Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмч, эмнэлгийн ажилчид QR код шаардахгүй замын хөдөлгөөнд оролцоно

Хатуу хөл хорио тогтоосон үед үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбарын албан хаагчид QR кодоор зорчих боломжтой ч Эрүүл мэндийн салбарын ажилчид яаралтай үед автомашины тусгай зөвшөөрлөөр зорчих боломжгүй байгааг шүүмжлээд байсан юм.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад хүргүүлсэн албан бичигт “Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай тохиролцсон ёсоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүй, ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтод үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх АН-ын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс татгалзжээ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа.

Харин Ард Түмнээ Хайрлая намын даргаар Л.Аззаяаг бүртгэлээ.

Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.

Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Бат бөх хосын харилцааны нууц буюу хайрын таван хэл гэж юу вэ?

Бат бөх хосын харилцааны нууц буюу хайрын таван хэл гэдэг нь хайраа илэрхийлэх болон хайрыг хүлээж авах таван төрлийн арга барилыг хэлдэг.

Үүнд урмын үгс, цагийг хамт өнгөрүүлэх, бэлэг, тусламж үзүүлэх, биеэр хүрэлцэх хэлбэр ордог.

Гэр бүлийн сэтгэл зүйч Санни Мотамеди “Бид бүгд эдгээр хэлнүүдээс их бага гэлтгүй өөрсдөдөө зохицлоосон байдаг. Гагцхүү нэг нь л үүнийг урт хугацаанд хадгалж үлдэх үндэс болдог. Өөрийнхөө болон хамтрагчийнхаа арга барилыг мэдэж авснаар хосын харилцаанд хүндрэлүүд бага гарч бие биенээ илүү их ойлгоход дөхөм болно” хэмээжээ.

Хүн бүрийн хайр сэтгэлийн хэл өөр байдаг талаар Гэри Чепмен зохиолчтой “The 5 Love Languages: The Secret to Love That Lasts” буюу “Хайрын таван хэл: Хайраа урт хугацаанд хадгалах нууцаас” хэмээх гарчигтай номонд өгүүлдэг. Тэрбээр энэхүү номоо хэл зүй судлалын мэдлэг болон гэр бүлүүдэд өгч байсан зөвлөгөөний туршлагадаа суурилан бичиж байжээ. Ингээд энэхүү таван төрлийн хэлэмжийн талаар дэлгэрэнгүй танилцъя.

1. Урмын үгс

Энэ төрлийн хүмүүс магтаал, чин сэтгэлийн үгсийг маш өндрөөр үнэлдэг. Тэд хосын харилцаанд “Би чамд хайртай” гэж хэлэх ба сошиал медиагаар харилцахыг илүүд үздэг. Гэр бүлийн сэтгэл засалч Фариха Махмуд-Сайед “Ийм хүмүүст хайр сэтгэлээ бичгээр болон амаар илэрхийлэх нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Уг үйлдэл нь тэднийг илүү их ойлгож, үнэлж байгаа мэт санагдуулдаг” гэжээ.

Хэрхэн эрүүл хосын харилцааг бий болгох вэ? - Үндэсний мэдээллийн портал  сайт - mongolcom.mn

2. Цагийг хамт өнгөрүүлэх

Хосын харилцааны үнэт зүйлд юуг ч орхигдуулалгүй сонсох, бүрэн анхаарал хандуулах, нүд нүдээ ширтэж харилцах зэрэг багтдаг бол та яаг одоо өөрийнхөө талаар уншиж байна. Харин хамтрагч тань энэ төрлийн хүн шиг санагдаж байвал зурагт, гар утас болон бусад зүйлд сатаарахгүйгээр түүндээ бүхий л анхаарлаа хандуулаарай.

Бат бөх хосын харилцааны нууц: Хайрын 5 хэл | Buro 24/7

3. Тусламж үзүүлэх

Таныг өвдсөн байхад халуун шөл хийж өгөх, өглөө босоод уух кофег тань бэлдэх, ажлын ачаалалтай үед хими цэвэрлэгээнээс таны хувцсыг авах гэх мэт үйлдлүүд ордог. Үгнээс илүү үйлдлийг илүүд үздэг тэд амьдралаа аль болох тав тухтай байлгахыг эрмэлздэг.

