Categories
мэдээ нийгэм

Хэзээ ч баяжиж чадахгүй хүний 10 шинж

You could have cash waiting for you in the Treasury's unclaimed property  fund | wcnc.com

Судалгаагаар залуусын 75 хувь нь санхүүгийн мэдлэг дутмаг, мөнгөө зөв зарцуулж чаддаггүй гэнэ. Мөнгийг хэмнэлттэй зарцуулж сурах нь залуу насандаа заавал сурах ёстой мэдлэгүүдийн нэг билээ. Уншигч танд хүмүүсийн мөнгө санхүүгээ барихдаа түгээмэл гаргадаг 10 алдааг сонирхуулъя.


1. Санхүүгийн хувьд өөрөөсөө илүү нэгнийг дагаж дуурайх

Өөрөөсөө илүү хөрөнгө чинээтэй нэгэнтэй хамт явах үедээ тэднийг даган дуурайж, үнэтэй машин, захиалгын хувцас хийлгэж, дэлхийгээр аялах нь тийм ч зөв зүйл биш гэдгийг санаж байх нь чухал. Ингэхдээ та өөрийнхөө санхүүгийн боломжинд тулгуурлаж, өөрийгөө ирээдүйд асуудалд оруулахгүй байх зохицуулалт хийж хэвших хэрэгтэй. Хүмүүсийн хувьд хөрөнгө чинээлэг байдал харилцан адилгүй хугацаанд бий болдог тул мөнгийг зохистой хэрэглэж хэвшээрэй.

2. Цалингаа зохистой хэрэглээнд зарцуулахгүй байх

Бага наснаасаа санхүүгийн мэдлэг олж, зөв зохистой зарцуулж хэвших хэрэгтэй. Тухайлбал, 50/30/20-ийн дүрмийг хэрэглэж санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх боломжтой. Энэ арга нь нийт орлогын 50 хувийг хоол хүнс, түрээс, зам тэврийн үйлчилгээ гэх мэт зүйлст зарцуулж, 20 хувийг нь хадгаламжинд хийх, өрөө дарахад хэрэглээд үлдсэн 30 хувийг хувьдаа зарцуулах хэрэглээний энгийн хуваарилалтын зарчим юм.

3. Байнга хоол захиалж идэх

Гэрээсээ хол байх шаардлагатай болох үед хүмүүс захиалгын хүнс хэрэглэж эхлэх явдал нэмэгддэг. Энэ нь хоол хүнсэнд хэт их зарлага гарах үндэс болдог бөгөөд үүний оронд хоол хийхэд хэрэгтэй хүнсээ цуглуулаад өөрөө хоолоо хийх нь санхүүгийн хувьд илүү хямд байдаг. Хэрвээ хоол хийж чаддаггүй бол энэ завшааныг ашиглаад сурах сайхан боломж биш гэж үү?

4. Зээлийн карт хэтэрхий эрт хэрэглэж эхлэх

Орлого, зарлагаа хянаж, санхүүгийн мэдлэгтэй болсон цагтаа зээлийн карт хэрэглэж эхлэх нь зүйтэй. Учир нь зээлийн карт нь хүнийг өөрт зайлшгүй хэрэгцээгүй зүйлсийг худалдан авах сэдлийг төрүүлж эхэлдэг тул тогтвортой, сайн цалинтай ажилтай болох хүртлээ зээлийн картнаас татгалзаарай.

5. Тэтгэвэрт гарсныхаа дараа яах талаар төлөвлөхгүй байх

Ид залуу насандаа тэтгэвэрт гарах талаар бодох нь утгагүй мэт санагдаж болох ч аль болох эрт тэтгэвэрт гарах үедээ хэрэглэх хадгаламжийн хуримтлал үүсгэх нь таны хувьд хамгийн зөв алхам байх болно. Энэ нь таныг тэтгэвэрт гарах үедээ санхүүгийн бүрэн боломжтой байх нөхцлийг бүрдүүлнэ.

6. Даатгалыг үл тоох

Ид насандаа та өөрийгөө супермен мэт юунд ч үл зогсошгүйгээр санаж болох ч өөрийгөө өвчин эмгэг тусаж, гэмтэж бэртэж, бусад асуудалд орохгүй гэж итгэж болохгүй нь мэдээж. Иймээс таныг даатгалд даатгуулахыг зөвлөх байна. Тухайлбал, түрээслэгчийн даатгал таныг xулгай дээpэм, гал түймэрт өртсөн тохиолдолд алдагдлыг тань хөнгөлөх бол эрүүл мэндийн даатгал танд ямар нэгэн зүйл тохиолдсон үед маш их хэмжээний мөнгийг хэмнэх гол үндэс болох нь бий.

