Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн дэд сайдаар М.Баттүвшин, ТНБД-аар Ц.Эрдэмбилэгийг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайдаар М.Баттүвшинг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг томиллоо.

М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр.
– 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч
– 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч
– 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч
– 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
– 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
– 2019-2020 оны 09 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.

Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.

Цэвэгмидийн Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургууль төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор.

– 2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч
– 2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
– 2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг жинхлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байлгана

Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулна. Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм.

Тэдгээр иргэнийг бүртгэлжүүлж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, коронавируст халдвараас хамгаалах арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан

НИТХ-ын өнөөдрийн ээлжит хурлаар НИТХ дахь ХҮН-ын гурван төлөөлөгч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хариуцлага тооцож, огцруулах саналыг танилцуулсан юм.

Тэгвэл асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Ажил аваад 100 гаруй хонож байгаа надтай бэлтгэл муу, хариуцлагагүй байна гээд байгааг улс төрийн зорилготой захиалгат үйлдэл гэж үзэхээс өөр арга алга. Гох дэгээ тавьж суудаг цаг биш. Сонгуулиар эрхээ авсан улсууд нь ачаагаа үүрээд явж байна.

Хот цаашид иргэдээ хязгаарлах бус илүү нээлттэйгээр өвчнөөс сэргийлэх, эдийн засгаа дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахад бэлтгэлээ хангаж байна. Ийм үед ХҮН улстөржиж байгаад харамсаж бна. Алдаа байвал хамтдаа иргэдийнхээ төлөө ярилцаж, шийдээд явья, хотын даргын хаалга нээлттэй. Харин захиалгатай, зорилготой улс төрд бол би гар барихгүй шүү. Хүн шиг байцгаамаар байна. ХҮН намынхаан” гэж бичжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн сарын 22-нд Хөдөлмөрийн үндэсний намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа талаар мэдэгдэж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

​Хөл хорионы үед үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 14 байгууллага

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх байгууллагууд.

-Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж

-Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх

-Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /”УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, “Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

-УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

-Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

-Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

-Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

-Банкны цахим болон автомат тооцооны машин

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

-Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

-Оршуулга

Categories
мэдээ туслах-ангилал цаг-үе

​ЗГ: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх шийдвэрийг дэмжлээ

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив.

Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө нь хязгаарлалт тогтоох үед гарч байсан алдаа дутагдлаа давтахгүй, иргэдийг чирэгдүүлж, бухимдуулахгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа.

Дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагууд:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /”УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, “Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулга

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш найм хоногийн хугацаанд батлагдсан тохиолдол 294-өөр нэмэгдсэн нь халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үг юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх сард эмнэлэгт хэвтэх хүний тоо 3,000 хүрч эмнэлгийн ачаалал хэтрэх, халдвар авсан иргэдийн хоёр хувь нь амь насаа алдах, гэрээр эмчлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэж Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ.

Categories
мэдээ нийгэм

Баянхошуунд 10 гаруй автомашин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

Сонгинохайрхан хайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны Хөтөл орчимд арав гаруй машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Ослын газарт Тээврийн цагдаагийн алба ажиллаж байгаа бөгөөд одоогоор хэдэн машин мөргөлдсөн талаар албаны мэдээллийг өгөөгүй байна.

Бидэнд байгаа мэдээллээр том оврын гурван автомашин болон суудлын тэрэг уг осолд өртсөн аж. Гэмтсэн иргэдийг яаралтай түргэн тусламжаар эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Л.Наранбаатар: Төмөр замаа тавьсан бол өрх бүрт 32 сая төгрөг өгөх боломж бүрдэх байсан

Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр/2021.02.10/ хамгийн олон хохирогчтой залилангийн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Эдийн засагч Л.Наранбаатар “3.3 сая хохирогчтой залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгье. Зөвхөн баримт судалгаа, факт яригдана. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд “Энержи ресурс” барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Үүний улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирсан. 698.8 сая ам.доллараар барих гэж байсан төмөр замын өртөг одоо нэг тэрбум 281 сая ам.доллар болчихсон. Нэг сая тонн нүүрс гаргах гэж 1-2 хүний амь насыг золиосолж байна. Жолоочид өвөл машиндаа халаагч тавьж шатаж үхэж байна. 2013 онд төмөр зам ашиглалтанд орох байсан. 17 тэрбум 442 сая ам.долларын борлуулалтын ашиг олох боломжтой байлаа. Ам.долларын ханшийг өнөөдөр 1500 төгрөгь байлгах боломж байлаа. Цэвэр ашиг 7 тэрбум 402 сая ам.доллар олох байсан. Засгийн газар үүнийхээ 85 хувийг буюу 6 тэрбум 306 сая ам.долларыг хүртэх байлаа. Үүн дээр “Эрдэнэс Тавантолгой”-гоос улсад төлөх татвар 3 тэрбум 715 сая ам.доллар байсан. Ингээд нийтдээ 10 тэрбум ам.долларын цэвэр ашгийг бид алдсан. Энэ мөнгийг нэг өрхөд хуваавал 11,130 ам.доллар буюу 32 сая төгрөгийг төр нэг өрхөд өгөх байжээ. Хэрэв Ерөнхийлөгч төмөр замыг гацаагаагүй байсан бол бид нэг сая төгрөг биш энэ их мөнгийг иргэддээ өгөх байв. Мөн энэ мөнгөөр гэр хорооллын 250 мянган өрхийг 70 мкв бүхийн орон сууцанд үнэгүй оруулах боломж байлаа. Ингээд бид утаа, хөрсний бохирдлын асуудлаас салах байсан юм. Эсвэл 10 тэрбум ам.доллараар эсвэл 14 мянган цэцэрлэг барих байлаа. Төмөр замаа ашиглалтад оруулсан бол монголчууд 100 хувь Оюутолгойгоо ажиллуулах байв. 60-70 сая тонн зарсаны эцэст арай хийж 1072 ширхэг хувьцааны 96,480 төгрөгний ногдол ашиг хүртлээ. Үнэн хэрэгтээ 1,884,503 төгрөгийн ногдол ашиг авах боломжийг бид алдсан. Төмөр замыг гацаасан нь хамгийн том хэрэг. Үүний хамгийн том хохирогч нь Монголын ард түмэн. Төмөр зам баривал танк орж ирж, монголчууд эзлэгдэнэ гэж Ерөнхийлөгч хэлж байлаа. Майдар хот, Аж үйлдвэрийн парк гээд баахан макет хийгээд бурхан болчихсон. Гэвч биднээс 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлчихаад байна. Үүнээс хэн хожсон бэ гэвэл хоёр хөрш Хятад болон ОХУ, “Голомт”-ын Д.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.

