станцын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй гэсэн үг юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсангүй

Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм.

Тэгвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн Байнгын хорооны саналыг гишүүдийнх олонх дэмжлээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон.

Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

“Хуульчдын саналаар цэцийн дүгнэлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр баримт бичиг. Түүн дээр хориг тавих эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэхдээ улс төрийн байдлыг бодолцож үзээд, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүндэтгэж үзээд хэлэлцэж байгаа юм шүү.

Тогтоолд:

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны тухай хуулийг үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь:

УИХ-ын 4-р сарын 22-ны өдөр баталсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад дэмжлэг хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүсэж буйгаа албан бичгээр уламжлав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Хан-Уул дүүрэгт барьж ашиглалтад оруулсан нэгдсэн эмнэлгийн жишгээр барих саналтайгаа тэд танилцуулав.

Тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шар хад” орчимд барих боломжтой бөгөөд 2 га газрыг чөлөөлөх талаар Нийслэлийн удирдлагуудаас анхаарч буй гэлээ. Харин эмнэлгийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулахад Барилга хот байгуулалтын яамнаас дэмжлэг хүсэж буй.

Мөн бусад шаардагдах зүйлс болон төсөвтэй холбоотой асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Хүсэлтийг хүлээн аваад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргаж, Улсын нэгдсэн төсөвт тусгуулах талаар анхаарна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төрөөс 290 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны төлбөрийг төлжээ


Засгийн газар 980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уурын төлбөр 290 тэрбум төгрөгийг төлөөд байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хороо мэдээллээ.

Засгийн газраас айл өрхийн болон зарим ААН, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэгслийн төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс энэ оны долдугаар сарын 1 хүртэл төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн юм.

Төлбөрийн хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний 683 мянган хэрэглэгч, дулааны эрчим хүчний 297 мянган хэрэглэгч, давхардсан тоогоор нийтдээ 980 мянган хэрэглэгч хамрагдаад байгаа юм. Энэ оны эхний 3 сард цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрөө Засгийн газраас хариуцуулж байгаа хэрэглэгчдийн нийт төлбөр 345 тэрбум төгрөг болсноос 290 тэрбум төгрөг буюу 84 хувийг Засгийн газраас төлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Синофармын Веросел вакцины 334.400 тунг хүлээн авчээ

БНХАУ-ын “Синофарм” компанитай хийсэн гэрээний дагуу манай улс өнөөдөр ээлжит 334.400 тун “Веросел” вакциныг хүлээн авчээ.

Ачаа тээврийн нислэгээр 38 хайрцаг 11232 кг Синофарм вакциныг авчирлаа.

Тус вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирэх товтой байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мал төллөлт 83.9 хувьтай байна

Ховд аймгийн хэмжээнд мал төллөлт 83.9 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1 сая 116.9 мянган хээлтэгч мал төллөсөн байна.

Одоогийн байдлаар 1 сая 106.3 мянган төл бойжиж байна. Цаг агаарын төлөв байдал, зарим хүчин зүйлээс шалтгаалан 12973 төл мал хорогдсон. Мөн 8458 мал хээл хаясан гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Сүүлийн үед ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүн байгаагаас муудсан малд нэмэлт тэжээл өгч байна. Дарви сум болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өвс ургамал цухуйсан. Бусад сумын нутгаар ургамал цухуйж эхлээгүй байгаа бөгөөд нийт 7.6 мм хур тунадас орсон гэх мэдээллийг албаныхан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж замын хөдөлгөөнд оролцжээ

QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж замын хөдөлгөөнд оролцох зөрчил бүртгэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал,

