Categories
мэдээ цаг-үе

“Онцгой Жаргалант” сувилал халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж эхэллээ

Эмч нарыг тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувиллын хамт олон энэ сараас эхлэн коронавирусийн халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Ковидын халдвартай хөнгөн-эрсдэлтэй иргэдийн тусгаарлан эмчлэх 80 ор дэлгэн ажиллаж байна.

Сувиллын эмч, ажилтнууд коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл тусгай чиг үүргийн нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч, тусгаарлан ажиглах үүргийг гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд сувиллын 45 алба хаагч 10-21 хоногийн хугацаатайгаар хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэн, тусгай чиг үүргийн 50 гаруй удаагийн нислэг, 4 удаагийн газрын боомтоор ирсэн 958 иргэн, дотоодын халдварын ойрын хавьтал 61 иргэн, нийт 1200 гаруй иргэнийг хүлээн авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Халдварын улмаас 94 хүртэлх насны найман хүн нас барлаа

БЗД-ийн эмнэлгээс өвчтөн, сахиур, ажилтнууд ХАЛДВАР авчээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.


Халдварын улмаас 8 хүн нас барлаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 69 боллоо.

  1. 66 настай эрэгтэй 04.02-нд онош нь батлагдсан
  2. 57 настай эрэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
  3. 94 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
  4. 81 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
  5. 60 настай эрэгтэй 04.21-нд онош нь батлагдсан
  6. 56 настай эмэгтэй 04.22-нд онош нь батлагдсан
  7. 62 настай эрэгтэй 04.09-нд онош нь батлагдсан
  8. 62 настай эмэгтэй 04.13-нд онош нь батлагдсан

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа.

Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6763 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 2,700 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 1264 тохиолдол батлагдаж, найман хүн нас барлаа

PCR & COVID testing to travel to Europe: latest updates

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10109 хүнд шинжилгээ хийхэд 1264 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1103 нь Улаанбаатар хотод, орон нутагт 160, Зөөвөрлөгдсөн 3 байна.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 27956 боллоо.

Халдвар авсан найман хүн нас барсан байна. Нийт нас баралт 69 боллоо. 66 настай эрэгтэй, 57 настай эрэгтэй, 94 настай эрэгтэй, 81 настай эрэгтэй, 60 настай эрэгтэй, 56 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй буюу 60-аас 94 насны найман хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 486 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 14258 болов. 6763 хүн гэрийн тусгаарлалтад байна.

Өнөөдрийн байдлаар 4127 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

Хөнгөн:2338

Хүндэвтэр:1374

Хүнд: 351

Маш хүнд: 64 хүн байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

УОК-ын нэгдсэн хуралдаан болж байна

Хатуу хөл хорио тогтоох эсэхийг УОК өнөөдөр хэлэлцэнэ – Өнөөдөр

УОК-ын нэгдсэн хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаар мөн хэлэлцэнэ. Ингэхдээ хатуу хөл хориог цаашид үргэлжлүүлэх эсэх талаарх шинэчилсэн шийдвэр гарах ба шийдвэрийг олон нийтэд мэдээлэх юм.

Одоогоор манай улсад коронавируст халдварын нийт 26692 тохиолдол бүртгэгдээд байгаа ба сүүлийн өдрүүдэд 1000 давсан шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Мөн ковид-19 өвчнөөс шалтгаалах нас баралт 61 болоод байгааг ЭМЯ-наас мэдээлээд байгаа билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Блю Скай” зочид буудлын гадна зөвшөөрөлгүй барьсан төмөр шон, хаалтуудыг буулгажээ

Blue Sky Hotel Mongolia | 2018 World's Best Hotels

Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан төмөр шон, хаалт, хайсуудыг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас эхлүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 22-ны Пүрэв гарагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд орших “Блю Скай” зочид буудлын гадна, нийтийн эзэмшлийн талбайг хааж, зөвшөөрөлгүй барьсан төмөр шон, хаалтуудыг чөлөөлсөн байна.

