Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл​: Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг ирэх 7 дугаар сараас эхлүүлнэ

Өнөөдрийн /2021.02.10/ ЭМЯ-аас өгсөн мэдээллийн үеэр сэтгүүлчид хэд хэдэн асуутанд хариулт авсан юм. ХӨСҮТ-ийн шинжилгээний төхөөрөмж эвдэрсэн эсэхэд ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Бүх зүйл хэвийн явагдаж байгаа. Төхөөрөмж эвдрээд шинжилгээний хариу удаж гарч байгаа зүйл байхгүй” гэж хариулсан юм.

ЭМЯ-ны ОНХШУХ-ийн дарга Д.НарангэрэлӨнөөдрийн батлагдсан тохиолдлууд бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал. Сэлэнгэ аймаг руу өөр хүний шинжилгээ ашиглаж явсан хүнтэй хамт автобуст байсан хүмүүсийг тусгаарласан. ЭМЯ энэ оны долдугаар сараас эхлэн дархлаажуулах ажлаа эхлүүлэх гээд ажиллаж байна. Хятад, ОХУ-ын вакцинууд дэлхийн олон орныг хангаж байна. Монгол Улс хандив болон тодорхой төсөв мөнгөөр вакциныг авахаар хөөцөлдөж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын орлогчоор Р.Чингисийг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ.

Ринчиндоржийн Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.

2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн.

2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн 948 автобус, 321 такси гарсан байна. Өглөөний 06:00-10:00 цагийн нийт 54101 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

Тээврийн хэрэгслүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд 16 байцаагч, 211 шалгагч ажиллаж байна.

Мөн автобусны цахим картыг 256 цэгээр цэнэглэлт хийж байна. Нийслэлийн Онцгой комиссоос “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ” арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан тусгай үйлчилгээнд зургаан автобус ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үеэр эмийн сангууд 24 цагаар ажиллана

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусламж үйлчилгээний талаар зарим мэдээллийг өглөө.

Хатуу хөл хорионы үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Энэ үед яаралтай түргэн тусламжаар иргэдийг эмнэлэгт хүргэхдээ ар гэрээс нь сахиур авч явахгүй. Хэрэв зайлшгүй тохиолдолд тухайн өвчтөнд сахиур шаардлагатай бол насанд хүрсэн, эрүүл хүнийг авч явах ба тухайн эмнэлэгтээ тусгаарлагдах ажээ.

Түүнчлэн хороо бүрт хоёр эмийн сан 24 цагаар ажиллах ба
дүүрэг, хороодод ажиллаж буй эмийн сангийн мэдээлэл хаяг дугаарыг Эрүүл мэндийн
яамны хуудаст мэдээлнэ гэлээ. Мөн бүх нийтийн хатуу хөл хорионы хугацаанд Шүд
эрүү нүүрний төв, нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллаж, иргэдэд үйлчлэх юм
байна..

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудад зориулсан вэбсайт нээгдлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн www.seoulcenter.mlsp.gov.mn вэбсайт нээгдлээ.

Энэхүү цахим хуудас нь БНСУ–д ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдэд цаг үеийн мэдээ мэдээллийг монгол, солонгос хоёр хэл дээр хүргэнэ.

dund-1-1024x607 БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудад зориулсан вэбсайт нээгдлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөрийн харилцаанд тулгарсан болон нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудаар сар тутмын статистик мэдээллийг инфографикаар нээлттэй хүргэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газар, яамдууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа газар, агентлагуудын цахим холбоосууд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалтай холбоотой Монгол улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал зэрэг олон хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой боллоо.

Тус цахим хуудсаар Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн өргөдөл, гомдлыг шууд хүлээн авах юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч Монгол улсын иргэн асуудлаа шийдүүлэхдээ заавал өөрийн биеэр ирэхгүй ХНХҮТ-ийн www.seoulcenter.mlsp.gov.mn вэбсайтын “Өргөдөл илгээх” гэсэн хэсэгт өргөдлийн төрөл, дэлгэрэнгүй агуулгаа оруулж, холбогдох зураг, баримтуудаа файл хэсэгт хавсаргаад илгээхэд болно.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн энэхүү вэбсайтаар монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх зорилгын хүрээнд бэлтгэн хүргэдэг “Монгол хүний хөгжил” цуврал подкаст, улирал тутмын “Нэг цэг” сэтгүүлийн цахим хувилбар зэрэг олон сонирхолтой мэдээллүүдийг авах боломжтой.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Categories
мэдээ нийгэм

Төрийн банк ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2,9 сая харилцагчиддаа Банкны цогц үйлчилгээг үзүүлэн ажилладаг.Төрийн банк нь 2013 оноос эхлэн нийт ахмад харилцагч нартаа хүндэтгэл үзүүлэн “Хүндэтгэлийн аян”-ыг зохион байгуулж ирсэн.Өмнөх жилүүдэд аймаг, сум, дүүрэг бүрээс хамгийн өндөр настай ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулдаг байсан бол энэ оны хувьд КОВИД19 цар тахлаас шалтгаалан иргэдийн орлогын түвшин буурч байгаа тул Төрийн банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 620 ахмадад дэмжлэг үзүүллээ.

