Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хот

2021 оны дөрөвдүгээр сарын.23-нд ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна. Хоёрдугаар тунд хэзээ хамрагдахыг харьяалах хороо, дүүргээс холбогдож мэдэгдэх тул та тухайн хугацаанд дархлаажуулалтад хамрагдана уу.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Даваасүрэн: Манайхныг хууль бусаар лоббидож, дэндүү ашигтай гэрээ байгуулсан Оюу толгойнхон буулт хийхгүй нь ойлгомжтой

– “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГООРОО ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХИЙГЭЭД ЯВАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ БАЙСАН –


УИХын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.


Оюу толгойн хэлэлцээр албан ёсоор хэзээ эхлэх вэ. Хэлэлцээрийн явц ямар шатанд явна?

-Засгийн газрын ажлын хэсгийн Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээрийн эхний уулзалт болсон. хоёр тал өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байгаа. тиймээс хэлэлцээр дөнгөж эхлэлийн шатандаа л явж байна.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухайУИХын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороог та ахалж байгаа. Түр хорооноос Засгийн газарт тодорхой хэдэн чиглэл өгсөн гэж сонссон. Ямар чиглэл өгөв?

-уих-ын түр хорооноос 20 заалт бүхий чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Агуулга нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын гэрээнд монгол улсын эрх ашгийг хохироож байгаа заалтуудыг өөрчилж сайжруулах, цуцлах, тухайлбал, нөөцийн төлбөр дэлхийн жишигт хүргэж өсөн нэмэгдэх зарчмаар тооцох, зээлээр бус хөрөнгө оруулалт хийх замаар санхүүжүүлэх үүргээ биелүүлсэн эсэхийг нягтлах, менежемэнтийн төлбөрийг зардлаас тооцох бус ашигтай ажиллуулж үр дүнгээс тооцдог зарчимд шилжих, зээлийн өндөр төлбөр болон удирдлагын зардал нэрээр ашгаа авч буйг зогсоох, орлогоо монголын банкны дансаар дамжуулах, зардлын хэтрэлтийг нягталж тэЗү-ийг заавал мөрдөх гэх мэт асуудлуудыг хөндсөн. хоёрдугаарт, дубайн гэрээг цуцлах, энэ тохиолдолд, “рио тинто”-гийн дансандаа авсан 4.3 тэрбум ам.долларын зээл, 1.8 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг цуцлах гэх мэт асуудлуудыг тусгасан.

Засгийн газар болон Түр хороо хоёр зарим асуудалд зөрчилтэй байгаа талаар гишүүд хэлж байсан. Ямар асуудалд зөрчилдөөд байгаа юм бэ. Нэгдсэн байр суурьт хүрч чадсан уу?

-Тийм асуудал байхгүй, байх ч боломжгүй. хуулиараа уих-ын гаргасан шийдвэрийг Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос энэ нь таалагдахгүй байна гэж татгалзах боломж байдаггүй. нөгөө талаас гаргаж буй хар пиар л гэж ойлгож байна. өмнөх нөхцөл байдал өөрчлөгдсөнийг сайн мэдрэхгүй байх шиг байна. энэ удаагийн уих-д тэдний гар хөл болж байсан төлөөллүүд эрс багассан. Манай сонгуулийн мажоритар тогтолцооны гол давуу тал энэ шүү дээ. ард түмний шүүлтүүрээр тэд шүүгдсэн.

Монгол бол ардчилсан улс, ардчилсан сонгуулийн тогтолцоотой орон. Зарим нь хууль хяналтын байгууллагаар хянагдаж шалгагдаад, ялаа эдлээд явж байна.

Та Дубайн гэрээг цуцлахыг дэмждэг гишүүдийн нэг. Яагаад гэрээг цуцлах ёстой гээд байдаг юм бэ. Зарим эдийн засагчид цуцлалгүй нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй талаар ярьдаг шүү дээ?

