Categories
мэдээ улс-төр

“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцыг танилцуулав

Богдхан төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.

Уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ.
Мөн Богдхан төмөр замын төсөл нь “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4,200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5,800-6,000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар хотын автозам болон төмөр замын ачаа тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө хэмээн тооцож буй.
Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан байдаг.
Иймд ажлын хэсгийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн ерөнхий мэдээллийг өнөөдөр танилцуулав. Нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлээд судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг ажлын хэсгийн гишүүд болох Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
Categories
мэдээ нийгэм

Сэтгэл зүйч Анна Валентиновна Кирьянова: Муу үйл эзнээ таньдаг

Сэтгэл зүйч Анна Валентиновна Кирьянова Бумерангийн хууль, Үйлийн үрийн эргэх холбоо байдаг эсэх талаар өгүүлэв.


Тэрээр “Бумерангийн хууль, Үйлийн үрийн эргэх холбоо гэж байдаг. Нүглийн нүд хууртдаггүй гэж зарим хүн итгэдэг байхад харин зарим нь энэ бол энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн бодож олсон хариугаа авах, өөрийгөө хуурсан тайтгарал гэж үзэх нь бий. Харин хорон санаатан сэдсэн муу үйлээ гүйцээгээд, санасандаа хүрч сайхан амьдардаг гэж хүмүүс төдийгүй зарим сэтгэл судлаачид ч хэлдэг.

Асуудлын гол нь бумерангийн хуулийг батлахад байгаа юм биш. Би нийгмийн ухааны салбарт сэтгэл зүйн чиглэлээр 26 жил ажиллаж байна. Энэ хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр итгэсэн зүйл бол “муу зүйл муу үр дагавартай байж, түүнийг үйлдсэн хүн нь заавал хүртдэг”. Яг тэр өөрийнх нь хийсэн зүйл биш ч, өөр нэг зовлонтой учирсан байдаг. Нэгэн агуу философичийн хэлсэнчлэн “Хүн зөвхөн өөрийнхөө хийснийг хүртдэг юм биш. Харин хүн яг өөр шигээ л зүйлтэй учирдаг.” Энэ их гүн утгатай үг.

Хүн бүрт өөрөөсөө ч нууж чадахгүй “үнэн” гэж бий. Тэгээд ч нийгэмд хүн дан ганцаараа оршин тогтнодоггүй. Хүн эргэн тойрондоо үйл явдал, цаг хугацаа, орон зайн харилцан хамааралд оршдог. Чухам тиймээс л хэн нэгэнд зориулж ухсан нүхэндээ та өөрөө унадаг юм. 

Алдарт яруу найрагч Есенинд тохиолдсон нэгэн явдлыг өгүүлье. Тэрээр өөрийн найз бүсгүй Маринагийн хамт байр худалдан авчээ. Харин Есенинийг Америк явсан хойно Марина гэрлэж, хүү Криллээ төрүүлж, байрыг хувьдаа эзэмшжээ. Есенин Орост буцаж ирэхэд түүнд амьдрах өөрийн гэсэн булан ч байсангүй. Найзуудынхаараа амьдарч, архинд орж, эцэст нь зочид буудалд амиа хорлосон байдалтай олдсон. Харин үүнээс 15 жилийн дараа Маринагийн хүү Крилл дүүжилж амиа хорлосон байдалтай олдсон юм. Энэ бол хэн нэгний цээрлэл эсвэл нүдэнд үл үзэгдэх дээд тэнгэрээс оноосон шийтгэл аль нь ч биш. Муу зүйл өөрөө өөрийгөө цээрлүүлдэг. Есенин эргэж ирээд Маринагийн хүүг хорлочихсон юм биш, харин Марина өөрийнхөө үүсгэсэн нөхцөл байдлын үр дагавартайгаа дахин таарсан хэрэг. Таны хэн нэгнийг чадсан аргаар өөр нэг нь таныг бас дөнгөчихнө шүү дээ гэсэн үг байдгийг санаарай.

