Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай үүргийн хоёр онгоцоор 239 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:30 цагт газарджээ.

Тус онгоцоор 142 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”, “ИБИС” зочид буудлууд, “Алтернатив” эмнэлэгт тусгаарласан байна.

Түүнчлэн Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц 22:40 цаг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирлээ. Иргэдийг “Амар”, Топаз” зочид буудлуудад тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зарим нутгаар цас орж, Баянхонгор болон Өмнөговийн сумдаар бороо орж байна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний 08 цагийн мэдээгээр Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутгаар, Өвөрхангай, Өмнөговийн зарим сумдын нутгаар цас, Баянхонгорын өмнө талын сумд болон Өмнөговийн сумдаар бороо орж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Шинэ зуун гарсаар Монголын урлаг соёлд тулхтай сайн бүтээл төрсөнгүй!

14 хоногийн хатуу хөл хорионы үед телевизийн суваг бүхнээр ард иргэдэд бодлогоор хүргэж буй “Карантин 14” шоуг үзээд “Монголын соёл урлагийн өнөөгийн нүүр царай энэ үү дээ” гэх харамсал гутрал төрлөө. Уг шоу нэвтрүүлгийг Соёлын яам хөрөнгө мөнгийг нь гаргаж амихандаа манай соёл урлаг энэ юм шүү хэмээн иргэддээ тайлагнаж байгаа бололтой. Төр засгаас, салбар яамных нь бодлогын түвшинд Монголынхоо ард түмэнд хүргэсэн урлаг соёл гээч нь юу вэ гэвэл ерөөсөө хошин шогийн маазарсан хэдэн нөхдүүд байх жишээний. Мэдээж тэдэн дээр зохиолын дуучид, үндсэндээ дуулсан, хуурдсан, бүжиглэсэн манайхны хэлдгээр хошин шогчид нэмэгдэж байгаа. Тийм ээ, энэ бол Монголын агуу их урлаг гээч нь. “Карантин 14” гэдэг шоу шинэ зууны урлагийн үнэн нүүр царайг гэрчлээд өглөө. Урлаг соёлоо үнэлж, хэмжиж буй төр засгийн хэмжүүр бодит үнэлэмжийг хэлээд өгөв бололтой. Мөн сүүлийн хоёр жилийн карантины үед гэртээ сууж байгаа ард түмэн үүнийг сайн мэдэрсэн байх. Ганц сэтгэлд хүрсэн кино байхгүй, хуучин соц үеийн киногоо үзэхээс өөр арга байхгүй нь энэ бүхнийг гэрчилнэ.

Шинэ зуун буюу 21 дүгээр зуун гарсаар Монголын соёл урлагт дэлхийн хэмжээний сонгодог бүтээл бараг гараагүйг, тийм хэмжээний бүтээл төрсөн байлаа ч төр засаг нь огтоос тоолгүй харалган өнгөрснийг судлаачид хэлдэг. Шинэ зуун гэдэг бол 2000 оноос хойших асуудал. Хамгийн түрүүнд кино урлагийг аваад үзье. Г.Аюурзана, С.Бямбаа нарын “Хэвтрийн хүн” гэдэг юм уу, шинийг эрэлхийлсэн ганц нэг бүтээлийг эс тооцвол кино урлаг жинхэнэ утгаараа сөнөсөн. Зүгээр л арилжааны мөнгөний кинонууд, урлагийн хэмжүүрт хүрэх нь байтугай дундаас доош түвшний кинонуудын үер болсон. Алаан хядаан, хүчирхийлэл, цус нөж, өшөө авалт, садар самуун ийм л юм үзүүлсэн “бүтээл”-үүд жилд хэдэн зуу, мянгаараа гарсан. Үзэл санаа, үнэт зүйл, уран бүтээл гээч киноны жанжин шугам нь байхгүй. Амин сүнсгүй болсон. Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн “Би киног урлаг байхад нь хүчин зүтгэж байснаараа өөрийгөө азтайд тооцдог. Одоогийн киног урлаг гэж хэлэхэд хэцүү. Арилжааны кинонуудын давлагаанд кино урлаг хөл алдан живлээ” гэж харамсалтайгаар мэдэгдсэн. Сүүлд “Явуулын хүн” киног үзсэн хүмүүс “ядахдаа алаан хядаан, орилоон хашгираангүй нь сайхан юм” гэж байхав. Ингэж кино урлаг маань дахин сэхэл авахааргүй болчихов уу даа, янз нь. Тэгвэл драмын урлагт ямар шинэчлэл ирснийг үзье.

