Categories
мэдээ нийгэм

Зургаан дүүргийн өрхийн ЭМТ-дийн зөвлөгөө өгөх утас, хаяг байршил

2021 оны энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэр гарсан.

Бүх нийтйн бэлэн байдлын үед төвийн зургаан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн иргэн танд зөвлөгөө өгөх утас, хаяг байршлын мэдээллийг хүргэж байна.

Чингэлтэй дүүрэг

Ажиллаж буй эмнэлгийн нэр

ӨЭМТ-ийн утас

Байршил

Мэнд цолмон

1-р хороо

98601262

98641062

98641063

23-р сургуулийн баруун урд

2-р хороо

Сансар кабелийн телевиз

3-р хороо

Улсын их дэлгүүрийн баруун хойд талд

Энэрэнгүй-үйлс

4-р хороо

94940082

70002622

5-р сургуулийн баруун талд

5-р хороо

Тэнгис кино театрын зүүн талд

Ижил санаа

70128595

Баянбүрд 50-р сургуулийн зүүн талд

Таны Итгэл

96156575

Зурагтад ХУ-б 3-р гудамж 7-р хорооны цогцолбор

Гүсү дэвү

Монгол телевизийн эсрэг талд дунд тасган 105 тоот 8-р хорооны цогцолбор

Нандинхүсэл

70110370

Дэнжийн мянгын цагаан байр 9-р хорооны цогцолбор

Мөнхбаясгалант

70110884

39-р сургуулийн ард10-р хорооны цогцолбор

Цэнгэлжаргал хайрхан

91168210

57- р сургуулийн ард 11-р хорооны цогцолбор

Шэжид дүг

80805756

Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгын 1-22 тоот

Мэнд-Арвижих

95083579

17-р сургуулийн зүүн талд 13-р хорооны цогцолбор

Чин хүслэн

5 буудалд

Энэрэнгүй сэтгэл

99807329

Хайлааст хуучин эцсийн буудал

Тэгш-Өлзий

11357222

Хайлаастын шинэ эцэс 16-р хорооны цогцолбор

Мөнх-Үйлстэн ӨЭМТ

94943053

Чингэлтэйн

Үйлс нэгтэн

77078889

Чингэлтэй дүүрэг 18-р хороо яргайтын 33-776

Ундрах ирээдүй

96605019

Дээд Салхитад 2-р гудам 19-р хорооны цогцолбор

Сонгинохайрхан дүүрэг

Баянгол дүүрэг

ӨЭМТ-ийн нэр

Зөвлөгөө өгөх утас

Хаяг, байршил

1-р хороо

Учрахуй

79979099

Төмөр замын 46 байрны зүүн талд

2-р хороо Илаарших

79973002

25-р эмийн сангийн автобусны буудлын зүүн хойд талд 31-р

байрны зүүн талд

3-р хороо Ангирмаа

79970300 21252694

Төмөр зам 41,63-р байрны дунд

4-р хороо Угтахуй

21-242519

БГДүүргийн 4-р хороо УБТЗамын эмнэлгийн урд талд

5-р хороо

Дэшиг Дун

79970005

10-р хороолол 120-р цэцэрлэгийн урд талд 5 а,б байрны хойд талд

6-р хороо Мөнх-Үжин

7997-0098

10-р хороолол 12-ийн а,б байрны хойд талд

7-р хороо Эрхэмжаргалан

79970007

70144821

4-р хороолол Шуудан холбооны урд талд

8-р хороо Аминжаргалан

70147888 79970008

4-р хороолол Дүүхээ төвийн урд талд

9-р хороо Их-Амгалан

79971009

3-р хорооллын эцэст “Хасбаатарын” 25-р байр

10-р хороо

Ариунчанар

79977710 11304635

3-р хороолол 13-р сургуулийн ард

11-р хороо

Гурвансанчир

70130028

Сэтгэмж сургуулийн ард талд

12-р хороо

Бичилманал

79972012 70142778

6-р бичил хороолол 15,16-р байрны дунд

13-р хороо Түмэн-Энх

11-360208

3-р хороолол 1-р байрны 1-р орц

