Categories
мэдээ спорт

Ази тивийн АШТ-нд оролцсон чөлөөт бөхийн зарим тамирчнаас “Ковид-19” халдвар илэрчээ

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны гадаад харилцааны албаны дарга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон П.Буяндэлгэр Шигшээ багийн зарим тамирчны коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллээ.

Казахстаны Алматы хотод энэ сарын 9-нөөс 11-нд чөлөөт, сонгомол бөхийн олимпын эрхийн тэмцээн болж, үргэлжлүүлээд 13-наас 18-нд Ази тивийн АШТ болсон. Тус тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцсон бөгөөд тамирчдын түрүүч эх орондоо ирээд байгаа юм.

Тэрбээр “Бид Казахстан улсыг 43-уулаа зорин, хоёр ч том тэмцээнд оролцсон. Цааш тэмцээнээ үргэлжлүүлэхээр Алматы хотод 8 нь үлдэж, бусад 35 нь эх орондоо ирээд 4 хонож байна. Алматы хотод байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдсан, ирэхээсээ 2 өдрийн өмнө шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарч, эх орондоо ирсэн. Харин ирээд хэд хэдэн хүүхдийн шинжилгээ эерэг гарлаа. Дараалсан тэмцээнд оролцож, баг тамирчдаа халдвар авах эрсдэлээс бүрэн хамгаалах ямар хүндрэлтэй байдгийг маш сайн ойлгосон. Эх орондоо буцсан Япон, БНСУ, Киргиз, Иран зэрэг орон болон манай оролцогчдоос “Ковид-19” халдвар илэрсэн нь тун харамсалтай. Дэлхий дахиныг түгшээсэн энэ цар тахлын үед гадагшаа олон улсын тэмцээнд оролцож байгаа ямар ч спортын төрлийн хэн ч гэсэн асар өндөр эрсдэл дунд явж байгаа тул хэн нэгнээ буруутгалгүй, эерэг байж хамтдаа хичээцгээе” гэлээ.

Казахстанд үлдсэн баг бүрэлдэхүүн мөн шинжилгээ өгсөн бөгөөд сөрөг хариу хүлээн авч бэлтгэл сургуулиа ваакум орчинд үргэлжлүүлж байгааг шигшээ багийн ахлах дасгалжуулагч мэдээлжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Чимэгэ систем “Startup World Cup 2021 Mongolia Regional” тэмцээний шилдэг 10-т шалгарлаа

Чимэгэ систем “Startup World Cup 2021 Mongolia Regional” тэмцээний шилдэг 10 оролцогчийн нэгээр шалгарчээ.

Чимэгэ нь Монгол, Казак, Киргиз гэх мэт нөөц багатай хэлнүүдийн яриаг бичвэр, бичвэрийг ярианд хөрвүүлэгч дэлхийн анхны технологи юм. Тус технологийг ашиглан бүх төрлийн электрон хэрэгслийг хүний хэлсэн тушаалаар удирдах боломжтой болно.“Chimege Systems” нь бага нөөцтэй хэлний хиймэл оюун ухааны шийдлийг боловсруулах зорилгоор 2019 онд байгуулагдсан Монголын старт ап компани юм.

“Startup World Cup 2021 Mongolia Regional” тэмцээн нь дэлхийн хамгийн том гарааны бизнес шалгаруулах тэмцээн юм.

Энэ жил Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнийг Pegasus Tech Ventures-тэй хамтран Exponential Partners нь 2021 оны тавдугаарр сарын 7-нд Монголын аварга шалгаруулах тэмцээнийг цахимаар зохион байгуулна.

Speech-to-text converter 'Chimege Writer' now available for public

Бүх програмууд NLP-ийг хүнээс компьютертэй харьцахад ашиглах юм. Тэдний эрхэм зорилго бол робот, ухаалаг цахилгаан хэрэгсэл, ухаалаг автомашин гэх мэт төрөл бүрийн програмуудыг хэрэгжүүлэх явдал ажээ.