Б.Лхагвасүрэнгийн зохиол их эзэн Чингис хааны тухай “Атга нөж” түүхэн жүжгээс өөр шинэ зуунд гарсан дорвитой тулхтай бүтээл байхгүйг мөн л мэргэжлийн судлаачид нь хэлж байна. “Атга нөж”-ийн хувьд 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор бүх найруулагчдын дунд уралдаан зарлаж Б.Баатар шалгарч драмын тайзнаа тавьж байсан. Ер нь найруулагч Баатарын тухайд гэвэл шинийг эрэлхийлсэн хуучинсаг сэтгэлгээ шударга бус зүйлийг үл тэвчдэг, жинхэнэ сонгодог найруулагч байсан. Д.Урианхайн “Хүн бүгд-би”, Б.Батрэгзэдмаагийн “Хаалганы өмнө” зэрэг орчин үеийн жүжгүүдийг тэрээр ерээд оны сүүл үед олонд хүргэсэн. Гэвч академик театрын уран сайхны бодлого мэргэжлийн бус массын хэмжээний байж, тийм хэмжээний жүжиг тавьж орлогоо боддогийг зарим нэг нь айхавтар шүүмжилдэг. Үндсэндээ орлогоо бодоод мэргэжлийн театр нь зүгээр нэг сайн дурын продакшнуудтай адил хэмжээний жүжгүүд тавиад, нийт массыг хошууруулаад, уг жүжгийг найруулсан найруулагч болоод уран бүтээлчдээ мундаг гэж магтаад байгаа нь өөрөө маш том ухралт. Цөөхөн хэмжээний үзэгчтэй байсан ч гэсэн үндэсний мэргэжлийн театр сонгодог бүтээлийг жил бүр эр зориг гаргаж заавал тавих ёстой. Жар, далаад онд яагаад Монголд балетын урлагийг, дуурийн сонгодог урлагийг бодлогоор бий болгосон юм бэ. Хэрвээ үзэгчээ бодсон бол, орлогоо бодсон бол тухайн үед өнөө л зохиолын дуунуудаа дуулуулж хуучин уламжлалтайгаа ноцолдсоор байх байсан. Гэвч төрөөс, Соёлын яамнаас бодлого (тухайн үеийн соёлын бодлогыг алсын хараатай хүмүүс гаргадаг байж)барьж орчин үеийн сонгодог урлагийг бий болгосноороо өнөөдөр дэлхийд балетын Д.Алтанхуяг, мэргэжлийн дуурийн сонгодог театрууд булаацалдаж байгаа Э.Амартүвшин нар төрөхгүй байсан нь гарцаагүй үнэн юм. Тэгэхээр Монголд байгаа хоёр академик театр буюу Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр урын сангийн бодлогодоо өөрчлөлт шинэчлэлт оруулах ёстой. Драмын театр “Атга нөж”-өөс гадна сүүлд хүннү гүрний ойгоор “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тавьсан нь ололт байсан. Дуурийн театрын тухайд Л.Эрдэнэбулган найруулагч мөн ч их ярьсан даа.

Энэ театрын бодлого алдагдлаа, сонгодгуудыг тавихаа больсон, ерөнхий удирдаач гэдэг хүн нь зүгээр л нийтийн дуучдын удирдаач боллоо, хуучин Жамсранжавын үед ийм байгаагүй, өнөө балетын бүжгэн жүжиг хаачив гээд бөөн бухимдал, гуниг харуусал байсныг мэднэ. Утга зохиолын тухайд Д.Урианхай, Г.Аюурзана гээд дэлхий нийт хүлээн зөвшөөрч буй том зохиолчид гарсан. Парист төвтэй “Дэлхийн нэг шүлгийн ном” гэдэгт Урианхайн шүлэг багтсан, мөн тэрээр Азийн тэргүүн найрагч болж Нобелийн шагналд албан ёсоор нэр дэвшсэн, Аюурзаны романууд дэлхийн олон орны хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн гээд утга зохиолын салбарт амжилтууд бий. Хөгжмийн урлагт алтан үеийнхнийг больё гэхэд Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим шиг, морин хуурт зориулсан бүтээлүүд болоод “Цагаан суварга” шиг, Б.Шаравын “Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, З.Хангалын “Салхич шувуу” симфони, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь болон Ц.Чинзориг, Г.Алтанхуяг нарын мэргэжлийн бүтээлүүд үгүйлэгдэж орон зай хоосорсон гэхэд хилсдэхгүй. 2000-аад оны эхээр бичигдсэн Б.Шаравын “Чингис хаан” дуурь, Ц.Нацагдоржийн “Тавдугаар симфони”-ийг эс тооцвол шинэ зуунд хөгжмийн мэргэжлийн томоохон бүтээл олон гараагүйг судлаачид хэлдэг, хөгжмийн зохиолчдын яриа хөөрөөнд ч дурдагддаг.

Шинэ зуун гарсаар яагаад ийм тулхтай бүтээлүүд төрөхгүй, Монголын урлаг гудманд гарчихав гэхээр явж явж үзүүр гогцоо нь төр засагтай, урлагийн боловсрол нимгэн, их урлагийг ерөөсөө хошин шог, зохиолын дуугаар хэмждэг улстөрчидтэй холбоотой. Өнөөдөр хамгийн их алдаршиж, хамгийн их нэртэй төртэй, орой бүр зурагтаар гардаг, Монголын урлагийн нүүр царай нь хошин шогийн хэдэн жүжигчин зохиолын дуучид л байна. Дуугаа дуулаад, маазарсан яриагаа яриад, амьтан хүн инээлгээд явж байгаа нь тэдний буруу биш. Тэд бол хийх ёстой ажлаа хийж байгаа уран бүтээлчид.

Хамгийн гунигтай нь хошин урлагийнхан, нийтийн дуучид болоод рок попын гэх энэ нөхдүүдийг “Монголын супер одууд” гэж зарлан тунхаглаж, юм бүхний оройд залж, гавьяат болоод төрийн шагнал ардын цолоороо шагнаж дээд зэргээр өргөмжлөн, нийтийн дунд улам хөөсрүүлж байгаа төр засгийн харалган бодлогын гай юм. Хэдэн жилийн өмнө нэг хамтлагийн дуучинд Монголын төр, төрийн соёрхлоо гардуулсан нь жинхэнэ уран бүтээл хийдэг хүмүүст аймшигтай доромж мэт санагдсан. Төрийн соёрхол гэдэг бол жинхэнэ язгуур бүтээгч нь өөрөө авдаг ийм шагнал. Тухайлбал, “Цогт тайж” кино зохиол бичсэн Б.Ринчен, Төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэн, “Тунгалаг Тамир”-ыг бичсэн Ч.Лодойдамба ч юм уу, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал гээд хөгжмийн зохиолчид, Ү.Ядамсүрэн, Н.Цүлтэм гээд зураачид оюуны охь болсон шилдэг бүтээл туурвиж Монголын урлагийн сан хөмрөгийг баяжуулснаараа авдаг дээд шагналыг зүгээр нэг хамтлагийн дуучинд өгчихөөр юу болох билээ.

Мөн өнөөдөр сонгодог урлагийн төлөө явж буй жүжигчдэд шагнал өгөхгүй хэрнээ ганц нэг хошин шогийн дүрд гарч маазарсан нөхдүүд гавьяат авч байгаа нь Монголын соёл урлагийн бодлого гээч нь урвуугаараа эргэсний тод илрэл.