Хорон муу зүйлсийг бүү төлөвлө. Таны хорон төлөвлөгөө тархинд чинь загварчлагдаж, далд ухамсарт үлддэг. Ингэснээр таны далд ухамсар танд өөрт чинь үйлчилж эхэлдэг юм.Хэн нэгнийг илүү үзэх, ажил үйлийг нь бүтэлгүй болгох, ажлаас халуулах нь таны баярлах зүйл биш. Учир нь та өөрөө яг ийм байдалд орно. Энэ нь та өөртэйгээ л нүүр тулж байна гэсэн үг. Тэрнээс нөгөө хүн танаас өшөө аваад байгаа хэрэг биш.

Танд гэж зөвлөхөд та шударга биш байдалд орсон бол тэндээс зүгээр л гар. Өшөө авах гэж эсвэл танд муу зүйл хийсэн хүнийг чадах гэж битгий оролд. Тэр хүн нөхцөл байдлынхаа орооцолдоонд өөрөө л үлдэнэ.  

Харин та өөрийгөө чөлөөлж, гомдол гуниг тээлгүй үргэлжлүүлэн амьдраарай. Нэг л өдөр таныг хорлосон хүн өөр шигээ хүнтэй, ер нь өөртэйгээ таарсан байх болно. Харин тэр үед нь та ч бас баярлах хэрэггүй шүү. Зүгээр л орхи.

Бусдын азгүйтэлд баярлах нь өөртөө азгүйтэлийг загварчилдаг. Өөрийгөө шийтгэх хэрэггүй. Амьдралыг заримдаа хөндлөнгөөс ажиглахад олон зүйлд сургадаг юм шүү. Танд аз жаргал, эв эе, амьдралын сайн сайхныг хүсье” гэсэн юм.

ОРЧУУЛСАН: Д.ЭНХТҮВШИН

Categories
мэдээ спорт

Александра Вячеславовна Трусова: Би хүнд хэцүү элементтэй гулгахыг илүүд үздэг

ОХУ-ын Олон улсын спортын мастер Александра Вячеславовна Трусова нь 17 насандаа уран гулгалтын хамгийн хүнд элементүүдийг хийж байна. Түүнийг “Оросын пуужин” хэмээн нэрийддэг.


Трусова Александра Вячеславовна - Российская Фигуристка - Биография

Түүний аав гурван төрлийн дан тулааны спортын мастер юм. Тэрээр 2008 онд Рязань хотод уран гулгалтаар хичээллэж эхэлсэн. 2013 он хүртэл Ольга Шевцоватай хамт бэлтгэл хийсэн байна. 2020 оноос хойш Евгений Плющенкогийн нэрэмжит уран гулгалтын академид бэлтгэлээ базааж байгаа юм. Трусова 2017 оноос Оросын шигшээ багт байгаа юм.

Александра Трусова - Fotografi

Олон улсын тэшүүрийн холбооны ивээл дор зохион байгуулагдсан тэмцээнүүдэд дөрвөлсөн лутц, нэхий дээл, хальсан үзүүлбэр үзүүлдэг түүхэн анхны уран гулгагч юм. Мөн тэрээр анх удаа нэг хөтөлбөрт хоёр квадрат, гурван квадрат гүйцэтгэл, дөрвөн эргэлт хийж амжилт тогтоожээ. Трусовагийн энэхүү элемент нь дэлхийд гайхагдаж физикийн бүх хуулийг зөрчихийн сацуу эмэгтэй хүний гоо сайхан, ур чадварын дээдийг харуулж байгаа ажээ.

No description available.

No description available.

No description available.

Тэр нэгэн ярилцлагадаа “Би хүнд хэцүү элементтэй гулгахыг илүүд үздэг” хэмээн ярьжээ.

Тэрээр өнгөрсөн сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

Түүний амжилтуудыг хүргэж байна.


-2020 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

– Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

-2019 оны Гранпри тэмцээний финалын хүрэл медаль

– ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт (2019),

-Хошой хүрэл медальт (2020, 2021).

– Өсвөр үеийнхний дэлхийн хоёр удаагийн аварга (2018, 2019) .

-Өсвөрийн Гран При тэмцээний шигшээ тэмцээний ялагч (2017), мөнгөн медальт (2018).

-2020-2021 оны улиралд тэр “лутц, хурууны гогцоо, флип, салчов” зэрэгт дөрвөн үсрэлт эзэмшдэг.

Н.ЦОГЗОЛМАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 17543 хүн эдгэрээд байна

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 405, гэрийн хяналтаас 328 хүн эдгэрэн ажиглалт, тусгаарлалтаас гарлаа.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн 32437 тохиолдлоос 17543 нь эдгэрсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Нийт эдгэрсэн хүмүүсийн 12 мянга нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 5000 гаруй нь гэрээр эмчлүүлж, эдгэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 4427 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 7947 хүн байгаа аж. Харин гэрт нь эсвэл эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эсэхийг хараахан шийдээгүй буюу тандалт судалгаа үргэлжилж буй 2415 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2557
  • Хүндэвтэр-1447
  • Хүнд-343
  • Маш хүнд-80 хүн байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч танилцуулав.
Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаан гишүүдийн ирц бүрдсэн тул 10 цаг 06 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа онцолсон. Мөн Ажлын хэсгийн зүгээсхууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс төслийн 29.2-т “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахад үйлчилгээний хөлс төлнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг татан авч байгаа мэдэгдлээ.

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.


Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Ажлын хэсгийн танилцуулгад, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль, тогтоомжийг хангах чиглэлээр бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахдаа холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэгтэй байх санал нь чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгах санал гаргасныг дурдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Оюуны өмчийн багц хуулийн төслүүд эцэслэн батлагдах шатандаа яваа энэ үедЭрүүгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгааг Засгийн газар анхааралдаа авахыг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээгдэхүүн унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах гэсэн хэсэг төсөлд оруулсанд талархахын сацуу төслийн 41.1.6-д “Энэ хуулийн 41.1-д заасан зорилгоор бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллагад хандсан бол тухайн цахим хувийг хадгалж байгаа байгууллага, хувь хүн саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэсэн өгүүлбэр нэмж, үүрэгжүүлэх шаардлагатай байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хүссэнийг уламжилж, зарчмын зөрүүтэй санал гаргасан юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус тус санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.


Хуралдааны төгсгөлд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасангэдгийгУИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Иргэдийн I, II тунг тавдугаар сарын 30-ны өдөр гэхэд хийж дуусгана

ковид

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.

Тэрээр “Гуравдугаар сарын 5-наас хойш халдварын тохиолдол огцом өссөн. Хөл хорионы үр дүн дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн гарч, тархалтын эрчим буурах хандлага ажиглагдаж байна. 18-54 насны хүмүүс нийт тохиолдлын 50 хувийг эзэлж байгаа. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. 6161 хүүхэд халдвар авснаас 1725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, дундаж нас нь 66 байна.
Хөл хориог дахин 12 хоног сунгаснаар нийт тохиолдлын тоо 800-гаас доош орно гэсэн тооцоолол гарсан. ХӨСҮТ-д байгаа тандалт судалгааны багийг дүүрэг рүү шилжүүлсэн. Нас баралт болон тохиолдлын тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Гарааны эмчилгээг өрхийн түвшинд эхлүүлэх зөвлөмжийг гаргаад ажлыг эхлүүлсэн. Ойрын хавьтал, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж, эмнэлэг рүү шилжүүлнэ. Хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлж, 20 байршилд 3890 орыг бэлдсэн. Үүнээс 200 орыг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлдсэн.
Батлагдсан тохиолдлуудаа цахимаар хянах боломжийг бүрдүүллээ. Эмнэлгүүдийн нөөцийн мэдээллийг цахимаар харах боломжтой болсон. Нийт вакцинд хамруулах хүмүүсийн 34.2 хувийг дархлаажуулсан. Нийслэлийн иргэдийн нэгдүгээр тунг тавдугаар сарын 8, хоёрдугаар тунг тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгана” гэв.
Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 155 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 155 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Ибис”, “Новотел”, “Тэмүүжин”, “Ти Жи Эс”, “Монголика”, “White house” зочид буудалд тусгаарлана.

Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1, 2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” захыг 29 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Хүчит шонхор” ХХК нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан ноёлох үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлсэн.

Мөн дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын 4 хувиар буюу 29.140.676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торголоо гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэв.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч МАН-ыг тараах холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧИГ:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ.

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.1 дэх хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга, зарим гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг илэрхий зөрчиж, Бага суудлын хуралдааны шийдвэрээ албажуулахаас татгалзсан, Бага суудлын хуралдаанаа хууль бусаар дуусгавар болгосон, хуулийн ноцтой зөрчилтэйгөөр Дунд суудлын хуралдаанаа зарлаж, зохион байгуулсан зэрэг зүй бус үйл ажиллагааг цагдаагийн өндөр хамгаалалт дор, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Цэцэд маргааныг ил тод хянан шийдвэрлэх” тухай зарчмыг бүрэн зөрчсөн байдалтайгаар явуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн цэцийг эрх баригч Монгол ардын намын дарамт, нөлөөнд орсон буюу үйлчилсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно.

Огноо Агуулга
1.1 2019.07.18 “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоол /Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан/
1.2 2019.11.14 Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
1.3 2020.12.24 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль
1.4 2021.01.18 УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд болон ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нараас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.5 2021.01.20 Иргэн Г.Батаагаас 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.6 2021.02.04 Иргэн О.Мөнхсайханаас 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.7 2021.02.05 Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”
1.8 2021.02.08 Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”
1.9 2021.02.08 Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар “Маргаан нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Д.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллийг нэгтгэсэн/
1.10 2021.02.10 Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Т.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллээр үүсгэсэн маргаанд нэмж иргэн О.Мөнхсайхан мэдээллийг мөн нэгтгэсэн/
1.11 2021.02.10 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн баримт мэдээлэл, тайлбар гаргуулах, байр суурь тодруулах тухай албан бичиг
1.12 2021.02.24 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Байр суурь илэрхийлэх тухай” Е/16 дугаар албан бичиг
1.13 2021.02.24 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Тайлбар гаргах тухай” ТГ/113 дугаар албан бичиг
/УИХ-ын гишүүн, тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, өнөөгийн Хууль зүйн байнгын хорооны дарга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зөвшилцөх Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга С.Бямбацогтын тайлбар бичлэг/
1.14 2021.02-04 сар Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэдийн мэдээлэл болон түүний хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэр үндэслэлгүй тухай хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын тайлбар, мэдээлэл: МУИС-ын Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайханы тайлбар
Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалын тайлбар
Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогтын тайлбар
Хуульч Д.Миеэгомбын тайлбар
Хуульч доктор Б.Гүнбилэгийн тайлбар
Хуульч О.Алтангэрэлийн тайлбар
Өрсөлдөгчгүй өрсөлдөөн нэвтрүүлэгт өгсөн хуульчдын тайлбар
Хуульч Б.Ган-Очирын тайлбар
1.15 2021.03.09 Дээрх иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж, нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 11, 12, 13, 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дахин хянуулахаар гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн санал /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заажээ./
1.16 2021.03.15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоол (Бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг томилсон)
1.17 2021.03.15 Саналыг Цэцийн бага суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн 29 дүгээр тогтоол (Үүгээр Цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 11 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх тухай” 12 дугаар тогтоол, мөн өдрийн “Маргаан нэгтгэн шалгах тухай” 13 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай” 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн)