Чимэгэ зохиолч – Ярианаас бичвэрт хөврүүлэх

Яриа эсвэл аудио файлыг текст файл болгон автоматаар хөрвүүлэх. Монгол хэлний яриаг таних нь өнөөг хүртэл мөрөөдөл байсан

Чимэгэ уншигч– Бичвэрийг ярианд хөврүүлэх

Байгалийн дуут хоолойтой текстийг автоматаар унших. TTS (Text to Speech) загвар нь хамгийн сайн монгол хэлний ярианы нэгтгэсэн чанарыг эзэмшдэг.

Байгалийн хэлний ойлголт

Байгалийн хэлний ойлголт (NLU) нь ярианы элементүүдийг задлах замаар компьютерууд хүний хэлийг ойлгож, тайлбарлахад тусалдаг. NLU нь хүн ба компьютерийн харилцан үйлчлэлийг идэвхжүүлдэг бөгөөд үүнийг санал нэгтэйгээр Хиймэл оюун ухааны салбарт тулгардаг хамгийн хүнд асуудлуудын нэг гэж үздэг.

Chimege Intro_|蒙古软件|蒙古软件下载|蒙文手机|蒙古网站|蒙科立|монгол ...

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хөхүүл эх коронавирусийн эсрэг аль ч вакциныг тариулсан хүүхдээ хөхүүлж болно” гэв

Хөхүүл ээжүүд коронавирусийн эсрэг вакциныг хийлгэж болно гэдгийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.

Мөн тэрбээр “Хөхүүл ээжүүд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу гэж их асуугаад байгаа. Үүнд хариулт өгье. Хөхүүл ээж аль ч вакциныг хийлгэсэн үргэлжлүүлээд хүүхдээ хөхүүлнэ.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд эмчтэйгээ зөвлөлдөөд вакцин хийлгэх эсэхээ шийдээрэй гэсэн чиглэл өгч байсан. Сүүлийн үед АНУ болон бусад улсад жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж судалгааны ажлууд хийгдсээр байгаа. Жишээлбэл, АстраЗенека, Файзер вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж үр дүнг нь судалж байна.

Жирэмсэн эмэгтэйд вакцин хийснээр эх болон урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй байгаа учраас зарим улс оронд вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа. Үүнтэй адил жирэмсэн эмэгтэй өөрөө хүсэж байвал вакцин хийлгэж болно. Гэхдээ эсрэг заалт байна уу, үгүй юу гэдгийг эмч үзэж байж шийднэ” гэсэн юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Time” сэтгүүл нөлөө бүхий 100 компанийг танилцуулжээ

Америкийн “Time” сэтгүүл анх удаа хамгийн нөлөө бүхий 100 компанийн жагсаалтыг гаргажээ.

Шинэ жагсаалтад урагш хөгжин дэвших чухал замыг тодорхойлоход тусалдаг компаниуд багтсан гэж редакцын зөвлөл болон шинжээчид үзэж байгаа юм.


Хамгийн нөлөө бүхий компаниудын жагсаалтыг “Анхдагчид”, “Лидерүүд”, “Шинийг санаачлагчид”, “Аваргууд”, “Сүйтгэгчид” гэсэн таван ангилалд хуваасан бөгөөд тус бүрт нь 16-21 компани багтсан байна.

Уг жагсаалтад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зах зээлд байр сууриа хэдийнэ эзэлсэн “Facebook”, “Twitter” компаниуд болон сүүлийн жилүүдэд алдаршсан “TikTok”, “Zoom”, “Clubhouse” зэрэг нийгмийн сүлжээнүүд багтжээ.

Түүнчлэн Америкийн технологийн томоохон компаниуд болох “Apple”, “Google”, “Microsoft”, “Amazon”, Илон Маскийн “Тесла”, “SpaceX” компаниуд, цар тахал дэгдээд буй энэ үед коронавирусийн вакциныг бүтээж, үйлдвэрлэж буй эмийн томоохон компаниуд болох Америкийн “Moderna”, “Johnson & Johnson”, Америк-Германы “Pfizer-BioNTech” консорциум орсон байна. Тэдэнтэй хамт энэхүү жагсаалтад мөн эрчим хүч, санхүү, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, тоглоом, тавилга, спортын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд багтсан аж.