Энэ ажил цааш үргэлжлэх тул эрүүл, аюулгүй, тохь тухтай нийслэл хотыг хамтдаа бүтээхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж ажиллахыг хотын дарга Д.Сумъяабазар уриалав.

Categories
гадаад мэдээ

В.Путин илгээлтээ тавьж, сөрөг хүчнийхэн жагсав

Оросын төрийн тэргүүн В.Путин жил бүр Холбооны зөвлөлд ажлаа тайлагнадаг уламжлалтай. Өнгөрсөн лхагва гаригт Москва хотын үзэсгэлэнгийн гол танхим болох “Манеж”-д 17 дахь удаагийн илгээлтээ ийн тавьсан агаад нэг цаг гаруй үргэлжилжээ. ОХУ-ын ерөнхийлөгч улс орныхоо өнөөгийн байдлыг дүгнэж, дотоод, гадаад бодлогынхоо гол чиглэлүүдийг тодорхойлдгоороо өндөр ач холбогдолтойд тооцогддог.

Энэ удаагийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн 450 төлөөлөгч сурвалжлах эрх авахын тулд гурван удаа PCR шинжилгээнд хамрагдсан гэнэ. В.Путин илгээлтээ ОХУ-ын коронавируст цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр эхлүүлжээ. Тэрбээр коронавирусийн эсрэг гурван вакцин гарган авсан нь Оросын технологи, аж үйлдвэрлэлийн цар хүрээг харуулж буйг цохон тэмдэглэжээ. Мөн ойрын хугацаанд цар тахлын халдварыг зогсоож, хилээ нээж, жуулчдыг хүлээж авна хэмээн мэдэгдсэн байна. В.Путин цааш нь “ОХУ Өрнөдийн хооронд дипломат маргаан хурцадсан энэ үед ОХУ өөрийн эрх ашгаа хамгаалах болно. Оросыг өдөөн хатгаж, ашиг сонирхолд нь заналхийлсэн хэн ч хатуу хариутай тулгарах болно” гэжээ.

Мөн Беларусийн ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан хуйвалдааныг эш татахдаа “Гадны ямар ч улс Оросын улаан шугамыг давах оролдлого хийхгүй гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон байна. Энэ жилийн илгээлт нэг цаг гаруй үргэлжилжээ. Владимир Путины хамгийн урт илгээлт 2018 онд хоёр цаг гаруй үргэлжилж байсан юм.

Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчнийхэн орон даяар жагсаал зохион байгуулж, шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагчдын нэг А.Навальнийг суллахыг шаардсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр зөвхөн Москва, Санкт-Петербург хотноо болсон жагсаалд 10 мянга гаруй хүн оролцжээ. Жагсаалын үеэр мөргөлдөөн гарч цагдаа нар 1613 хүнийг саатуулсан тухай мэдээ байна.

Жагсагчид хэдэн долоо хоногийн турш өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь муудсан А.Навальныйд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг шаардсан байна. Тэрээр Покров хотын Засан хүмүүжүүлэх төвд ял эдэлж байгаа юм. Өдгөө 44 настай тэрээр гуравдугаар сарын 31-нд өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Солонгос улс Спутник V вакциныг ашиглах талаар судалж эхэлжээ

South Korea's digital quarantine success | East Asia Forum

Өмнөд Солонгосын засгийн газар хүн амынхаа дархлаажуулалтад Pfizer болон Moderna компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг ашиглаж байгаа ч нийлүүлэлт нь тасалдаад байгаа.

Тэгвэл саяхан тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ОХУ-д бүтээсэн Спутник V вакциныг ашиглах боломжийг судлах даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн тухай мэдээ таржээ.

Тус улсын Хүнс, Эмийн аюулгүй байдлын яам Спутник V вакцины талаар мэдээлэл цуглуулах хүсэлтийг гадаад хэргийн яамандаа өгсөн тухай холбогдох эх сурвалжууд бас мэдээлсэн байна.

Дээрх мэдээллүүд тарсны дараа Спутник V вакциныг экспортлох зорилгоор үйлдвэрлэж байгаа Өмнөд Солонгосын компаниудын хувьцааны үнэ ханш огцом өсжээ.