7. Эрсдэл хүлээхийг хүсэхгүй байх

Та магадгүй дуудлагын жолооч эсвэл худалдагчийн ажлыг дургүйхэн хийж байгаа ч ажлаасаа гарна гэхээр тогтвортой орлогогүй болно гэж эмээж байна уу? Хэрэв та яг одоо өөрийн хүсээгүй ажлыг хийж байгаа бол тодорхой хэмжээний эрсдэл гаргаж, мөрөөдлийнхөө ажлын төлөө дадлагажигчаас ч хамаагүй эхлүүлээд үзэх хэрэгтэй. Хэдийгээр дадлага хийхэд цалингүй эсвэл маш бага хэмжээний цалин өгч байж болох ч ирээдүйд өөрийн хүссэн ажлыг өөрийн болгох анхны алхам тань байх болно гэдэгт итгээрэй. Мэдээж 20-иод нас бол хүний суралцаж, боловсрох хамгийн тохиромжтой үе билээ. Иймээс хожим хэтэрхий оройтсон хойно хүсэл мөрөөдлийнхөө төлөө явахаас илүүтэйгээр яг одоо өөрөө өөрийнхөө төлөө тэмцэж эхлэх нь чухал.

8. Сэтгэлээ тайтгаруулахын тулд мөнгө зарцуулах

Зүгээр л гунигтай байгаа болохоор өөрт чухал шаардлагагүй зүйлсийг худалдаж авах явдал их гардаг. Гэвч үнэн хэрэгтээ тэдгээр худалдан авалтууд нь бидний гунигийг түрхэн зуур үгүй хийх ч сэтгэлийн шaрхыг нөхөж чадахгүй нь мэдээж. Иймээс хөдөлмөрлөж олсон мөнгөө дэмий зүйлд үрэлгүй, өөрөө өөртөө цаг зарцуулж сэтгэлээ сэргээж хэвшээрэй.

9. Эрт тусдаа гарах

18 эсвэл 21 нас хүрч, тусдаа гарч, биеэ даах цаг нь болсон мэт санагдаж байна уу? Мэдээж өөрөө өөрийгөө амьдралд бэлдэж, өөрийгөө авч явж сурах нь ухаалаг үйлдэл хэдий ч тусдаа гарна гэдэг нь орлого зарлагаа хариуцаж, өөрөө өөртөө үйлчилж сурахын нэр тул тогтвортой орлоготой, ажилтай болсон цагтаа энэ тухай бодож үзэхийг зөвлөж байна.

10. 20 насандаа бүхнийг өөрийн болгосон байх ёстой мэт сэтгэх

Маш олон залуус их сургууль, ажил, түрээсийн төлбөр гэх мэт олон зүйлд санаагаа чилээж, стресстэж явдаг билээ. Түүнчлэн анхны ажил тань л өндөр цалинтай, сэтгэл ханамжтай байх талаар хүсч явдаг нь ихэнх тохиолдолд биелдэггүй тул сэтгэлээр унах явдал их байдаг. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл, хэдийд ч ажил, гэрээ сольж болно гэдгийг үргэлж санахын зэрэгцээ одоо тулгарч байгаа асуудлууд тань ирээдүйд танд туршлага болж үлдэнэ гэдгийг ухаарах нь чухал.

Categories
мэдээ цаг-үе

Дорноговь аймагт алба хааж байсан байлдагч амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа

Хилийн цэргийн 0184 дүгээр ангид цэрэг амиа алджээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус байлдагч нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан. Байлдагч “малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд хоолойгоо боомилсон байдалтай олдсон. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна гэдгийг Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын хөтөлбөрийн цахим сургалт боллоо

Дээд боловсрол эзэмшигчдийн 40 хувь нь ажилгүй байна

Сингапур улстай хамтран хэрэгжүүлж буй дээд боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалтын хөтөлбөрийн цахим сургалт өчигдөр боллоо.

Дэлхийн дээд боловсролын стандартад нийцсэн “Чанарын баталгаажуулалтын тогтолцоо хөтөлбөр”-ийг 2020-2022 онуудад хэрэгжүүлнэ. Сингапурын талтай хамтран ажиллаж буй энэ удаагийн Чанарын баталгаажуулалтын хөтөлбөр нь 4 үе шаттай, 9 модул сургалтын гурав дахь сургалтад төрийн болон төрийн бус өмчийн 10 орчим их, дээд сургуулийн 50 гаруй багш нар оролцож байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс сургалтын чанар, стандартыг тасралтгүй сайжруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тул их, дээд сургуулиуд өөрсдийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, сургалт судалгааны үйл ажиллагаа, нийгэмд үзүүлэх үйлчилгээг чанаржуулахад уг тогтолцоог бүрэн нэвтрүүлж ажиллах шаардлага бий.

