Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Клое Зжао “Шилдэг найруулагч” шагналыг хүртсэн анхны Ази эмэгтэй боллоо

93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, шилдгээ шалгаруулж байна. Тэгвэл шилдэг найруулагчийн шагналыг Хятадын найруулагч Клое Зжао “Nomadland” бүтээлээр хүртлээ. Тэрбээр Оскарын уг шагналыг хүртсэн анхны Ази эмэгтэй найруулагч болж байна.


Хлое Жао нь 1982 оны гуравдугаар сарын 31-нд Бээжин хотод төрсөн. Хятадын кино найруулагч бөгөөд АНУ-ын бие даасан кинонуудад голчлон ажилладаг гэдгээрээ алдартай. Түүний анхны уран бүтээл болох “Миний дүү нар надад зааж өгсөн дуунууд” киноны нээлт 2015 оны “Сандэнс кино наадамд” үзэгчдийн талархлыг хүлээж, бие даасан шилдэг анхны уран бүтээлийн номинацид нэр дэвшиж байжээ. Түүний хоёрдахь уран бүтээл болох “The Rider” нь 2017 оны кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэмж авч “Independent Spirit” шагналаас Шилдэг кино, Шилдэг найруулагч номинацид нэр дэвшүүлж байв. Жао “Номадланд” киногоороо улам их амжилтанд хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Алтан бөмбөрцөгийн шагнал гардуулах ёслолын шилдэг найруулагч, Америкийн найруулагчдын холбоо, Оскарын шагнал, Британийн академийн кино шагнал зэрэг олон шагнал хүртсэн юм. Шагнал гардуулах байгууллага тус бүрт энэ ангилалд түрүүлсэн анхны ази эмэгтэй болсон. Венецийн кино наадмын Алтан арслан, Торонтогийн олон улсын кино наадмын Ардын сонголт шагнал. 2021 онд тэрээр 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг найруулагчийн төрөлд Оскарын шагнал хүртлээ.

Early Oscar Favorite Chloé Zhao on 'Nomadland' and a Career on the Rise |  Vanity Fair

With Nomadland, Chloé Zhao is on the road to Oscars history | EW.com

Nomadland director Chloé Zhao: 'I've always felt like an outsider'

Chloé Zhao on Directing Oscar Front-Runner 'Nomadland'

Chloé Zhao makes history with best director Oscar win - KNBN NewsCenter1

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлэг УОК болон НОК-т хариуцлага тооцуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.04.26/ бүлгийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд,

  • Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ;
  • Шилэн дансны цахим сайт болох www.shilendans.gov.mn-д хийсэн дүн шинжилгээ;
  • Эрх баригчдын үйл ажиллагаа, хил гаалийн худалдаа тээврийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсээд байгаа асуудлууд;
  • Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх нийгэмд үүсээд байгаа асуудал;
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцохоор Бүлгээс хүргүүлэх шаардлагын төсөл;
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-ийн зарцуулсан төсөвд хяналт тавих, холбогдох мэдээлэл, тодруулга авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрийн төсөл зэргийг хэлэлцлээ.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу удахгүй УИХ-ын Төсвийн байнгын хороогоор тус байгууллагын үйл ажиллагааны 2020 оны тайланг хэлэлцэнэ. Төрийн аудит гэдэг улсын төсвийн хөрөнгө, түүний зарцуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс өөрөө үлгэр жишээ, хөрөнгө мөнгөний ямар ч зөрчилгүй байх ёстой. Гэтэл тус байгууллагын төлөвлөсөн ажлын тоо хэмжээ тогтмол хэрнээ, санхүү нь 2017 оны төсвөөс гурав дахин өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн төсвөө 2017 онд 9.6 тэрбум төгрөг байсныг 2020 онд 21.7 тэрбум, 2021 онд 27.2 тэрбум төгрөг болгон огцом нэмэгдүүлж батлуулжээ. Энэ нь Засгийн газар, Үндэсний аудитын газар хоёр “найрсаг” харилцаатайн илэрхийлэл гэж үзэхээр байна. Төсөвт хяналт тавих байгууллага нь өөрөө төсвөө олон дахин нугалж, төсөвлүүлж байгаа нь эрх баригчдын нөлөөнд автаад эхэлснийг илтгэж байна. Төсвийн захирагч бүр, ялангуяа Сангийн сайд аудиттай “найрсаг” харилцаатай байхыг эрмэлздэг ч угтаа олон улсын төвшинд аудитын хараат бус байдалд харшилдаг нийтлэг үзэгдэл юм.

