Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Ерөө голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар 24-29 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим Орхон, Сэлэнгэ, Хараа, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн уулархаг нутаг, Байдраг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Суурь реформ л мөнгөний гачаалаас гаргана” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Оюу толгой” ХХК-ийн
ТУЗ-ийн гишүүн асан, эдийн
засагч Ч.Отгочулуу “Улстөрчид
Оюу толгойн хэлэлцээрт
сууж байгаа залууст яг
одоо галын дэмжлэг
үзүүлэх хэрэгтэй” хэмээн I- X, XI нүүрт өгүүллээ.

Говь-Алтай аймгийн
Цээл сумын Улсын начин Д.Нэмэхбаяр “Улсын цолгүй
бөх тэр жилийн Цагаан сараар гурван
аваргатай их шөвөгт шалгарч байлаа” гэлээ.

Монголын
Бурхан шашинтны төв
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Чойжамц “Нийтээрээ эв эеэ хичээн
хууль, журмаа дагаж, ёс зүйгээ
баримтлах чухал үе ирлээ” хэмээснийг I-IX нүүрнээс уншаарай.

Үйлдвэр, худалдааны
сайд асан, Бүгд
найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Нийгэм,
эдийн засаг, улс төрийн эрс
шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ,
Г.Занданшатар нар хийх хэрэгтэй,
чадахгүй бол ажлаа өг” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Суурь реформ л мөнгөний
гачаалаас гаргана” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт АШУҮИС-ийн Боловсрол
хариуцсан дэд захирал,
Анагаах ухааны доктор,
профессор, дархлаа
судлаач, гавьяат багш АУ-ны доктор Г.Батбаатар “Вакцин тариулснаар асуудал
шийдэгдэхгүй. Халдвартай зэрэгцэн амьдрах,
түүнээс сэргийлэх, үр дүнтэй эмчилгээний асуудал
цаашдаа ч байсаар байна” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Кызылд тува шатрын тэмцээн эхэллээ

Уламжлалт Цагаан сарын баярын өмнө ОХУ-ын Тувагийн Кызылд тува шатрын том тэмцээн эхэллээ.

Тувад Хол шыдыраа, Буга шыдыраа гэсэн хоёр төрлийн шатартай. Хол шыдыраа нь Энэтхэгийн сонгодог шатартай төстэй, зарим нүүдэл нь л өөр шатар юм. Ер нь бол дайн байлдаан хийж, газар нутаг эзлэх дүрэмтэй.

Харин Буга шыдыраа нь тулаан гэхээсээ илүү ан агнууртай ижил шатар юм. Сүүлийн үед мартагдсан уламжлалт энэ шатрыг энэ жил Цагаан сараас эхлэн сэргээх их ажил эхэлжээ. Тувагийн шатрын холбооны гишүүн Владимир Бузыкаев “Манай шатар тувачуудын ан агнуур гэх мэт аж ахуйг маш сайн тодотгон гаргаж өгдөг. ЗХУ-ын үед Буга шыдырааг алс хөдөө аймагт л хааяа нэг хардаг байсан бол одоо сургууль, цэцэрлэгт заадаг болсон. Бид улам хөгжүүлэх болно” гэж ярьсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнөөдөр 8.4 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 9-нд энгийн арилжаагаар 30 ХК-ийн 1,787,750,369.83 төгрөгийн үнийн дүн бүхий 8.4 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Мөн өдөр “Сонсголон бармат” (SSG+14.98%) болон “Эрдэнэс сольюшинс” ХК (AMT+14.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Глобал монголиа холдингс” (HML-13.79%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID-7.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 10,580 ширхэг нэгж эрхийг нийт 1,141,915 төгрөгөөр арилжив. Мөн өдөр багцын арилжаанд нийт 52,925 ширхэг үнэт цаасыг 115,323,575 төгрөгөөр арилжсан байна.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч, 22446.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,080,029,782,988.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг “Эрүүл бүс” болсноо албан ёсоор зарлав

Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдснээс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 80, Сүхбаатар сум 48, Мандал сум 49 хоносон тул “Эрүүл бүс” хэмээн зарлав.

Тиймээс тухайн сумдаас зорчих иргэдээр асуумж бөглүүлж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авч нийслэл болон бусад аймгууд руу нэвтрүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Оюуны өмчийн газраас өнгөрсөн сард 19 бүтээлд патент олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар буурчээ


Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 25 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 24.2 хувиар буурчээ.

Тодруулбал, өнгөрсөн сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 19 бүтээлд патент олгосны ес нь шинэ бүтээлийнх, 10 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент долоогоор буюу 43.8 хувиар, бүтээгдэхүүний загварын патент долоогоор буюу 41.2 хувиар тус тус буурсан байна.

Харин өмнөх сараас шинэ бүтээлийн патент 28.6 хувиар, бүтээгдэхүүний загварын патент 25 хувиар тус тус нэмэгдсэн байна гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МЗХ залуучууд хөгжлийн “Түдэв танхим” байгуулна

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн судлаач, зохиолч, залуучуудын байгууллагыг үндэслэгчдийн нэг,соён гэгээрүүлэгч, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсны дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Л.Түдэв агсаны хөшөө дурсгалыг Монголын Залуучуудын Холбоо хоймортоо заллаа.

Мөн Л.Түдэв агсны гуайн нэрэмжит Монголын хамгийн том цахим номын сан болон залуучуудын хөгжлийн танхимыг холбоондоо нээхээр ажиллаж байгаа аж.

Л.Түдэв агсан МХЗЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд залуучуудын хэвлэлийн редакцийн удирдагчаар ажиллаж, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргасан соён гэгээрүүлэгч, МХЗЭ-ийн алдартай удирдагчдын нэг.

Тиймээс МЗХ түүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан, сурталчлах, суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар ийнхүү хөшөөг нь заллаа. Хөшөөний нээлтэд МХЗЭ-ийн ахмадууд, Монголын зохиолчдын хороо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөллүүд оролцож, МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны гүйцэтгэх захирал С.Батмягмар, Монголын зохиолчдын эвлэлийн төлөөлөл зохиолч, яруу найрагч Н.Пүрэв, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, Үнэн сонины ахмад сэтгүүлч Н.Бөхдамбий нар баяр хүргэн үг хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

УОК өнөөдөр мэдээлэл хийх байсан ч хойшилж, маргааш боллоо

уок амарсайхан-н зурган илэрц

Улсын Онцгой комиссоос өнөөдөр 17:00 цагаас
мэдээлэл хийнэ гэж бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Улсын Онцгой комисс мэдээлэл
хөл хориотой холбоотой асуудлаар мэдээлэл хийх байсан ч хойшилж, маргааш
/2021.02.10/ болсон байна.

Уг мэдээллээр хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн
12 хоногийн хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн
үед авах арга хэмжээг олон нийтэд танилцуулах юм.

Categories
мэдээ спорт

БТСУХ-ны Ёс зүйн хороог байгууллаа

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны 01 сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоол, Биеийн тамир, спортын улсын хорооны нийт алба хаагчдын дунд явуулсан санал асуулгын дүн зэргийг үндэслэн “Биеийн тамир, спортын улсын хорооны Ёс зүйн хороо” 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

Тус хороо байгуулагдсанаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулан батлуулж, мөрдүүлэх юм.

Categories
мэдээ цаг-үе

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 69 гомдлыг шалгав

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 69 гомдлыг шалгав-н зурган илэрц

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 2 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг шалгав. Өнгөрсөн долоо хоногт 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 4 нь зөрчилтэй болох нь тогтоогдов. Одоогоор 45 гомдол шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