Боловсролын чанарыг сайжруулах, төрийн хариуцлагаас гадна улам бүр нэмэгдэж буй дээд боловсролын байгууллагууд сургалтын үр дүн, багшлах инновацийг чухалчилж бэхжүүлэх шаардлагатай. Иймд Дээд боловсролын тухай хуульд “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг сайжруулах зорилготой, нээлттэй, бүх оролцогч талыг хамарсан тасралтгүй үйл ажиллагаа байна” гэсэн заалтыг тусгаж өгч байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Цас орж, хүчтэй шуурахыг анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Шороон болон цасан шуурга шуурч, цаг агаарын ГАМШИГТ үзэгдэл  болно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 25-нд Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн түр хаагдана

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн худалдаа үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн  хамтын ажиллагааг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн түр хаалгаа барьж байна. Тодруулбал хатуу хөл хорионы хугацаанд буюу тавдугаар сарын 7-ныг дуустал ажиллахгүй болсноо мэдэгджээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Гомбо-Очир олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд дэд байр эзэлжээ

Б.Гомбо-Очир: Тоглолтоо өвөрмөц байлгахаар чармайж ажиллалаа | Sonin.MN

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртжээ.

Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Гомбо-Очир нар эх орноо төлөөлөн оролцож буй бөгөөд Б.Монголхүү 97 оноогоор дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Харин тэргүүн байрыг шагналыг Украины дуучин 105 оноогоор хүртсэн бол Монголын дуучин Б.Гомбо-Очир 102 оноогоор дэд байрын шагналыг хүртжээ.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын авьяаслаг залуу уран бүтээлч, тенор хоолойтой дуучин Б.Гомбо-Очирыг урлагийн хүрээнийхэн сайн мэднэ. Тэрбээр 2020 онд “Эхнэрийн заавраар” телевизийн шоу нэвтрүүлэгт ханьтайгаа оролцсон нь үзэгчдэд их хүрсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Сурагчдадаа зориулан 900 ширхэг маск оёсон багшийг урамшуулна

Сургуулийнхаа бүх сурагчид 900 маск оёсон багшийг сайд урамшуулахаар болжээ

Дархан-Уул аймгийн I сургуулийн хөдөлмөрийн багш н.Долгорсvрэн бүх ангийн сурагчдадаа зориулж 900 маск өөрөөсөө материал гарган оёсон тухай мэдээлэл өнгөрсөн онд нийгмийн сүлжээгээр тархсан.

Энэ талаарх мэдээллийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Твиттерээс олж хараад уг багшийг урамшуулахаар болсон талаараа мэдээлжээ.

Тэрбээр “Ийм л зөв сайхан сэтгэлтэй хүмүүс манай боловсролын байгууллагад олон ажиллаж байна. Сэтгэл, зүтгэлтэй багшийн төлөөлөл Долгорсүрэн танд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит анхны шагналаа олгож, урамшуулахаар болсныг уламжилж байна. Хуртай өдөр гоё мэдээ уншсандаа баяртай байна.

Цар тахлын эсрэг хамтдаа зогсож, шинжилгээ сөрөг, сэтгэл нь эерэг нийгмийн төлөө манай салбарынхан энэ жишээ мэт манлайлах учиртай.” хэмээн бичжээ.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ мөрөнд осолдсон дөрвөн иргэний цогцсыг оллоо

Сэлэнгэ мөрөнд осолдсон гэр бүл айлын ямаа самнаж өгөөд буцаж байжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд осолдсон долоон хүний дөрвийнх нь цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Усанд осолдсон тухай дуудлагаар /2021.04.21-ний өдрийн 20:23 цагт/ Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг 8 бүлэгт хуваагдан зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Осолдсон иргэдийн завийг анх осолдсон газраас зүүн зүгт 200 метрээс олж уснаас гаргасан байна. Сэлэнгэ голын өргөн 133 метр, 2-3.5 гүн, булингар ихтэй байна. Эрлийн бүлэг голд осолдсон найм, 32 настай хоёр эмэгтэй, 50 настай нэг эрэгтэйн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эргэн сануулахад, тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 иргэн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед ган татлага нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү /38 настай, эрэгтэй/, Б/16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан байна.

