Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо.

Хурлаар гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах зорилгоор Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг батлав.

Мөн хурлаар Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны иргэн Т.Шагдарсүрэн, Б.Болормаа, Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэн Ш.Эрдэнэцогт, Багануур дүүргийн II хорооны иргэн Л.Баянжаргал, IV хорооны иргэн П.Сундуй нарыг “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр, Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд үйл ажиллагаа явуулж буй “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийг “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан юм.

Түүнчлэн өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, ажил үйлчилгээ, төсөл арга хэмжээний үнэлгээний хороонд ажиллах иргэдийн нэрсийг батлав. Уг асуудлыг хэлэлцэх үеэр өнгөрсөн онд үнэлгээний хороонд орж ажилласан иргэдийн 50 хувь нь үнэлгээний хорооны ажилд оролцоогүй гэдгийг онцолж байсан билээ. Иймд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн иргэдийг төрийн байгууллагын хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнд хяналт тавих эрхээ эдлэн үнэлгээний хороонд орж идэвхтэй байхыг уриалсан юм. Мөн холбогдох албан тушаалтнуудад иргэдийн оролцоог хангах тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа. Тэргүүлэгчдийн хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Тhe Woman” кино олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

“Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “The Woman” уран сайхны кино Бангладеш улсын Дака хотноо болсон Олон улсын кино наадмаас дахин нэг шагнал хүртжээ.

Тодруулбал, Энэхүү наадмын Азийн шилдэг кино булангийн уралдаант хэсэгт өрсөлдөж, “Шилдэг зураглаач” шагналын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа. “Дака” олон улсын наадам нэгдүгээр сарын 16-наас 24-ний өдрүүдэд кино театр болон цахимаар кинонуудаа гаргаж, шагналын эздээ тодруулсан байна.

Азийн шилдэг кино төрөлд 350 гаруй бүтээл ирсэнээс 22 нь шалгарч, шилдэг зургаан кино шагналын төлөө өрсөлджээ.

Сонирхуулахад өнгөрсөн оны аравдугаар 19-25-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадмаас “The Woman” уран сайхны киноны продюсероор ажилласан МУСТА Ч.Ундрал “Шилдэг продюсер”-оор шалгарсан юм.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Намрын ээлжит чуулганы хугацаанд 36 асуудал хэлэлцэж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар оролцов.

Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд,Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт 3 хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэж, байнгын хорооны санал дүгнэлт, саналын томьёоллыг бэлтгэн холбогдох байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, хэлэлцүүлсэн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд онцлов.

Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад Ковид-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр зэрэг 2 олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Байнгын хороогоор хэлэлцэн, батлуулсан онцлох хууль,тогтоол

Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн батлуулсан онцлох хууль, тогтоолын талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар үргэлжлүүлэн мэдээлэл өгөв. Тухайлбал, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж буй бөгөөд энэ хуульд зааснаар өнөөдрийн байдлаар банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилж, банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Ингэхдээ жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүднээс банкны хувьцаа эзэмших аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна. Ингэснээр банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэрт байдлыг бүрдүүлэх юм. Ингэж удирдлагын хэт төвлөрлийг бууруулснаар эрсдэл буурна, эрсдэл буурснаар зээлийн хүү буурч, хадгаламж баталгаажиж, банкны үйл ажиллагаа тунгалагжина гэж Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар онцлов.

Түүнчлэн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын ИхХурлын тогтоолоор хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгалах, үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг бодлого, чиглэлүүдийг тодорхойлжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар “Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ахлан ажиллаж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох эрдэмтэн, судлаачдыг оролцуулан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдааныг 3 удаа зохион байгуулж, холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их хурлын шийдвэрийн төсөл боловсруулахаар зорин ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга мэдээллээ.

Байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тоон үзүүлэлт

Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо дангаараа 11 удаа хуралдаж,бусад байнгын хороодтой хамтарсан 3 удаагийн хуралдаан зохион байгууллаа. Хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд 30 гаруй удаагийн хуралдааныг зохион байгуулж, давхардсан тоогоор 36 асуудал хэлэлцэн, тэдгээр асуудлаар нийтдээ 22 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийн талаар

Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд хүлээгдэж байгаа нийт 15 хууль, тогтоолын төсөл байгаа бөгөөд эдгээр хууль, тогтоолын төслийг чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах чиглэлээр 15 ажлын хэсгийг шинээр болон шинэчлэн байгуулан ажиллуулж байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Хоршооны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Төмөр замын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тус тус ахлан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгүүд нь чуулганы завсарлагааны хугацаанд тогтмол хуралдаж, хуулийн төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулган эхлэхэд байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээлэлдээ дурьдлаа.


Үргэлжлүүлэн Хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хариулт өгснөөр хэвлэлийн хурал өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

МҮОХ: Олимпизмийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэмүүдээ шагналаа

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Олимпын хөдөлгөөнийг сурталчла дэлгэрүүлэх, Олимпизмын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд МҮОХ-ны одон медалиудыг гардууллаа.

  • МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор “Их үйлсийн эрэлд” группийн тэргүүн Ж.Бямбабаатарыг
  • “Алтан очир” одонгоор Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханыг
  • “Олимпын алдар” одонгоор Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Одхүү, 3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөгжил хариуцсан захирал С.Тулга, БТСУХ-ны спортын ордон хариуцсан менежер Г.Нямдорж нарыг шагналаа.
Categories
мэдээ улс-төр

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.02.05) цахимаар хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн хүн тус бүрээр хэлэлцсэн бөгөөд хууль, журамд заасны дагуу зарим нэр дэвшигчээс нэмэлт лавлагаа, баримт цуглуулах шаардлагатай гэж үзсэн тул орлцогчоор бүртгэх асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх Д.Батдорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтын зарыг 2020 оны 12 дугаар сарын 10-наас 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд иргэдэд нээлттэй зарлаж, нэр дэвших хүсэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээн авсан бөгөөд товлосон хугацаанд нийт 6 иргэн хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт ажлын хэсэгт ирүүлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Шинэ амт” цехийн үйл ажиллагааг зогсоов

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн Х хороонд байрлах “Шинэ амт” цехийн үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Тус газар нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд чихэрлэг соустай тахиа, шарсан зайдас үйлдвэрлэж байсан зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ. Иймд мах, махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн он сар хугацааг сайтар шалгаж, худалдан авахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөв.

Эрүүл мэндийн яамнаас үйлдвэр, худалдааны байгууллагад “Сovid-19” халдвар тархах эрсдэлтэйг анхааруулж буй. Ялангуяа агааржуулалтгүй орчинд үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрлэл хамгийн эрсдэл өндөр байгаа тул халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг зөвлөсөн билээ

Categories
мэдээ нийгэм

Хувь хүний орлогын албан татварын тайланг цахимаар илгээдэг боллоо

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар ногдох орлого олсон бол тухайн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргах үүрэгтэй.

Монголын татварын албаны бүх үйлчилгээ цахимд бүрэн шилжсэн учраас иргэн та etax.mta.mn цахим хаягаар татварын тайлангаа хүргүүлж, цагаа хэмнэх бүрэн боломжтой юм.

Мөн татварын тайлангаа хэрхэн гаргах тухай зааврыг доорх холбоосоор дамжуулан харна уу.

  1. Цахим худалдаа эрхлэгчдэд зориулсан сургалт:
  1. Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль буюу ковидтой холбоотой чөлөөлөлтийг хэрхэн тусгаж тайлагнах вэ? /ТТ-11 тайлан/
  2. Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүн гэж хэн бэ? Ямар хэмжээний татвар төлөх вэ?

  1. Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татвар төлсөн гэрчилгээ үүсгэх тухай заавар

  1. ХХОАТ-ын тайлан гаргах /Төрийн албан хаагч татварын тайлан гаргах/
  2. ХХОАТ-ын тайлан гаргах /өмгөөлөгч, нотариатийн үйлчилгээ/
  3. ХХОАТ-ын тайлан гаргаж, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах заавар
  4. Орон сууцны хөнгөлөлтийн дараагийн жилд ХХОАТ-ын тайлан гаргаж, хөнгөлөлтөд хамрагдах заавар

  1. ХХОАТ-ын тайлан гаргаж, сургалтын хөнгөлөлтөд хамрагдах заавар
  2. Хялбаршуулсан горим ашиглах

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Б.Баттөмөр: Ипотекийн зээлийн хүүг тодорхой хэмжээнд царцаах өөрчлөлт хуульд орсон

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр танилцууллаа.

Тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг гурваас дөрвөн удаа өөрчилсөн. Тухайлбал коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой юм уу бусад олон асуудлаар өөрчлөлт оруулсан. Хуульд коронавирустэй холбоотой эмнэлгийн чиглэлээр өөрчлөлт ороогүй.

Харин халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон ипотекийн зээлийн хүүг тодорхой хэмжээнд царцаах зэрэг өөрчлөлт хуульд орсон. Өнөөдрийн хувьд коронавирусээс шалтгаалаад манай улсын эдийн засгийн амьдралд тодорхой өөрчлөлтүүд гарч байна.

Өөрөөр хэлбэл эдийн засаг цааш хөгжих боломж алга. Иргэд аж ахуйн нэгжүүдийн орлого муу байна. Ийм учраас уг асуудалтай холбогдуулж гол өөрчлөлтүүд хуульд орсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Амарсайхан: Говь-Алтай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооноос өчигдөр сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр Говь-Алтай аймагт зохион байгуулах саналаа хүргүүлсэн. Тэгвэл Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сар шинийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэдгийг хэллээ.

Шадар Сайд С.Амарсайхан “Бид сар шинийн уламжлалаа хадгалах ёстой. Гэхдээ энэ цаг үед бүх нийтийн хөл хорио тогтоосон байхад нэг хэсэг нь гэртээ байхад нөгөө хэсэг нь үйл ажиллагаа явуулах ялгаа гаргахгүй. Эрсдэл үүсгэхгүй. Манай бөхийн холбоо ойлгож байгаа байх. Цахимаар зохион байгуулах ямар боломж байгааг харсан ч цаг хугацаа шаардлагатай. Заавал бөхийн барилдаан зохион байгуулах шаардлагагүй. Дараа нь зохиож болно шүү дээ” гэсэн юм.