“Time” сэтгүүл мөн Хятадын “Alibaba”, “Huawei”, Японы “Sony Group”, Өмнөд Солонгосын “Samsung”, Америкийн видео стриминг үйлчилгээний “Netflix”, Шведийн хөгжмийн платформ “Spotify” болон “Disney” кино студыг хамгийн нөлөө бүхий компаниудын тоонд оруулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​МСНЭ-ээс “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ.

 “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.
Тус мэдэгдэлд “Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж байна.
Төр засаг, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын удаа дараагийн үйл ажиллагаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг даган мөрдөхийн хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар хомстох эсвэл эх сурвалжууд давтагдах, ижил төстэй агуулга, байр суурь илэрхийлэх, аль болох албаны мэдээг голлоход хүрч байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд цар тахлын үеийн төр засгийн шуурхай мэдээллийг үнэ төлбөргүй, саадгүй бөгөөд баттай эх сурвалжаас дамжуулах үүргийг хуулиар хүлээн ажиллаж байгаа ч бусад салбарын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний нэг адил эдийн засгийн хүндрэл бэрхшээлд орж байна. Мэдээллийн хэрэгслүүдийн гол харилцагч, хамтран ажиллагч бизнесийн байгууллагууд хүнд нөхцөлд орсноос үүдэн орлого, санхүүжилт нь тасарч, редакциуд үүдээ хааж байна.
Цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд нь хараат бус чөлөөт хэвлэлийн мөн чанарыг бүрдүүлэгч олон ургальч үзэл, олон талт эх сурвалж, редакцийн чөлөөт байр суурь, санхүүгийн бие даасан чадавх зэрэг хүчин зүйлүүдийг улам бүр сулрууллаа.
Энэ бүхний эцэст асуудал улам бүр даамжирч, тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг  чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна. 
Монголын хараат бус чөлөөт хэвлэл, хүчирхэг, шударга сэтгүүл зүйн эсрэг аливаа алхмыг хэрэгжүүлэгч этгээдүүд дээрх үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ сэтгүүлчид бид цар тахлын дэглэмийг үл харгалзан тэмцлийн дараагийн шатанд шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байгааг мэдэгдэж байна” гэв.

Эх сурвалж: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл: Энэтхэгийн давхар мутацид орсон вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай бөгөөд дэлхий нийтээр тарж магадгүй байна

Сүүлийн өдрүүдэд энэтхэг улсад бүртгэгдэж байгаа коронавирусийн халдварын тохиолдлын тоо хоногт 340-350 мянгад хүрээд байгаа юм. Тус улсад халдварын тархалт эрчимжиж байгаа шалтгаан нь “B.1.617” гэсэн шинжлэх ухааны нэршил бүхий “давхар мутацилагдсан хувилбар” юм. тэгвэл засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шадар сайд с.Амарсайхан “Коронавирусийн мутацид орсон төрөл турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн” гэж хэлж байсан юм. мөн хӨсҮт-ийн дарга б.баттөр “бид өмнө нь бнсу улс руу 20 орчим сорьц явуулсан байсан. Япон улсад манай гурван вируслогич эмч очсон байгаа. 20 сорьцод судалгаа хийгээд эхний дөрвөн сорьцын хариу гарсан. энэ бол “Whole genome sequencing” буюу нэлээн өндөр түвшний, геномын дарааллыг тогтоох судалгаа юм.