  • Иргэн Т /Тосонцэнгэл сумын харьяат, 62 настай, эрэгтэй/,
  • Т /Тосонцэнгэл сумын харьяат, 50 настай, эрэгтэй/,
  • Г /Шинэ-Идэр сумын харьяат, 50 настай, эрэгтэй/,
  • У/Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 38 настай, эмэгтэй/,
  • У /Рашаант сумын харьяат, 32 настай, эмэгтэй/,
  • Б /Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, 8 настай, эмэгтэй/,
  • А /Рашаант сумын харьяат, 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон.
Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар нэг тэрбум гаруй тун вакциныг тарьжээ

COVID-19 Q&A - Coastal Bend Blood Center

ЛОНДОН. /Bloomberg/. Их Британи 12 дугаар сарын 2-нд коронавирусний вакцинд анх удаа хэрэглэх зөвшөөрөл олгож, өргөн хүрээнд хэрэглэх болсноос хойш 143 өдрийн дараа дэлхий даяар коронавирусий нэг тэрбум гаруй тун вакциныг тарьжээ.

Тодруулбал, вакцинжуулалтын кампанит ажлыг эхлүүлсэн 207 улс орон, нутаг дэвсгэрт нийт 1 002 938 540 тун вакциныг тарьсан байна.

Дэлхийн хүн амын 96 хувь нь коронавирусийн вакцинжуулалтын аян идэвхтэй явагдаж буй улс орнуудад амьдарч байна. Тийнхүү нийгмийн эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь байгаагүй өргөн хүрээг хамарсан ажлын эхний үе шат өндөрлөж байна.

Өдөрт 18.5 сая орчим тун вакциныг тарьж буй хэдий ч дараагийн даваа амаргүй байх юм. Учир нь яг энэ эрчээрээ үргэлжилбэл дэлхийн хүн амын 75 хувийг вакцинжуулахад 19 сарын хугацаа шаардагдана гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Дэлхий дахинд цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний тоо 145 сая давж, 3.1 сая хүн нас баржээ.

www.montsame.mn

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Энэтхэгийн тэргүүн баячууд эх орноосоо зугтан, хувийн онгоцоор Лондонд газарджээ

Jet set review: Global 6000 with VistaJet - Corporate Jet Investor

Энэтхэгийн хамгийн их хөрөнгөтэй, халдвар авсан эсэх нь тодорхойгүй толгой баячуудыг тээвэрлэсэн хувийн найман онгоц өнгөрсөн шөнө Лондонд газарджээ.

Өдгөө Энэтхэг улс Нэгдсэн Вант улсын цар тахалд хамгийн хүнд өртсөн орнуудын улаан жагсаалтад багтсан тул энэтхэгчүүдэд Их Британийн хил хаалттай юм. Мөн Энэтхэгээс эх орондоо ирсэн британичууд засгийн газрын зааж өгсөн зочид буудлуудад дор хаяж 10 хоног тусгаарлагдаж байгаа билээ. Харин Нэгдсэн Вант улсын иргэншилгүй, сүүлийн 10 хоногт Энэтхэгт байсан аль ч орны хүмүүс тус улсад нэвтрэх хориотой аж. Гэвч Ерөнхий сайд Борис Жонсон өөрийнхөө мэдэгдлийг зөрчин дараа долоо хоногт зайлшгүй шаардлагаар Энэтхэгт айлчлахаар төлөвлөсөн юм.

Толгой баячуудыг авахаар Дубай хотоос хөөрсөн vistajet Bombardier Global 6000 тансаг зэрэглэлийн сүүлийн онгоц Мумбай хотод хязгаарлалт эхлэхээс ердөө 44 минутын өмнө амжиж буусан байна.

Ийнхүү баячууд эх орноосоо зуртаж байгаагийн учир нь сүүлийн өдрүүдэд Энэтхэгт цар тахлын хоёр дахь үе эхлэн халдвар эрс нэмэгдэж, нас барагсдын тоо ч хурдтай нэмэгдсээр байна. Тухайлбал, нэг хоногийн дотор нийт 332730 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2263 хүн нас баржээ.

Улмаар эмнэлгүүдийн багтаамж дүүрч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь нас барцгааж, тэр байтугай чандарлах газруудын үүдэнд талийгаачдын цогцос овоорч, зарим тохиолдолд машины зогсоол дээр чандарлах үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Халдварын тоо эрс нэмэгдэж байхад хөл хорио тогтоосонгүй хэмээн олон хүн Ерөнхий Сайд Нарендра Модиг шүүмжилж байгаа ч эрх баригчдын зүгээс өмнөх удаагийн хөл хорио амжилтгүй болсноос болж дахин хөл хорих бодолгүй байгаа бололтой.