  • Хүчингүй болсон буяны ажлын бичгийн он сарыг засварлан замын хөдөлгөөнд оролцсон,
  • Хүнс тээвэрлэх QR код ашиглан дуудлагаар гутал борлуулахаар хөдөлгөөнд оролцсон,
  • Эмнэлэгт үзүүлэх эмчийн бичиг ашиглан сүү, сүү бүтээгдэхүүн борлуулахаар тээвэрлэж явсан,
  • Эрүүл мэндийн ажилтан гэсэн үнэмлэх, байгууллагын тодорхойлолтоор эсвэл Эмнэлгийн тоног төхөөрөмж тээвэрлэх албан байгууллагын үнэмлэх, тодорхойлолтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн,
  • Хэвлэл мэдээллийн байгууллагад олгогдсон QR код бүхий зөвшөөрөлтэй автомашинаар цахим худалдааны бараанд хүргэлт хийсэн зэрэг зөрчил гарсан байна.

Иймд Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээ авах зохицуулалттай.

Тухайлбал:

  • Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол;
  • Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;
  • Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол;
  • Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол;
  • Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол;
  • Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авах юм.

Categories
мэдээ нийгэм

ӨМӨЗО хил залгаа Монгол Улсын дөрвөн аймагт буцалтгүй тусламж үзүүлжээ

Монгол-Хятадын хилийн хамтарсан комиссын Хятадын талын комиссоос ӨМӨЗО-ны хил залгаа Монгол Улсын Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд нийт 300 мянган юанийн үнэ бүхий амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, нүүрний хамгаалалт зэрэг 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний буцалтгүй тусламж өгчээ.

Тусламжийг Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Эрээн хотын Олон улсын хурлын төвд болов.

Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймаг, Замын-Үүд суманд өгөх тусламжийн барааг Замын-Үүд боомтоор, Өмнөговь аймагт өгөх тусламжийн барааг Гашуунсухайт боомтоор шуурхай нэвтрүүлэхээр тохиролцсон байна.

Хүлээн авах ёслолын ажиллагаанд Монголын талаас Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл, дэд Консул Ж.Дашням, Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Фу Юнчунь, Эрээн хотын дарга Лу Баодун, Хөлөнбуйр хот, Бугат хот, Эрээн хотын албаны төлөөлөгчид оролцов гэж ГХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Эмэгтэйлэг төрх, байгалийн хоорондох уялдаа холбоог харуулах гэрэл зургууд

Испанийн гэрэл зурагчин Карлота Геррерогийн хэв маягийг илэрхийлсэн гэрэл зургуудыг хүргэж байна.

Тэрээр 1989 онд Барселона хотод төржээ. Өсвөр насандаа гэрэл зураг сонирхож эхэлсэн бөгөөд түүний бүтээл нь эмэгтэйлэг байдал, бие махбодь, байгалийн хоорондох уялдаа холбоог харуулдаг. Карлота феминизм болон хүний мөн чанарыг хослуулсан эфирийн шинж чанартай бүтээлийг бий болгодог.

Тэрээр Helmut Lang, Mugler, Givenchy эсвэл Dior зэрэг дэлхийн брэндүүд болон Розалия, Соланж, Рупи Каур, Арка зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байв.

Photography Carlota Guerrero (Porter Edit)

Fotografía: Carlota Guerrero: la mujer es una diosa | Cataluña

Carlota Guerrero | English | Metal Magazine


photography spotlight: carlota guerrero. / sfgirlbybay


Overthrow Underwear - Carlota Guerrero | Chantelle


The Most Inspiring Visuals from Artist Carlota Guerrero | The Folklore


Awkward Moments: A collaborative life tutorial performance - marta armengol


Desigual: besos, desnudos y la colección de Miranda Makaroff en Miami Art  Basel - Noticias : evenements (#1166348)


ROSALÍA - AUNQUE ES DE NOCHE on Behance


Overthrow Underwear - Carlota Guerrero | Chantelle


CARLOTA GUERRERO RELEASES FIRST BOOK 'TENGO UN DRAGÓN DENTRO DEL CORAZÓN' —  NR


Carlota Guerrero: “I have a dragon in my heart.” | 1854 Photography


Н.ЦОГЗОЛМАА