Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 34 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт 21387 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээсс коронавирус илэрлээ” хэмээсэн юм.

Мөн өнөөдөр 34 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 2207 бүртгэгдэж түүний 1618 нь эмчлэгдэж эдгэрсэн байна.

Коронавируст халдвар БГД, БЗД, СХД, СБД, ХУД, Налайх дүүрэгт бүртгэгдсэн ба 29 нь хавьтал судлалаар, дөрөв нь шинээр бүртгэгджээ. Өдөрт дунджаар 20 гаруй мянган шинжилгээ хийж байгаа нь өндөр хөгжилтэй орнуудтай адил учир оношилгооны чадамж сайн байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын албаны хэмжээнд коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Алба хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ болон халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Хөдөлгөөнт болон суурин шинжилгээ авах бүх багт GPS суурилуулсан

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа.

Тэрбээр “Хоёрдугаар сарын 10-ны өдөр А85 захирамж гарсан. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г нийслэлийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулах, ажлын хэсгийг зохион байгуулах тухай ажлын хэсэг байгуулах тухай захирамжид тусгасан.

Иргэдийн хөдөлгөөний хориог шуурхай тогтоож, халдвар хамгааллыг чанд мөрдүүлж ажиллахыг бүх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Онцгой байдлын газар, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгож байна.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хязгаарлалт тогтоож, хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйлчилгээ эрхлэгч жолооч зорчигчдын PCR шинжилгээг хариуг үндэслэн гаргах, оруулах маршрутын бус замын хяналтыг чангатгаж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газар, онцгой байдлын газар, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын дарга болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож байна.

Үүрэг хүлээж ажлаа хариуцаж байгаа дарга нар түргэн шуурхай ажиллах, мэдээ мэдээллээр иргэдийг хангах, хүсэл гомдлыг шуурхай зохион байгуулж ажиллах ёстой. Тухайн дүүрэг дээр замын хөдөлгөөн тээвэрлэлттэй холбоотой асуудлууд гардаг.

Мөн харуул хамгаалалттай холбоотой, сорьцыг тээвэрлэх түгээх, иргэд явуулын цэгт очиж шинжилгээ өгөхөд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, идэвхтэй оролцоорой. Үнэхээр онцгой нөхцөл биш бол дүүргийн Засаг дарга шийдэх ёстой асуудлаа шуурхай удирдлагаар хангаж, газар дээр нь шийдэх ёстой.

Тээврийн товчоод, иргэдийн өргөдөл гомдол, товчоодоор орох, гарах хөдөлгөөн зэрэг асуудлаар тэр дор нь маш шуурхай шийдвэрлэх нь чухал. Өмнө нь дээрээс шийдвэр хүлээгээд хүний амь эрсдэж байсан. Тиймээс дахиж хүний амь нас эрсдэх явдал гаргаж болохгүй. Яаралтай хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой зэрэг хүндэтгэх шалтгаантай асуудлыг газар дээр нь шийдэж, шуурхай арга хэмжээг аваарай.

Орон зайн мэдээллийн нэгдсэн систем удирдлага зохион байгуулалтын хувьд үүрэг гүйцэтгэх чадвар маш өндөр. Сорьцыг зөөвөрлөх автомашинууд дээр JPS суулгасан. Явц дунд нь шалгах, явцын байдал дээр шууд хяналтаа тавьж ажиллана.

Мөн явуулын 50 цэг буюу автобусны асуудлыг бүрэн шийдсэн. Хөдөлгөөнт болон суурин шинжилгээ авах бүх багт холбогдох JPS суулгаад тухайн цаг бүрт нь хариу мэдээлэл аваад үүрэг даалгавар өгөөд ажиллаад явна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Япон улс ирэх долоо хоногт вакцинжуулалтаа эхлүүлнэ

Япон улс “Сovid-19”-ийн эсрэг вакцинжуулалтаа ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга өчигдөр мэдэгджээ. Тус улс нь “Pfizer/BioNTech”-ийн вакциныг албан ёсоор бүртгэсэн ба энэхүү компанитай улсынхаа нийт хүн ам буюу 126 сая хүнд хүрэлцэхүйц хэмжээний вакцин авахаар гэрээ байгуулсан байна.

Гэхдээ тус улсад тариурын хүрэлцээний асуудал тулгараад байгаа гэнэ. Учир нь “Pfizer”-ийн нэг шилэн савтай вакцинаас бүтэн зургаан тун шахах боломжтой тариурыг ашиглавал хаягдал гарахгүй, үр дүнтэй болно гэж үзэж байгаа ба энгийн тариур ашиглавал таван бүтэн тун шахаж, цаана нь нэг тун хаягдал болох юм.

Ингэхээр нийтдээ 12 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин хаягдал болох учир тариур үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа гэнэ.

