Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин хонь өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 29, Бархасбадь гариг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5:38 цагт мандан, 20:02 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан”-ны хотхон Мардайд нэвтэрсэн минь II” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Ерөнхий сайд асан Р.Амаржаргал “Улс төр, эдийн
засаг, нийгмийн амьдралд маш
том хугарлын мөч ирж байна”
хэмээснийг I, V, IX нүүрээс уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн
тэмдэглэл хэвлэгдлээ.

Уих-ын ёс зүй, сахилга
хариуцлагын байнгын
хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Ёс зүй, сахилга хариуцлагын
байнгын хороо зарчмаа баримталж
байгаа” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ураан”-ны хотхон Мардайд нэвтэрсэн минь II” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Эрчим хүчний
зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны
доктор, Монгол Улсын
Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан А.Тлейхан “У.Хүрэлсүхийн Засгийн газраас
гаргасан шийдвэрийн дагуу 980 мянган
хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уурын төлбөр
290 тэрбум төгрөгийг төрөөс төлөөд байна” гэснийг I, VI, VII нүүрээс уншаарай.

Нийслэлийн цагдаагийн
удирдах газрын Гэр бүлийн
хүчирхийлэл, хүүхдийн эсрэг
гэмт хэрэгтэй тэмцэх
хэлтсийн дарга хурандаа Б.Батзориг “Энэ оны эхний улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 388 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар өссөн” гэв.

“Өдрийн сонин”-ы “Боловсрол” нүүрт “Карьер” хөгжлийн
төвийн ахлах зөвлөх О.Оюу “Олон улсад эрүүл мэнд, мэдээллийн
технологийн ажил мэргэжлүүд улам л
эрэлттэй болж байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

12 настай хүү ахлах сургууль, коллежоо зэрэг төгсчээ

АНУ-ын Хойд Каролина мужид амьдардаг 12 настай хүү цар тахлыг боломж гэж харан ахлах сургуулийн хичээлүүдээ шахаж үзэж, коллежийн хөтөлбөрөө дуусгаж чаджээ. Нэг жилийн хугацаанд Майк Виммер хүү ахлах сургууль болон коллежийн дөрвөн жилийн хөтөлбөрийг шахаж үзэж, нэг долоо хоногт хоёр төгсөлтийн баяр хийсэн аж. Тэрбээр тавдугаар сарын 21-ний өдөр Рован-Кабаррус коммунити коллежийг, тавдугаар сарын 28-ны өдөр Конкорд академи ахлах сургуулийг тус тус төгсчээ. Түүний коллежийн голч оноо 4.0 бол ахлах сургуулийн голч дүн нь 5.45 гэнэ.

Виммер багаасаа лтехнологид сонирхолтой байжээ. Тэрбээр 18 сартайдаа анхны “iPad”-аа авч, хэрхэн ажиллахыг нь хараад гайхаж байсан аж. Тэрбээр одоо программ зохиох, робот бүтээх зэрэг бүхий л мэдлэгийг онлайн бичлэгүүдээс олж аван өөрийн “Next Eva Innovations” цахим хуудсаа нээжээ. Мөн Виммер “Reflect Social” хэмээх олон нийтийн сүлжээг юмсын интернеттэй хослуулсан стартап компаниа байгуулжээ. Майк Виммер “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа “Олон хүн намайг хүүхэд насаа бусад хүүхдүүд шиг өнгөрүүлж чадсангүй, алдлаа гэдэг. Гэхдээ би тэдэнд өөрийнхөөрөө амьдарч байна гэж хэлдэг” хэмээжээ. Тэр бусад хүүхдийн адилаар чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож, лего эвлүүлэх дуртай гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Оюу Толгойн асуудлаарх Түр хороо Ажлын хэсэг байгууллаа

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны өнөөдөр /2021.04.28/-ийн хуралдаан 14 цаг 47 минутад 75 хувийн ирцтэй эхлэв.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуралдаанаар Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Гишүүд Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Түр хорооноос Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн талаар дурьдаад, тэр дундаа “Оюу Толгой” ХХК–ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Лондонгийн Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах чиглэлийн дагуу Засгийн газар сөрөг нэхэмжлэлийг гаргасан уу гэдгийг тодруулав.


Дээрх асуултад Түр хорооны дарга Ц.Даваасүрэн сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн, дараагийн процессийн талаар эргэж мэдэгдэнэ гэж Засгийн газраас мэдээлэл ирүүлсэн хэмээн хариуллаа.

Ингээд хэлэлцэх асуудалдаа орж, Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, С.Ганбаатар говийн бүсийн усны нөөцийн судалгааны талаар тодруулж, хариулт авсан бол Х.Болорчулуун Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж санал хэллээ.


Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшааг томилох санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдэд П.Анужин, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ нарыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад мөн гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж буй төслийг танилцууллаа. Ингээд Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

НҮБ: 3.5 тэрбум орчим хүн интернэтэд нэвтрэх боломжгүй хэвээр байна

Дэлхий даяар 3.7 тэрбум орчим хүн интернэтэд холбогдох боломжгүй байгаа нь тэгш бус байдлын шинэ хэлбэр бий болоход хүргэж болзошгүй гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкыр мэдэгджээ.

“3.7 тэрбум орчим хүн цахимаар ажиллах, сурах, дэлгүүр хэсэх боломжгүй, дижитал технологийн ертөнцөөс таслагдсан байгаа нь бодит үнэн хэвээр байна” гэж Волкан Бозкыр онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр “тэгш бус байдлын шинэ хэлбэрт шилжих аюул учруулж буй дижитал ялгааг” арилгахыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

ХАА-н техник, тоног төхөөрөмжийг НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлнө

ХАА-н техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлөх, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг УИХ батлаад байна.

“COVID-19” халдварын цар тахлын нөхцөлд ХАА-н үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Харин Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хэрэгжих юм.

Дээрх хуулиудыг баталснаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдэх юм.

Мөн ХХААХҮЯ ХАА-г дэмжих сангаар дамжуулан тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөхөөр улаанбуудай, тэжээл, сэлгээний таримлын үр, хэрэгцээт шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодис, зарим төрлийн техник, тоног төхөөрөмжийг 20-50 хүртэл хувийн урьдчилгаа авч зээлээр олгоно. Үлдэх төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлөөр гэрээ байгуулж, тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Ц.Анандбазар гишүүний нэр холбогдсон асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх үүрэг өгөв

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нэр холбогдоод байгаа билээ. Улмаар түүний хохирогч гэх 1000 гаруй эмэгтэй байгааг иргэн Б.Сүндэръяа мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг Байнгын хороогоор авч хэлэлцэх үүргийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн байна. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр нийслэл рүү 38 тонн мах нийлүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг, 8 улсын байцаагч, Орхон аймагт 1 улсын байцаагч нийт 30 зах, дэлгүүр, супермаркет, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ.

Энэ сарын 26-ны өдрийн 07:00 цагаас 27-ны өдрийн 07:00 цагийн хооронд нийслэл рүү орон нутгаас 38 тонн махыг шалгаж нэвтрүүлжээ. 21 тонн нь худалдааны зориулалтаар, 16 тонн нь нөөцөд зориулж нийлүүлсэн мах аж. Нядалгааны зориулалтаар амьд мал 185 нэвтэрсэн байна.

Махны нийлүүлэлт

IV.16

IV.17

IV.18

IV.19

IV.20

IV.21

IV.22

IV.23

IV.24

IV.25

IV.26

IV.27

1

Худалдааны зориулалтаар

53.8

49.7

50.6

46.4

46.4

52.2

62.9

37.73

76.5

36.46

12.28

21.94

2

Нөөцөд

5

12.8

25

27.1

16.3

3

Хувийн хэрэгцээнд

0.2

4

Экспорт

125

25

75

25

Нийт

53.8

тн

49.7

тн

50.6 тн

46.4

тн

59.2

тн

52.2

тн

187.9

тн

62.73

тн

176.5 тн

88.76 тн

12.28 тн

38.24 тн

“Хүчит Шонхор” захад энэ сарын 27-ны 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үнэ

  • Үхрийн ястай мах 13000-14000
  • Цул мах 14000-16000
  • Гуяны цул 16500
  • Хонины ястай мах 10500-11500
  • Цул мах 11000-12500,
  • Адууны ястай 11500-12500
  • Цул мах 11500-12500
  • Ямааны ястай мах 10500-11000
  • Цул мах 10500-11000
  • Тэмээний цул мах 9000 төгрөгийн үнэтэй байна.

Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 14.8 тонноор нэмэгдэж нийт 39 тонн мах нийлүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг тус тус Улсын Их Хурал дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан байна.

Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ.

Иймд Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтэд тусгасан Шүүхийн тухай хуулийн бусад заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж Цэц үзлээ.

Эх сурвалж: ҮХЦ