Мөн түүнчлэн зөвхөн 2021 онд ажилтны тоог 100 гаруй хүнээр нэмэгдүүлж, тэр хэмжээгээр цалингийн зардлыг нэмэгдүүлж, түүгээр ч зогсохгүй нэмэгдэл цалин, урамшууллын зардлыг ч давхар тусгасан байна. Шилэн дансанд хяналт тавьдаг Аудитын байгууллага өөрөө шилэн дансаа хуулийн дагуу бүрэн хөтөлдөггүй, зөрчилтэй байна гэх зэрэг олон асуудал хөндөгдлөө.

Мөн, Ардчилсан намын бүлэг УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ийн дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, коронавируст халдварын энэ хүнд цаг үед манлайлах ёстой УОК болон нийслэлийн Онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй, УОК-ын дарга нь өөрийн гэр бүлдээ давуу байдал бий болгож, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасан, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу зэрэг олон асуудал дурдагдсан. Түүнчлэн эрх мэдэлтнүүд асуудал үүсмэгц цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах, гүтгэх байдлаар өөрсдийн нэр хүндээ хамгаалсан, ёс зүйгүй, сөрөг хандлага гаргаж байгааг эрс буруушаав.

Бүлгийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх гүтгэлэг нийгэмд үүсгээд байгаа асуудлаар гишүүдэд тайлбар өгөв. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Намын болоод гишүүдийн нэр барьсан, нэр гарын үсэг зөрүүлсэн, гарын үсэг ашигласан мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан “Тэр сошиалд яригдаад байгаа зүйлс дээр гэрээ байгуулагч дээр миний овог буруу, гарын үсэг нь О.Цогтгэрэлийн хуурамч гарын үсэг байгаа нь харагдсан. Ерөнхийлөгч, МАН-ыг тараах захирамж гаргасантай холбоотойгоор, эсрэгээр нь буруутай харагдуулах гэсэн оролдлого гэжойлгож байгаа. Ямар ч ийм гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв. Бүлгийн зүгээс энэхүү асуудлаар олон нийтэд бодит мэдээлэл хийх, асуудлыг нарийвчилж шалгуулах асуудлаар байр сууриаилэрхийлэх, мэдээлэл хийхийг холбогдох гишүүдэд зөвлөв.

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн болзол, шаардлагыг хангаж нэр дэвшвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Түүнээс гадна, Засгийн газраас цар тахалтай тэмцэх хүрээнд УИХ-ын онцгой бүрэн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний төсөв мөнгийг хяналтгүй зарцуулж буй асуудал болон Уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдол мэдээлэл, тодруулга авч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд мэдээлэл, дүгнэлт танилцуулах ажлын хэсгүүдийг байгуулахаар болов.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс урд зүгт 47 км-т Оёг хэмээх газарт 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 22:39 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т өчигдөр 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газар нутагладаг малчин иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг коронавирусээс болж хамгийн их хохирол амссан улс боллоо

Энэтхэг улс үхлийн аюултай шинэ давлагаатай тэмцэж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хамгийн хүнд цохилтоор хоёрдугаарт бичигджээ.

India is struggling with a deadly new wave of cases that has made it the world’s second-worst hit country [File: Danish Siddiqui/Reuters]

Энэтхэгийн “Ковид-19”-ийн халдварын тоо өдөр бүр бүртгэгдэж байгаа тул нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд коронавирусийн шинэ хувилбар нь магадгүй 1.3 тэрбум гаруй хүн амтай олон түмнийг хамарч магадгүй гэж түгшиж байна.

“Давхар мутаци” гэж нэрлэгддэг энэхүү шинэ хувилбар нь Энэтхэгийн хамгийн их хохирол амссан шинэ давлагааг өдөөж, дэлхийн хамгийн их хохирол амссан улс болголоо. Эмнэлгүүд, чандарлах газруудаа аль хэдийн ачааллаа дийлэхээ байжээ. Энэтхэг улсад өнөөг хүртэл Ковидын 14.5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 175600 гаруй хүн нас барсан ажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: 20:00 цагаас хойш явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсээс мэдээлэл өглөө.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Энэ удаагийн хөл хорионы үеэр QR код олгох зохицуулалт хийх журам гарсан. Хөл хориог сунгасан 12 хоногийн хугацаанд орой 20:00 цагаас хойш явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Уг ажлын хэрэгжилтийг цагдаагийн байгууллага, онцгой байдал, ДХИС-ийн сонсогчид үүрэг гүйцэтгэн гудамж талбайд ажиллаж байна.

Сэтгүүлчдийн хувьд өглөө 10:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээрээ зорчоод, өдрийн цагаар байгууллагынхаа лого бүхий QR кодтой тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож ажлаа зохицуулна. Ингэхдээ тухайн сэтгүүлч нь өөрийнхөө бичиг баримттай явна.

