Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дүүргүүд дэх вакцинжуулалтын цэгүүдийн байршил

Вакцинжуулалтын цэгүүдэд өөрчлөлт оруулжээ.

Энэ нь вакцины цэг болгон ашиглаж буй байгууллагуудын нөхцөл байдлаас шалтгаалсан байна.

Өнөөдөр нийслэлийн 114 цэгт 1789 эмч эмнэлгийн ажилчид 58000 гаруй хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгааг ЭМЯ мэдээлсэн. Эдгээр иргэдэд холбогдон тухайд бүрд нь мэдээлэл өгч байгаа тул хуваариараа очиж вакциндаа хамрагдахыг иргэдэд анхааруулж байна.

Хуваарийн дагуу өнөөдөр дөрөвдүгээр сарын 12, 13, 14, 24-нд Vero Cell вакцины давтан тунгаа хийлгэх хүмүүс вакцинаа хийлгэх юм. Мөн 55-аас дээш насны иргэдэд эхний тунг хийнэ.

Вакцинжуулалтын цэгүүдийн шинэчлэгдсэн байршил:

Categories
гадаад мэдээ

АНУ “Johnson & Johnson”-ны вакциныг дахин ашиглаж эхэлжээ

АНУ-ын засаг захиргаа “Johnson & Johnson” (J&J) компанийн бүтээсэн “Covid-19”-ийн эсрэг вакциныг цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй шалтгаанаар хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг түр зогсоогоод байсан билээ.

Тэгвэл өчигдрөөс тус улсын эрх баригчид энэхүү вакциныг дахин ашиглахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ 50 хүртэлх насны эмэгтэйчүүдээс бусад хүмүүст тарихыг зөвлөжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагууд уг вакцины халдвараас сэргийлэх ач холбогдол нь үүсгэж болох эрсдлээсээ хавьгүй илүү өндөр гэж дүгнэсэн учир ийм шийдвэрт хүрсэн байна.

АНУ даяар нийт найман сая тун “Janssen” вакцин хийгдсэнээс цусны бүлэгнэлийн зургаан тохиолдол бүртгэгдэж, дөрөв нь нас барсан юм. Цусны бүлэгнэл үүссэн зургаан тохиолдол нь бүгд эмэгтэйчүүд бөгөөд 18-48 насныхан бөгөөд вакцин тариулснаас нь хойш 6-13 хоногийн дараа цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрчээ.

Тус улс нь одоогийн байдлаар 220 сая гаруй тун вакциныг ашиглаад байгаагийн ихэнх нь “Pfizer/BioNTech”, “Moderna” компаниудын бүтээсэн вакцин юм. “Johnson & Johnson”-ны “Janssen” нэртэй энэхүү вакцин нь нэг тунгаар дархлаа тогтоодог, мөн хадгалалт тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардагдахгүй гэдгээрээ бусад вакцинуудаас давуу талтай

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Судлаачид 5000 жилийн настай хурууны хээ олжээ

Шотландын археологичид Оркнейн арлууд дээр таван мянган жилийн настай хурууны хээ олжээ.

Археологич Рой Тауэрс Оркнейн арлууд дээрх Бродгар хошуун дахь археологийн бүсэд судалгаа хийх явцад энэхүү ховор олдворыг илрүүлсэн байна. Хурууны хээ эртний шавар савны хэлтэрхийн дээр үлдсэн байжээ.

Энэхүү түүхэн олдворыг хурууны хээ болохыг батлахын тулд эрдэмтэд тал бүрээс нь хэд хэдэн гэрэл зураг авч, улмаар тусгай программ ашиглан объектын нарийвчилсан загварыг бүтээжээ. Гаргаж авсан дүрс дээр нүдэнд үл үзэгдэл нарийн зүйлс харагддаг байна.

Археологичид хурууны хээг шинжилснээр уран гартны хүйс, насыг тодорхойлох боломжтой болно гэж найдаж байна.

Part of the vast Ness of Brodgar site, a complex of monumental buildings that emerged during the Neolithic period as a 'New World Order' emerged in Orkney. PIC: S Marshall/CC.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн эсрэг вакцинд нийт хүн амын 31.4 хувь нь хамрагджээ

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нөхцөл байдлыг үзэхэд 29219 хүн халдвар авсан байна. Тэгэхээр нөхцөл байдал амаргүй, хүнд байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш дэлхийн бүх улс орон цар тахлын амаргүй байдалд байгаа. Бид эв нэгдэлтэй байж цар тахлыг даван туулна гэж бодож байна.

Бид БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell буюу Cor V вакцины 600 мянган тун вакциныг хүлээж авсан. Харин КОВАКС хөтөлбөр, хандивлагч доноруудын тусламжтайгаар 50.400 астразеника вакцин хүлээж авсан. Эдгээрийг ихэвчлэн хоёрдугаар тундаа ашиглана. Одоогийн байдлаар нийт хүн амын 31.4 хувь нь вакцинд хамрагдаад байна. Хамрагдалтын тоог нэмэгдүүлэхийн тулд дараагийн төлөвлөлтийг хийж ажиллаж байна.

Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ хүсэхэд хүн бүр зайгаа барихыг уриалж байна. Халдварын эрсдэлтэй, шинж тэмдэггүй халдвартай хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотой нас баралтын тоо нэмэгдэж байгаа учраас иргэн бүр хариуцлагатай байх, зайгаа барих, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ сайн авч хэрэгжүүлэх нь чухал байна.

Үүнээс гадна зарим хүмүүс “Би вакцинд хамрагдаад 14 хоног болчихлоо, 21 хоног болчихлоо. Тийм учраас маскгүй явмаар байна” гэсэн хүсэлтийг хэлээд байна. Энэ нь болохгүй. Яагаад гэвэл хоёрдугаар тунгаа авсан хүн ч гэсэн хөнгөн хэлбэрээр өвчлөх боломжтой. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүн нь бусдад халдвар тараах өндөр эрсдэл байгаа учраас вакцинд хамрагдсан ч сэрэмж алдаж болохгүй, маскаа зүүж, гараа сайн угаах, хүн хоорондын зайгаа барих, агаарын сэлгэлт хийх, дархлаагаа дэмжих, сошиалын буруу цуурхалд автахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд 244 алба хаагч хяналт тавин ажиллаж байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Мөн нийтийн тээврээр зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Хөдөлгөөнт болон суурин 17 байршилд Авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, 43 байршилд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 албан хаагч, 116 байршилд “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 175 шалгагч ажиллаж, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж буй юм.

Мөн 98 чиглэлд иргэдэд үйлчилж байгаа 759 автобусанд ариутгал, халваргүйжүүлэлт тогтмол хийж, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдад үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ноцтой ослын улмаас гурван настай хүүхэд амиа алджээ

Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн 6 дугаар хороо Нүхтийн задгайд Mercedes Benz маркийн автомашины жолооч нь 3 настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь хохирсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин дөрөвдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүүхдийн амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Унадаг дугуйтай автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус бүртгэгдсэн байна.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 144, Орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 112 цэгт 58830 иргэнийг дархлаажуулна

Нийслэлд вакцинжуулалтыг эрчимжүүлж, өдөрт дунджаар 60 мянган хүн хамруулна гэж Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 112 цэгт 255 багийн 1789 эмч, ажилчид 58830 иргэнийг дархлаажуулна.

Тухайлбал, энэ сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 75 хувь, дөрөвдүгээр 12-14-нд хийлгэх байсан иргэдийн 10 хувь буюу нийт 40 мянган иргэнийг өнөөдөр вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын цэгийн талаар нарийн мэдээлэл өгөх юм байна.

Вакцинжуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдийг 09.00-20.00 цагийн хооронд зөөвөрлөх юм. Өчигдөр орой буюу дөрөвдүгээр сарын 23-ны 20:00 цагийн байдлаар Covid-19-ын эсрэг вакцинд 58 мянга 319 хүн хамрагджээ.

177957516_153980636657293_6418272049744747387_n

176886036_476063026923836_5300692140087245954_n

176507736_164700868881486_1605308663455897503_n

176125011_300995438088430_4650047619397516643_n

175695523_165931608655736_4670891278091790211_n

175672954_764123340911457_5547243076558645041_n

Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн улмаас 71-86 насны таван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт ковидын шалтгаант оноштойгоор таван хүн нас барлаа. Ингэснээр манай улсад халдварын улмаас амиа алдсан хүний тоо 74 болов.

  • 86 настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан
  • 71 настай эрэгтэй 04.15-нд онош батлагдсан
  • 73 нас настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан
  • 72 настай эрэгтэй 04.19-нд онош батлагдсан
  • 77 настай эрэгтэй 04.21-нд онош батлагдсан байсан.

Мөн хавсарсан өвчлөлийн улмаас 72 настай эмэгтэй нас баржээ

Өнгөрсөн хоногт 1263 хүнээс халдвар илэрлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 29219 болов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1263 тохиолдол бүртгэгдэж, таван иргэн нас барлаа

The Ministry of Health is providing regular information on the status of coronavirus infection.

B.Uuganbayar, a spokesman for the Ministry of Health, said, “In the last 24 hours, 1,263 people have been infected. Of these, 1,144 are in Ulaanbaatar, 116 in rural areas and three are hospital-related.”

For example, Khovd 1, Khuvsgul 4, Selenge 2, Zavkhan 46, Bayankhongor 3, Choir 1, Dundgovi 7, Khentii 3 and Bulgan 1 cases.

As a result, the total number of approved cases nationwide was 29,219. Five infected people also died. The total death toll is 74.

  • An 86-year-old man
  • A 71-year-old man
  • A 73-year-old man
  • A 72-year-old man
  • A 77-year-old woman
  • A 72-year-old man with non-Covid symptoms has died.

In the last 24 hours, 487 people were treated and discharged from the hospital. The total number of people healed was 14,745.

As of today, 4311 people are being treated:

Light: 2517

Heavier 1375

Heavy: 345

It’s very difficult: there are 74 people. “

Categories
мэдээ нийгэм

НЭМГ: Нэмэлтээр 694 резидент эмч ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаанд нийт 694 резидент эмч нэмэлтээр ажиллаж байна.

Резидент эмч нар дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалтын хяналтад ажиллах юм.

Эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэгдүүлээд байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.