14-р хороо Манай эмнэлэг

79970014

6-р бичил хорооллын замын урд

15-р хороо

Усантүрүү

79970015 368959

3-р хороолол 23-ийн б байрны ард

16-р хороо Мэлмий-Хурц

79970016 70149416

16-р хороо Орхоны 2-р гудамж 2-р 60 айлын зүүн талд

17-р хороо Мөнгөлөнгоо

77173723 79970017

17- рхороо 34, 35-р байрны зүүн хойд талд Минж плазагийн замын

урд талд

18-р хороо Энхт

79971800 11300487

96–р сургуулийн зүүн талд

19-р хороо Шардэгд

79970019

4-р хороолол Номуун эмнэлгийн хойд талд

20-р хороо Мөнх-Увидас

79970020

СХДүүргийн 2-р амбулаторын зүүн талд

21-р хороо

Ашид -Амгалан

79970021

Гэмтлийн ар талын гэр хорооллын дунд шинэ замын

төгсгөл

22-р хороо

Сайн чагнуур

79972022 70141401

Өргөөгөөс хойшоо Энхболдын замаар чигээрээ 500 м

23-р хороо Гурвансанчирын салбар

70140028

Энхболдын зам, Зүүн ард Аюушийн 14-р гудамж, хорооны

цогцолбор байр

Хан-Уул дүүрэг

Баянзүрх дүүрэг

Сүхбаатар дүүрэг

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Алба хаагчид иргэдэд ойлгомжгүй шаардлага тавьж, хүндрэл учруулахгүй байх ёстой

Нийслэлийнхэн өнөөдөр /2021.02.11/-өөс 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна. Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар дүүрэгт хөл хорионы нөхцөл байдалтай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.

Тэрбээр УОК-ын шийдвэр төрийн албан хаагчдад хүрч буй талаар алба хаагчдын нөхцөл байдлыг тодруулсан. Энэ үеэр тус дүүрэгт эргүүлд гарч үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагч хэлэхдээ “Бид нарт өгсөн үүрэг чиглэлээр цахилгаан түгээх болон шатахуун түгээх, хүнс хөдөө аж ахуй, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ яаралтай авах гэж буй хүмүүс бичиг баримттайгаар зорчуулж байна. Зарим иргэд хайхрамжгүй зан гаргаж, эмнэлэг явах гэж байна гэж худал ярих тохиолдол гарч байгаа учраас эмчийн онош, эмнэлгийн бичиг шалгаж байна.

Хөл хорионы дэглэмийг сахиулахаар төрийн 27 мянга гаруй алба хаагчид эргүүлд гарч ажиллаж байгаа юм. Шадар сайд С.Амарсайхан эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад иргэдэд хүндрэл учруулж болохгүй гэдгийг сануулав.

Шадар сайд С.Амарсайхан “Бие биедээ тусалж, харилцаа холбоотой байж ажлын үр дүн гарна. Алба хаагчид нэгдсэн мэдээллээ цаг тухайд нь солилцож, цаг үеийн мэдээллээ ч бас харж үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Өглөө зарим газруудад ойлголтын зөрүү гарсан. Үүнийг алба хаагчид та бүхэн засч ажиллах ёстой.

Бид шийдвэр гаргаад байдаг. Гэтэл бодит байдал дээр хүний хүчин зүйлсээс шалтгаалсан харилцан уялдаагүй өөр өөр шийдвэр, асуудал үүсч байгаа учраас нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байна. Ажлын зөрүү хөрсөн дээр алдаа гарч байна. Иргэдэд дэлгэрэнгүй хангалттай тайлбар өг. Өөрсдөө журамтайгаа танилц.