Өнгөрсөн долоо хоногт илэрсэн зөрчлөөс дурдвал зөвшөөрөлтэй байгууллагын харуул хамгаалалтын албаны машин ардаа төмс ачиж явсан тохиолдолд гарсан.

Журамтай холбоотой холбогдох мэдээллийг цагдаагийн алба хаагчдад хүргэж байгаа. Нэмэлтээр ажиллаж байгаа алба хаагчдад арай хүрээгүй байхыг үгүйсгэхгүй. Аль болох хурдан хүргэж ажиллаж байна. Улаанбаатарын хэмжээнд 5000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Нэг зүйлийг хэлэхэд, иргэд шалтаг шалтгаан тоочих тохиолдол маш их байгаа. Алба хаагчид аль болох ойлгоод явуулахаар өглөө эмнэлэг явж байсан хүн орой согтуу явж таарах жишээтэй. Үнэхээр шалтаг шалтгаантай явж байгаа бол холбогдох баримт бичгээ үзүүлээд явах хэрэгтэй. Аль болох сул хөдөлгөөн гаргахгүй байхаар ажиллах болно.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед иргэд хариуцлагатай байж, хамтран ажиллахыг хүсье” гэв.

Categories
мэдээ спорт

Олимпийн Регбигийн туршилтын тэмцээн болов

“Токио 2020” олимпийн наадмын зохион байгуулах хорооныхон пүрэв гаригт 7 хүнтэй туршилтын тоглолтыг зохион байгуулжээ.

Олимпийн наадмыг зохион байгуулагч Токио хотод “ковид-19”-ийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа энэ үед дээрх туршилтын тоглолтууд Регбигийн тэмцээнд оролцох тамирчдын аюулгүй байдлын протоколыг хэрэгжүүлэх боломжийг олгосон.

Токиогийн олимпын үеэр тамирчид баббл хэлбэрээр тэмцээн уралдаан, тоглолтууддаа оролцох юм. Туршилтын тоглолтуудаас цуглуулсан мэдээлэл нь олимпийн наадам эхлэхээс өмнө системээ нарийн тохируулахад тусална гэж “Токио 2020” олимпийн наадмын зохион байгуулах хорооны орлогч захирал Ясуо Мори хэлжээ.

Олимпийн регбигийн тэмцээн долдугаар сарын 26-наас 31-ний өдрүүдэд Токио цэнгэлдэхэд болох бөгөөд эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг оролцох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна

Вакцинжуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.


Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.


Categories
мэдээ улс-төр

Цар тахалтай энэ хүнд үед Дэлхийн монголчуудаасаа тусламж гуйж байна

Дэлхийн улс орнуудад амьдардаг монголчууд болон Монгол Улсын зарим иргэн нэгдэж, Дэлхийн монголчуудын холбоог байгуулаад байна. Олон жил үргэлжилсэн уг санаачилга өнгөрсөн гуравдугаар сард биеллээ олж тус холбооны Нэгдсэн зөвлөл байгуулагдаж, Зөвлөлийн дарга, Ерөнхийлөгчөөрөө Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгож, үндсэн чиглэлүүдээ тодорхойлжээ. Дэлхийн монголчуудын холбоо байгуулагдаад хамгийн түрүүнд анхаарал хандуулсан сэдэв нь цар тахал гаарсан Монгол Улс боллоо. Монголдоо туслах гэсэн санаатай Өмнөд Монгол, Буриад, Халимаг, Тува монголчууд Европ, Америк, Япон, Энэтхэг, Австралиас хэрхэн туслах вэ гэж хүсэлтээ уг холбоонд гаргасаар байгаа юм байна. Өчигдөр орой тэдгээр хүмүүс Дэлхийн монголчуудын холбооныхонтойгоо хамтраад онлайнаар хуралдаж, монголчууддаа хэрхэн туслах тухайгаа ярьцгаах шиг боллоо. Монгол Улс дэлхийн бүх улс орноос ковидын халдвар, өвчлөлөөр хамгийн аюултай түвшинд хүрээд байна. Хүн амын тоонд ногдох хувиараа бол Хятад, Англи, Орос, Америкаас хэд дахин өндөр өвчлөлтэй болж, Энэтхэг, Бразилаас ч илүү хүнд нөхцөлд байгааг Дэлхийн монголчууд холбооныхон иш татаж “Энэ хүнд үед Монголдоо тусалъя, эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа уушги орлуулах болон амьсгалын аппаратыг олж өгье. Мөн ковидын эсрэг вакцин, санхүүгийн дэмжлэг нэн хэрэгтэй” байгааг дурдаж, дэлхий даяар тархсан монголчуудаасаа тусламж гуйгаад байна.Дэлхийн монголчууд гэхээр Монголоос гарсан чөмөг суусан монгол гэвэл одоохондоо цөөхөн л дөө. 1989 онд эндээс гарсан тэдгээр хүмүүс бийлэгжүү болж хараахан амжаагүй байгаа ч эх орноо гэсэн сэтгэл нь хязгааргүйгээр долгилж байгаа нь тодорхой. Ц.Элбэгдоржийн уриалгын дагуу Монгол үндэстнүүд, язгуур уг үндэс нь монгол ийм монголчуудаа зохион байгуулж, бидэнд нэг удаа тус болохгүй бол үнэндээ Монгол Улс сөхөрлөө, та минь. Халимаг, Буриад, Өмнөд Монгол, Хөх нуур, Долнуурын монгол гээд нэрлэвэл хөвөрнө дөө, хөвөрнө. Монголчууд олон саяулаа. Дэлхийгээр тархчихсан үндэстэн шүү дээ. Чөмөг суучихсан, баян чинээлэг нь олон байдаг, буй газартаа байр суурь эзэлчихсэн нь ч нэлээд. Ийм монголчуудаа Монголтойгоо холбоод авах нь зөв өө. Язгуур, үндэстнүүддээ тусалж байсан ийм түүх дэлхийд олон бий.

