Categories
амьдралын-өнгө мэдээ

Гашуун сухайтад зөөврийн PCR молекул биологийн лабораторитой болов

Гашуун сухайтад зөөврийн PCR /ПГУ/ молекул биологийн лабораторитой боллоо.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Хайрхан” багийн төв дээр зөөврийн PCR молекул биологийн лабораторийг ашиглалтад орууллаа.
Тус лаборатори ашиглалтад орсноор цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэгт нутгийн иргэд, Гашуун сухайт боомтод ажиллаж буй тээврийн жолооч нарыг шуурхай оношлох боломж бүрдэх юм. Молекул биологийн оношлуурын /PCR/ “Зөөврийн лаборатори” –ийг оруулж ирэхэд санаачлагатай хамтран ажилласан “Эрдэнэс тавантолгой” ХК-д болон алслагдсан бүс нутагт хөрөнгө оруулалт хийж, импортоор нийлүүлж, хамтран ажилласан “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-д Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж талархсанаа илэрхийллээ гэж Өмнөговь аймгийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөл хорионы үед QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцох тушаал гарчээ

Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан байна.

Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэхүү бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Хэрхэн зохион байгуулахыг 25-ны өдөр танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 5600 хүүхэд коронавирусийн халдвар авчээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэн, ЭМ-ийн сайд С.Энхболд нар Хан-уул дүүргийн 2, 9 дүгээр хорооны дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд 5600 хүүхэд ковидын халдвар авсан гэв.

Мөн тэрээр “Халдвар авсан 940 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдэд эмнэл зүйн шинж тэмдэг насанд хүрсэн иргэдтэй харьцуулахад илэрдэггүй. Иймд халдвар авсан хүүхэд хамт тоглодог хүүхэд, аав ээждээ халдвар тараадаг байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр Хангайн уулархаг нутгаар цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 04 дүгээр сарын 24-ний 20 цагаас 04 дүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Байдраг, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 6-11 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2021 оны 04 дүгээр сарын 26-наас 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27, 28-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд дархлаажуулалтын үйл явцтай танилцаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүргийн II хороонд вакцинжуулалтын үйл явцтай танилцаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Р.Чингис нар иргэдийг дархлаажуулах ажилтай танилцаж байна. Өнөөдөр нийслэлд 13 мянган иргэнийг дархлаажуулна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхий даяар вакцинжуулах үйл явц удааширсан. Засгийн газар бүхэн иргэдээ аль болох хурдан вакцинжуулахаар ажиллаж байна. БНСУ, Япон, Энэтхэгт халдварын том давлагаа үүслээ. Бид үүнийг амжилттай давахын төлөө ажиллана. Өнөөдөр Засгийн газар вакцины татан авалтын талаар хэлэлцэнэ. Маш олон улс вакцин худалдаж авах хүсэлт гаргасан. Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Эрүүл мэндийн яам буруу шийдвэр гаргаагүй. ЭМЯ эхний тунг аль болох олон иргэнд хийж, 50 хувийн дархлаа тогтоох тактик барьсан. Үүнийг иргэд зөвөөр ойлгоорой. Би олон Засгийн газрын тэргүүнтэй утсаар ярьлаа. Вакцины худалдан авалттай холбоотой бүх ажил дууссан. Харин улс төрийн мэдэгдлүүд бидний ажилд саад болж байна.

Бид вакцин үйлдвэрлэгч орон биш. Хэдийгээр төлбөрөө шилжүүлсэн байсан ч вакцин хүлээн авах хугацаанд өөрчлөлт орлоо. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрчид вакцинтай холбоотой, сөрөг мэдэгдэл хиймээргүй байна. ” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёр дахь удаагийн тун тариулсан иргэдэд толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг эхний тунтай харьцуулахад бага илэрсэн гэсэн юм.