Бид өөрсдөөсөө эхлээд асуудлуудыг нэг нэгээр нь танилцаж байгаа. Хүн бүр ямар нэгэн ойлголтын зөрүүгүй байгаасай гэдэгт амаа чилтэл ярьж, хэрэгжилтийг биелүүлэх гэж л ядаад байна. Цаасан дээр шийдвэр гараад байдаг, хэрэгжилт хангалтгүй бол ажлын үр дүн гарахгүй. Та бүхний ямар нэг алдаанаас болж гаргасан шийдвэрийн хэрэгжилт үр дүнгүй байж болохгүй. Өнөөдрийн байдлаар 40 мянган иргэн шинжилгээ өгсөн байна. Уг нь бид өдөрт 30-35 мянган иргэн шинжилгээ өгнө гэж төлөвлөж байлаа. Тэгэхээр иргэд хариуцлагатай байгаа учраас бид бүхэн нэгдсэн мэдээлэлтэй, нэг ойлголттой байх ёстой. Маргааш шинийн нэгэн учраас айл өрхүүдийг золголт хийлгэхгүй байхад анхаарч, онцгой ач холбогдол өг. Эрсдэл хаа сайгүй байгаа учраас маргааш айл өрхүүдээр иргэд орохгүй байх, иргэд хөдөлгөөнд оролцохгүй байхад та бүхэн мэдээллээ сайн өг. Үүнд анхаарч ажилла.

Алба хаагчдын зүгээс иргэдэд ойлгомжгүй шаардлага тавьж байгаа учраас УОК-ын шийдвэр шүүмжлэл дагуулж, иргэдийг бухимдуулж байгааг Шадар сайд С.Амарсайхан эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа. Тухайлбал, хүнсний дэлгүүр хязгаарлалтад ороогүй тул иргэд хувийн болон түгээлтийн тээврийн хэрэгслээр зорчих тул хөдөлгөөнд оролцох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Европын холбооноос ХӨСҮТ-д 1 тэрбум төгрөгийн өртөгтэй 370 ор хандивлалаа

Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд “Ковид-19” цар тахлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 370 эмнэлгийн тоноглогдсон ор хандивлалаа.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчид сайд ноён Траяан Христеа энэ үеэр “Өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй тусламжийн хүрээнд “COVID-19”- өвчилсөн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах 315,000 евро буюу 1 тэрбум 74 сая төгрөгийн өртөгтэй 370 тоноглогдсон эмнэлгийн орыг хүлээлгэн өгч байна.

“COVID-19”-ийн дотоодын халдварын тохиолдол нэмэгдэж эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хэрэгцээ шаардлага улам бий болж буй энэ үед уг тусламжийг үзүүлж байгаадаа бид баяртай байна. Түүнчлэн, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын томоохон санхүүжилтээр хэрэгжүүлж буй Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Astra Zeneca-ын 163.200 тун, Pfizer-ын 25.740 тун вакциныг тус тус хүлээн авна” гэж хэллээ.

Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төсөл нь 2021 оны эхээр хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн үндсэн зорилго нь Ковид-19-ийн сөрөг нөлөөлөлд өртсөн эмзэг өрхүүдэд нэн яаралтай хүнс тэжээл, эрүүл мэнд, ус эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний амьжиргааг дэмжих бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудыг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангаж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.10/ УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад хамтран ажиллахыг хүслээ.

Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордох, аж ахуй, бизнес, үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улмаар улс орны эдийн засгийн байдал эрс хүндрэн доройтох бодит эрсдэл бий болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Үүний хажуугаар улс төрийн хүрээний тодорхой бүлэглэл, түүнд хамаарах улс төрчдийн зүгээс явуулж буй хүний санаанд оромгүй, бохир, зохион байгуулалттай, үндэсний эв нэгдлийг бусниулах хэмжээний увайгүй, бас болчимгүй улс төрийн үйл ажиллагаа улс орон, ард иргэдийн амьдралд дарамт нэмж мэдэхээр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ онцолжээ.

Тухайлбал, шинэ он гарснаас хойших богинохон хугацаанд ганцхан өдрийн дотор Засгийн газрыг огцрууллаа, Улсын Их Хурлын гишүүн өлсгөлөн зарлалаа, Монгол Улсын маань иргэн, улс орны ирээдүй болсон нэгэн залуу төв талбай дээр өөрийгөө шатаан хөнөөлөө.