1985 онд цацагдсан “We are the world” дуу бол дэлхийн хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн олон “одод” хамтарсан уран бүтээл болсон юм. Эл дууг өлсгөлөнд нэрвэгдсэн Африк хүмүүст зориулж хөрөнгө босгохоор зохиосон нь амжилттай болж тэр үедээ 64 сая ам.доллар цуглуулж чадсан байдаг. Энэ нь одоогийн ханшаар 150 гаруй сая ам.доллар юм. Уг дууг африк гаралтай, Попын хаан Майкл Жексон Лионел Ричиетэй хамтран бүтээсэн. Энэ хөдөлгөөнд африк үндэстэй, африк язгууртай олон сая хүн сэтгэл зүрхээрээ нэгдсэн нь дээрх амжилтыг олсон билээ.

2010 онд Гайтид долоон баллын хүчтэй аймшигтай газар хөдлөлт болж, олон мянган хүн гэр оронгүй болоход мөн л африк гаралтай уран бүтээлчид, нэр нөлөө бүхий эрхмүүд язгуур, үндэс нэгтэй тэдэндээ туслах хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлж, тэрэнд нь “одод” оролцож “We are the world 25 for Haiti” дууг бүр ч өргөн бүрэлдэхүүнээр дуулсан нь амжилттай болж санаанд оромгүй их хөрөнгө босгож, ядарсан гайтичуудад тусалж чадсан юм. Гайтигийн иргэд нь орох орон, оочих аягагүй, хэлэн дээрээ тавих хүнсгүй сууж байхад төр засгийн толгойд гарсан баячууд хажууд нь гял цал оргиод зогсож байсныг тухайн үед дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүмжилж байсан билээ. Төрийн эрх баригчид нь ард түмнийхээ төлөө юу ч хийдэггүй, дарга сайд нар нь ард түмнээ боддоггүй, зөвхөн амин хувь, бүлэглэлийн эрх ашгаа л хаацайлж, хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлддэг тийм л Гайти улс байсан нь яг л өнөөдрийн Монгол Улсын дүр зураг мөн байгаа биз.

Монгол Улсын байдлыг гаднаас нь ажиглая л даа. Ард түмэн нь ковид, тахалдаа баригдчихсан. Өдөрт мянга мянгаар тохиолдол бүртгэгдэж, арав арваараа тахлаар нас барж байна. Энэ талаар санаа зовж байгаа улс төрийн нам гэж алга. УИХ-ын гишүүн гэж алга, санаагаа чилээж буй төрийн гурван өндөрлөг гэж ч алга. Ерөнхийлөгч угаасаа буцах нь тодорхой болсон учир үнээ, тугал нийлэх нь тэр хүнд хамаагүй болчихлоо. Нэр дэвшихгүй учир харин хонзонгоо авах гэж үзэж байгааг бүгд харж байна. Эрх барьж буй намын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр яавал сонгогдох вэ гээд энд тэнд инээд алдсан зургаа тавиад нэг харахад адуун дээр ч явж байх шиг, эсвэл цэргүүдийн дунд орчихсон буу, танк болчихсон ч байх шиг. Инээд алдаад л, дүрээрээ яг Туркменистаны ерөнхийлөгчийг санагдуулаад байгаа юм. Ард түмэн нь тахалд хиарч, зүдэрч байхад тэрэн шиг инээж баяссан хүн алга.

