Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин могой өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 27.Ангараг гариг. Билгийн тооллын 15, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 05:41 цагт мандан 19:59 цагт жаргана. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 0-2 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “МАН тарж, АН хоёр хуваагдаж, МАХН нэгдэж, ХҮН нэр дэвшигчдээсээ болж тарчихгүй бол сонгууль болно” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Монголын сэтгүүлч­дийн нэгдсэн эвлэлийн дэд
ерөнхийлөгч, профессор Ж.Батбаатар “Тэд гомдох
эрхгүй” хэмээн I, V нүүрт ярилаа.

Хүнс, хөдөө аж ахуй
хөнгөн үйлдвэрийн Төрийн
нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Хөдөө аж
ахуйн салбарт хөнгөлөлттэй
зээлийг олгож эхэлнэ” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “МАН тарж, АН хоёр хуваагдаж, МАХН нэгдэж, ХҮН нэр
дэвшигчдээсээ болж тарчихгүй бол сонгууль болно” хэмээн өгүүллээ.

“Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн
нислэгээр ирсэн иргэдээс тархвар судлалын
асуумж авч, шинжилгээнд хамруулсан” гэв

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Засгийн газар гэрээний
төслийг санал болгох эрхтэй, Рио тинто татгалзахгүй байх” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Мөрөн сумын Тэгш булан гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл, Рашаант, Их Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэн нийт 116 хүн, 20 автомашин, дөрвөн мотоцикль, таван морь, таван завьтай ажиллаж байна.

Мөн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У / 32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б / 8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Шат” богино хэмжээний кино олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

Монголын “Шат” богино хэмжээний кино Америкийн “Cinequest” кино наадмаас “Шилдэг гэр бүлийн богино хэмжээний кино”-ны шагнал хүртжээ.

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын Урлагийн зөвлөлийн “Бид чадна-Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд Австрали, Монгол мэргэжлийн кино уран бүтээлчид хамтран 2019 онд бүтээсэн байна.

Тус кино нь 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд сонгогдож байсан удаатай аж.

Тус кинонд гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй “Сонор” үсчний сургалтад сурахаар шийдэх бөгөөд түүний өмнө даван гарах ёстой төрөл бүрийн шат тулгардаг тухай өгүүлнэ. Энэхүү кино нь хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийн тулд өөрсдөө оролцон бүтээснээрээ онцлогтой юм.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Элчин сайд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэхээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын харилцааны зарим асуудлаар санал солилцож, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй хэвийн явуулах талаар ярилцав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг худалдан авах гэрээ байгуулсныг үндэслэн вакцин нийлүүлэлтийн хуваарийг тодорхой болгох, нийлүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлов.

Элчин сайд вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар онцгой анхаарахаа илэрхийлж, Азид цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн энэ үед Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж байна. Иргэдээ богино хугацаанд эрчимтэй дархлаажуулж, хүн амынхаа тоонд харьцуулахад Азийн улс орнуудын дунд тэргүүлж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байна гээд Ерөнхий сайдад болон Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэв.

Мөн Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, энэ хүрээнд зохион байгуулах өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалтуудыг товлоход талууд анхаарахаар тохиролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Ази, Номхон далайг хамтын хүчээр дэлхийд тэргүүлэх, хямралыг даван гарах чадвартай болгон бүтээх үйл хэрэг бодитоор биелнэ гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр цахимаар зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Ноён чуулганы дарга аа,

Хатагтай Гүйцэтгэх нарийн бичгийн дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комиссын 77 дугаар чуулганы нээлтэд мэндчилгээ дэвшүүлэх завшаан тохиосонд баяртай байна.

КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэсэн бодлого боловсруулах, энэ чиглэлийн нийтлэг зорилтыг тодорхойлоход тус чуулган хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.