Япон улсын эрх баригчид эхний ээлжинд 10 мянга орчим эмнэлгийн эмч, ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа ба үүний дараа дөрөвдүгээр сараас эхлэн ахмадуудыг вакцинжуулалж эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Мөн өнөөдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

БЗД-т халдварын эрсдэл өндөртэй 22 хорооны 26 мянган өрхийн иргэнээс шинжилгээ авна

“Нэг хаалга-нэг шинжилгээ” тандалт, илрүүлгийн шинжилгээг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд зохион байгуулж, Баянзүрх дүүрэг дэх халдварын эрсдэл өндөртэй 22 хорооны 26.990 өрхийн иргэнээс шинжилгээ авна гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тодруулбал, БЗД-ийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 25, 26, 27, 28-р хорооны сонгогдсон байршлын иргэдээс хороодын иргэний танхимд байрлах байнгын цэг болон явуулын цэгүүдээр шинжилгээ авна. Бусад хороод болон сонгогдсон хороодын дурьдагдаагүй байршлуудад амьдардаг иргэд шинжилгээнд хамрагдахгүй юм байна.

Явуулын цэгүүд айл болгоны үүдэнд очиж, нийгмийн харилцаанд хамгийн их ордог нэг хүнээс шинжилгээ авах тул иргэдийг хөл хорионы дэглэмээ баримталж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг дүүргийн Онцгой комиссоос уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Иргэдээс “Ковид-19”-ийн шинжилгээ авах цэгүүдийн байршил

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ныг хүртэл Нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулна. Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулахаар болсон юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдлыг танилцууллаа

Тээврийн цагдаагийн албанаас автозамын хөдөлгөөний нөхцөл байдлыг танилцуулж байна.

“Замын хөдөлгөөн сийрэг байна. Уулзвар бүрт цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, хөдөлгөөнд хяналт тавьж байна. Хөдөлгөөнд эрүүл мэндийн байгууллага, тохижилт үйлчилгээний компанийн болон хүнсний түгээлтийн зэрэг зориулалтын тээврийн хэрэгслүүд оролцож байгаа. Түүнчлэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний сорьц тээвэрлэх авто машинуудыг тусгай тэмдэглэгээтэйгээр хөдөлгөөнд оролцуулж байна.

Хөдөлгөөнд ихэвчлэн тусгай албаны болон зориулалтын тээврийн хэрэгслүүд оролцож байгаа” хэмээн ТЦА-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үед зах, худалдааны төвийн ажиллах хуваарь

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2021.02.11/-ийн 06.00 цагаас эхлэн 12 хоног хатуу хөл хорио тогтоож байгаа. Хөл хорионы үеэр зах, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй. Тодруулбал, томоохон хүнс худалдааны 41 зах, хоёрдугаар сарын 16-н хүртэл амрах бөгөөд эдгээр зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахимаар хуралдаалах юм. Харин 4297 хүнсний дэлгүүр хязгаарлагдахгүй байгууллага дотор байгаа учраас хөл хорионы хугацаанд ажиллана.

Эдгээр хүнсний дэлгүүрүүдийн ажилчид нь ихэвчлэн хороон дотроо байдаг, зарим тохиолдолд байр, хашаан дотроо дэлгүүр нь байршдаг тул зорчих хөдөлгөөн хийхээргүй байгаа. Тиймээс хүнсний дэлгүүрүүдийн удирдлагатай ярилцаад бараа, бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хоёрдугаар сарын 23-н хүртэл хангалттай татаж авах чиглэл өгсөн гэдгийг албаныхан тодотгосон юм.

Тэгвэл бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарыг Нийслэлийн онцгой комиссоос гаргажээ.

Зах, томоохон худалдааны төвүүд ажиллах цагийн хуваарь:

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж эхэллээ

Нийслэл хотод гурав дахь удаагийн хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж байна.

Улаанбаатарын хотын иргэд хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэмийг ёсчлон баримтлах шаардлагатай юм. Тухайлбал, гэрийнхээ хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрээс хэрэгцээт зүйлсээ авах, эмнэлгийн яаралтай тусламж авах, эмийн сан орох, зөөврийн ус, түлш авах болон коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарах боломжгүй. Гудамж талбайн хяналт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид тээврийн хэрэгслээр болон явганаар хяналт тавин ажиллана.

Түүнчлэн энэ хугацаанд

  • Нийслэлд өргөтгөсөн хүрээний тандалт хийх зорилгоор Нэг өрх-Нэг шинжилгээ, нэг хаалга- нэг шинжилгээг зохон байгуулна
  • Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын ажилтнуудын 15 хүртэл хувь нь хувийн автомашинтайгаа ажтлдаа явж болно. Төр захиргааны байгууллагын ажилтнууд тусгай үйлчилгээний автобус зорчино Иргэд зорчихгүй.
  • Яаралтай эмнэлгийн тусламж авах гэж байгаа болон гачигдал гарсан иргэдийг хувийн автомашинтай зорчихыг зөвшөөрнө.
  • 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллйг өгнө.
  • ТҮК болон орон сууц, нийтийн үйлчилгээний газрын ажилчид шинийн 2-нийг хүртэл байгууллага дээрээ 72 цагаар ажиллана.
  • Хүндэтгэн үзэх шалтгаанаар хувийн машинтайгаа зорчиж буй иргэдийн хөдөлгөөнийг камераар хянана
  • Мөн гэр бүлийн гишүүн нь COVID-19 шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарвал нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь тусгаарлан, шинжилгээ авах тархвар зүйн баг ажиллуулахаар төлөвлөснийг өчигдөр танилцуулсан билээ.