Categories
мэдээ нийгэм

Ирэх сард улсын хэмжээнд цэрэг татлага зохион байгуулахгүй

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх сард улсын хэмжээнд цэрэг татлага зохион байгуулахгүй талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Тодруулбал,Засгийн газрын энэ сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байхаар шийдвэр гарчээ.

Харин Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдана гэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 923 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ

Сүүлийн 24 цагт 1356 хүнээс халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт бүртгэгджээ.

Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 28 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 35979 боллоо.

Мөн өчигдөр 923 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улмаар эдгэрсэн иргэдийн тоо 19642 болж байгаа юм.

Халдвар авч, эмчлэгдэж байсан найман иргэн нас баржээ. Ингэснээр ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 110 болж байна. Тодруулбал, 61 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй нас баржээ. Нас барсан нийт 110 иргэний ихэнх нь хавсарсан хууч өвтэй байсан талаар хэлж байна.

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 4746 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 112 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Гадаадаас ирсэн 28 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Ингэснээр нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 486 болж байна. Эдгээр иргэд энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстанаас ирсэн байна.

Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт ковид-19-ийн хүндрэлээс найман хүн нас барж, нас барсан хүний тоо 110 боллоо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1356 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1356 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 1190 нь Улаанбаатар хотод, орон нутагт 138 , зөөвөрлөгдсөн 28 байна.

Говь-Алтай 21, Дархан 34, Төв 21, Сэлэнгэ 19, Хөвсгөл 1, Архангай 2, Ховд 14, Хэнтий 1, Өвөрхангай 2, Говьсүмбэр 2, Сүхбаатар 2, Завхан 10 байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 35979 болсон.

Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 110 боллоо. Өнөөдийн байдлаар 4746 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд 112 хүн байна.

Мөн сүүлийн 24 цагт 923 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 19642 боллоо.

Categories
мэдээ улс-төр

Дараалсан 7 биш, 5 жилээр тэтгэврийн хэмжээг тооцох хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

Өнөөдөр манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг ба 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралттүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог тул хугацааг багасгах ёстой гэж үзсэн байна.

Хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зохицуулалтыг тусгажээ.

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдэд өгөх мэдээлэл

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс вакцины гэрчилгээгээ https://vis.health.gov.mn/ survey сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авна.

Хэрэв таны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харьяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой.

Дүүргүүдийн тандалтын албаны лавлах утас:

Баянгол дүүрэг- 70120318,

Баянзүрх дүүрэг- 70150056,

Хан-Уул дүүрэг- 70043085, 70049200,

Сүхбаатар дүүрэг- 70003910,

Сонгинохайрхан дүүрэг- 79976000,

Чингэлтэй дүүрэг- 70106677

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Categories
амьдралын-өнгө мэдээ

Зарим аймгийн Засаг дарга нар агаарын хил нээх асуудлыг хойшлуулахыг хүсэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийж, коронавирусын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар болон цаг үеийн нөхцөл байдлын бусад асуудлаар мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж ажиллахыг Шадар сайд анхааруулсан бол аймгийн Засаг дарга нар дотооддоо гарсан халдварын тархалтыг хумих чиглэлээр эрчимжүүлж байгаа арга хэмжээгээ үр дүнд хүргэх үүднээс агаарын хил нээх асуудлыг хойшлуулах санал хүсэлт илэрхийлэв. Мөн аймаг, орон нутгийн төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бүх нийтийн хөл хориог сунгаж, вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байгааг онцлоод халдвар батлагдсан бүс нутагт нь тусгаарлан эмчлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлзүй, шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багууд газар дээр нь очиж ажиллах бэлтгэл ажлыг хангах чиглэлийг аймгийн Засаг дарга нарт өглөө.

Аймаг, орон нутгийн төсөвт тодотгол хийж, өмнөх оны төсвийг захиран зарцуулах ажлыг өрнүүлэх чиглэлээр Сангийн сайд болон Засгийн газартай зөвшилцөх талаар Шадар сайд мэдээллээ.

Хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан улаанбуудай, төмс, хүнсний ногооны үр, үрсэлгээ болон техник, сэлбэг, хэрэгслийн тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлэх, тээврийн жолооч нарын шинжилгээний бичгийг үндэслэн нэвтрүүлэх, вакцинжуулалтад нэн түрүүнд хамруулах зэрэг асуудалд аймаг, орон нутгийн Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг Шадар сайд анхаарууллаа. Мөн мал төллөлт ид явагдаж байгаа учраас хөл хорио тогтоосон аймаг, сумдад өвс, тэжээл хүргэж байгаа тээврийн жолоочдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж нэвтрүүлэхийг чиглэл болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

​Японы парламент бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр /RCEP/-ийг баталжээ

-ТОВЧХОН-

Японы парламент бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр /RCEP/-ийг баталжээ. Энэхүү бичиг баримтыг өнгөрсөн онд байгуулсан агаад хэлэлцээрт нэгдсэн улс орнуудын тал гаруй хувийнх нь парламент соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болох гэнэ. Ажиглагчдын таамаглаж буйгаар 2050 он гэхэд RCEP-ийн орнуудын ДНБ-ий нийт хэмжээ 100 их наяд ам.доллар болж өснө гэж үзэж байна.

* * *

БНСУ-ын эрүүл мэндийн байгууллага ирэх сараас эхлэн дархлаажуулалтад бүрэн хамрагдагсад 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтойг анхааруулжээ. Ковидын эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа л дээрх журам иргэдэд үйлчлэх аж. БНСУ-д хоёр тунт “Pfizer”, “AstraZeneca” вакциныг хэрэглэж байна. Үүнээс гадна “Johnson & Johnson” вакцинд зөвшөөрөл олгосон байгаа аж. Харин “Moderna”,
“Novavax”-н вакцинуудад хэрэглэх зөвшөөрөл хараахан олгоогүй юм байна. Мөн Оросын “Спутник V”, Хятадын “Sinofarm” зэрэг БНСУ-д зөвшөөрөгдөөгүй вакцинаар тариулсан иргэдэд шинэ журам үйлчлэхгүй аж.

* * *

Хятад улс “Тяньхэ” сансрын станцын үндсэн модулийг пуужин зөөвөрлөгчөөр дэлхийн тойрог замд амжилттай байршуулжээ. Урт нь 16.6 мeтр, голч нь 4.2 мeтртэй уг модулийг Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас өчигдөр хөөргөсөн байна. Энэ нь Хятадын хамгийн том сансрын аппарат болж байгаа юм. “Тяньгун” станц нь T хэлбэртэй байх агаад дунд хэсэгт нь “Тяньхэ” үндсэн модуль, хоёр талд нь лабораторийн хоёр модулийг угсрах гэнэ. Станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр 112 цэгт иргэдийг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.

Эдгээр цэгт 294 багийн нийт 2658 эмч, ажилтан ажиллаж 75.851 иргэнийг дархлаажуулахаар тооцоолсон байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 53.148 иргэн дархлаажуулалтад хамрагдсанаас

26581 нь вакцины эхний тунгаа,

26567 нь давтан тунгаа хийлгэсэн байна.


1

2
Зураг

3
Зураг

4
Зураг

5
Зураг

6
Зураг
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн болон эдгэрсэн иргэд ирэх сарын 5-наас хот хооронд саадгүй зорчино

Улсын Онцгой комиссын ээлжит хурал цахимаар боллоо.

Хуралдаанаар:

  • Хилийн боомтуудад давтан тунг яаралтай дуусгах, ачаа бараа нэвтрүүлэхийг нэмэгдүүлэх, тавдугаар сарын 10-наас 21 аймагт вакцинжуулалтыг эрчимтэй явуулах,
  • Давтан тунд хамрагдсан болон өвдөөд эдгэсэн хүмүүсийг орон нутагт зорчихдоо хязгаарлалтад орохгүй байх журам тавдугаар сарын 5-нд мөрдөх,
  • Хил нээх хугацааг тавдугаар сарын 10-наас тооцож Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэрэг асуудлыг шийдсэн байна.

Тодруулбал, Коронавирусийн халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцов.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болов. БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж байна.

Нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна.

Хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгахаар төлөвлөж байна.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Харин 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжлээ гэж Онцгой комиссийн ерөний газраас мэдээллээ.