Miss.mn »хайр

4. Бэлэг

Дараагийн хайрын хэл нь хамгийн энгийнд тооцогддог. Номын агуулгын дагуу энэ төрлийн хүмүүст хайр сэтгэлээ нүдэнд үзэгдэж гарт баригдах байдлаар илэрхийлбэл таатай байдаг байна. Гэвч тэднийг материалист үзэлтэй гэж дүгнэхээсээ бүү яараарай. Учир нь тэд бэлэгний цаана нуугдаж буй сэтгэл болоод бэлэг бэлдэх үйл явцад нь дурладаг билээ. Хамтрагч нь юу өгөхөө эргэцүүлэн бодсон нь, бэлэг авахад төрдөг сайхан мэдрэмжүүд нь, харилцаагаа илэрхийлэх зүйлийг тунгаан бодсон зэрэг нь эдгээр хүмүүст юугаар ч зүйрлэшгүй их үнэ цэнэтэй байдаг.

UNLOCK 21: Хайрын таван хэл

5. Биеэр хүрэлцэх

Энэ төрлийн хүмүүс үнсэлт, гар гараасаа барилцах, тэврэлдэх болон секс зэргүүдийг харилцааныхаа нэгдүгээрт тавьдаг. Тэдэнд аль болох биеэр ойрхон байх нь хайраа бат бөх болгоход тусалдаг бөгөөд сэтгэл хөдлөлийг нь үргэлж тэжээж байдаг.

Ижил ааш зантай хосууд аз жаргалтай байдаггүй. Тэс өөр зантай хосууд… –  Medleg

Categories
мэдээ утга-зоxиол

Монголын Үндэсний музей: Гүюг хааны захидал

Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Гүюг хааны захидлыг толилуулж байна.


1246 он Хуулбар эх Монголчуудын дипломат харилцааны эртний баримт бичиг юм.

Энэхүү захидал нь Пап ламаас Монголчуудад 1245 оны гуравдугаар сарын 13-нд илгээсэн “Cum non solum” хэмээх захидлын хариу байв.

Ромын төрийн элч Жон Плано Карпини 1246 оны намар их хаан Гүюгт бараалхаж Пап IV Иннокентийн захидлыг өргөн барьжээ. Ромын зүгээс ирүүлсэн захианд Гүюг хааныг христийн шашинд дагаар орохыг ятгасан байв.

Монголын талаас хариу бичгээ 1246 оны сүүл үеэр бичихдээ перс, латин хэлээр хөрвүүлж 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр бичиж Хааны тамгаар хоёронтоо тамгалжээ. 

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Захидалд: “…Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай. Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир. Тэнгэрийн бошгоос гадна хэн ч үлдэж үл болно. Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэдмой…” хэмээн эрх сүрээ үзүүлсэн захидлыг илгээж байжээ. Захидлын эх нь Ватиканы архивт “The Vatican Apostolic Library”-д хадгаладаж байгаа бөгөөд анх нэрт эрдэмтэн П.Пелио уншин судалжээ.

1998 онд Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат захидлын хуулбарыг музейд бэлэглэсэн байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Гүюг хааны захидлын тамганы дардас 1246 он

Захидал дээр монгол бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиаг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн 6 мөр 15 үгтэй тамганы дардас буй. Эрдэмтэд уг тамга нь Гүюг хааны захидал дээр дарагдсан боловч угтаа Чингис хааны үеэс уламжлан их хаадын гар дамжин ирсэн Их Монгол Улсын төрийн тамга гэж үздэг байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно


Эх сурвалж: Монголын Үндэсний музей

Categories
мэдээ эдийн-засаг

Банкуудын зээлийн үлдэгдэл 2.8 хувиар нэмэгджээ

Банкуудын зээлийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 2.8 хувиар нэмэгдэж, 17.5 их наяд төгрөгт хүрчээ.

Тодруулбал өмнөх оны мөн үеийнхээс хувийн байгууллагын зээл 3.2 хувиар багасаж, 8.1 их наяд төгрөгт, иргэдийн зээл 4.4 хувиар өсөж 8.9 их наяд төгрөг болсныг Монголбанк мэдээлэв.