Энэ хугацаанд ОХУ 32 сая тонн коксжих нүүрсийг Хятадад зарсан. Якутад нэг тэрбум тонн нүүрсний нөөц байна. Энэ нүүрсийг Владивостокоор Хятадад зарж байна. Элегест хэмээх хоёр тэрбум тонн нөөцтэй нүүрсний уурхай бий. ОХУ-ын зэс, нүүрс Монголын төмөр замаар дамжиж Хятад руу зөөвөрлөгдөнө. ОХУ-ын төслүүдийг явуулахын тулд Монголд төмөр зам бариагүй. ОХУ ингэж хожсон. ОХУ-ын Хятадын нүүрсний зах зээлийг эзлэх хэмжээ жил бүр өснө. Харин Монголын зах зээл шахагдана. Удахгүй Австрали мөн эргэн орж ирнэ. Төмөр замаа бариад ч хэрэггүй болно. Харин Хятад Монголоос хямд нүүрс авч хожсон. Гурав дахин бага үнээр бид Хятадад нүүрсээ зарсан. “Голомт”-ын Д.Баясгалан болон “Бодь” групп долоон ам.доллараар буюу бага өртгөөр нүүрс авч байна. “Бодь” групп 2.770 сая тонн нүүрсийг зарсан. Энэ хүн 1 тэрбум ам.долларыг ашгийг ганцаараа хүртсэн. Монголоос долларын тэрбумтан төрж байна. Х.Баттулга Оросын даалгаврыг амжилттай биелүүлсэн. Д.Баясгалан найздаа төмөр зам авч өгсөн. Магадгүй би энэ бүхнийг мэдээлснийхээ төлөө шоронд орж магадгүй. Төмөр замын тендерийн талаарх мэдээллийг улсын нууцад хамааруулсан. Хэрэв энэ хэргийг сөхвөл эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Ийнхүү 3.3 сая хохирогчтой хэргийн ялагч нар нь эдгээр хүмүүс. Монгол ялагдчихсан. Монголд баяжуулах үйлдвэр байхгүй Хятад ялсан байна. Оросууд баяжуулах үйлдвэрээ барьж байна. “Голомт”-ын Д.Баясгалан тендергүйгээр төмөр зам барих эрхийг авсан. Найздаа Гавьяат эдийн засагч цол өгчихсөн учир би энэ хоёрыг найзууд гэж хардаж байгаа юм. Хэрэв 2013 онд төмөр зам баригдчихсан бол бид сая гаруй төгрөгийн ногдол ашиг авах байлаа. “Голомт”-ын угшилтай шүүгчийг Ерөнхийлөгчийн институц дээд шүүхэд томилох гэж үзлээ. Харин Монголын заяа түшиж ийм зүйл болсонгүй. Энэ алдсан 10 тэрбум ам.долларыг нөхөх боломжгүй. 100 мянган залуучуудад 100 мянган ам.доллар өгөөд дэлхийн топ сургуулиуд руу явуулах боломж байлаа. Бид алдчихсан. 2023 онд Оросууд 65 сая тонн коксжих нүүрс тээвэрлэх маш том терминаль барьж Монголчуудыг зах зээлээс шахах гэж байна. Би тооцоо судалгаагаа та бүхэнд нээлттэй болгоно” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Шинжилгээний хариугаа хүлээлгүй Завхан руу зорчсон иргэнээс халдвар илэрчээ

Өнөөдөр /2021-02-10/ Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлгөөн хийж буй иргэн PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй нийслэлээс гарч, замд шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгсэн.

Тухайн иргэн Архангай аймгийн хяналтын постонд ирснийг илрүүлж, аймгийн шуурхай хариу арга хэмжээний баг нэн даруй ажиллаж, тус тохиолдлыг халдвар хамгааллын дэглэмийн дор нийслэл рүү буцаан, ХӨСҮТ-д хүргэх ажлыг зохион байгуулж байна гэдгийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Мөн хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт очсон иргэн бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн ба шинжилгээгээр Covid-19 халдвар илэрсэн байна.

Иргэд А нь нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирсэн гэх ч сумын төвийн спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авахад эерэг гарчээ.

Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгчхөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байсан нь илэрсэн юм.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь голомтын бүсээс зорчин ирэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үеэр авах арга хэмжээг 16.00 цагт Ерөнхий сайд танилцуулна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар КОВИД-ын эсрэг иргэдийн амжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний цогц төлөвлөгөөг хэлэлцэж байгаа. Уг төлөвлөгөөг өнөөдөр батлах юм байна.

Улмаар 16.00 цагт Төрийн ордны Их танхимд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн танилцуулахаар төлөвлөж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Оюутолгойн асуудлыг хариуцсан 20 гишүүнтэй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гаргаж Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг 20 гишүүнээр бүрдэж байгаа бөгөөд ахлагчаар нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ажиллах юм байна. Харин гишүүдээр нь дараах гишүүд ажиллахаар болжээ.

  1. Н.Алтанхуяг,
  2. Ш.Адьшаа,
  3. Ц.Анандбазар,
  4. П.Анужин,
  5. Б.Бат-Эрдэнэ,
  6. Б.Баттөмөр,
  7. Б.Баярсайхан,
  8. Ё.Баатарбилэг,
  9. Х.Болорчулуун,
  10. С.Бямбацогт,
  11. Ж.Ганбаатар,
  12. С.Ганбаатар,
  13. Н.Ганибал,
  14. Ц.Даваасүрэн,
  15. Ж.Мөнхбат,
  16. Д.Тогтохсүрэн,
  17. Ж.Сүхбаатар,
  18. Б.Чойжилсүрэн,
  19. Т.Энхтүвшин

Энэхүү ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байгаа. УИХ-ын ажлын хэсэг нь Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, шаардлагатай бол зарим асуудлаар УИХ-аас шийдвэр гаргах тогтоолын төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзжээ.