Categories
мэдээ цаг-үе

Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 11 мянган хүнийг шинжилгээнд хамруулжээ

Говь-Алтай аймгийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг  танилцуулж байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумандхалдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон тухай өчигдөр /2021.04.24/ тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн Шуурхай штабаас тодруулахад “Аймгийн хэмжээнд сэжигтэй 12 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. Шинжилгээний хариу одоогоор эцэслэн гараагүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа” гэсэн юм.

Өчигдөр аймгийн хэмжээнд 11 мянга гаруй иргэнийг түргэвчилсэн шинжилгээ, 1200 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамруулсан талаар Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа мэдээлсэн юм. Мөн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоож, Есөнбулаг, Баян-Уул суманд тэг зогсолт хийгээд буй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр дүүрэг бүрд ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад 189969 хүнийг хамруулжээ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын I тунд 5,665, II тунд 59970, нийт 65635 иргэнийг хамруулсан бөгөөд тус өдрийн байдлаар нийт вакцинд хамруулах ёстой хүн амын 31.4 хувь нь вакцинаа хийлгээд буйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.






Categories
мэдээ цаг-үе

Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.

Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр тухайн жилд хийх бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь гардаг. Жилд 6-7 удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээний ажлын хүрээнд дөрвөн төрлийн ажил хийж байна. Үүний нэг нь Туул гол дагуух цэвэрлэгээ. Захирагчийн ажлын алба, Иргэдийн бүлгийн 50 гаруй ажилтан, “Өнөр бүл” хүүхдийн төвийн 40 гаруй хүн хамтран Туул гол дагуух цэвэрлэгээг хийлээ. Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа.

Нийт долоон машин ариутгал, халдваргүйтгэл хийж байгаагаас өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэл хийж байна. Гуравдугаарт, автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компанийн долоон бригад хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна” гэлээ.

Өнөөдрийн цэвэрлэгээний ажилд “Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олон сайн дураараа нэгдэж, Туул гол дагуух хогийг цэвэрлэлээ. Тэд жил бүр 2-3 удаа Туул гол дагуух эргийг цэвэрлэдэг байна. Мөн тус төвийн ажилтнууд сайн дураараа мөнгө цуглуулж, нэг сая гаруй төгрөгөөр ариутгалын бодис худалдаж авсан гэдгээ хэлж байлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Биеийн байдал хүнд 359 хүн байна

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.04.25)

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1264 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 4 хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлуудын 1127 нь Улаанбаатар хотоос, 137 нь орон нутагт бүртгэгдлээ. Улсын хэмжээнд халдвар авсан нийт тохиолдлын тоо 30.483 боллоо.

Эмчилгээ, эмнэлзүйн мэдээллийг авч үзвэл:

  • 2562 иргэний биеийн байдал хөнгөн
  • 1456 иргэний биеийн байдал хүндэвтэр
  • 359 иргэний биеийн байдал хүнд
  • 81 иргэний биеийн байдал маш хүнд

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 1264 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Б.Ууганбаяр:11 хүний биеийн байдал маш хүнд байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт хүнд 13000 PCR шинжилгээ хийхэд 1264 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1127 нь Улаанбаатар хотод, орон нутагт 137 нь байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 30484 боллоо.

Халдвар авсан 4 хүн нас барсан байна. Нийт нас баралт 86 боллоо. 70 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 68 настай эмэгтэй коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 658 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 15403 болов.

Өнөөдрийн байдлаар 4457 хүн эмчлэгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр 64397 хүн вакцинд хамрагджээ

ДЭМБ: Томуугийн вакцин нь өвчлөлийг бууруулахад чиглэсэн хамгийн шилдэг  арга | News.MN

Нийслэлийн хэмжээнд Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн хоёр дахь тунг хийж эхлээд байна. Тэгвэл өчигдөр /2021.04.24/ нийслэлд нийт 64397 хүн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Ингэснээр вакцины эхний тунд 660.548, хоёр дахь тунд 178.021 хүн хамрагдаад байна. Харин өнөөдөр /2021.04.25/ хуваарийн дагуу энэ сарын 14, 15, 16, 17, 25-нд хоёрдугаар тунгаа хийлгэх ёстой иргэд вакцинаа тариулах юм. Мөн 55-аас дээш насныхныг хамруулах аж.