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-ний өдөр үзэгчгүйгээр улс, аймгийн цолтой 128 бөх барилдуулах шийдвэрийг гаргасан ч цар тахлын нөхцөл байдал хийгээд хөл хорио тогтоохтой холбоотойгоор энэ шийдвэрийг УОК-оос цуцалсан” гэв.

Categories
мэдээ улс-төр

“Зөв хүн электорат” эвсэл: Ерөнхийлөгчөө захиалах эрхийг гишүүд, дэмжигчид, нийт иргэддээ олгоно

“Зөв ХҮН электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус эвслээс УИХ-д сонгогдсон, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд “Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль 3-4 сарын дараа болох гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маш эрт болох нь. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийт 45 хоногийн хугацаатай болох юм байна. Бид зургаадугаар сарын 9-нд сонгогдсон шинэ төрийн тэргүүнтэйгээ наадамлах юм байна.

Хуулиар УИХ-д суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг.

“Зөв ХҮН электорат” эвсэл ямар хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ маш тодорхой илэрхийлэх гэж энэхүү мэдээллийг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч аль нэг нам, бүлгийн төлөөлөл биш. Энэ агуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд шинэ жишиг тогтоосон хувилбарыг танилцуулж байна. Энэ бол бид нэр дэвшүүлэх биш сонголт хийх, сонгогдох эрхийг ард түмэнд, нийт иргэддээ олгож байна.

Үүнтэй холбоотойгоор “Ерөнхийлөгчөө захиалъя” гэдэг хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдье.

Монгол Улсын иргэд хөдөө орон нутагт байна уу, хотод уу, гадаад байна уу гэдгээсээ үл хамаараад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, сонгогдох эрх нь хадгалагдах учиртай. Тиймээс энэ эрхийг нь ард түмэндээ өгч байгаа юм.

Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зөв ёс нам бид дотроосоо биш нийт монголчууд дотроосоо иргэдийг төлөөлөх Ерөнхийлөгчийг тодруулъя гэж уриалж байна.

Үүнтэй холбоотойгоор бид “Зөв ХҮН” вэб сайтыг өнөөдрөөс ажиллуулж эхэлж байна. Та бүхэн Монгол Улсыг төлөөлөх чадвартай гэж үзэж байгаа хүн байгаа бол энэ сайт руу мэдээллийг нь явуулах боломжтой. Өнөөдрөөс эхлээд гуравдугаар сарын 20-ны хугацаанд санал авна. Түүний дараа хамгийн их санал авсан, хуулийн хүрээнд шаардлага хангасан, бидний зорилго зорилтын биелүүлж чадна гэж үзсэн хүнийг нэр дэвшүүлнэ. Ингэхдээ тухайн хүнтэй уулзаж, саналаа тавина. Үр дүнд нь монголчууд нийтээрээ төрийн тэргүүнээ сонгох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үе үеийн тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгууль мөнгөний сонгууль болчихоод байгаа. Тиймээс манай эвслээс мөнгөний сонгуульгүйгээр монголчууд нэг талдаа гараад төрийнхөө тэргүүнийг сонгож болдог юм байна гэдэг зөв жишгийг улс төрд бий болгоё гэж байгаа юм.

Та бүхэн өнөөдрөөс эхлээд аймаг, сум, багийнхаа, нутаг олондоо нэр хүндтэй эрхмийг, хотод амьдардаг бол дүүрэг, хороо, байр, гудамныхаа итгэл даах хүнийг санал болгооч, өөрсдийгөө бас санал болгооч гэж хүсэж байна.

Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар “Өмнөх сонгуулиудад ийм боломж байгаагүй. Намуудын явцуу хүрээнд тулгасан цөөхөн хэдэн хүнээс сонгохыг тулгаж байсан. Тиймээс ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд маш олон хүн цагаан сонголт хийж байсан” гэлээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй байх ёстой вэ?

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үе үеийн Ерөнхийлөгч нар өөр дээрээ эрх мэдэл авдаг байсан. Монголчуудын эв нэгдлийг хангаж, Монгол Улсын дэлхийн 200 гаруй улсад төлөөлөх учиртай хүн улс төржиж, монголчуудыг хагаралдуулах ажлыг хийдэг болж. Үүнийг засах ёстой.

Ерөнхийлөгч Монгол үндэстнийг уриалж чаддаг лидер байх хэрэгтэй. Түүнээс илүү монголчуудын эв нэгдлийг хангаж чаддаг эрх чанартай хүн баймаар байна. Энэ хүний хийх ажил нь хамгийн сайн дипломатч байгаасай гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нүүр царай байгаасай, бизнесүүдийг дэлхийд гарахад нь дэмждэг, монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлж чаддаг хүн байгаасай гэж хүсэж байна” гэв.