Мөн сар шинийн баяраар ахмад буурлуудтайгаа цахимаар золгож, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалахыг уриалан, ГЯЛСБАНК үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн харилцагчийн эхний жилийн хураамжийг 2021 оны 02 дугаар сарын 28-ныг дуустал чөлөөлж, нийт харилцагчиддаа бэлэг барьж байна.

Эрхэм харилцагчид та бүхэн минь “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилдээ Эвийг хичээж, сайныг бэлгэдэн, цахимаар золгож, сайхан шинэлээрэй!

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд дараах албан тушаалтнуудтай хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгджээ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.

Мөн Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилох саналыг гаргасан гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргах юм байна

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Шинээр 54 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2174 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр улсын хэмжээнд нийт 25245 хүнд PCR шинжилгээ хийхэд 54 хүнээс коронавирус илэрлээ. Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 2174 боллоо. Одоогоор 577 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байгаагаас биеийн байдал;

  • маш хүнд 1
  • хүнд 2
  • хүндэвтэр 86
  • хөнгөн 488 хүн эмчлүүлж байна” гэлээ.
Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Япон руу тусгай нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна

Өнөөдөр Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 2 дугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын “Q” каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт 5 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Эр нөхрийнхөө төлөө байнга хийж байх ёстой 16 зүйл


Гэр бүл болоод он удаан жил өнгөрөх явцад эхнэр нөхрийн нэгэндээ тавих анхаарал суларч, тайвшран нэгэн хэвийн нөхцөл бий болдог билээ. Харин ингэж болохгүй гэдгийг “Ухаалаг эмэгтэйн дүрэм” хэмээх номонд бичсэн байна. Жишээ нь эхнэр хүн онцгой анхаарал хандуулах ёстой зарим нэг нөхцөл бол…

1. Эр нөхрөө хайрла Та уужим зайтай том, хотын захын байшинд амьдрах хүсэлтэй байхад нөхөр чинь хотын төвийн байранд илүү дуртай… Та 3 хүүхэдтэй болохыг мөрөөддөг бол нөхөр чинь 2 хүүхэд… Та Европод амрах санаатай байхад нөхөр чинь Азид… Өөрийнхөө хүсэл зоригийг хамгаалан эцсээ хүртэл тэмцэх хэрэг байна уу? Хэрвээ энэ хамгийн чухал бол тэгэлгүй яахав. Бусад нөхцөлд нөхөртөө найдах нь зөв. Учир нь хоорондоо эв зүйтэй байх нь өөрийнхөө зөвийг үргэлж батлан тэмцэж байхаас хамаагүй дээр байлгүй яахав.

2. Өөрийгөө анхаар, гэхдээ хэтрүүлж болохгүй Эр нөхөр чинь чамайг сайхан бүсгүй гэж үздэг нь ойлгомжтой ба тэгж боддоггүй байсан бол хуримын бөгж зүүх санал тавихгүй байсан биз. Гэхдээ ингэж боддог гээд тайвшрах биш гадаад төрхөндөө анхаарч байх хэрэгтэй бөгөөд заавал кино од шиг болох шаардлагагүй билээ.

3. Эр нөхөрт тань ганцаараа баймаар санагдах үе бий Заримдаа эрчүүдэд ганцаараа баймаар үе байдаг. Тиймээс түүний энэ чухал хүслийг нь биелүүлж байх хэрэгтэй. Ажлаас ядарч ирсэн нөхрөө элдэв асуулт, гуйлт, даалгавраар дарах хэрэггүй. Ядаж хагас цаг амарч, хэвийн байдалдаа орог. Хамгийн сайн нь эр нөхөр чинь өөрөө ярьж эхлэх болтол хүлээх билээ.

4. Эр нөхрөө дэмж Хамгийн ялихгүй муу зүйл тохиолдсон ч эр нөхрөө дэмжиж бай. Эр хүн үүнийг ойлгодог юм. Мөн эр нөхрийнхөө хамгийн жижиг, энгийн тусламжинд ч баярлаж байгаагаа хэлж, магтаж байх хэрэгтэй ба эр хүн өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч байхдаа л эр хүн байдаг.

5. Ах дүү, төрөл садных нь тухай муугаар битгий ярь Тэд жинхэнэ тамын тогооныхон байсан ч гэсэн тэр. Үнэхээр тийм бол нөхөр чинь энэ тухай сайн мэддэг байж таарах ба үе үе үүнийгээ ил гарган шүүмжилнэ. Түүний л эрх. Харин та хажуугаар нь үг нэмж өөрийгөө тэнэг харагдуулах шаардлагагүй юм.