Цар тахал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш түүхэнд хамгийн ноцтой нийгэм, эдийн засгийн хямралыг авчирлаа. Энэ хямрал хэзээ дуусаж, улс орнууд нийгэм, эдийн засгаа сэргээж, хүн төрөлхтөн “шинэ хэвийн нөхцөл”-д дасан зохицох нь тодорхойгүй хэвээр. Улс бүр хямралыг даван туулах алхмуудыг шат дараатай хийсээр байгаа ч хамтын хүчээр хямралыг даван туулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухлаар шаардагдаж байна.

Цар тахлын эсрэг вакцинжуулалт, иргэдээ дархлаажуулах явцыг хурдтай, үр дүнтэй хийх нь хэвийн амьдралд шилжих гол шийдэл юм. Вакцины тэгш хуваарилалт, хүртээмжтэй байдлыг хангах нь хямралыг хамтдаа даван туулах хамгийн үр дүнтэй гарц шүү. Хүн бүр аюулгүй болсон цагт л бүгд аюулгүй болно.

Ноён дарга аа,

Цар тахлын үеэр дийлэнх Засгийн газраас явуулж буй нийгмийн халамжийн бодлого эдийн засгийг сэргээхэд хүндрэл бэрхшээл болох нь тодорхой байна. Хямралыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээх явцыг хүн төвтэй хөгжлийн бодлоготой уялдуулж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гаргалгааг “том зургаар” авч үзэх нь чухал юм.

Та бидний мэддэг эдийн засгийн тогтолцооны талаарх үзэл бодол, тэр дундаа өсөлтөд суурилсан эдийн засгийн тухай ойлголтыг өөрчлөхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Цаашид хөгжиж байгаа болон хөгжингүй улсын ялгаа улам холдож, өрийн хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна. Мөн тогтвортой хөгжил, тээврийн харилцаа, шударга нийгмийн тогтолцоо, хүртээмжтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ зэрэг асуудлыг шийдвэрлэх нь удаашрах, саарах хандлагатай болж байна.

Иймээс олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний хөгжил, амьжиргааны стандартыг дээшлүүлэхэд чиглэсэн, мөн байгаль орчны тогтвортой байдлыг хангасан урт хугацааны нэгдмэл бодлого боловсруулах нь чухал болжээ. Энэхүү нэгдмэл бодлогыг бид өөрчлөлт хийх дохио, шинэ нөхцөл байдал руу хөтлөх боломж гэж үзэж, асуудлыг цогцоор авч үзэх, шийдвэрлэхэд түлхэц өгнө хэмээн хүлээж байна.

Далайд гарцгүй Монгол Улсын хувьд дэд бүтэц, эрчим хүч, тээвэр нь хөгжлийн тулгуур асуудал юм. Тэр ч утгаараа Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээ, хуваарилалтыг шийдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа. Сэргээгдэх эрчим хүчний баялаг ихтэй Зүүн хойд Азийн бүс нутагт энэхүү төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлээд зогсохгүй байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Ази, Номхон далайг хамтын хүчээр дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, хямралыг даван гарах чадвартай болгон бүтээх үйл хэрэг бодитоор биелнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж буй энэ удаагийн чуулган нь “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй бөгөөд тус сэдвийн хүрээнд “Нийгмийн хамгааллын тогтолцоог өргөжүүлэх”; “Тогтвортой эдийн засгийг сэргээн босгоход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”; “Харилцаа холбоог бэхжүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог өргөжүүлэх”; “Байгаль орчны хамгааллыг сайжруулах” зэрэг үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдгээр хэлэлцүүлгийн дараа Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийн талаар төлөөлөгчид дүгнэлт өгч, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хямралаас хэрхэн гарах арга зам, бодлогын асуудлаар зөвлөмж гаргана.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын 160 цэг ажиллаж байна

“Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы хугацаанд хүн амыг дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн.

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дархлаажуулалтын суурин цэгийн тоог 120 болгон нэмэгдүүлж, дархлаажуулалт хийх зориулалтаар тохижуулсан том оврын 40 автобусыг түр цэг болгон үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын суурин болон явуулын цэгүүдэд хийх дэмжлэгт хяналтыг эрчимжүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.