Улс орон, ард иргэдийн амьдрал болоод нийгэм, эдийн засгийн байдал ийм эгзэгтэй, хүнд байхад төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд амарч, завсарлаад байж таарахгүй гэж үзэж байна.

ИЙМД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээр дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих зорилготой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх,

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх,

Оюутолгойн ордыг тойрсон ноцтой баримт, мэдээллүүдийг шалгаж буй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах асуудлын хүрээнд УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэж үзэн, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналаа 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын гишүүдийг улс орон, ард иргэдийнхээ амьдралд анхаарч, УИХ-ын ээлжит бус чуулганыг дээрх асуудлын хүрээнд зарлан хуралдуулахад зохих ёсны дэмжлэгийг үзүүлэн, хуульд заасан боломжийн хүрээнд хамтран ажиллахыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Алаг мэлхий” наадгайнд хожсон хүн тэр жилдээ аз хийморьтой байдаг

Монголчууд эрт дээр үеэс шинийн нэгний өглөө “Алаг мэлхий өрөх” тоглоомоор наадан ирсэн уламжлалтай билээ.

Өрж буй шагайны тооноос хамаараад Их өрөг, Бага өрөг, Дунд өрөг, Хангал өрөг гэж нэрлэдэг аж. Их өргийг зуны дэлгэр цагт, тэнгэр дуугараагүй үед гадаа ширдэгэн дээр эсвэл булгийн эхэнд мянган шагайгаар олуулаа наадан тоглож буцахдаа элэгдэж хуучирсныг нь уул усандаа өргөн үлдээдэг байжээ.

108 шагайгаар тоглодог бага өрөг “Алаг мэлхий” наадгайг битүүний шөнө багачууд өрж хоноод Шинийн нэгний өглөө идээ ундаа болохыг хүлээх зуураа тоглодог аж.

Зурхайн ухааны гол шинжүүд болох огторгуй, шороо, гал, уул, төмөр, мод зэргийг агуулдагаараа онцлог юм. Мөн зургаан шагай бүхий хүзүүгээр зургаан цагаан мэнгийг төлөөлүүлдэг гээд эрхтэн бүрт байх тоо болгон билэгдэлтэй байдаг аж.

алаг мэлхий өрөх-н зурган илэрц

АЛАГ МЭЛХИЙ”-Г ӨРӨХ БОЛОН НААДГАЙГ ТОГЛОХ ЖУРАМ

Цагаан сараар тоглодог бага алаг мэлхий нь нийт 108 шагайнаас бүрдэх бөгөөд дээрх хүснэгтэнд харагдах байдлаар өрдөг аж.

Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн (жил нь орж буй хүн) буюу эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаядаг.

Нэг нүх буувал зүрх буюу давсаг,
Хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг,
Гурван нүх буувал толгой,
Дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг,
Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг,
Зургаан нүх буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна. Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна.

Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Наадгайнд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг байна.

Categories
мэдээ нийгэм

30.500 орчим иргэн “Ковид-19”-ийн шинжилгээ өгөөд байна

шинжилгээ-н зурган илэрц

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 2021 оны энэ сарын 11-нээс нийслэлд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” хийж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын өгсөн мэдээнээс үзвэл 14:30 цагийн байдлаар 30, 474 хүн “Ковид-19”-ийн шинжилгээнд хамрагдаад байна.

Үүнээс:

  • Багануур -79
  • Баянзүрх -5,686
  • Баянгол -4,394
  • Хан-Уул -2,763
  • Чингэлтэй -3,743
  • Сүхбаатар -2,579
  • Сонгинохайрхан -9,343
  • Налайх -1,809

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 84 цэг, явуулын 146 багт 1,414 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Арванхоёрдугаар сарын сүүний урамшуулал олголоо

Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын сүүний урамшууллыг олгоод байна.