Хошин шогийн жүжигчид, дуучин хуурчин, рок поп, хип хопын хурган банди нар яагаад мандаад байна вэ гэхээр ердөө л ганцхан юм байгаа. Улстөрчид тэднийг мундаг гэж бодоод байгаадаа ч биш. Харин тэднийг нэр алдартай болгож, нийт масс энэ нөхдийг л үзэж байгаа юм байна гэдгийг сайтар ойлгосон учир тэднээр хөтлөгчөө, нүүр царайгаа хийж хөдөөгийнхний, хотын гэр хорооллынхны саналыг авч, төрийн түшээ болох ийм л амин хувийн хөгийн сэтгэлгээ Монголын их урлагийг боомилж байгаа юм. Үүний эцсийн үр дүнд Монгол Улс дэлхийн хэмжээнд үнэлэгдэх бүтээлгүй, мэргэжлийн академик театртай хэрнээ нийтийн урлагийг шүтсэн, бүгд инээсэн, маазарсан, тулга тойрсон хов жив ярьсан, түүндээ баяссан ийм үхээнц боловсрол мэдлэггүй хөөрхийлөлтэй хүмүүс боллоо. Соёл урлагт мөнгө төсөвлөдөг ч түүнийг нь Их хурлын гишүүд хувь хувьдаа, танил тал, ах дүү найз нөхдөдөө өгөөд хуваагаад идчихдэг ийм байхад яаж “Мандухай цэцэн хатан” шиг үндэсний оюун санааг баяжуулсан сонгодог бүтээл гарах билээ. Монгол төр хэдий болтол гудамжны урлагийг оройдоо залж хөлөөрөө толгой, толгойгоороо хөлөө хийх юм бэ. Үндэсний сонгодог урлаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний уран бүтээлчдээ одоо харж хандаж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг нь олгож, шинэ зуунд үнэлэгдэх хэмжэний бүтээл хийхийг бодлогоор шаардаж, их урлагтаа эргэлт авчирч, наад хэдэн хошин шогийн нөхөд, нийтийн дуучдаасаа илүү үзэх цаг болсон.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Ариунболд: Улс төрийн намыг татан буулгах асуудал нь хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог хамгаалах нийгмийн дархлааны асуудал

Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.


Ерөнхийлөгч Х.Баттулга МАНыг тараах захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн уг мэдэгдлийг та хэрхэн дүгнэж байна?

-Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т зааснаар дараах үндэслэлээр намыг тарааж, үйл ажиллагааг нь зогсоодог. Үүнд, нэгдүгээрт, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, хоёрдугаарт, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, гуравдугаарт, Хүч түрэмгийлэх, дөрөвдүгээрт, Яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, тавдугаарт, Бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан, зургадугаарт, Шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн. Ер нь бол олон улсад улс төрийн намын үйл ажиллагааг хориглох гэсэн нэр томьёо хэрэглэгддэг.

Ерөнхийлөгчийн захирамжийг судалж үзэхэд дээр дурдсанаас 1, 2, 6 дахь үндэслэлээр Монгол ардын намыг тараах асуудлыг захирамжилсан шинжтэй байна. Энэ дундаа Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэдэг үндэслэл нь анхаарал татаж байна. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотой болов уу гэж таамаглаж байна.

Одоогийн түвшинд 100 жилийн түүхтэй МАНыг татан буулгах нь эрх зүйн хүрээнд боломжтой юу?