Эрүүл мэндийн яамны зүгээс тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатарын иргэдийг нэгдүгээр тунгаар бүрэн дархлаажуулж дуусах бол зургадугаар сарын 10-н гэхэд хоёрдугаар тунд бүрэн хамруулна хэмээн мэдээлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийн 32 хувь нь нэгдүгээр тун, 8.6 хувь нь хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаад байна.

Covid-19-ийн эсрэг вакциндаа бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатай гэдгийг ЭМЯ анхааруулсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомтоор өдөрт 100 тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байна

Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байна

Монгол Улсад өвчний тархалт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын Эрээн хотын хилийн боомт хяналтаа чангатган, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас өдөрт дунджаар 150-200 тээврийн хэрэгсэл нэвтэрч, ачаа бараа солилцдог уг боомтоор өдөрт 50 ачааны машин нэвтэрч байгааг мэдээлж байсан юм.

“Замын-Үүдийн боомтоор Хятад улс руу өдөрт 100 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Өмнө улсын хил дээр байсан 700 гаруй тээврийн хэрэгслийг нэвтрүүлж дууссан. Дараагаар улсын хил рүү 480 тээврийн хэрэгслийг оруулахаас сүүлийн хоёр хоногт 160 гаруйг нь нэвтрүүлээд байна. Замын-Үүдийн боомтоор энгийн үед 150-200, ачаалал ихтэй үед өдөрт 300 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан.

Хятадын талаас хязгаарлалт тогтоосноос хойш өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 20-50 байснаас 100 болж нэмэгдсэн учраас ачаалал харьцангуй багасч байна гэж хэлж болно. Гэхдээ энэ тоог нэмэгдүүлэх нь Монгол Улс гэлтгүй Хятадын хорио, цээртэй холбоотой асуудал болчихоод байгаа юм. Иймээс цаашид Замын-Үүд сумын хэмжээнд вакцины хоёр дах тунд яаралтай хамруулж, хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлавал Хятадын итгэх итгэл нэмэгдэж, тээврийн хэрэгслийн тоог хангалтай хэмжээгээр нэмэгдүүлэх болов уу гэж харж байна” гэж албаныхан мэдээлжээ.

Түүнчлэн Замын-Үүдийн боомтоор нэвтрэхийн өмнө тээврийн жолооч нарыг тусгаарлалтад байлгаж, шинжилгээ авч ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

М.Анхцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

М.Анхцэцэг: Тамирчид бол энх цагийн дайчид

“Ташкент-2020” хүндийн өргөлтийн ААШТ-ий 87 кг-д М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг, нийлбэр дүнгээр 247 кг өргөв.

Эмэгтэйчүүдийн 87 кг:
  1. Ван Жоу~Юй (БНХАУ) – 126+160=286 кг
  2. Кан Юйэ(БНХАУ) – 118+155=273 кг
  3. М.Анхцэцэг( Монгол) – 111 + 136=247 кг
Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-27-ны хооронд зохион байгуулагдан, тивийн шилдгүүд өрсөлдөж байна. Монгол Улсаас ОУХМ, дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Ануужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар оролцож байна.
Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хатан хааны сүүдэр дор, хаант төрийн жишиг дээр

