Categories
мэдээ нийгэм

НМХГ: Захирамж зөрчин 34 иргэн, байгууллага үйл ажиллагаа явуулж байв

Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд НМХГ-ын 206 улсын ахлах байцаагч, алба хаагчид хүнсний худалдааны /давхардсан тоогоор/ 14976, хүнсний 50 үйлдвэр, эмийн сан 873, бусад 88, нийт 15987 газрыг шалгалаа.

Тодруулбал, гар утас, цахилгаан бараа, алт мөнгөний дарханы гурван лангуу, найман дугуй засвар, хоёр авто засвар, найман ТҮЦ, барилгын материалын долоон дэлгүүр, тавилгын нэг үйлдвэр, хоолны дөрвөн газар, сувиллын нэг газар байгаа юм.

Мөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 6860 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүлсэн. Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 1486 зөрчлийг илрүүллээ. Эдгээрийн 843 буюу 56.7 хувь нь үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй байв. Зөрчлийг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хяналт, шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 34 иргэн, байгууллагын үйл ажиллагааг зогсоосон.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 42 заалт бүхий улсын ахлах байцаагчийн 11 албан шаардлага хүргүүлж, 14 хуулийн этгээд, зургаан хувь хүнд торгуулийн арга хэмжээ авч, 26 аж ахуйн нэгж, таван иргэний хүнсний худалдааны газарт худалдаалж байсан хадгалах хугацаа дууссан 69 нэр төрлийн 455 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говьсүмбэр аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болгожээ

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллажээ.

Тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнх “Манай аймгаас байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрлээ” хэмээх мэдээллийн дагуу долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон байна.


Байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2 явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14.5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-62” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхэгийг эрэл хайгуулаар илрүүлж, аюулгүй болгосон аж.

Тус бүлгийнхэн Говьсүмбэр аймгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэдгээр сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгохоор орон нутгийг зорихын өмнө УОК-ын шийдвэрийн дагуу PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарсны дараа явсан байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 16:00 цагийн байдлаар 37478 иргэнийг дархлаажуулав


Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 18 цэгт ажиллаж вакцины I тунд 18.085, II тунд 19.393 хүн хамруулаад байна.

16:00 цагийн байдлаар “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 37.478 хүн хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс нийт 1847 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 239 иргэн хандсанаас 107 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 132 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн нийт дуудлагын 1676 буюу 90.7 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна.

Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээх юм.

Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.

Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Автобусаар зорчих бол бичиг баримтаа биедээ авч явах ёстой” гэв

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн.

Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм. Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргаад байна. Түүнчлэн дээрх 859 автобуснаас гадна вакцинжуулалт, явуулын шинжилгээ, ажиглалтад 156 автобус явж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад онцгойлон анхаарч, зохион байгуулалтын ажлуудыг хийж байна. Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах хэрэгтэй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Шилдгийн шилдэг бүтээлээр Азиуд хоёр дахь жилдээ тэргүүллээ

93 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Тэгвэл шилдгийн шилдэг бүтээлээр “Nomadland” шалгарлаа. Ийнхүү Азиуд хоёр дахь жилдээ тэргүүлсэн Оскар боллоо. Өмнө жил “Parasite” буюу “Шимэгч кино” шилдэг авч байсан билээ.


Bafta”-гийн шилдэг киногоор “Nomadland” тодорлоо - Монголын үнэн

Хлое Жаогийн бичиж найруулсан 2020 оны Америкийн драм кино юм. Энэ киног Жессика Брудерийн 2017 онд зохиосон “Нүүдэл” Хорин нэгдүгээр зууны амьд үлдсэн Америк” номноос сэдэвлэн бүтээжээ.

“Nomadland” киноны нээлт 2020 оны есдүгээр сарын 11-нд “Венецийн кино наадамд Алтан арслан” хүртсэн. Мөн “Торонтогийн олон улсын кино наадмаас Ардын сонголт” гэсэн шагналыг хүртсэн.