УИХ-ын дарга тэртэй тэргүй учраа олохгүй хүн. Юу хийдэг нь ч мэдэгддэггүй. Төрийн түшээ болсон хүн ард түмний төлөө юм хийдэг гэдгийг мэддэггүй юм уу даа гэмээр л хүн байдаг шүү дээ. Айхавтар л Хөдөлмөрийн баатар, язгууртан гаралтай хүний хүүхэд юм, уг нь. Ядуу зүдүүгийн зовлон мэддэг болов уу гэж эргэлзмээр. Хар багаасаа анхил танхил амьдралаар явчихсан хүн зүдэрсэн ард түмний тухай огт ойлголтгүй байдаг нь мэдээж байх л даа.

Монгол төр, Монголын ард түмэн ерөөсөө эзэнгүй байна, биднийг гэсэн хүн алга. Худалдаж авсан юм уу, гуйж авсан юм уу Хятадаас баахан вакцин авлаа. Оросоос вакцин авна гэж ярьж байна. Хагас жил өнгөрөхөд дахин вакцинжуулалтын ажил эхэлнэ. Тэр талаар ярьж, төлөвлөж байгаа юм эрх баригчдын амнаас гарахгүй байгаа учир монголчууд одооноос өөрсдөө аргаа хайхгүй бол болохгүй нь ээ. Харин ийм эмзэг, хүнд хэцүү үед Дэлхийн монголчуудын холбоо монголчуудынхаа төлөө дуугарч, дэлхийн бөмбөрцгөөр тархсан монголчуудыгаа уриалж хандив, тусламж татах гэж байгаа нь туйлын зөв, сайшаалтай ажил болоод байна. Тус холбооны гишүүд АНУ, БНСУ гээд вакцины томоохон үйлдвэрлэгчидтэй эртнээс хэл амаа ололцож, хэлэлцээ хийж зургаан сая тун вакцин оруулж ирэх хэрэгтэй байна. Ганц амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй байгаагаас өдөрт олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа. Тиймээс уушги орлуулах болон амьсгалын аппарат шиг хэрэгтэй юм алга, бидэнд. Нэн шаардлагатай байгаа вакцин, аппарат мэтийн ийм асуудлаа Монгол Улсын иргэд Дэлхийн монголчуудын холбооноосоо нэг удаадаа гуйж байна.

Ц.Элбэгдорж энэ бүхнийг санаачлахын сацуу олон улсад дипломат түвшиндээ нэр хүндтэй гэдгээ ашиглаж Европын холбооноос 50 мянган “АстраЗенека” вакцин оруулж ирсэн гэдэг нь үнэн байх шүү. Юу гэж худлаа хэлэхэв.

Бидэнд төр засаг гэж алга гэдгийг ард түмэн яс махаараа, амь насаараа мэдэрч байна. УИХ, төр засгийн толгойд байгаа хүмүүсийн хувьд сонгуулиас сонгууль дамжиж, улс төрийн тавцангаас буухгүйн төлөө тэмцэлдэж, ард түмнийг яаж дарлах вэ гэж бодож байгаа болохоор яалаа гэж биднийг аврах тухай бодохов.

Тиймээс бидний хувьд цар тахалдаа баригдсан, гарах гарцгүй болсон энэ үед Дэлхийн монголчуудаасаа тусламж гуйхаас өөр зам үлдсэнгүй. Монголчууддаа тусална уу, дэлхийн монголчууд аа!

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: АН-ын дотоод маргаан маргааш Дээд шүүхээр орж, эцэслэнэ

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ардчилсан намын зүгээс АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх асуудал яригдсан. АН-ын зүгээс аливаа хэлбэрийн гэрээг ямар нэгэн гадны байгууллагатай хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Миний хувьд ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй” гэв.

Мөн “Ардчилсан нам парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 30 буюу энэ баасан гаригаас эхэлж нэр дэвшилтийн үйл ажиллагаа явна. Ардчилсан намын дүрмээр эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явуулна. Дараа нь Их хурлаараа баталгаажуулна. Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаад АН-ын дүрэм болон хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчид оролцох боломжтой. Мөн АН дараа нь тавдугаар сарын 2-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ танилцуулна.

АН-ын дотоод маргаан маргааш дээд шүүхээр орж, эцэслэн шийдэгдэнэ. Бидний хувьд хамгийн олон гишүүд дэмжигчид сонгуульд оролцсон. Мөн энэ үйл ажиллагаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндсэн дүрмийн хүрээнд явагдсан. Нотлох баримт олон зүйлээ Дээд шүүхэд хүргүүлсэн учир тайван хүлээж байна. Дээд шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна.

Дараагийн нэг зүйл бол өнөөгийн нөхцөл байдлыг хүн бүр мэдэж байгаа. Цар тахлын эсрэг улс орон бүр өөрийн арга хэмжээг авч байна. Энэ олон зүйлүүдийн дундаас эрх баригчид асуудлаа эрэмбэлэхгүйгээр ажиллаж, асар их боломж алдагдаж байна. Энгийн жишээ хэлэхэд вакцин гэдэг зүйлд ямар их өртөг гаргаж байгааг бид бүхэн харж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

​Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа сонголттой сонголт хийх үү

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүх нам, эвсэл У.Хүрэлсүх рүү галаа чиглүүлнэ

Сонгууль тун ойртож байна. Тавдугаар сарын 2 гэхэд намууд нэр дэвшигчээ зарлах ёстой. Тэр болтол эхнээсээ нэр дэвшигчид албан бусаар тодорч, зарим нь нэр дэвшихээшууд илэрхийлчихлээ. Сонгууль дуустал нэг хэсэгтээ л нэр дэвшигчдийн талаарх сайн муу мэдээлэл, тагнаж чагнасан, нүүр улаймаар бичлэг, шинэ баримтууд, гүтгэлгүүдэнэ хэдэн өдөр тасрахгүй нь. Дээр нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр дэвших эрхээ хасуулсны уур, хорслоос үүдэлтэй элдэв акц дайралтууд үргэлжилсээр байна. Эрх барьж буй МАН-ын хувьдэнэ сонгуульднамын дарга У.Хүрэлсүхийг сойх нь бараг л тодорхой болчихлоо. У.Хүрэлсүхийн хувьд эрх барьж байгаа, институцийн хэмжээний том нам ард нь байгаа. Хувь хүний хувьд ч харизмтай,хүчтэй өрсөлдөгч. Тиймээс өрсөлдөгч бүх намаас түүн рүү гал чиглэнэ.Мэдээж түүний хувьд эрх барьж байгаа намын тэргүүн учраас өрсөлдөгчид нь намынх ньсайн, муу бүхий л зүйлийг наах нь тодорхой. У.Хүрэлсүхийн талаар өөр танилцуулга, тодорхойлолт илүүц биз ээ. Хаа холын нэг суурингийн нохой нь ч андахгүй гэж хэлэхэд хол зөрөхгүй

АН талцлын хэцүү үеэ давчихвал сонгуульдаа шуударна

Ардчилсан намаас Р.Амаржаргал нэр дэвшихээ ил зарлачихлаа. Энэнтэй зэрэгцээд түүний талаар яриа өрнөж эхэллээ. Алдаа багатай, харьцангуй нэр цэвэр, талцал хагарал авчрахгүйгэж зарим нь хэлж байгаа бол нөгөө хэсэг нь бөөрөнхий, шийдвэр гаргах тал дээр тааруу гэсэн шүүмжлэл хэлж байна. АН-ын лидерийн нэг яалт ч үгүй мөн бөгөөд элдэв бохир хуйвалдаанаас харьцангуй хол байдаг хүн. Мөн АН-аас Н.Алтанхуягийгнэр дэвших тухай ярьж байна. “Шударга бусын хонгил”номоо саяхан хэвлэлтээс гаргасан тэрээр магадгүй боломж олдвол нэр дэвших сонирхолтой биз. Гол нь тэрээр бие даан нэр дэвшиж, УИХ-д суусан учраас АН түүнийг дэвшүүлэх болов уу.