Нийт зээлийн үлдэгдлийн 1.6 их наяд төгрөг буюу 9.2 хувь нь гадаад валютаар олгожээ. Өмнөх сарынхтай харьцуулахад зээлийн үлдэгдэл 494.2 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар нэмэгдсэн нь иргэдийн зээл 4.3 хувиар, хувийн байгууллагын зээл 1.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.

Харин банкуудаас “МИК” ОССК-д шилжүүлсэн иргэдийн ипотекийн зээлийг нэмж тооцвол нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2.4 хувиар, өмнөх сарынхаас 2.3 хувиар нэмэгдсэн байна.

Зээл олголт, эргэн төлөлт тайлант сард шинээр олгосон зээл өмнөх сарынхаас 1.017.8 тэрбум төгрөгөөр, эргэн төлсөн зээл 544.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Шинээр олгосон зээлийн 6.5 хувь буюу 155.8 тэрбум төгрөгийг гадаад валютаар олгосон аж.

Чанаргүй зээлийн 73.8 хувийг, хугацаа хэтэрсэн зээлийн 78 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байсан бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэл 2.013.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхтай харьцуулахад 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Чанаргүй зээлийн 11.6 хувь нь гадаад валютынх аж. Мөн, чанаргүй зээлийн 20.6 хувийг уул уурхай, 19.3 хувийг боловсруулах, 13.5 хувийг барилга, 10.7 хувийг үл хөдлөх, 7.5 хувийг худалдааны салбарынх эзэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Европын холбоо болон ДЭМБ-аас нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө


Европын холбоо, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байгаа “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR) төслийн хүрээнд Монгол Улсын КОВИД-19-ийн цар тахлын эсрэг бэлэн байдал, хариу арга хэмжээг дэмжих үүднээс Эрүүл мэндийн яаманд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг гардуулан өглөө.

Эдгээр тоног төхөөрөмж нь Монгол Улсад цар тахлын үр нөлөөг бууруулах, цаашид эрүүл мэндийн тогтолцоог үндэсний хэмжээнд бэхжүүлэхэд дэмжлэг болох юм.

Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яаманд зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Европын холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцлоо.


2021 оны 3 дугаар сараас хойш Монгол Улсад КОВИД-19-ийн тохиолдлын тоо эрс нэмэгдсэн. Тохиолдлын тоо ихсэх, өвчин хүндрэх, нас баралтын тоо нэмэгдэж байгаагаас эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлэхгүй болох эрсдэл нүүрлэж байна. Хүн амын дундах өвчлөлийн тархалтыг бууруулах, хумих үүднээс Эрүүл мэндийн яам хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг хянан шинэчилж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүд эрт илрүүлэг, хавьтлыг илрүүлэх, тусгаарлалт, оношилгоо, эрсдэл өндөртэй бүлгийн судалгаа хяналт, дархлаажуулалт зэрэг хариу арга хэмжээг хариуцан ажиллана.Тиймээс MCCR төслийн нэгдүгээр зорилго нь эрт илрүүлэг, хавьтлын судалгаа, мэдээллийн менежмент, зорилтот хариу арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Хавьтлыг илрүүлэх ажиллагааг өргөн хүрээнд явуулах, тохиолдлын судалгаа, шуурхай хариу арга хэмжээний багийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай компьютерийн тоног төхөөрөмжийг өгч байгаа. Энэ нь улмаар хүн амын дундах халдварын тархалтыг хумих, эрсдэл өндөртэй хүн амыг хамгаалахад Мэдээлэл, төлөвлөгөө хариуцсан багийн үйл ажиллагааг бэхжүүлэх юм.

Түүнчлэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэх төслийн хоёр дахь зорилтын хүрээнд нэн шаардлагатай лабораторийн урвалж, оношлуурыг гардуулан өгч байна. Энэ нь оношилгоо, идэвхтэй тандалт судалгааг үргэлжлүүлэхэд дэмжлэг болох зорилготой.

