Categories
мэдээ соёл-урлаг

Оскар 2021: Клое Зао шилдэг найруулагчаар тодорлоо

Оскарын наадмын шилдэг найруулагчаар Клое Зао тодорлоо. Ингэснээр тэрбээр энэ төрөлд ялагч болсон анхны ази гаралтай эмэгтэй уран бүтээлч болж, түүхэнд бичигдэж байгаа юм.

Өмнө нь Оскарын наадмын шилдэг найруулагч төрөлд ердөө таван эмэгтэй уран бүтээлч нэр дэвшиж байснаас, нэг нь л шилдгээр шалгарч байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төлбөрийн картын системийг бүрэн шинэчилжээ

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд Төлбөрийн картын системийг 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр бүрэн шинэчлэх ажлыг гүйцэтгэж, шинэ системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.

Энэ нь Англи улсын “TranzWare” cистем бөгөөд шинэ төрлийн гүйлгээг дэмжих, системийн нууцлал аюулгүй байдал, системийн ачаалал, хүчин чадлыг бүрэн хангах зэрэг олон улсын стандартыг хангасан цогц систем юм. Тус системийг нэвтрүүлснээр банкууд болон оролцогчид хөрөнгийн удирдлага буюу нөөцийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлж байна

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Оскар 2021: 73 настай жүжигчин Юн Ё Жон “Оскар”-ын шагнал хүртлээ

Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн эзнээр тодорлоо.

Юн Ё Жон “Минари” кинонд АНУ-д цагаачилсан охиныхоо гэрбүлийг дэмжихээр БНСУ-аас ирсэн эмээгийн дүрийг бүтээсэн аж.

Тэрээр Оскар авсандаа ихэд гайхсан ч үг хэлэхдээ нэрийг нь хэрхэн зөв хэлэхийг америкчуудад заагаад “Өрсөлдөгч нартаа хэлэхэд өнөөдөр би та нараас илүү азтай байлаа. Энэ кинонд би сайн тоглосон гэхээсээ илүү магадгүй америкчууд та нар солонгос зочиддоо найрсаг хандсан, эелдэг зангаараа надад шагнал өгчихсөн юм биш биз” гэж хошигносон юм.

Юн 1975 онд дуучин Жо Ён Намтай гэрлээд замналынхаа ид үед киногоо орхиж байсан. Мөн АНУ-д цагаачилж байв. Харин нөхрөөсөө салаад 1984 онд БНСУ-д эргэн ирж, кинонд дахин тоглож эхэлсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Шивээ-Овоо ХК-ийн нүүрсний уурхайн дамжуулах шугамд гал гарчээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Хоёрдугаар баг дахь “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ачих, буулгах хэсгийн дамжуулах шугамд гал гарч байна гэсэн дуудлагыг 2021 дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 03:25 цагт өгчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 9 метрийн өндөртэй, 5х8 метрийн хэмжээтэй нүүрс ачих, буулгах байгууламж шатаж байсныг бүрэн унтрааж, шалтгааныг тогтоож байгаа юм.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдүгээр багийн “Геологи” хорооллын 19 дугаар гудамж Цахилгааны тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.25-ны өдрийн 19:49/ аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын Хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн алба хаагчид ажиллан “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 6000В-ын цахилгааны тулгуур багана шатаж байсныг унтраалаа хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 856 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 856 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 744 нь Улаанбаатар хотод, орон нутагт 112 байна.

Тодруулбал, Архангай-16, Булган-2, Дархан-Уул-24, Дорнод-3, Дундговь-2, Завхан-7, Орхон-5, Өвөрхангай-10, Сүхбаатар-7, Сэлэнгэ-2, Төв-31, Увс-1, Ховд-2 тохиолдол нэмэгдсэн.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 31339 болсон.

Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 80, бусад шалтгаант нас баралт 8 боллоо.

Сүүлийн 24 цагт 1060 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 16815 боллоо.

Өнөөдийн байдлаар 4451 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

Хөнгөн- 2574

Хүндэвтэр- 1441

Хүнд- 355

Маш хүнд- 81 хүн байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэг улсад туслах хандивын аян эхлүүлжээ

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг санаачлан эхлүүлж, иргэн Г.Ганбат болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулахаар болсон байна.

Тус хандивийн аянд улс төрчид, нэр хүндтэй бизнес эрхлэгчид болон иргэд олноор нэгдэхээ илэрхийлсээр байгаа юм.

Монгол улсад 2021 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр БНЭУ нь хамгийн эхэнд 150 мянган тун AstraZeneca вакцины буцалтгүй тусламж ирүүлж байсан билээ.