-Дубайн гэрээг цуцлах асуудлын гол нь манай 2023 оноос авч эхлэх ёстой байсан ногдол ашгийг 2051 он хүртэл хойшлуулсан 4.3 тэрбум ам.долларын зээлийг цуцлах явдал шүү дээ. Гэрээ цуцалсан гээд биднийг хохироож буй зээлийг нь үлдээчих юм бол ямар ч ач холбогдол байхгүй. Хэрэв энэ 4.3 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг цуцлахгүй бол 2051 он гэхэд манай улс ногдол ашгаараа зээлээ төлж чадахгүй 22.4 тэрбум ам.долларын өртэй үлдэх юм. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоогийн хийсэн мэдээллийг та бүхэн санаж байгаа байх. Хэдэн зуун тэрбум ам.долларын баялгаа ашиглаад эцэст нь ийм өртэй үлдэж болох уу.

Хамгийн гол нь Дубайн гэрээг цуцлахдаа 4.3 тэрбум ам.долларын өрийг хамт цуцлах боломжтой юм уу?

-Бид боломжтой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, тэр зээлийг “Рио тинто” компани анхны оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж дансандаа авсан. Магадгүй төмрийн хүдрийн төсөл, ашиглалтын явцад нуралт үүссэн уурхайдаа ашигласан байх. Хоёрдугаарт, Оюу толгой компани үйл ажиллагаагаа эхлээд л 2013-2015 онуудад нэг тэрбум 80 сая ам.долларын ашигтай буюу чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй ажилласан байдаг бөгөөд үүнийг хувь нийлүүлэгчийн зээл төлөхөд зарцуулсан байна. Тодруулбал, жилдээ 400-500 сая ам.долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй ажилласан тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо бүрэн санхүүжүүлэх боломжтой байжээ гэж дүгнэж болно. Энэ боломжийг 2015 онд Дубайн гэрээгээр, 4.3 тэрбум ам.долларын зээлд шилжүүлсэн болж байна. Анх энэ зээлийг “Рио тинто” компани өөрийн дансандаа авч өөрийн бизнесээ санхүүжүүлсэн байж болзошгүй талаар би дээр хэлсэн. Тэгээд манай Оюу толгой компанийн ашгийг зээлийн төлбөр хэлбэрээр аваад эргүүлээд өөрт нь зээлдэг болсон хэрэг л дээ. Үүнийг санхүүгийн хөндлөнгийн хараат бус хяналт оруулж нягтлаад явахгүй бол болохгүй. Хөрөнгө оруулагчийн үүргээ гүйцэтгэхгүй, зээлд зуучлагч болоод хамтрагчаа өрөнд оруулж болохгүй. Энэ бол луйвар. Магадгүй энэ асуудлыг олон улсын арбитрт өгөх шаардлага ч үүсч магадгүй. Уг асуудлыг Түр хороо судалж байна.

Х.Нямбаатар сайдЗасгийн газраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаагэдгийг хэлсэн. Ер нь далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах нь ашигтай юм уу, эсвэл сөрөг нэхэмжлэл гаргах нь зөв юм уу. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Юу гэсэн үг вэ. Нөгөө 4.3 тэрбум ам.долларын зээл болон манай талд хохиролтой заалтуудыг нь цуцлахгүйгээр Дубайн гэрээг шийднэ гэж үү. Тийм зүйл байхгүй гэдгийг Түр хорооны чиглэлд тусгасан байгаа. Би арай ч тийм зүйл хийнэ гэж бодохгүй байна.

Рио өөрийн гар хөл бологч манай нөхдүүдээр 4.3 тэрбум ам.долларыг далд уурхайд ашиглачихаад юу яриад байгаа юм. Би дээр хэлсэн: “Рио тэр мөнгийг анхны оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж өөрийн дансандаа аваад өөртөө ашигласан, нөгөө талаар “Оюу толгой” компанид тэр зээл шаардлагагүй байсан. “Оюу толгой” компани үйл ажиллагааны орлогоороо далд уурхайн хөрөнгө оруулалтаа хийгээд явах бүрэн боломжтой байсан.