Мөн MCCR төслийн хүрээнд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, холбогдох үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулахаар зорьж байгаа. Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, нэн ялангуяа цар тахлын үед үргэлжлүүлэн үзүүлэх нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чухал үүрэгтэй. Тиймээс хот болон орон нутгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг өгч байна. Үүнд:
  • Баян-Өлгий, Булган, Дорнод, Дундговь, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвд эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж.
  • Налайх дүүрэг, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн алслагдмал нутагт амьдардаг малчид, хүн амд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай мобайл тоног төхөөрөмжийн багц болон түргэвчилсэн тест, эмнэлгийн хэрэгсэл.
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүрьеэгийн эмчилгээ, үйлчилгээг тасалдуулахгүй чиглэлээр орон нутагт зайн сургалт, зөвлөгөө өгөхөд ашиглагдах компьютерийн тоног төхөөрөмж, хэрэгсэл
  • Орон нутаг болон дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад зайнаас зөвлөгөө өгөх, оношилгоо хийх, сургалт явуулахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Монгол Улсад олон нийт болон тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх нэн шаардлагатай байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Нийслэлд 15:00 цагийн байдлаар 33888 хүнийг дархлаажуулжээ

Дөрөвдүгээр сарын 27-ны 15:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 33.888 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.

Дархлаажуулалтын суурин 112 цэг, явуулын долоон цэгт 256 багийн 2109 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, вакцины I тунд 20.277, II тунд 13.611 иргэнийг хамруулсан байна.

Categories
гадаад мэдээ

“Google” болон “Microsoft” компанийн захирлууд эх орондоо тусална

“Google” болон “Microsoft” компанийн Энэтхэг захирлууд эх орондоо туслахаар болсноо зарлажээ.

Тодруулбал, “Google”-ийн Сундар Пичай, “Microsoft” компанийн Сатя Наделла нар коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буй Энэтхэг улсад яаралтай тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон байна..


Сатья Наделла Твиттер хуудсандаа “Энэтхэгийн өнөөгийн байдал миний зүрхийг шархлуулж байна” хэмээн бичжээ. Мөн тэрээр “АНУ-ын Засгийн газар тусламж үзүүлэхээр ажиллаж байгаад талархаж байна. Microsoft өөрийн нөөц, технологийг ашиглан тусламжийн ажилд гараа сунгаж, Энэтхэгт хүчилтөрөгчийн чухал төхөөрөмжүүдийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

Сатья Наделла «Обновить страницу» — книга о трансформации Microsoft и  технологиях будущего на русском языке » Community

Сундар Пичай “Ковидын хямрал улам бүр дордож байгааг хараад сэтгэлээр унаж байна” гээд Google болон тус компанийн ажилтнуудын зүгээс 1.35 тэрбум рупигийн (18 сая ам.доллар) тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Отговор на подвеждащ въпрос печели на Сундар Пичай позицията в Google -  Money.bg

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эх, олон
хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
.


Үндсэн хуулийн цэц өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх асуудлыг хэлэлцэээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ.

Тодруулбал, тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээр шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ. УИХ дахь хоёр байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан билээ.

Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төслийг боловсруулжээ.

Categories
гадаад мэдээ

Бразил “Спутник V” вакциныг аюулгүй гэж үзжээ

Бразилын Шинжлэх ухаан, техник, аюулгүй байдлын яамны комисс ОХУ-ын “Спутник V” вакциныг аюулгүй гэж хүлээн зөвшөөрчээ.

Ийнхүү тус улсад Оросын гаргаж авсан коронавирусийн эсрэг вакцин “Спутник V”-гийн арилжааны үйлдвэрлэлийг баталсан байна. Мөн “Шинжлэх ухаан, техник, инновацийн яамны био аюулгүй байдлын үндэсний техникийн комисс “Гам-КОВИД-ВАК” нэртэйгээр вакцины арилжааны хувилбарыг баталсан” гэж мэдэгджээ.

Бразил улсын хувьд ОХУ-аас коронавирусийн эсрэг вакцин авах хүсэлтээ “Спутник V” вакциныг гаргаж авснаа зарласан үеэс нь хойш илэрхийлсэн юм. Тус улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа аж. Бразилд өвчлөл 14.3 саяд хүрчээ. Хоногт 32572 тохиолдол илэрч, 1305 хүн нас барсан байна.