Дараа нь Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд ажиллав. Нийслэлд 120 цэгт вакцин тарьж байгаа юм. Өмнө нь 80 цэг ажиллаж байжээ. Мөн явуулын 40 автобусаар иргэдийг вакцинжуулна. Өнөөдөр вакцинжуулах цэгүүдэд ачаалал бага байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 15:00 цагийн байдлаар 40005 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагийн байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 40.005 хүн хамрагдаад байна.
Дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 20 цэгт вакцины нэгдүгээр тунг 2777 хүн хамрагдсан бол вакцины хоёрдугаар тунг 37.228 хүнд хийсэн байна.
Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харъяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Синофарм”-ын VeroCell вакцины гурав дахь татан авалтын 300 мянган тунг хүлээн авчээ

БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс худалдан авч буй 900 мянган тун Vero Cell вакцины 3 дахь татан авалтын 300 мянган тун өнөөдөр 14:41 цагт Буянт-Ухаа ОУНБ-д газарджээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Ковид-19″ цар тахлын эсрэг вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэнд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн.

Засгийн газар Ковакс хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцэлүүд үргэжлэн хийгдэж байна. Веросел вакцины 2 дахь тунг 8 долоо хоног буюу 56 хоногийн дотор тариулах шаардлагатай гэж заасан байдаг тул Та бүхэн яарч бөөгнөрөл үүсгэлгүй аймаг, дүүрэг тус зохион байгуулж буй хуваарийн дагуу хамрагдахыг хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Хүнсний зах, худалдааны төвүүдийн махны үнэд шалгалт хийжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэгт гурван ажлын хэсэг, найман улсын байцаагч, Орхон аймагт хоёр улсын байцаагч нийт 33 зах, дэлгүүр, худалдааны төв, Хан-Уул дүүргийн дөрвөн эмийн санд өглөөний хяналт шалгалт хийж ажиллажээ.

Тодруулбал, “Хүчит Шонхор”, “Нарантуул-2”, “Бөмбөгөр-1”, “Юмт Бөмбөгөр”, “Содон Бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” гэх зургаан зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагджээ. “Хүчит Шонхор” зах дээр 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөөний 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үхрийн ястай мах 13000-14000, цул мах 14000-16000, гуяны цул 16500, хонины ястай мах 10500-11500, цул мах 11000-12500, адууны ястай 11500-12500, цул мах 11500-12500, ямааны ястай 10500-11000, цул мах 10500-11000, тэмээний цул мах 9000 төгрөгийн үнэтэй байна. Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.

177745945_361571751916889_3999813004986315891_n

Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-12500, цул мах 11000-13500, үхрийн ястай мах 11500-13500, цул мах 13500-16000, адууны ястай мах 12000-12500, цул мах 12500-14000, ямааны ястай мах 9300, цул мах 11000 төгрөгийн үнэтэй байна.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1400-1700, нэгдүгээр зэргийн гурил 1300-1400, хоёрдугаар зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 1500-2500, монгол төмс 800-1100, монгол лууван 1500-1800, монгол сонгино 4200-4500, хятад сонгино 2500, орос сонгино 2800-3000, монгол өндөг 380-500, орос өндөг 480-500 төгрөгийн үнэтэй байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүчтэй салхины улмаас Энхтайвны гүүрний гэрлийн шонгууд хазайж, зарим нь унажээ

Өнөөдөр Улаанбаатар хотод салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч байна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Хүчтэй салхины улмаас Энхтайвны гүүрний гэрлийн шонгууд хазайж, зарим нь унажээ. Холбогдох байгууллагуудаас тус гэрлийн шонгуудыг засварлаж байгаа юм. Иймд салхи шуурга намдаж, засварын ажил дуустал хүртэл Энхтайвны гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын бусад хэсгүүдэд ч авто замын голын хайс, хашлаганууд салхины улмаас нуржээ.

May be an image of street

May be an image of car, body of water and text that says 'CORK'

May be an image of road and text that says 'Y'

May be an image of standing and road

Categories
мэдээ нийгэм

Нийт дуудлагын 92 хувийг дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл эзэлжээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11.267 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 92 хувь буюу 7068 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 6 хувь буюу 415 нь гомдол, 2 хувь буюу 195 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 70 % буюу 7837 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.