1.18 2021.03.19 Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан эхэлсэн тухай мэдээлэл
1.19 2021.03.22 Үндсэн цэцийн бага суудлын хуралдаан шийдвэрээ гаргасан тухай мэдээлэл
1.20 2021.03.22 Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны магадлал /Цэцийн гишүүн Д.Одбаяр Бага суудлын хуралдааныг хаяж гарснаас шалтгаалан тамга дарагдаж, дугаар тавигдаагүй байна/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хэлэлцэж байгаа асуудлыг Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхийн санал авснаар асуудлыг шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Зөвлөлдөх тасалгаанд олонхтой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэж тус тус заажээ./
1.21 2021.03.23 Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны илтгэгч гишүүн Ш.Цогтоогийн Бага суудлын хуралдаан хуулийн дагуу хуралдаж, шийдвэрээ гаргасан тухай тайлбар /яриа/
1.22 2021.3.24 Үндсэн хуулийн цэцийн албан ёсны цахим хуудсанд 2021 оны 3 сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ” гэх мэдээ.
1.23 2021.03.26 “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоол
1.24 2021.04. 02 “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хориг
1.25 2021.04.08 “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар тогтоол
1.26 2021.04.08 Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганы 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол /Үндсэн хуулийн цэцийн даргын 06 дугаар тогтоолоор бүрэлдэхүүн нь томилогдсон Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааны шийдвэрлэх ёстой асуудлыг илэрхий зөрчиж, дангаар шийдвэрлэсэн/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлнэ.” гэж заажээ./
1.27 2021.04.12 Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн хүсэлт /Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Бага суудлын хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад Дунд суудлын хуралдааныг зарлаж, бүрэлдэхүүнийг томилж байгааг эс зөвшөөрч, Цэцийн гишүүн Д.Солонгын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг эсэргүүцэж гаргасан өөрийн саналыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэхийг хүссэн байна/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/
1.28 2021.04.15 Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн мэдэгдэл /Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг хууль зөрчиж Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа Цэцийн даргад мэдэгджээ/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/
1.29 2021.04.16 Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болох, түүнчлэн хойшилсон тухай
1.30 2021.04.16 Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 15:00 цагаас зарлагдсан, мэдээлэл гаргасан иргэн, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаа тухай болон холбогдох бусад мэдээлэл /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно” гэж заасан бөгөөд Цэцэд мэдээлэл гаргасан 4 иргэний 1 нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдан, өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ гаргасан байжээ/
1.31 2021.04.16 Үндсэн хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт
1.32 2021.04.17 Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж, Бага суудлын хуралдаанд оролцон шийдвэр гаргасан Ш.Цогтоогийн ярилцлага /Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан зохих хууль, журмын дагуу хуралдаж, хууль ёсны дагуу шийдвэр гаргасан гэдгийг нотолжээ/
1.33 2021.04.17 2021.04.16-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, илэрхий хууль бусаар явагдсан тухай Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэний өмгөөлөгч нарын ярилцлага
1.34 2021.04.22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоол

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №02, 03

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №04

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №05

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №06

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №07

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №08

Categories
мэдээ нийгэм

Улсын хилээр 1324 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Монгол Улсын хилээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1324 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.
Агаарын тээврийн МИАТ компани гурван нислэг үйлдсэн бол:

  • Замын-Үүд хилийн авто замын боомтоор бараа материалын 95
  • Булган боомтоор нүүрсний 105
  • Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний 60
  • Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 45, төмрийн хүдрийн 6
  • Бичигт боомтоор нүүрсний 40, газрын тосны 19
  • Баянхошуу боомтоор газрын тосны 38
  • Алтанбулаг боомтоор бараа материалын 28
  • Цагааннуур боомтоор бараа материалын 5, шатахууны 25 тээврийн хэрэгсэл орж иржээ.

Мөн Замын-Үүд төмөр замын боомтоор “УБТЗ”-ын ачааны 16, Сүхбаатар боомтоор ачааны зургаан галт тэрэг нэвтэрсэн хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.