Тэр хоёрын үерхэл олон жил үргэлжилж эцэстээ Елизабета өөрөө Филиппт санал тавьснаар 1947 онд хуримласан гэж ярилцдаг. Елизабетагийн эцэг Георг VI үгээгүй ядуу хунтайжид удам залгах охиноо өгөх дургүй байсан ч гэлээ моринд ухаангүй дуртай охин нь нэг л өдөр адуучинтай сууна гэвэл яана хэмээн айгаад грек хунтайжтай суулгачихсан гэж аливаа зүйлсийг муулах дуртай хүмүүс бичдэг. Ийнхүү хоёр талаасаа бие, биеэ олсон сайхан залуус баахан болзолтойгоор 73 жилийн өмнө ханилж байжээ. Филипп тэр өдрөөс эхлэн үнэн алдартны шашнаа христийн шашнаар сольж хуучин хэргэм цолоосоо татгалзан, овгоо Маунтбеттен болгон өөрчилж Единбургийн гүн гэдэг англи маягийн цол гуншингаар дуудуулах үүрэг хүлээлээ. Аан тийм бас болоогүй ээ, 1952 онд эхнэр нь хаан ширээнд залрах үед хатан хааны хань хунтайж-консорт цолыг өгөөгүй нь хаан удмын хүн биш гэж гадуурхсан үйлдэл болж байв. Үүнийгээ 1957 онд засч дээрх хэргэмээ олгож байжээ. Тэр цаг үеэс эхлэн хунтайж Филипп эхнэрийнхээ сүүдэр дор гэхдээ угсаат гэр бүлийн нэр хүндийг сэвтээлгүй өндөр хэргэм зиндаандаа тохируулан англичуудын талархлыг хүлээн амьдрах болсон. Олон ч оронд зочилно, түмэн зочидтой уулзана, төрийн тэргүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайдуудыг хүлээн авна, ёслолын арга хэмжээ болно. Тэр бүгдэд эхнэрээс хагас алхмын ард, хоёрдугаар байрлалд зогсон “хүндэтгэлийн дараа” гэдэг дэгээр эр хүн олон жил амьдрах бас сайхан биш шүү. Харин Филиппийн зүгээс ямар ч байсан хэвлэлийн бай болохоор буруу хазгай үг нэгээхэн ч унагаж байгаагүй юм билээ. Уг нь мань хүн буруу газар зохимжгүй өгүүлбэр унагаахдаа Англидаа л алдартай хүн байсан гэдэг. “Дөрвөн хөлтэйгөөс сандал биш бол, далавчтайгаас онгоц биш бол, усанд хөвдөг, сэлдгээс завь биш бол бусдыг нь бүгдийг нь хятадууд иддэг” гэж хэлж буруудсан, дараа нь Кени улсад зочлох явцдаа цэцгийн баглаа барьсан бүсгүйгээс “өөрөө эмэгтэй юу” гэж асуусан гэх мэт паянгууд нижгээд бий. Тэр өөрт оноогдсон хувь тавилангаа зовлон жаргалтай нь тэнцүүлэн эрх мэдэл рүү шуналгүй урт он жилүүдийг өнгөрөөж чадсан сайн хань, халамжит эцэг байсан гэж англичууд дүгнэдэг юм билээ. Хатан хаан нөхрийнхөө булшинд үлдээсэн захидлаа “Лилибетээс нь” хэмээн хаягласан байсан гэх. Англид түүнийг охин цагийнх нь нэрээр дууддаг ганцхан хүн байсан нь Филипп хунтайж байв.

Б.ХУЛАН

Categories
мэдээ спорт

Холимог тулаанч Д.Батгэрэл ялалт байгууллаа

Д.Батгэрэл UFC-ийн гурав дахь тулаанаа ирэх сард хийнэ

Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны UFC-261 өдөрлөг өнөөдөр (2021.04.25) зохион байгуулагдлаа. Энэ өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын 27 настай тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед 50 секундын дотор хүнд цохилтоор буулган авав.

Ийнхүү өдгөө 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Харин түүний өрсөлдөгч Кевин UFC холбооны хүрээнд хийсэн хоёр тулаандаа ээлж дараалан ялагдлаа.