Тухайлбал гэрээт үйлдвэрүүдэд хөрөнгө оруулсан EID болон Etron компаниудын хувьцааны үнэ өчигдөр тус тус 590 ба 1,070 вонд хүрсэн нь тэдний хувьд түүхэн дээд хэмжээ юм.

Тэдний салбар компани Ehwa Technologies-ийн хувьцааны ханш өчигдөр 25.71 хувиар өссөн байна.

EID, Etron компаниуд өнгөрсөн оны сүүлээр Спутник V вакцины үйлдвэрлэлд нийлээд 20 тэрбум воны хөрөнгө оруулсан юм.

Вакцины үйлдвэрлэл нь ирэх сард эхлэхээр төлөвлөгджээ.

Тэд үйлдвэрлсэн Спутник V вакцинаа зөвхөн гадаад орнуудад экспортлох зорилготой байсан бол одоо дотоодын зах зээлдээ нийлүүлэх магадлалтай болоод байна. Зөвхөн дээд түвшинд ч биш, орон нутгийн засаг захиргааны түвшинд Pfizer, Moderna вакцинуудаас бусад вакциныг ашиглах санаачлага гарч эхэлжээ.

Өмнөд Солонгосын Гёнги мужийн захирагч Ли Жэ Мюн саяхан Спутник V болон бусад үйлдвэрийн вакцинуудыг хүн амын дархлаажуулалтад ашиглах боломжийг судлах хүсэлтийг Хөх ордны захиргаанд гаргасан тухай Ёнхап агентлаг мэдээлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Булган аймгийн Бугат суманд халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

Булган аймгийн бүх сум шилэн кабельтай боллоо

Булган аймгийн Бугат суманд коронавирусний халдвар авсан тохиолдол батлагдсан учир сумын Засаг дарга шийдвэр гаргаж, хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо. Тус аймагт халдварын 74 тохиолдол батлагдснаас Сэлэнгэ суманд 36, Хутаг-Өндөр суманд 23, Орхон суманд долоо, Тэшиг суманд зургаа, Бүрэгхангай, Бугат суманд тус бүр нэг байна. Коронавирусний халдвар авсан иргэдийн 71 нь эдгэрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бугат суманд нэг хүн халдвар авсан учир өнөөдрийн 12.00 цагаас эхлэн сумын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинд шилжүүлж, энэ сарын 27-ны 06.00 цаг хүртэл сумын төв доторх хүн, тээврийн хөдөлгөөнийг зогсоож, сумын нутаг дэвсгэрээс орох гарах хөдөлгөөнийг хориглосон байна. Хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг түгээлтээр хүргэх ажлыг зохион байгуулах боллоо гэж сумын Онцгой комисс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Халдвар гарсан тул Дээд шүүх цуглах боломжгүйг Ерөнхийлөгчид мэдэгдлээ

Дээд шүүх Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг 30 хоногийн дотор санал болгоно

Улсын Дээд шүүхээс өнөөдөр 11:00 цагт нийт шүүгчид цуглах боломжгүйг Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгджээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, МАН-ыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдсэн.

Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа юм.

Тиймээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр ЕТГ-ын дарга Ө.Шижирт уламжилжээ

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 76 автобус вакцинд хамруулах үйлчилгээ үзүүлнэ

Автобус өглөө 06:00-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ |

Дархлаажуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах автобус үйлчилж байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.

Тэрбээр “Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед иргэд зөвхөн өөрийн дархлаажуулалтад хамрагдах хуваарийнхаа дагуу гэртээ аль ойр байрлах цэгт очиж вакциндаа хамрагдах ёстой.

Харин заасан цэгүүдээс гэр нь алслагдмал байдаг иргэдэд дархлаажуулалтын цэг хүртэл богино рейсийн автобус үйлчилж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 76 автобус хүн хоорондын зайг баримтлуулж, тухайн товлогдсон хугацаанд тохируулан иргэдийг зөөвөрлөж, вакцинд хамруулах үйлчилгээ үзүүлнэ” гэв.