6. Романтик харьцаа алга болох ёсгүй Хүүхэдтэй гэр бүл ч гэсэн болзож байх хэрэгтэй. Хоёулханаа оройг цуг өнгөрөө. Кино үзэх, ресторанд орох… зэрэг ямар байдлаар байх нь чухал биш харин хэн ч саад болохооргүй, зөвхөн та хоёрын орой байх нь л чухал юм шүү.

7. Хамгийн эмзэг, нууцлаг ажилдаа эрэгтэй нь удирдагч байх хэрэгтэй Таны нөхөр секст дэндүү идэвхгүй юм уу эсвэл эсрэгээрээ байлаа ч сексийн амьдралыг эр нөхөр чинь удирдаг. Энэ ажлаа эр нөхөртөө тааруулж амьдрах нь танд аз жаргал мэдрүүлэх болно.

8. Хүүхдүүдээ битгий муул Мэдээж хэрэг эр нөхөртөө танай гэрийн дайсны цэргүүд ямар байсан тухай ярилгүй яахав. Гэхдээ хүүхэд чинь гадаа гараад танигдахгүй болтол шавартай хутгалдсан, охин чинь хичээлдээ муу байна гэх зэрэг зүйлийг хэмжээ хязгаартай ярих нь зөв. Үгүй бол нөхөр тань таныг муу ээж гэж бодох болно.

9. Араар нь бүү муу хэл Таны дотор нөхрийнхөө болохгүй байгаа зүйлийн тухай хэлмээр, яримаар юм хуралдсаар байгаа бол энэ явдлаа гадагшаа гаргах хэрэггүй. “Муу нөхрийн” тухай ээжид нь, найздаа гомдоллохоосоо өмнө нөхөртэйгөө болохгүй байгаа зүйлийнх нь тухай шууд ярилц. Цагаа олсон энэ яриа олон хэрүүл уруулаас ангижруулна.

10. Ганц бие найзаасаа хэзээ ч зөвлөгөө бүү гуй Ганц бие найз нар чинь гэр бүлийн амьдрал гэдгийг тэр чигээрээ цэцэг шоколадны үе мэт ойлгодог ба таны ярьсан ямар нэг болохгүй зүйл тэдэнд сүйрэл болж байгаа мэт сонсогдоно.

11. Гэр орны тохь тухыг хангаж бай Эрчүүд гэж хачирхалтай нөхдүүд байдаг. Тэдний граж юмуу ажлын өрөөнд нь эмх замбараагүй байх нь өөрсдөд нь тун тааламжтай байдаг бол гэрт орж ирэхэд нь тохь тухын тухай ойлголт нь орвонгоороо эргэдэг билээ. Тиймээс гэр орноо үргэлж цэвэр цэмцгэр, тохь тухтай байлгаарай.

12. Бусдын хажууд нөхөртэйгөө бүү маргалд Ялангуяа хүүхдийн хажууд. Тэр тусмаа хүүхдээ хэн нэгний талд оруулах гэж битгий зүтгээрэй. Та хоёрын асуудал зөвхөн та хоёрын л асуудал шүү.

13. Ямар нэг амттай хоол хийж өгч бай Сэтгэл гаргаж хийсэн хоолонд эрчүүд дуртай байдаг. Та хэзээ ч мэргэжлийн тогоочийн хэмжээнд хоол хийж чадахгүй байлаа ч гэсэн ялгаагүй, сэтгэл гарга.

14. Чамд хамаагүй бол чимээгүй өнгөр Эр нөхрийнхөө амьдралд тохиолдож байсан аливаа нэг бэрхшээл, бүтэлгүйтлийн тухай нарийвчилсан юм бүү асууж шалгаа. Магадгүй тэр бүх бүтэлгүй зүйлийнхээ тухай дурсах дургүй байж болно. Эр нөхөр чинь өөрийн гэсэн нууцтай байг л дээ. Танд ч гэсэн тийм нууц байдаг хойно.

15. Маргалдах үедээ дуугаа өндөрсгөж хэзээ ч болохгүй Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний хэлж байгаа мэдээлэл чухал биш харин ямар байдлаар түүнд хүргэж байгаа нь чухал байдаг. Тийм учраас маргалдах үедээ таны өөрийн чинь зөв байсан ч дуугаа өндөрсгөж болохгүй. Аль болохоор зөөлөн дуугаар үгээ хэлэх хэрэгтэй ба ийм нөхцөлд эр нөхөр чинь таны үгийг сонсож ойлгох магадлал нэмэгдэнэ.

16. Аль болох их үнсэж бай Олон жил цуг амьдарч байгаа хосууд нэг нэгнийгээ үнсэхээ больдог. Гэтэл энэ үнсэлт гэдэг маань маш чухал зүйл шүү дээ. Өдөрт ядаж нэг удаа эр нөхрөө үнсэж байх хэрэгтэй ба үнсэх гэдэг хайраа илчилж байгаа хамгийн сайхан, энгийн үйлдэл билээ.