-“Рио тинтоболонТуркойз хилл ресурскомпаниудын хооронд Далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж дахин 2.3 тэрбум ам.долларын нэмэлт зээл авах хэлцэл хийгдсэн тухай яригдаж байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Эдгээр компаниудын хооронд энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд тийм хэлцэл явагдсан мэдээллийг тухайн компаниудын албан ёсны сайтуудаас авсан. Уг хэлцэлд Засгийн газраас дэмжлэг авах тухай асуудал туссан байсан. Энэ зорилгоор бүр санхүүгийн дэмжлэг, зардал гаргах тухай ч заалт харагдсан. Өөрөөр хэлбэл, манайхныг дахин лоббидох гээд байгаа зардал юм уу. Тийм учраас УИХ-ын Түр хороо дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээрээ аливаа нэмэлт санхүүжилт, зээлийн асуудлыг зөвшөөрөхгүй байх чиглэлийг Засгийн газартаа өгч байна. Энэ зээл нь 10 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой юм билээ. Дахиад ийм зээл авбал эцэстээ 22.4 тэрбум ам.долларын өртэй үлдэх улс чинь бүр дампуурна биз дээ. Тиймээс дахин нэмэлт зээлийн тухай асуудал байж болохгүй. Ер нь энэ хөрөнгө оруулагч чинь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хөрөнгөө оруулаад ашигтай ажиллуулаад үйл ажиллагааны орлогоороо дараагийн хөрөнгө оруулалтаа хийгээд явна гэсэн болохоос зээл авч өрөнд оруулна гээгүй шүү дээ. Өнөөдөр манай нийт гадаад өрийн 36 хувь, хувийн салбарын гадаад зээлийн 53 хувийг “Оюу толгой” компанийн зээл эзэлж, манай улсын өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлийг бууруулж байна.

Манайхан энэ сайхан ордоо бизнесийн соёлгүй луйврын компанид алдчихаад байна. Одоо дэлхийн зах зээл дээр алт, зэсний үнэ өсөж, борлуулалтын орлого нь нэмэгдэн монголчууд Оюу толгойн баялгаасаа хүртэх боломж гараад ирэхээр дахин зээл өгч өрөнд барьж өгөх гэж байна. Энэ чинь юуг хэлээд байна, ямар хөрөнгө оруулагч вэ, бодох хэрэгтэй.

Оюу толгой төслийн хэлэлцээрийг үр дүнтэй болгохын тулд ямар чиглэл, зарчим барих хэрэгтэй вэ. Хэлэлцээр хийхдээ анхаарууштай хамгийн маргаантай асуудал юу вэ. Онцолбол?

-Өмнө УИХ-аас гаргасан 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоол, 2019 оны 92 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангуулах ёстой. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулж, өгөөжийн нэрлэсэн үнээр 53 хувийг Монголын тал хүртэх тохиролцоог биелүүлэх шаардлагатай.

Мэдээж, манайхныг хууль бусаар лоббидож, дэндүү ашигтай гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагч тал амархан буулт хийхгүй нь ойлгомжтой. Гэхдээ, энэ ашгаа манай улстөрчдийг авлигалдах замаар хийсэн. Энэ бол гэрээг өөрчлөх нэг хүчин зүйл юм.

Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж гарын үсэг зурсан С.Баярцогт гэрээ байгуулахаас өмнө энэ компани хувьцааг худалдаж аваад ашигтай гэрээ байгуулж гарын үсгээрээ баталгаажуулчихаад дараа нь хувьцаагаа зарж ашиг олсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. Мөн түүний холбогдох нэр бүхий компаниуд Оюу толгойд бараа ажил үйлчилгээ нийлүүлэх замаар асар их хэмжээний орлого олсон байдаг. МөнРио тинтокомпанийн зэсийн группийн захирал Б.Болд 2010-2018 оны хооронд Б.Бямбасайхан болон нэр бүхий зургаан улстөрчдөд ихээхэн хэмжээний мөнгө шилжүүлсэн асуудал яригдаж байгаа. Үүнийг бид цаашид нягталж шалгуулна.