-Улс төрийн намыг татан буулгах, үйл ажиллагааг нь хориглох тухай асуудал бол хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог хамгаалах нийгмийн дархлааны асуудал юм. Нэгэнт Улс төрийн намын тухай хуульд энэ асуудал тусгагдсан тул одоогийн хууль эрх зүйн хүрээнд шийдэгдэх боломжтой. Ядаж л уг асуудлыг шалгах, шийдвэрлэх механизм байна. Сая шинээр батлагдсан Шүүхийн тухай хуульд улс төрийн намын бүртгэлийн асуудлыг дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэдэг болсон. Харин энэ асуудлаар дээд шүүх өөрөө дотоод журам батлах учиртай. Зарим намуудыг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох асуудлыг урьд нь ч гэсэн иргэд, төрийн бус байгууллагууд дээд шүүхэд гаргаж байсан.

Ер нь Ерөнхийлөгчийн захирамж гаргахгүйгээр өөрөөр яажнүүхболомж байсан бэ?

-Магадгүй ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэр гаргаад, шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д оруулж байсан болох байх. Ард нийтийн санал асуулгын дүнг Сонгуулийн ерөнхий хороо зарласнаар шууд хүчин төгөлдөр болдог.

Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхэд халдахыг завдсан үйл боллоо гэж зарим хүмүүс дүгнэж байна. Энэ талаар?

-Аливаа асуудал хоёр талтай байдаг. Үндсэн хуулийн 50.1.5-д хуулиар эрх олгосон бусад асуудлыг дээд шүүх шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Улс төрийн намыг татан буулгах эрхийг дээд шүүхэд хуулиар олгосон байдаг нь Үндсэн хуулийн шинжтэй эрх мэдэл болов уу. Зарим улсад дээд шүүх нь биш Үндсэн хуулийн шүүх нь энэ асуудлыг шийдвэрлэдэг. Харин дээд шүүх уг асуудлыг шийдвэрлэхдээ хэний санаачилга (гомдол, өргөдөл, мэдээлэл, шийдвэр)-аар хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тодорхойгүй байгаа учраас Ерөнхийлөгч энэ асуудлаар шийдвэр (захирамж) гаргасан байж болох юм. Нөгөө талдаа дээд шүүх уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах уу, нийт шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцэх үү гэдэг тодорхойгүй байна.

Энэ нь Ерөнхийлөгчийг импичмент хийх хангалттай үйлдэл боллоо гэж зарим гишүүд харж байна. Ерөнхийлөгчийг импичмент хийх болов уу. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх бол?

-Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, тангаргаасаа няцсан эсэхийг шууд УИХ-аар хэлэлцдэггүй. Эхлээд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хууль шүүх тогтоодог. Эргээд Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн, тангаргаасаа няцсан эсэхийг тогтоохыг тулд Ерөнхийлөгчийн захирамжид дурдсан асуудлыг нэг бүрчлэн шалгах ёстой болох болов уу. Тиймээс энэ асуудал тавигдахгүй байх гэж үзэж байна. Нийгмийн уур амьсгал, улс төрийн нөхцөл байдал ч мөн дээр нь нэмэгдэх байх.

Нөгөө талаас МАНыг цэрэгжсэн нам болсон нь үнэн гэх судлаачид, улстөрчид байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд Цэцэд энэ асуудлаар хандсан байсан

-Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр жил гаруйн өмнө Үндсэн хуулийн шүүхэд мэдээлэл гаргаж байсан. Бодит байдал дээр гаргаж байсан үйлдлийг үндэслэн энэ асуудлыг гаргасан. Тухайлбал, Цэргийн нэгдсэн холбоог Ерөнхий сайд байгуулсан, уг байгууллагын гүйцэтгэх удирдлагаар ажилласан, уг холбоонд одоо үүрэг гүйцэтгэж байгаа офицер тусгай албан хаагчдыг элсүүлсэн, аймгийн Засаг дарга нар буюу улс төрийн албан хаагчдыг хамруулсан гэх мэт үндэслэлээр өргөдөл гаргасан. Гэвч Цэц түүгээрээ шалгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс тайлбар гаргуулан үүсгэн байгуулаагүй юм байна, холбоонд албан тушаал хашдаггүй юм байна, уг холбоонд зөвхөн бэлтгэл офицерууд хамрагдаж байна гэх мэт үндэслээр хүлээн авахаас татгалзсан байдаг.

Р.ЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар бар өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 24, Санчир гариг. Билгийн тооллын 12, Харцага одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5:46 цагт мандан, 19:54 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гэргэх, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Аймгуудын Онцгой коммистой холбогдох дугаарууд

COVID-19 Resources – Jewish Family Service

Улаанбаатар хотоос аймаг орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай зорчих иргэд тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авсан тохиолдолд PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлж буй.

Харин аймгуудын Онцгой комисстой дараах утас, имэйл хаягаар холбогдох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Баттөр: Хүн амын дунд хийсэн шинжилгээгээр хоёр хүнээс мутацилагдсан вирус илэрсэн

Л.Баттөр: Хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа | Zaag.MN

Бүх нийтийн бэлэн байдлыг сунгасантай холбогдуулан Засгийн газраас мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:

-Хөл хорио тогтоосноор 100 мянган хүнийг өвчлөхөөс сэргийлсэн. Бүх нийтийн бэлэн байдал зарлахаас өмнө халдварын тоо өдрөөс өдөрт 5 дахин өсч байсан. Зарим газрын санал болгосон ПСР –д суурилсан мутицийг илрүүлэх шинжилгээг хийж, 33 сорьцыг хамруулсан. Турк улсаас ирсэн гурван хүнээс Их Британаас гаралтай мутацилагдсан вирус илэрсэн. Хүн амын дунд хийсэн судалгаанаас 2 хүнээс мутацилагдсан вирус илэрсэн. Гэхдээ энэ нь хүн амын дунд тархсан гэсэн үг биш. Ямар ч өөр төрлийн вирус илэрсэн баримтлах эмчилгээ, халдвар хамгааллын дэглэм адилхан.

-“Мутацид орсон вируст вакцин үйлчлэх үү,нас баралтыг бууруулахад ямар арга хэмжээ авч байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад

-“Мутацид орсон хэлбэрт вакцин үр дүнгүй гэсэн судалгаа гараагүй. Нас баралтыг бууруулахад эрт оношлогооны аргыг хэрэглэх хэрэгтэй. Одоо шинж тэмдэгт суурилж эмнэлгийн тусламж үзүүлж байна.хөл хорионы эхэнд нас баралтын оргил хөл хорионы төгсгөлд ирнэ гэж анхааруулж байсан. Уушигны аппарат 800 орчим бий. Уушигны аппаратнаас болж нас баралт нэмэгдэж байна гэсэн үг. Тодорхой заалтаар ордог. Өдөр болгон аппаратыг ашиглаад байгаа зүйл байхгүй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөө аж ахуйн сайд нар цахимаар уулзлаа

Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалт цахимаар болжээ

Дэлхийн банкнаас зохион байгуулсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн Сайд нарын дугуй ширээний дээд хэмжээний цахим уулзалт өнөөдөр /2021 оны 4-р сарын 23/ “Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн Хүнсний аюулгүй байдал-Хүнсний систем 2030” сэдвийн хүрээнд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн сайд нар, Дэлхийн банкны удирдлага, хатагтай Мари Пангестү, хатагтай Викториа Кваква, ноён Юрген Фөгэлэ, АСЕАН (Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг) болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ковид-19 цар тахал Монгол Улсын хүнс, шим тэжээлийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөллийн тухай мэдээлэл өгч, урт хугацааны сорилтыг даван туулах, хөдөө аж ахуй-хүнсний системийг бэхжүүлэхэд авч хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын арга хэмжээ, шинэчлэлтийн тухай танилцуулж, харилцан санал солилцлоо.

Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн шинээр 100 сая ам.долларын төсөвтэй “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” цогц төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

“Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төсөл нь дараах үндсэн зорилготой. Үүнд:

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулах тогтвортой хөгжлийн зарчим, дадлыг нэвтрүүлэх замаар ногоон, хариуцлагатай хөдөө аж ахуй болон мал аж ахуйг дэмжинэ.
  • Кластер, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, ногоон, өрсөлдөх чадвар өндөртэй хөдөө аж ахуйн кластеруудыг бий болгоно.
  • Хөдөө аж ахуйн биржийн шинэчлэл, цахим хөдөө аж ахуйг бий болгоход чиглэгдэж, зах зээлийн өнөөгийн дэд бүтцийг сайжруулж, бэхжүүлнэ

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д тусгасан “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг хангахад дээрх төсөл чухал хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Банзрагч: Хашаандаа есөн төрлийн 40 гаруй жимсний мод мөн эмийн ургамал тариалсан

Хашаандаа тохь тухтай амьдрах боломжийг илэрхийлж, өөрийн гараар хашаагаа эко болгон тохижуулсан Т.Банзрагчтай ярилцлаа.


-Гэр хороололд ч гэсэн тохь тухтай амьдарч болохыг харуулсан байна. Хэзээнээс ингэж хашаагаа тохижуулж эхэлсэн бэ?

-2000 оноос гэр хороололд хашаа байшингаа тохижуулж амьдрах хүсэлтэй байсан юм. Гэр хороолол тэр дундаа захын гэр хороололд амьдардаг гэхээрээ үнс, тоос, утаа униар, бохиртоо хутгалдаж амьдрах ёсгүй шүү дээ. Өөрийн боломж бололцоондоо тулгуурлан цэвэрхэн сайхан орчинд хэнээс ч юугаар ч дутахгүй сайхан амьдрах боломж буйг харуулахыг зорьсон. Тэгээд 2010 онд хоёр өрөө байраа зараад Эрдэнэт хотын хамгийн захын хороололд 0.7 га хоосон хашаа худалдаж авч байлаа. Хашаагаа шууд тохижуулах боломжгүй байсан учраас таван ханатай гэр бариад тэгээс эхэлж байсан.

-Та аль нутгийн хүн бэ. Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Тэгшбаярын Банзрагч гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн. Түүнээс хойш 1993 онд эхнэр гурван хүүхдийн хамт Эрдэнэт хотод ирж суурьшсан. Одоо уулын баяжуулах үйлдвэрийн авто цехэд жолооч хийдэг

-Анх санаагаа хэрхэн гаргаж байв?

-Яаж хийвэл байгальд ээлтэй тухтай байх вэ гэдэг талаар их бодсон. Ер нь хүнд хийх хүсэл санаачлага нь байхад заавал мэргэжлийн барилгачин, инженер байх албагүй юм билээ. Өрөө зургийг нь гаргаад л хийж эхэлсэн. Цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэтээр тохижуулсан.

-Энэ бүгдийг хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Хашааны тохижилтоос гадна халаалт, бохир зэрэг асуудлыг давхар шийдсэн. Бас багагүй мөнгө орно. 2010 оноос хойш эхнэр бид хоёр цалингийнхаа 50 хувийг хашаандаа зориулж хадгалж байгаад бага багаар тохижуулалтаа хийж байсан. Ямар ч өр зээлгүй зөвхөн хуримтлалаараа энэ бүгдийг хийсэн юм. Олон жилээр зээл тавьж заавал байранд амьдрах хэрэг байхгүй. Ялангуяа залуу хүмүүс таван жил мөнгөө хураагаад хашаа байшинд сайхан амьдрах боломж байна.

woodwork гэх мэтийн зураг байж болно-Ундны ус болон бохир, дулааны асуудлаа яаж шийдсэн бэ?

-2014 онд байшингаа барьж байхдаа 100 хувь тогоор халаана гэж тооцоолж ямар ч галлах боломжгүй барьсан. Манай байшин 66м/кв хэмжээтэй. Тогоор ажилладаг зуухаар байшингаа одоог хүртэл халаадаг. Мөн хашаандаа монгол уламжлалаа хадгалах үүднээс гэр барьсан. Гэртэй шалны халаалт тавьж өгсөн. Байшингийнхаа хажуу талаас хашааны гадна хүртэл бохир соруулдаг цооног хийсэн. Энэ нь бохирын асуудлыг шийддэг. Харин одоогоор ундны усаа зөөвөрлөж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.-Хашаандаа хэдэн төрлийн мод тарьсан бэ?

-Чацаргана, үхрийн нүд, мооль, интоор, нарс, хуш, өрөл, алимны мод зэрэг есөн төрлийн 40 гаруй жимсний мод, ногоон сонгино, бөөрөнхий сонгино, сармис, яншуу, цэцэгт байцааг тарьдаг. Мөн хашаагаа өнгө үзэмжтэй, эко байлгахын тулд маш олон төрлийн цэцэг ургуулсан. Арван жилийн өмнө анх хашаан дотроо явган хашаа барьж хүний хөлөөс тусгаарласан юм. Гэтэл өнөөдөр тэр хашаанд есөн төрлийн эмийн ургамал ургасан байсан. Юмдүүжин, таван салаа, шүдэн толгой, баабан бээбэн, хонин нүд, зараа уул, боролз шүүр зэрэг эмийн ургамал ургажээ.

цэцэг гэх мэтийн зураг байж болно-Нарийн ногоо болон жимсний мод тарих талаар зөвлөмж өгөөч?

-Ногоог удамшлын гаралтай гэдэг. Жимсний мод, нарийн ногооны үрийг сонгохдоо гарал үүслийг нь харж сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт хөрсөө бэлдэх. Хөрс бол тариалалт хийхэд хамгийн чухал зүйлийн нэг. Бууц, элс, шороо хэдэн хувь байх вэ гэдгийг тооцоолж хөрсөө бэлдэнэ. Үрсэлгээг дулаан газарт хоёроос гурван сарын хооронд хийгээд эхэлсэн байх ёстой. Бэлдсэн үрсэлгээгээ дулаан ормогц тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр гаргаж тавина. Үүний дараа зуны улиралд тасралтгүй арчилгаа хэрэгтэй. Цаг агаар харж байгаад арчилгаа хийх нь зөв юм. Арав хоноод хөрсөө шалгаж сийрүүлэх шаардлагатай. Арчилгаа сайн байж хүнсний ногоо сайн ургадаг.

-Залуу гэр бүлүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцвал?

-Байрнаасаа гарч болохгүй хорионд байх, хашаа байшингаа өөрийн хүссэнээрээ тохижуулаад амьдрах хоёрын ялгааг харж байгаа байх. Тэгэхээр эртнээс мөнгөө хуримтлуул гэж хэлмээр байна. Бусад хашаагаа хэрхэн яаж тохижуулах талаар надаас хэзээ ч хамаагүй холбогдоод асуухад би зөвөлгөө өгнө гэдгээ хэлмээр байна.

ИНГЭЭД ТА БҮХЭНД Т.БАНЗРАГЧИЙН ГЭР ХАШААГАА ХЭРХЭН ТОХИЖУУЛСНЫГ СОНИРХУУЛЖ БАЙНА


Зургийн тодорхойлолт алга байна. African daisy гэх мэтийн зураг байж болно тэнгэр, цас болон мод гэх мэтийн зураг байж болно

woodwork гэх мэтийн зураг байж болно woodwork гэх мэтийн зураг байж болно Зургийн тодорхойлолт алга байна.

цэцэг гэх мэтийн зураг байж болно woodwork гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна. woodwork гэх мэтийн зураг байж болно Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна.

байгаль гэх мэтийн зураг байж болно байгаль гэх мэтийн зураг байж болно байгаль гэх мэтийн зураг байж болно гадаа гэх мэтийн зураг байж болно гадаа гэх мэтийн зураг байж болно

African daisy болон байгаль гэх мэтийн зураг байж болно African daisy болон байгаль гэх мэтийн зураг байж болно цэцэг гэх мэтийн зураг байж болно Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна. цэцэг гэх мэтийн зураг байж болно Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна. Зургийн тодорхойлолт алга байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Н.ЦОГЗОЛМАА