Кино шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, найруулагч, зохиол, найруулга, зураг авалт, жүжиглэлт, Мак Дормандын үзүүлбэрүүдийг магтан сайш байжээ. Энэ бол Metacritic дээр гарсан киноны хамгийн өндөр үнэлгээ авсан гурав дахь кино байсан. Оны шилдэг киноны нэг гэж хамгийн олон удаа эрэмбэлэгдсэн кино болжээ. Мөн 93 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд “Шилдэг кино, Шилдэг найруулагч, Мак Дормандын шилдэг эмэгтэй дүр” зэрэг зургаан номинацид нэр дэвшжээ. Мөн 78 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг шагнал” гардуулах ёслолын үеэр дөрвөн номинацийг хүлээн авч, “Шилдэг Кино Драмын ба Шилдэг найруулагчийн” шагнал хүртсэн. 2021 оны BAFTA шагнал гардуулах ёслолоос “хамгийн сайн кино”-г хүртсэн байна.

Nomadland' Movie Review: Frances McDormand Finds America

Written and directed by Chloé Zhao, 'Nomadland' is the Best Picture nominee  that's both timeless and timely - CLTure

Nomadland': Chloé Zhao and crew reveal how they made one of the year's best  films - CNN Style

Behind the Scenes: Nomadland | Industry Trends | IBC

Joshua James Richards / Nomadland - British Cinematographer

Film and TV Production Are Growing in New Mexico - Variety

2021 Golden Globes Best Director Predictions - Variety

Categories
мэдээ нийгэм

УОК: QR кодын эрх нь нээгдсэн ч түүнийгээ мэдэхгүй, мэдсэн ч яаж ашиглахаа ойлгоогүй ААН олон байна

QR кодтой холбоотой асуудлаар ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө.

Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Хөл хориог илүү үр дүнд хүргэхийн тулд QR код олгохоос өөр арга байхгүй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн шилдэг арга нь хөл хорио юм. Энэтхэгт байдал хурцдан, ямар хэцүү болж байгааг та бүхэн үзэж харж байгаа. Хөл хориог нямбай, нягт хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Цар тахалд манай ахмадууд хамгийн түрүүнд нэрвэгдэх аюултай байгааг ойлгоорой. Урин дулаан цаг ирж, халдвар улам тарах эрсдэл нүүрлэсэн. Иймд НОК, УОК харилцан ярилцаж байгаад энэ шийдвэрт хүрлээ. Дэлхий нийт хөл хорионы үеэр ямар арга хэмжээ авч байгааг ч судаллаа. Хэвлэлийн салбарынхан ч цахимаар ажлаа явуулахыг санал болгож байна.

Нийслэлийн тээврийн газраас өдөр бүр 750 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явуулж байна. Энэ тоог удахгүй нэмнэ. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд биедээ ажлын үнэмлэхээ авч явах ёстой. Нийтийн тээврийг бүх чиглэлд жигд явуулахад анхаарч байна.

Эрүүл мэндийн салбарынхан байгууллагын харьяаны тээврийн хэрэгслээр цагийн хязгааргүй зорчино. Харин хувийн хэрэгслээрээ зорчиход цагийн хязгаараа мөрдөнө. Өнгөрсөн өдрүүдэд олон зөрчил гарлаа. Тэр бүхнийг энд тоочих боломжгүй. Зөрчил гаргасан жолооч бүрийг торгохгүй байхад Тээврийн цагдаагийн алба анхаарч байна. 35 тээврийн хэрэгсэлдээ QR зөвшөөрөл авчихсан атлаа манай гурван машинд л QR код олголоо, манай ажил хэцүүдлээ гэж нэг байгууллага гомдол гаргасан. Байгууллагууд дотроо, өөр хоорондоо мэдээлэл солилцохгүй байна.

QR кодын эрх нь нээгдсэн ч түүнийгээ мэдэхгүй, мэдсэн ч яаж ашиглаж мэдэхгүй байгаа ААН олон байна. Энэ удаад 18 мянган тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 26-наас тавдугаар сарын 02-ны өдрүүдэд PCR шинжилгээ авах цэгүүдийн байршил

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дараах цэгүүдэд шинжилгээ өгнө.

Үүнд:

  • Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг- 31 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг -50 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  • Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гарамын ард байрлах “Номин” агуулах байрны гадаа талбай
  • Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
гадаад мэдээ

​Энэтхэгт дэгдээд буй коронавирусийн B.1.617 давхар мутаци гэж юу вэ?

B.1.617 нэртэй шинэ хувилбарыг анх Энэтхэгт E484Q ба L452R гэсэн хоёр мутацитай илрүүлсэн. Энэ тухай Энэтхэгийн нэгэн эрдэмтэн өнгөрсөн оны сүүлчээр анх мэдээлж байсан бөгөөд даваа гаригт ДЭМБ-д илүү дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм.


Энэтхэгийн Эрүүл мэндийн яам гуравдугаар сарын сүүлчээр “давхар мутаци” байгааг анх хүлээн зөвшөөрсөн боловч түүнээс хойш энэ асуудлыг орхигдуулжээ. “Үхлийн аюултай, халдвартай” гэсэн тамгыг эрүүл мэндийн яам нь дарах ёстой байсан ч дараагүй гэдгийг Энэтхэгийн Анагаахын Судалгааны Зөвлөлийн эрдэмтэн Апарна Мукержи мэдээлжээ.

Double mutant' coronavirus variant found in California - Los Angeles Times

Давхар мутацийн талаар:

Вирус нь биологийн нэг хэсэг болж хувирахыг мутаци гэнэ. Зарим мутаци нь вирусийг сулруулдаг бол зарим нь вирусийг илүү хүчтэй болгож, илүү хурдан тархах эсвэл илүү их халдвар авах боломжийг олгодог.

E484 ба L452 талбайн мутацийг тусад нь ажигласан боловч B.1.617 мутаци нь хоёуланг нь нэгтгэсэн анхны том вирусийн гарал болох нь батлагджээ.

Давхар мутаци нь вирусийн дамжуулалтыг 20 хувиар нэмэгдүүлж, эсрэг биеийн үр нөлөөг 50 хувиас бууруулдаг.

Энэтхэг улс B.1.617 зэрэг шинэ хувилбарууд нь “дархлаанаас зугтаж чадах” чадвартай эсэхийг судлаж байна.

“Дархлаанаас зугтах” гэдэг нь эмгэг төрүүлэгч хүний дархлааны хариу урвалаас зайлсхийх чадварыг хэлнэ. Энэ нь вакцин хийлгэсний дараа үүссэн эсрэгбие эсвэл өмнө нь халдварласан хүн халдвар авахаас хамгаалж чадахгүй гэсэн үг юм.

Давхар мутаци нь Австрали, Бельги, Герман, Ирланд, Намиби, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи, АНУ зэрэг хэд хэдэн оронд тогтоогдсон. Одоогоор тэдгээр улсад энэ хувилбарын өндөр тархалт тогтоогдоогүй байгаа юм.

India's Double Mutant Coronavirus Variant Named B.1.617; Here's Why It Is a  Concern | The Weather Channel - Articles from The Weather Channel |  weather.com

Categories
мэдээ үндэсний-бөx

Э.Энхбат начин одоо болтол ухаан ороогүй бөгөөд уушги нь бүрэн устжээ

Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг олныг цочирдуулаад байсан юм.

Мөн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар БНСУ-д эмчлүүлэхээр авч явсан билээ.

Одоогийн байдлаар биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй байгаа аж. Энэ талаар түүний гэр бүлийнхэн хэвлэлд дараах тайлбарыг өгсөн байна.


Түүний гэр бүлийнхэн “Эмч нар “Ийм тохиолдол бараг анх удаа харж байна. Хүнийг ийм болтол нь зодно гэдэг” гээд толгой сэгсэрч байна лээ. Хэрэв 1-2 хоног л хэтэрсэн бол найдваргүй болох байсан гэсэн. Одоо нэг дор 20-30 дусал залгаж, дөрөв, таван том аппаратад орж байгаа гэсэн. Маш олон төрлийн эмчилгээ хийж байна гэсэн.

Аппарат залгаатай байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй. Хэрэв аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байгаа гэсэн учраас нарийн шинжилгээ өгөөгүй, харзнаж, хүлээлтийн байдалтай байна.

Хамгийн ноцтой нь уушги нь бүрэн устсан байна гэж эмч нар хэлсэн. Хар дарсан зүүд шиг маш аймшигтай өдөр, хоногууд өнгөрч байна.

Хэрэв тэр өдөр л хүмүүстэй уулзаагүй байсан бол өнөөдөр эрүүл байж байх байсан шүү дээ. Гурван хүүхэд нь, аав, ээж, хань, ах, дүү нь амьдын тамд байна. Цоо эрүүл хүн байсан шүү дээ. Эрүүл байсан тулдаа өнөөдөр амьд байна. Тархи гэмтэхээр бусад эрхтэн нь дагаад гэмтчихдэг юм байна” гэсэн тайлбар өгчээ.