Эхний дөрөв дээр мутацилагдсан вирус байхгүй. Үлдсэн сорьцуудад судалгаа үргэлжилж байгаа. Мэргэжилтнүүд маань суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэ. Бид сая PCR-ийн шинжилгээгээр тухайн мутацид Британи вариант, Бразил, Өмнөд Африкийн вариантад зориулсан PCR-ийн урвалж уусмалуудыг аваад мутацилагдсан хэлбэр байгаа эсэхийг цөөн хүнд тандалтын байдлаар хийж илрүүлсэн. Ингээд үзэхэд Турк улсаас зөөвөрлөгдсөн тохиолдолд ийм төрлийн гурван хэлбэр байгааг илрүүлсэн. Мөн манай улсад эерэг гэж батлагдсан сорьцод тандалт хийж үзэхэд нэг гэр бүлийн хоёр хүнд илэрсэн. Одоо геномын дараалал тогтоох шинжилгээгээр эдгээрийг батлах ёстой. Иймд урьдчилсан байдлаар ороод ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа юм. Мутацилагдсан вирусийн тухайд эмнэл зүйн байдал, нас баралт хүнд хэлбэрээр тархалт нь хурдацтай явагддаг. Дээр нь хүнд хэлбэрээр өвчилдөг онцлогтой учраас ороод ирсэн байх боломжтой гэж үзсэн” гэсэн юм. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаас тодруулахад тэрээр “Яг энэ ажлыг одоо судлаад сууж байна. Саяхан Энэтхэгээс нэлээд хүн ирсэн. Энэ бүгдийг одоогоор судалж байгаа учраас нарийн тодорхой тоон мэдээллийг өгөх боломжгүй байна” гэлээ.

Коронавирусийн мутацид орсон хувилбарын талаар МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцлаа.


Шадар сайд С.Амарсайхан коронавирусийн мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн талаар хэлж байсан. Тэгэхээр коронавирусийн мутацид орсон хувилбар гэдгийг ойлгомжтой тайлбарлахгүй юу?

-Вирус нь байгаль дээр байнга мутацид орж байдаг. Мутаци гэдэг бол генийг хуулбарлах үед гарч байгаа алдаа юм. Мутацийн үр дүнд үүссэн генийн шинэ хэлбэр хэрвээ уг вируст давуу тал олгож байвал хүн амд улам олширч давамгайлах хэлбэр болдог. Тэгэхээр мутацид орох, уг мутаци давамгайлах хэлбэр болох процесс нь маш санамсаргүй явагддаг процесс юм аа. Вирусийн мутацийг лабораторид генийн инженерчлэлийн аргаар зориуд үүсгэж болдог. Мөн байгаль дээр болон лабораторид аль алинд нь хэт ягаан туяа, цацраг идэвхийн өндөр тун зэргээс болж ген олшрох явцад алдаа үүсэх давтамж улам ихэсдэг. Үүнийг мутаци үүсгэгч хүчин зүйлүүд гэдэг л дээ.

Мутацилагдсан вирусийн эмнэл зүйн байдал нь нас баралт хүнд, тархалт нь хурдацтай явагддаг гэсэн үү. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Одоогоор дэлхийд хэд хэдэн ноцтой, аюултай коронавирусийн хувилбарууд байна. Эдгээр нь Английн хувилбар (B1.1.7), Өмнөд Африкийн хувилбар (B1.351), Бразилын хувилбар (P1), Энэтхэгийн хувилбар (B.1.617) гэсэн хувилбарууд юм. Эдгээрээс Монголд одоогоор Английн хувилбар орж ирсэн гэдгийг Засгийн газраас зарласан. Английн хувилбар нь халдах чадвар өндөртэй, халдсан хойноо илүү хүндээр өвчлүүлдэг шинжтэй болохыг тогтоосон. Өмнөд Африкийн хувилбарын хамгийн гол шинж нь түүн дээрх Е484К гэдэг мутациас шалтгаалж байгаа одооны хэрэглэж байгаа вакцины дархлаанд сул баригдаж байгаа шинж юм. Мөн Бразилын хувилбар залуу хүмүүст илүү хурдтай халдварлаж байгаа бол Энэтхэгийн хувилбар нь халдварлах болон хүндрэх магадлал, мөн Е484К мутацийг давхар агуулж байгаа учраас вакцины дархлаанд дарагдах байдал муутай байна. Эдгээр хувилбаруудыг дэлхий нийтээр онцгойлон анхаарч бүр “Анхаарах Вариант” гэж нэрлээд маш эрчимтэй судалж байна.

Мутацид орсон вируст вакцин хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай оронд АстраЗенека, Синофарм гэсэн хоёр төрлийн вакциныг голлон хэрэглэж байна. Английн хувилбар нь энэ хоёр вакцинаар хамгаалагдана, асуудалгүй гэсэн үг. Гэхдээ Английн хувилбарт сүүлийн үед вакцинаас зугтаж чадах Е484К гэсэн мутаци илэрч байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хэлбэр нь Английн хувилбар боловч дотроо Өмнөд Африкийн уг мутацийг агуулсан эрлийз маягийн онцгой аюултай Англи хэлбэр нь гэсэн үг. Хэрвээ энэ нь Монголд ороод ирвэл жинхэнэ аюул болно. Түрүүчийн долоо хоногт зарлахдаа Английн хувилбар гэж мэдээлэл өгснөөс биш яг энэ мутацийн талаар зарлаагүй учир нарийн дүгнэлт өгөх боломжгүй. Хэрвээ Өмнөд Африкийн Е484К мутаци Монголд орж ирээд өргөн тархсан байгааг тогтоовол энэ нь зөвхөн Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд томоохон дуулиан тарих нь гарцаагүй. Энэ нөхцөлд бид цаашид ковидтой хэрхэн тэмцэх асуудал, вакцинжуулалтын арга техникийн асуудлаа эргэн харахаас өөр аргагүй. Ер нь тэгээд мутаци болон шинэ хувилбарууд гаднаас орж ирэхээс гадна Монгол дотроо ч үүсэж болно шүү дээ.

ХӨСҮТийн дарга Л.БаттөрЯпон улсад манай улсаас вируслогич гурван эмч очсон. Мэргэжилтнүүд маань суралцаж ирснээр бид тавдугаар сард багтаад Монгол Улсад мутацилагдсан хэлбэрүүдийг тодорхойлох боломж бүрдэнэгэж ярьж байсан. Ер нь энэ талын судалгаа шинжилгээ хийх лаборатори болоод мэргэжилтнүүд Монгол Улсад хэр байна вэ?

-Энэ бол бүтэн геномын ДНХ-ийн дараалал тогтоох дараа үеийн аргын талаар хэлсэн болов уу гэж би бодож байна. Үүнийг NGS буюу next generation se­quencing гэж хэлдэг юм. Энэ нь Монголд шинээр орж ирснээр богино хугацаанд вирусийн бүтэн геномыг унших боломжтой болно. Гэхдээ мутаци илрүүлэхэд энэ аргаас өөр, өмнөх үеийн илүү хялбар, хямд аргууд зөндөө байдаг. Энэ аргуудын нэг болох PCR-ийн хялбар аргаар сая Туркээс ирсэн хоёр хүнээс Английн хувилбарыг илрүүллээ шүү дээ. Мөн PCR-аас гадна ДНХ-ийн дараалал тогтоох Сенгерийн арга гэж хямд хялбар арга байна. Энэ аргаар ДНХ-ийн дараалал тогтоодог машин нь Монголд есөн ширхэг байна гэдгийг тусгай төслийн багууд явж судлаад бүртгэчихсэн байна билээ.

Бүгд улсын өмчийн лабораториудад байна. Уг нь энэ багажаа ашиглаад вирусийн генетикийн мониторингийг байнга хийж байх боломжтой. Харамсалтай нь энийг хийж чадахгүй байна. Яагаад чадахгүй байна гэвэл нэгдүгээрт, бүрэн ажиллагаатай багаж байхгүй, бүгд эвдэрхий байх шиг байна, хоёрдугаарт, уг багажийг ажиллуулж тогтмол судалгаа шинжилгээ хийдэг, багажаа арван хуруу шигээ мэддэг хүн бас байхгүй.

Манай улсад саяхан Энэтхэгээс 72 хүн ирсэн. Энэтхэгт одоогоор нөхцөл байдал хүндхэн байна. Тэгэхээр Энэтхэгийн давхар мутацилагдсан вирус манайд тархах вий гэсэн айдас их байна?

-Яг Энэтхэгт юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Энэтхэгийн давхар мутаци гэдэг нь уг вирусийн S ген буюу вирусийн өргөсний генийн яг хүний эстэй холбогддог хэсгийг кодолдог хэсэг дээр хоёр мутаци их ойрхон гарсан байгааг хэлж байгаа юм. Нэг нь Е484Q мутаци, нөгөөх нь L452R мутаци юм. Энэ хоёр мутаци зэрэг гарснаар энэтхэг хувилбар буюу B.1.617 хувилбарын вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай болсон бөгөөд улмаар дэлхий нийтээр тарж магадгүй гэж үзэж байна. Вакцинтай холбоотой юм одоогоор байхгүй. E484К бол харин вакцинтай холбоотой гэдгийг дээр хэлсэн. Удахгүй нарийвчилсан судалгаанууд гарах байх.

Нөгөөтэйгүүр коронавирусийн эсэд орохдоо хүний эстэй холбогддог хэсэг нь S (spike) буюу өргөсний уураг юм л даа. Өөрөөр хэлбэл, нэн тэргүүнд хүний эстэй физик холбоо үүсгэдэг хэсэг бол өргөсний уураг. Хэрвээ энэ уураг дээр янз бүрийн хувирал гарвал тухайн вирусийн халдварлах чадвар сайжирч, эсвэл эсрэгээрээ муудаж болно. Ийм учраас хамгийн чухал уураг бол өргөсний уураг.Тийм учраас бүх АстраЗенека зэрэг вектор дээр суурилсан вакцин болон Модерна зэрэг рНХ дээр суурилсан бүх вакцинууд энэ уургийн яг хүний эстэй холбогддог хэсгийг агуулж байдаг. Тийм учраас Е484К мутаци вакцины дархлаанд нөлөө үзүүлээд байгаа юм.

Вакцин хийлгэсэн хүнд энэ өргөсний уурагны эсрэг дархлаа нь үүсч байгаа юм байна, тийм үү?

-Яг тийм. Энэ өргөсний уурагны эсрэг үүссэн эсрэг биеийг саармагжуулагч эсрэг бие гэдэг. Хүнд дархлаа үүссэн эсэхийг тогтоохдоо энэ саармагжуулагч эсрэг бие хэр зэрэг үүссэн байна гэдгийг хэмжиж тогтоодог. Мөн дээр ярьсан тэр вакцины дархлаанаас бултах чадвар зэргийг мөн энэ саармагжуулагч эсрэг биетэй тухайн хувилбарын вирус хэр холбогдож байгааг хэмжих замаар тогтоодог. Энэ тэгэхээр хамгийн чухал уураг, хамгийн чухал эсрэг бие юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 30-нд “Спутник V” вакцины 40 мянган тун ирнэ

Монгол Улс дөрөвдүгээр сарын 30-нд “Спутник V” вакцины 40 мянган тунг татан авахаар болсныг Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн цахим хаягаар дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “40 мянган тун Спутник V вакцин дөрөвдүгээр сарын 30-нд ачигдаж, Инчеоноор дамжин Монголд ирэхээр болж” хэмээн твиттер болон Фэйсбүүк хаягтаа мэдээлсэн байна.

Манай улс ОХУ-аас нэг сая тун “Спутник V” вакциныг худалдан авахаар гэрээ байгуулсан. Үүний эхний ээлжийг дөрөвдүгээр сард багтаан татан авах, мөн 300 мянган тун Спутник V вакциныг хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэхээ мэдэгдсэн юм.


Categories
мэдээ эдийн-засаг

Энэ оны эхний дөрвөн сард нүүрс, газрын тосны экспорт өсчээ

2021 ны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцууллаа.

Энэ оны эхний дөрвөн сард газрын тос, нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс өссөн бол зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт буурсан байна.

Бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээг мөн үетэй нь харьцуулан харвал: /2021.01.01-2021.04.25/

  • Нүүрс 7,333.3 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3,404.3 мянган тонноор буюу 86.6 хувиар өсчээ. Өнгөрсөн оны мөн үед манай улс нийт 3.928.9 мянган тонн нүүрс экспортолж байв.
  • Газрын тос 1.711.3 мянган баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1,267 мянган баррелиар буюу 285 хувиар өсчээ.
  • Зэсийн баяжмал 374.6 мянган тонныг экспортолсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 35.2 мянган тонноор буюу 8.6 хувиар буурсан үзүүлэлт болов. 2020 оны эхний дөрвөн сард манай улс 409.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байв.
  • Төмрийн хүдэр, баяжмал 2.403.8 мянган тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 216 мянган тонноор буюу 8.2 хувиар буурчээ. 2020 оны эхний дөрвөн сард 2,2619.9 мянган тонныг экспортлож байсан юм.

Түүнчлэн Монголбанк энэ оны эхний дөрвөн сард 3,875.4 кг үнэт метал худалдан авсан өмнөх оны мөн үеэс 2.716.7 кг-аар буюу 41 хувиар буурсан үзүүлэлт болжээ.




Categories
мэдээ эдийн-засаг

МҮЭХ: Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байна

Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Цар тахалтай холбоотой хатуу хөл хорио тогтоод хэд хонож байна. МҮЭХ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийнхээ эрх ашгийг байнга хангах ёстой.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.

Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

Дэлхийн улс орнууд эв санааны нэгдлийн өдөр иргэд хөдөлмөрчдийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө дор бүрнээ хамтран ажилладаг. Эл жишгийн дагуу цар тахлын үед энэ хатуу шийдвэрээ цуцлахыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо дахин сануулж, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд цар тахлын үеийн дүрмийн дагуу хүргэж өгөөд ирлээ.

50-60 хувийн цалин өгч байгаа аж ахуйн нэгжүүд өнөөдөр их байгаа. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл нөлөөлж байгааг хэлмээр байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

QR олгоогүйгээс Хүнс, Шатахуун хомсдох уу?

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчдын автомашиныг QR кодоор зорчуулах шийдвэр гаргасан билээ.

Гэтэл уг шийдвэр бүрэн биеллээ олсонгүй. Учир нь QR кодыг үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй бүх байгууллагад тэнцвэртэй олгож чадсангүй. Одоог хүртэл QR кодоо авч чадаагүй байгууллага дарааллаа хүлээн хүсэлтээ өгсөн ч Улсын онцгой комиссоос доривтой арга хэмжээ аваагүй хэвээр байна. Үүнийгээ серверын ачаалал ихэссэн учраас удаашрал үүслээ хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэтэл Улсын онцгой комисс гаргасан гэнэтийн шийдвэрээс болж ийнхүү улсын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдэд хомсдол үүсч болзошгүй байдал үүслээ.

Учир нь өмнөх 14 хоногийн хугацаанд байгууллагынхаа тодорхойлолтоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан зарим хүнсний үйлдвэрлэл буюу нарийн ногоо тариалдаг үйлдвэрүүдэд QR код олгоогүйгээс болж түгээлтээ хийж чадахгүй байдал үүсчээ. Бүр үйлдвэрлэлийн усалгаагаа цаг тухайд нь хийж чадахгүй хүндрэл үүсч байгаа бөгөөд арга ядан ажилчид нь ээлжээр алхаж, нийтийн тээврээр зорчин үйл ажиллагаа үргэлжлүүлж байгаа гэнэ. Энэ нь халдвар их байгаа энэ үед нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн зарим шатахуун түгээх станцын цистерн буюу шатахуун түгээлтийн автомашинуудад QR код олгоогүйгээс болж шатахууны тасалдал үүсч болзошгүй болоод байгаа аж. Энэ байдал даамжирвал QR кодтой ч шатахууны хомсдолын улмаас эмнэлэг, цагдаа, түргэн, онцгой байдал зэрэг нэн шаардлагатай ажиллах байгууллагуудын автомашин мөн хүнсний түгээлтийн автомашинууд бүрэн зогсолт хийж болзошгүй болоод байна.

Иймээс шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бүх байгууллагад тэнцвэртэй QR кодыг яаралтай олгох шаардлагатай байна.