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг эрсдэл багатай даван туулахад covid-19 вирусын эсрэг Оксфордын AstraZeneca 150 мянган тун вакцины буцалтгүй тусламжийг Монгол улсад хамгийн анх илгээсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ард түмний сайхан сэтгэлд Монголчууд бид талархдаг. Хэдийгээр Монгол Eлсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч өнөөдөр БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрч, Энэтхэгийн ард иргэдийн маш хүнд байгаа талаарх мэдээлэл Дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Монгол түмний өнө эртнээс “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг сайхан зүйр үгийг санаж энэ хүнд хэцүү үед Энэтхэгийн ард түмэнд Монголын ард түмнээс туслах аяныг эхлүүлснийг та бүхнээс дэмжхийг хичээнгүйлэн хүсэе. УИХ дахь Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн даргын хувьд би Монгол Улсын Засгийн газар, Гадаад Хэргийн Яам, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчид сайд Г.Ганболд, БНЭУ-аас МУ-д суугаа элчин сайд ноён Мохиндэр Пратап Сингх болон Энэтхэг улсад төгсөгчдийн холбоо, бусад хүмүүстэй холбогдох ажлыг зохион байгуулж ажиллах болно” гэдгээ өнөөдөр өглөө мэдэгдсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Энэтхэг улсад нэг хоногийн дотор нийт 332730 халдварын тохиолдол бүртгэгдэж, 2263 хүн нас барж, улмаар эмнэлгүүдийн багтаамж дүүрч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй үүдэнд нь амь насаа алдах, тэр байтугай чандарлах газруудын үүдэнд талийгаачдын цогцос овоорч, зарим тохиолдолд машины зогсоол дээр чандарлах үйл ажиллагаа явуулж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн.

Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм.

Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргаад байна. Энэ нь энгийн үетэй бараг ялгаагүй үзүүлэлт. Түүнчлэн дээрх 859 автобуснаас гадна вакцинжуулалт, явуулын шинжилгээ, ажиглалтад 156 автобус явж байгаа юм.

Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад онцгойлон анхаарч, зохион байгуулалтын ажлуудыг хийж байна. Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах хэрэгтэй.

Иргэд та бүхэн хайртай хүмүүсээ болон өөрийгөө хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, онцын шаардлагагүй бол нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй, гадагш гарахгүй байхыг анхааруулж байна

Categories
гадаад мэдээ

Индонезийн шумбагч хөлгийн хуваагдсан гурван хэсгийг далайн ёроолоос олжээ

Индонезийн тэнгисийн флотын 53 хүнтэй шумбагч хөлөг өнгөрсөн долоо хоногт Бали арлын ойролцоогоос сураггүй алга болсон билээ. Бямба гаригт хөлгийн эх бие далайн ёроолд байгааг тандалтын төхөөрөмжөөр илрүүлснээс гадна далайн мандлаас усан цэргүүдийн зарим эд зүйлсийг олж байв.

Харин өчигдөр буюу ням гаригт хөлөг гурван хэсэгт хуваагдан живж, хөлгийн багийн 53 гишүүнийг олдох найдваргүй болсныг Индонезийн армийн генерал Хади Тяхяанто мэдэгджээ.

Шумбагч хөлөг нь гадна бүрхүүл хэсэг, хитэг, эх бие гэсэн гурван хэсэгт хуваагдсанаас эх бие нь эвдэрч, задарсныг далайн ёроолоос авсан гэрэл зураг харуулсан байна. Осолд хөлгийн багийн гишүүд буруугүй, хуучирсан техникийн элэгдэл нөлөөлсөн гэх урьдчилсан таамаг яригдаж байгаа аж.

Индонез улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч зэвсэг техникийн зарим хэсэг нь хуучин хэвээр байгаа аж. “KRI Nanggala-402” хөлгийн хувьд 44 жилийн өмнө Германд үйлдвэрлэсэн, 2012 онд их засвараас гарсан бөгөөд өнөөг хүртэл нэг ч удаа засвар үйлчилгээ хийгдээгүй байжээ. Одоо тус улсад дөрвөн шумбагч хөлөг үлдсэний нэг нь мөн Германд үйлдвэрлэсэн хуучин хөлөг бол гурав нь сүүлд Өмнөд Солонгосоос худалдаж авсан шинэ хөлгүүд аж.

Sunk Indonesian submarine found split into three...

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай үүргийн нислэгээр 11 монгол, 61 гадаад иргэн ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад 61/ ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд нийт 20 зорчигчийг тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөл хорионы үед хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалт

Дөрөвдүгээр сарын 26-ны энэ өдрөөс эхлэн тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хатуу хөл хорионы хугацааг сунгалаа. Цар тахлын тархалтыг тогтоон барихын тулд энэ удаагийн хөл хориог өмнөхөөс илүү чангаруулахаа УОК-оос мэдэгдсэн.

Хатуу хөл хориог сунгах үед авах арга хэмжээний талаар УОК болон НОК-ийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр орой /2021.04.25/ захирамж гаргалаа. Уг захирамжийн хавсралт болох нийслэлд хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтыг хүргэж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД

1.

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)

2.

Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах, гааль, цаг уур, орчны шинжилгээний газар, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин, хил хамгаалах, дотоодын цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, нийтийн тээврийн үйлчилгээ)

4.

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК)

5.

Эрчим хүч, дулаан, усан хангамж

6.

Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо,

7.

Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт, халдвартай тэмцэх, хариу арга хэмжээ авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчдын хоол үйлдвэрлэл, түгээлт

8.

Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизик, зам, барилга, арьс ширний үйл ажиллагаа

9.

Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг

10.

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат

11.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

12.

Банкны үйлчилгээ, автомат тооцооны машин

13.

Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж

14.

Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт

15.

Оршуулгын үйл ажиллагаа (5 хүртэл автомашин, 10 хүртэл хүн)

ХҮН

1.

Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан

2.

Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх

3.

Өмгөөлөл, нотариат

4.

Түлш худалдан авах

5.

Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах

6.

Газар тариалан эрхлэх

7.

Зөөврийн ус авах

8.

Оршуулгын ажилд оролцох