Х.Тэмүүжин гишүүний хувьд боловсролтой хэсгийнхэнд таалагддаг. Сайн хуульч, Ерөнхийлөгчид нэр дэвшлээ гэхэд гайхаад байх хүн биш. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Харин хөдөөгийн сонгогчдод таалагдах болов уу гэдэг нь эргэлзээтэй талаар санал шүүмжүүд өрнөж байна. Өнгөрсөн сонгуулиар Х.Тэмүүжин хөдөө өрсөлдсөн. Тэрээр хууль зарчим яриад явсан бол морь мал, ах дүү ярьсан хүмүүс нь олон санал авчихсаныганхаарууштай. Улсын баатар Э.Бат-Үүлийг нэр дэвших талаар сүүлийн үед яриад эхэллээ. Ардчиллын анхдагч, ямар ч үед өөрийнхөө тэмцэн байж авчирсан ардчиллынхаатөлөө, хэнээс ч айхгүйгээ хэлсээр ирсэн. Хотыг удирдаж байхдаа шинийг санаачлагч байж, сайн ажилласан гэх зэргээр түүний тухайярьж байна. Хамгийн сүүлд тэрээр намаас нь гарч ирж Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын“Эрх баригч намыг тараая” гэсэн үгийг сонсоод “яав ч ингэж болохгүй” гэжбайр сууриа хатуу илэрхийлсэн. Ц.Оюунгэрэл нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэв. Мэдээж Дээд шүүх аль АН-ыг хүлээн зөвшөөрөх зэргээс хамаарч хэн нэр дэвших эрхээ олж авах нь АН-ын хувьд илүү тодорхой болно. Боломжийн л нэрс. Гэхдээ сонголтыг монголчууд л хийнэ шүү дээ. УИХ-д суудалтай дөрвөн нам /зарим нь эвсэл/ бий. МАН, АН, “Та бидний эвсэл”, “Зөв ХҮН Электорат эвсэл” Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Бусад нам нэр дэвшигчдээ тодорхой болгож, сонгуулийн бэлтгэлдээ орчихоод байхад АН тамганы хэрүүлээ цэгцлээгүй, хоёр талцаж байгаа нь сонгуульдсөргөөр нөлөөлж болзошгүй. АН-ын энэ талцалд Ерөнхийлөгчийг буруутай гэж ажиглагчид үздэг. Энэ хагарал, бутрал АН-ын сонгуульд ямар ч сайн нэр дэвшигч өрсөлдлөө гэсэн муугаар нөлөөлнө.

“Зөв ХҮН Электорат эвсэл” Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа гэхэд тэд бүх шатанд төлөөлөлтэй болно

Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцох субьект бол “ЗөвХҮН Электорат эвсэл”. Тэд Ерөнхийлөгчөө захиалсан. Урьд өмнө болж байсан Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн бухимдал сонголтгүйсонголт байсан. Дотоодын зодоон хор найруулгааргарч ирсэн хэн ч бай, тэр бүү хэл бүх нэр дэвшигчид нь иргэдэд таалагдахгүй байсан ч хэн нэгнийг нь сонгох сонголт бидэнд ирдэг байлаа. Сүүлийн сонгуулиар олон мянган сонгогч цагаан сонголт буюу хэнийг нь ч сонгохгүй гэх хувилбар гаргаж байсан. “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийн хувьд дэвшилтэт залуусаар багаа бүрдүүлсэн нь харагддаг. Тиймдээ ч дэвшилтэт санал санаачилга гаргадгийн нэг нь “Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээн иргэд рүүгээ хандсан. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуулиар тус эвсэл нэр дэвшигчийнхээ хамтран ажиллах багийг чзарлах юм байна. Хэрэв олон нийтийн хүслийг харгалзсан энэ сонголт нь үнэхээр олонхын санал аваад “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийннэр дэвшигч ялвал бүх шатанд төлөөлөлтэй болж, жинхэнэ утгаарааМонголын улс төр дэх гуравдагч хүчин болно. Учир нь тус эвсэл одоогоор УИХ, Орон нутгийн сонгуульд оролцон өөрийн гэсэн төлөөллүүдтэй болоод байгаа. Олж авсан мэдээллээр бол ДеФакто Д.Жаргалсайхан, Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, Б.Нямтайшир, Д.Энхбат нарын таван хүний нэр иргэдийн хүссэн Ерөнхийлөгчийн захиалгад тунаж, хамгийн олон дэмжлэг аваад байгаа юм байна. Олон нийт тэр ч дэвшээсэй, энэ ч гараад ирээсэй, ийм ч Ерөнхийлөгчтэй болмоор байна гэж олон жил ярьсан. Дээрх тунаж үлдсэн таваас хэн нь дэвших бол. Аль нь ч байсан сонгогчдын хүсэн хүлээсэн хүн нэр дэвших нь гэж ойлгож болох талтай. Нийгмийн зүтгэлтэн, эдийн засагч ДеФакто Д.Жаргалсайхан “Уухай” хөдөлгөөний санаачлан Клабхаусд цувралаар явуулж буй ярилцлагын зочноор орохдоо “Одоогоор нэр дэвших шийдвэр гаргаагүй. Гэхдээ ХҮН-ийнхэнтэй ярилцана. Хувь хүнийхээ хувьд Ц.Оюунгэрэлийг дэмжиж байгаа” гэсэн. Ц.Оюунгэрэл нь нийгэмд ч, намдаа ч хүлээн зөвшөөрөгдсөн. “Жорлонгоо өөрчилье” төслийг санаачлагч. Хамгийн гол нь тэрээр нэр дэвшээд яллаа гэхэд Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болно. Ц.Оюунгэрэл АН-аас нэр дэвшигчдийн дунд нэр нь явж байгаа бөгөөд түүнд “Зөв ХҮН Электорат эвсэл”-ээс нэр дэвших боломж ч түүнд байна. Биднийг дэлхийтэй холбосон хүн буюу интернэтийг Монголд авчирсан “Датаком”ын Д.Энхбат мөн Ерөнхийлөгчөө захиалах иргэдийн хүсэлтэд багтжээ.Мэдээж эвгүй өрсөлдөгч. Хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд нөлөөтэй, зөв үлгэр дуурайлал болсон хүн. Харин хөдөөгийн сонгогчид түүнийг тэр бүр мэддэг эсэх нь эргэлзээтэй.