Гүний уурхайн зардлын хэтрэлтийн асуудал мөн ярвигтай байгаа. Засгийн газраас энэ асуудалд хөндлөнгийн шинжээч ажиллуулна гэж байгаа ч энэ бүтээн байгуулалт нь дэлхийд шинэ гэдэг утгаараа шинжээч олдоход бэрх гэдгийг зарим эдийн засагчид хэлсэн байдаг. Засгийн газраас шинжээчдээ яаж сонгон шалгаруулах юм бол?

-Тэр “шинжээч олоход бэрх” гэж байгаа нөхөр чинь нөгөө талын захиалгаар л ярьж байгаа хүн. Туркойзын жижиг хувьцаа эзэмшигчид энэ зардлын хэтрэлтийн асуудлыг нягтлуулж, шүүхдэж байгаа юм билээ. Манай тал ч гэсэн уг асуудлаар маргаан үүсгэх ёстой. Удахгүй энэ талаар бид бас шийдвэр гаргана. Ер нь яагаад зээлээр санхүүжүүлсэн, зардлаа хэтрүүлсэн асуудлыг санхүүгийн хөндлөнгийн хараат бус байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулахаас өөр арга зам байхгүй. Ингэж байж л асуудал ярихаас биш таамгаар “тэгэх байсан, ингэх байсан” гэж ярьж болохгүй.

Менежмэнтийн төлбөрийг бууруулах асуудлыг хөндөж байгаа болов уу?

-Энэ бол манай улсыг хохироож байгаа нэг гол хүчин зүйл шүү дээ. Манай улс баялгаа ашиглуулсны төлөө авч буй роялти буюу нөөцийн төлбөрөөр 2020 онд 59 сая ам.доллар, НӨАТ-аар 39 сая ам доллар хүртэж байхад “Рио тинто”компани зөвхөн менежемэнтийн төлбөрт Оюу толгой компанийг алдагдалтай ажиллуулчихаад 101 сая ам.доллар хүртсэн байна шүү дээ. Манай авч буй гол хоёр татвар нийлээд ч менежемэнтийн төлбөрөөс бага байгаа биз. Үүнээс гадна Дубайн гэрээгээр Рио тинто баталгааны шимтгэл 1.9 хувь, Рио тинто сервисийн нэг хувийн хураамж авдаг болсон. Энэ хоёр нийлээд 2020 онд 160 сая ам.доллар болсон байна. Зээлийн төлбөрт 2020 онд 590 сая ам доллар авсан нь нэг өдөрт 1.6 сая ам.долларыг зээлд төлж байна гэсэн хэрэг. Тиймээс зөвхөн менежемэнтийн төлбөр бус мөн бусад төлбөр хураамж, зээлийн төлбөрийг бууруулах, цуцлах саналыг тавьж байгаа.

Одоогийн байдлаар хөрөнгө оруулагч хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм бол…?

-Маш чухал асуулт байна. Одоогийн хэлэлцээрээр нэг яригдах зүйл бол “Рио тинто” буюу хөрөнгө оруулагч Хөрөнгө оруулалтын гэрээний 3.10 болон 15.11.2-д заасны дагуу хөрөнгө оруулалтын үүргээ гүйцэтгэсэн эсэхийг нягтлах ёстой юм. Нэг талдаа хөрөнгө оруулагч уу, зээлд зуучлагч уу гэдгийг тодруулах шаардлагатай гэж бид үзэж байгаа.

Одоо 2020 оны байдлаар Оюу толгойд хувь нийлүүлэгчийн 9.4 тэрбум ам.долларын зээл, гуравдагч этгээд (Дубайн)-ийн 4.3 тэрбум ам.долларын зээл, “Рио тинтогийн 2.7 тэрбум долларын хувьцааны санхүүжилт, манай 34 хувийн 1.4 тэрбум ам.долларын хувьцааны санхүүжилт хийгдсэн байна. Үүнээс хөрөнгө оруулагч маань үүргээ гүйцэтгэхгүй зээлд зуучилсан нь тодорхой харагдаж байгаа биз. Манай 1.4 тэрбум ч нийлмэл хүүгээр бодогддог зээл шүү дээ. Энэ зээл 2051 он гэхэд 22.4 тэрбум ам.долларт хүрч өр болж үлдэх юм. Ийм л зүйл манай тухайн үеийн эрх мэдэлтнүүд хийчихээдтүүх цагаатганагээд л гүрийгээд байгаа ичих булчирхайгүй хүмүүс шүү. Худлаа гүтгэсэн бол намайг шүүхдээрэй.

Өчигдрийн Түр хорооны хурлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар болсон уу?

-Тэгсэн. Лондонгийн арбитрын шүүхэд Оюу толгой ХХК-ийн татварын маргаанд манай Засгийн газрыг энэ сарын 30-ны дотор багтаан сөрөг нэхэмжлэл гаргах чиглэлийг Түр хорооноос өглөө. Энэ удаагийн хуралдаанаар Татварын байгууллагын мэдээллийг сонсоод ийм шийдэлд Түр хороо хүрсэн. Манай татварын байгууллага хэдэн арван их наяд төгрөгийн торгуулийг “Оюу толгой”компанид тавиад байгаа юм билээ. Үүний эхний үр дүн гарч саяын нэг их наядын торгуулийн төлбөрөөр иргэн бүрдээ 300 мянган төгрөг хүртээж байна. Цаашид ч торгуулийн ихээхэн хэмжээний төлбөр орж ирэх боломж байгаа.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Вакцины эхний тунг хийлгэсэн 2304 иргэн халдвар авчээ

Koronavirüs aşısı: Oxford'da denenen aşı yaşlıları koruma konusunda umut  veriyor - BBC News Türkçe

Иргэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүйг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг анхааруулав.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунг хийлгэснийхээ дараа халдвар авсан иргэдийн тоо 2304 болоод байна. Энэ нь вакцины нэгдүгээр тун тариулсны дараа халдвар хамгааллын дэглэмээ сайн барих шаардлагатайг харуулж байна.

Хоёр тунт вакцины бүрэн тунг хийлгэснээс тодорхой хугацааны дараа бидний хүсэн хүлээсэн дархлаа үүснэ. Иймд иргэд вакцин хийлгэсэн гээд хяналтаа сулруулж болохгүй.

Коронавирусийн халдвар аваад нас барсан иргэдийн дунд давтан тунгаа тариулсан иргэн байхгүй. Хоёр дахь тунгаа тариулмагц ч шууд дархлаа тогтохгүй бөгөөд хүн бүрийн дархлаа тогтох хувь харилцан адилгүй байгааг сануулж байна” гэв.

Мөн УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хэдий хоёр тунг хийлгээд 14 хоног болоод дархлаа тогтсон ч амны хаалтаа тайлж явна гэсэн үг биш” гэдгийг сануулав.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Бүрэнбаяр: Би нэг ойтой хүүхэдтэй, гэвч тангараг өргөсөн эмчийн хувьд голомтод сайн дураар ажиллахаар шийдлээ

Ковид 19” цар тахлын үед улаан бүсэд сайн дураараа ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгээд эхэлжээ. Ингээд сайн дурын армид нэгдсэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Бүрэнбаяртай ярилцлаа.


Таны тухайд цар тахлын эсрэгдайндсайн дураараа ажиллахаар шийджээ. Тус шийдвэрийг гаргахад юу нөлөөлөв?

-Улсын хэмжээнд өдөрт л 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, эмнэл зүйн шинж тэмдгээр хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо хурдацтай өсч байна. “Ковид 19” халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо ч цаашид өсөх хандлагатай байгаа. Тангараг өргөсөн эмч хүний хувьд ийм хүнд үед хараад зүгээр сууж тэвчихгүй байна шүү дээ. иймээс л цар тахлын эсрэг сайн дураар ажиллах шийдвэр гаргасан. Энэ хүнд үед улс орондоо оруулах хувь нэмэр минь энэ юм даа.

Танд өмнө нь цар тахлын эсрэг ажиллаж байсан ямар туршлага байна вэ?

-би сэлэнгэ аймгийн хүдэр сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. 2020 оны наймдугаар сард энд ажилд орсон юм. ажилд орох үед л “Ковид 19”-ийн нөхцөл байдал хүнд байсан. ингээд сайн дураараа ажиллах саналаа аймгийн Эрүүл мэндийн газарт өгөөд байсан юм. Он гараад л нөхцөл байдал хурцдаж ирсэн. миний тухайд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Дулаанхааны постод халдварын бүс нутгаас ирсэн хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч ажилласан. Дараахан нь аймгийн төв Сүхбаатар суманд иргэдэд нэгдүгээр тун вакцин хийхэд мөн ажиллалаа. сумынхаа иргэдийг ч дархлаажуулалтад хамруулсан.

Улаанбаатар халдварын бүс болсон. Хаанаас ч, хэн чКовид 19”-ийн халдвар авах эрсдэлтэй нөхцөлд байна. Ийм үед хувийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж цар тахлын эсрэг улаан шугамд ажиллах шийдвэр гаргаж байгаа тань эрсдэлтэй санагдаж байна л даа. Олон эмч, сувилагч халдвар авсан. Аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

-Миний хүүхэд ой гаруйтай л даа. Гэвч эмч хүн учирч болох эрсдэл яриад гараа хумхиад чимээгүй суугаад байж болохгүй. Цар тахлын эсрэг улаан шугамд дайтах үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэм баримталж, иргэдийн аюулгүй байдлын төлөө сурч мэдсэнээ гаргаж ажиллах нь тангараг өргөсөн эмч хүний ёс зүй гэж боддог юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудын үүрэг оролцоо одоо чухал байна хэрэгтэй шүү дээ, эх оронд минь.

Халдварын голомт болох улаан бүсэд ажиллах амар биш шүү дээ.

-Мэдээж хэцүү. Иж бүрэн хамгаалах хэрэгсэл өмсөөд л улаан бүсэд нэвтэрнэ. Ингээд өвчтөнүүдэд эмчилгээ сувилгаа үзүүлнэ. Улаан бүс рүү нэвтэрсэн бол хүнд өвчтөнг орхиж гарах эрх бидэнд байхгүй. Зузаан хамгаалалтын хувцастай бүтэн 24 цаг зогсолтгүй ажиллах ч тохиолдолд бий. Хүнд өвчтөний биеийн байдал хэзээ тогтворжино, тэр цагт л голомтоос гарна. Улаан голомтоос халдвар хамгааллын дэглэмээ сахиад гарна гэдэг өөрөө асар өндөр хариуцлага байдаг.

Тэр хүнд хөдөлмөрийг ойлгодог хүн цөөхөн байх шиг. Улс төрийн албан тушаалтнууд ч халдвар дэгдсэнийг эмч, сувилагч нар руу чихэх хандлагыг ил цагаан гаргаж байна шүү дээ

-Улаан шугамд эрүүл мэндээ золиосолж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд руугаа дайрч байгаад нь үнэхээр урамгүй байна. Улс төртэй холбож байгаа нь бүр утгагүй. Төдийгөөс өдий хүртэл нойр хоолоо хугасалж зүтгэсэн эмч нарын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна шүү дээ, нэр бүхий хүмүүс. Эмч, сувилагч нар урдах өвчтөнүүдээ л асарч байгаа. Улс төр ямар ч хамаагүй. Хүнд үед галын шугамд ажиллаж байгаа эмч, сувилагч нарт ажлын эрч хүч, урам зориг л дутагдаад байх шиг.

Цахим орчинд өөрийн хүрээлэл үүсгэсэн хүмүүсКовид 19”-ийг байдаг л ханиад гэх ойлголтыг нийгэмд өгч байна л даа. Голомтод ажиллаж байсан хүний тухайд байр суурийг тань сонсох гэсэн юм

-Энэ цар тахал дэлхий нийтийг хамраад байна шүү дээ. Зарим хүмүүс энгийн л ханиад гэж үзээд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг. Манайх битгий хэл дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг том гүрнүүд энэ тахлын өмнө сөхөрсөн шүү дээ. Хүнд, маш хүнд гэсэн эмнэл зүйн шинж тэмдгүүд өдрөөс өдөрт нэмэгдэж хүмүүс нас барж байгаа нь хангалттай баталгаа биз дээ.

Энэ бүхнийг давж гарахад эмч, сувилагч нарын хичээл зүтгэлээс гадна хүмүүсийн ухамсар чухал байх.

-Энэ өвчнийг давж гарахад хүмүүсийн ухамсар чухал. “Хүмүүс хөл хорилоо” гээд л хэл ам хийгээд байна. Мэргэжлийн эрдэмтэд голомт хумихын тулд л гаргаж байгаа шийдвэр. Хүнд нөхцөлд завгүй ажиллаж байгаа эмч, сувилагч нарын хөдөлмөрийг ойлгож хэдхэн хоног гэртээ л байх нь чухал. Одоогийн нөхцөлд хамгийн том тус нь энэ. Гадуур гарах зайлшгүй шаардлагатай хүмүүс нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад маск зүүж, зайгаа бариад явах нь зөв.

Categories
мэдээ цаг-үе

Улсын дээд шүүх “Жи тайм”-ын хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Дээд шүүх энэ оны нэгдүгээр улиралд 850 хэрэг хүлээн авчээ

Улсын дээд шүүх “Жи тайм”-ын гэх, иргэн Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтаст хэргийг өнөөдөр (2021.04.23) хянан хэлэлцэнэ. Тус шүүхийн байранд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрч, үйл ажиллагааг нь түр хязгаарласан ч зарим шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болсон байна. Шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах аж.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

Нийт 906 иргэний хариуцагч гэдэг нь “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж, сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд тэднээс уг 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин үхэр өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 23, Сугар гариг. Билгийн тооллын 11, Бага морь одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5:48 цагт мандан, 19:53 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах,байшингийн суррь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 11-13 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Шинэ зуун гарсаар Монголын урлаг соёлд тулхтай сайн бүтээл төрсөнгүй!” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Хуульч Н.Ариунболд “Улс төрийн намыг татан
буулгах асуудал нь
хүний эрх, эрх чөлөө,
ардчилсан тогтолцоог
хамгаалах нийгмийн
дархлааны асуудал” хэмээн ярьсныг I, II нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Би ард түмэндээ
үйлчлэх тангарагтай хүн” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Шинэ зуун гарсаар Монголын урлаг
соёлд тулхтай сайн бүтээл төрсөнгүй!” хэмээн өгүүллээ.

УИХ-ын чуулган өчигдөр
хуралдаж өмнөх болон одоогийн
Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй
гэж үзлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Батлагдаагүй замаар эрсдэл тээж Дорнод аймагт нэвтэрсэн иргэнээс 13.9 сая төгрөг нэхэмжилсэн байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы “Дэвжээ” нүүрт “Бөхчүүд 100 жилийн ойн баяр
наадмын бэлтгэлдээ гарчээ” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Ганзориг: Маргаашаас эхлэн өдөртөө 60 орчим мянган иргэдийг дархлаажуулалтад хамруулна

Улсын онцгой комисс хуралдааны шийдвэрээ танилцуулж байна.

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Манайх зорилтот бүлгийн буюу насанд хүрсэн хүний 31 хувийг вакцины эхний тунг хийгээд байна. Мөн 3 орчим хувь буюу 65 орчим мянган хүнийг хамруулаад байна. Маргаашаас эхлэн өдөртөө 60 орчим мянган иргэдийг дархлаажуулалтад хамруулна.

Дүүрэг бүрд иргэдийг тээвэрлэх автобус гаргасан. Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах талаар мэдээлэл өгнө” гэв.


Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хотод байгаа орон нутгийн иргэдийг ямар зохион байгуулалтаар дархлаажуулалтад хамруулах вэ?

ЭМЯ: Өнөөдөр болон маргааш буух вакцинуудаар эхний ээлжинд хоёр дахь тунгаа хийлгэх иргэдэд хийнэ. Орон нутагт 147 мянган иргэн вакцины эхний тунг хийлгээд байгаа. Тэдгээр иргэдийн вакциныг орон нутаг руу явлуулна. Вакцины татан авалттай уялдуулан дарлаажуулалтын ажлууд цаашдаа үргэлжлээд явна.

-Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд ажил, амьдралын хэвийн горимд орох боломж бий юү?

УОК: Энэ асуудал яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 75 мянга /Улсаас хийсэн 65 мянга, хувийн хэвшлийн 10 мянга/ хүн вакцины хоёр тунд хамрагдсан ч вакцинаас хойших 14 хоног өнгөрөөгүй хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүсээс PCR шинжилгээ шаардахгүй байх болон бусад нарийн зохицуулалтуудыг хийх журам боловсруулагдаж байна.

-Хатуу хөл хориог сунгах санал гаргасан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-УОК-ын нэгдсэн хуралдаан өнөөдөр болоогүй. Хөл хориотой холбоотой ЭМЯ-ны саналыг маргааш өглөө хуралдаж байж эцэслэн батлан Засгийн газрын ээлжит бус хуралдаан тогтоолд танилцуулах дараалал бий. Тэгэхээр маргааш хөл хорио сунгах эсэхийг эцэслэн шийд гаргана.

Categories
мэдээ спорт

Р.Кадыровын хүүгийн тулаан олон улсад шуугиан тарьж байна

Сын Рамзана Кадырова запустил карьеру в телесериалах - Газета.Ru

ОХУ-ын Чечений Грозный хотод энэ сарын 8-ны өдөр нэгэн тулааны шоу зохиогдсон нь олон нийтийн ярианы сэдэв болоод байна. “Время Легенд-6” гэх сүржин нэртэй уг шоунд “Ахмат” багийн тамирчид олноор оролцсон бөгөөд тэдэн дундаас Адам Кадыров хэмээх өсвөр насны хүүгийн тулаан ихэд шуугиан тарьжээ.

Адам Кадыров тэр өдөр Аслан Биттриров гэж хүүтэй тулалдаж байхдаа хэд, хэдэн удаа цохиулж, хэцүүхэн байдалтай байх үед шүүгч тулааныг зогсоосон юм байна. Хачирхалтай нь, шүүгч Адамыг тоолохын оронд өрсөлдөгчийг нь тоолж, улмаар ялагдуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан байна. Гэхнээ нь, Адам Кадыров нь Чеченийн ерөнхийлөгч Рамкан Кадыровын хүү юмсанж. Тулалдаж байх үед аав нь дэвжээний хажууд, хоёр талдаа “Шинэ Хабиб“ гэгдэх Хамзат Чимаев, мэргэжлийн боксчин Артур Бетербиев нарыг суулгачихсан хамт үзээд сууж байсан аж.

Оросын тулааны ертөнцөд одоо нөлөөтэй аавынхаа ачаар ялалт авдаг эрх танхи хүү Адамын талаар ярилцаж амны зугаа болгож байгаа аж. Мөн Адамтай ихэд дотно байдлаар зураг авахуулсан Хамзат Чимаевыг “долигоногч” хэмээн нэрлэж, ам муутай байгаа аж.