Өнөөдөр шинээр байгуулагдсан 37 цэгт ажиллан, “Ковид-19” халдварын эсрэг вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим, дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ, хангамж, хүний нөөц сургаж бэлтгэгдсэн байдал, яаралтай тусламжийн бэлэн байдал зэрэгт үнэлгээ хийлээ. Мөн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, цаашид иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй хүрч ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, сайтар баримтлан ажиллах заавар, чиглэлийг өгсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 16-ны хооронд гэмт хэргийн талаарх 3548 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ.

Үүнээс 371 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 123 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 310 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй 2167 эрүүгийн хэрэгт хяналт тавьснаас 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 119 гомдол, 89 хүсэлтийг хянан шийдвэрлэж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 346 даалгавар бичгээр өгсөн байна. Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд таван мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

50 гаруй жил урлагт зүтгэсэн Юн Ё Жон 73 насандаа Оскар хүртлээ

93 дахь удаагийн Оскарын наадмын шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг Юн Ё Жон хүртлээ. Тэрбээр “Minari” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагналыг 73 насандаа хүртэж байгаа юм. Мөн анхны оскар авсан солонгос жүжигчин болж түүхэнд бичигдлээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын уран бүтээлчид Оскарын наадмын хүчтэй өрсөлдөгчид болж байна.


Юн Ё Жон нь шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн ази гаралтай хоёр дахь жүжигчин болж байгаа бөгөөд түүнээс өмнө нь Японы уран бүтээлч Миёоши Умеки 1975 онд уг шагналыг гардаж байжээ.

Minari's Youn Yuh-Jung Knows Awards 'Mean Nothing to Me' | Observer

Юн Ё Жон товч намтар

Юн Ё Жон нь 1947 оны 6-р сарын 19-нд Кёнги мужийн Кэсон хотод төрсөн бөгөөд Сөүлд өсжээ. Түүнийг бага байхад нь аав нь нас барж хоёр эгчтэйгээ өссөн гэдэг. Тэрээр 1966 онд Ханян Их Сургуулийн Солонгос хэл, уран зохиолын ангид суралцдаг байсан ч TBC телевизийн нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр коллежоо орхисон. Энэ үеэс жүжигчин болохоор эрс шийдэж байжээ. 1967 онд Mister Gong телевизийн жүжигт тоглож анхны дебютээ хийж байсан гэдэг. Тэрээр 1971 онд “femme fatales”-д дүр бүтээснээр од болох замналаа тавьсан. Түүний анхны кино болох Ким Ги Ёны найруулсан “Галын эмэгтэй” хит болж, Ситжес кино наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байжээ.

Үүний дараа MBC түүхэн драмын Жан Хуй Бинь нэртэй хааны татвар эмийн дүрд тоглосон. Уг киног найруулсан Кимийг энэ сэдвээр Солонгосын анхны туршлагатай найруулагч гэж үздэг байжээ. Юн Ё Жон түүнтэй хамтарч “Шавьжны эмэгтэй” (1972), “Ёс бус эмэгтэй” (1990) зэрэг киног бүтээсэн. Эмэгтэй хүний сэтгэл зүй дэх гротескийг судалж үзсэн эрс, өдөөн хатгасан дүрүүдийг бүтээхдээ тэр халширсангүй. Үзэгчид Юнгийн ярих чадвар, хэвийн бус дүр төрхийг өндрөөр үнэлж байсан. Тэрээр урлагийн салбарт хөл тавиад удалгүй од болсон жүжигчдийн нэг юм.

Oscar-nominee Youn Yuh-jung, down-to-earth actor with self-deprecating humor

Youn Yuh-jung

Actress Youn Yuh-jung wins Woman in Film of the Year

Minari's Youn Yuh-jung Comes to America

Youn Yuh-jung (윤여정) - Picture @ HanCinema :: The Korean Movie and Drama  Database