Б.Болдсайхан эмчийн нэрийг олон нийт оруулж ирсэн нь сайшаалтай юм. Нийгэмд эерэгийг түгээж байдаг, “Зүрх мартахгүй” төслийг санаачлан зүрхний өвчтэй олон хүүхдийн амь насыг аварсан ачтан. Айхавтар их улстөржөөд байдаггүй тэрээр одоогоор нэр дэвших талаар үг дуугараагүй л байна. Б.Нямтайшир хэмээх Монголын толгой бизнесийн нэрийг олон нийт бас санал болгожээ. Байнга олны анхааралд байдаг гэр бүлийн өрхийн тэргүүн, МАК хэмээх бизнесийн том айлын удирдагч. Улс төрийн тавцанд ил тоглолт хийгээд байдаггүй ч хэлье гэснээ хэлчихдэг, хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон манай улсад түүн шиг Ерөнхийлөгч байж болох л хувилбар. “Зөв ХҮН Электорат эвсэл”-ийн олон нийтийн захиалгын дагуу нэр дэвшихээр тунасан таван эрхмийг анзаарахад яалт ч үгүй нийгмийн зүтгэлтнүүдийг онцолсон нь харагдана. Эдний хэн ч нэр дэвшлээ гэхэд сон­гуулийн үр дүнд нөлөөлөхөөрбайна.

Босоо хэмээх С.Ганбаатар нэр дэвшихээр хаа сайгүй гүйж байна

Та бидний эвслээс МАХН УИХ-д нэг суудалтай болсон нь популист улстөрчдийн шилдэг төлөөлөгч, фэнгшүй хэмээх С.Ганбаатар. МАН, МАХН-ын нэгдэх шийдвэр эцэслэгдээгүй, яриа хэлцлийн түвшинд байгаа бөгөөд хэрэв тэд нэг нам болчихвол С.Ганбаатар яах бол. Намаа дагах уу. Хэрэв тэр намаа дагавал Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө гурван л субьект өрсөлдөнө. Хэрэв МАХН-аасаа гарчихвал өөр намаас нэр дэвшихээр оролдлого хийх болов уу. Учир нь МАХН, ИЗНН, Уламжлалын нэгдсэн нам гурав УИХ-ын сонгуульд “Та бидний эвсэл” болж оролцсон. Тиймээс МАХН-аа дагаж МАН-тай нэгдэх сонголтыг С.Ганбаатар хийхгүй бол түүнд бас сонголт үлдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл ИЗНН, МУНН хоёрын аль нэгийг сонгожгишүүнээр элсвэл “Та бидний эвсэл”-ийн суудал хадгалагдан үлдэнэ. С.Ганбаатар энийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Тиймээс аль аль намтай, одоо байгаа МАХН, нэгдэхээр ярьж буй МАН, боломж олгох ИЗНН, МУНН руу өөрт ашигтай хувилбараа хайн тавхайгаа эргэтэл гүйсээр л байна. Тэр байтугай ХҮН нам руу ч дайрч нэг үзлээ. Одоогийн Ерөнхийлөгчтэй нэг нутаг гэж саймширч нэг үзлээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь өрсөлдөж, дориун санал авсандаа их л найдаж байгаа аж. Гэхдээ бас нэр дэвших гэж байгаа мэт аяглаж,өөрт ашигтай санал хүлээж байж болох юм.Бас нэг хувилбар нь МАХН “Та бидний эвсэл”-ээс гараагүй байсан ч МАХН-аас гарч ИЗНН, МУНН-ын аль нэгэнд элсэж, дэвших эрх нь түүнд нээлттэй байгаа. С.Ганбаатар нэр дэвшлээ гэхэд басаж болохгүй эвгүй өрсөлдөгч шүү.

Энэ удаагийн Ерөн­хийлөг­чийн сонгуулиар тулгат хийсэн биш сонголттой сонгууль болж мэдэх нь. Хүсэх юм улсдаа гай болохгүйхэн шиг хүн л ялаасай.