Сүү боловсруулах 8 үйлдвэр, цехэд арванхоёрдугаар сард 1,533,489 литр түүхий сүүг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй, татварын цахим төлбөрийн баримт /и-баримт/ үүсгэн баталгаажуулсан нийт 1643 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч аж ахуйн нэгжид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А-11 дүгээр тушаалын дагуу 766,744,500.0 төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан шилжүүлжээ.

Сүү бэлтгэн нийлүүлж буй малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид нь Засгийн газраас баталсан журамд заасан дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Үүнд:

-Нийлүүлж буй сүү нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэнийг нотлох мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байна.

-Сүүний үйлдвэрт сүү нийлүүлэх тухай бүр малчны иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж татварын цахим төлбөрийн баримт буюу и-баримт үүсгэх, худалдан авсан тал /үйлдвэр/, борлуулсан тал /малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч/ тал баримтыг ажлын 3 хоногийн дотор баталгаажуулсан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ-ын ЭСЯ-ныхан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайд Майкл
Клечески эхнэрийн хамт Сар шинийн мэндчилгээг монголоор дэвшүүлжээ. ЭСЯ-ныхаа
хамт олны өмнөөс Элчин сайд Клечески болон Хатагтай Клечески нар хамтран
зүтгэгчид болон Монголын ард түмэнд Үхэр жилийн мэндчилгээг цахимаар хүргэжээ.

Categories
мэдээ улс-төр

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 10-ны өдөр Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г танилцуулах үйл ажиллагаанд оролцлоо.

Уг цогц төлөвлөгөөг Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Зээлийн батлан даалтын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Ипотекийн корпораци болон эрдэмтэн, судлаач, эдийн засагчдын зөвлөл, их, дээд сургууль, судалгааны байгууллагууд хамтран 14 хоногийн хугацаанд боловсруулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Дэлхий даяар нүүрлэж байгаа цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа бүхий л боломжоороо хямралыг даван туулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө УИХ, Засгийн газар хүчээ нэгтгэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 5.7 их наяд төгрөгийн санхүүгийн зардал гаргасан. Үүнээс 4.1 их наяд төгрөгийн төсвийн зардлаар эдийн засгаа дэмжих бодлого баримталсан. Цаашдаа ирэх 3 жилд эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Энэ бол улсын төсвийн нэг жилийн нийт хэмжээтэй тэнцэх мөнгөн дүн юм. Тиймээс Улсын Их Хурлаас намрын чуулганаар Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газар, Монголбанканд төсвийн тодотголуудыг хийх, хэмнэлтийн зарчимд шилжих, хуримтлуулсан мөнгөө эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах боломжийг олгосон.

Өнөөдрийн байдлаар манай улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай, бизнес эрхлэгчдийн 27 хувь нь орлогогүй болсон, 68.9 мянган ажлын байр үгүй болсон. Иймээс эрсдэлийг даван гарах төлөвлөгөө боловсруулж, өнөөдөр танилцуулж байна. Социологийн судалгаагаар нийт иргэдийн 37.8 хувь халамж хавтгайрсан гэсэн дүгнэсэн байна. Бид салбар бүрд хэмнэлтийн горимд шилжин хэрэггүй зардлаасаа татгалзаж, халамжаас бүтээмж рүү шилжих шинэ цагийн шинэ амьдралын хэмнэлд орох цаг ирлээ. Улсын Их Хурлаас шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллаж байна. Салбар бүрд зарцуулж буй нэг төгрөг бүрийн үр өгөөжийг тооцож, эргүүлж орлого болгох механизмыг бүрдүүлэх төсвийн реформыг эхлүүлээд байна. Банкны салбарын шинэчлэл ч үүнтэй холбогдоно.

Мөн УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсгүүд мега төслүүдийг урагшлуулж, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Хямралыг давахад төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байна. Иймээс аливаа асуудалд академич, шинжлэх ухаанч хандаж, “Эртэч Монгол байя, Эрүүл Монгол байя, Эдийн засагч Монгол байя, Эх оронч Монгол байя” гэдгийг уриалж байна. Бүгд эв санаагаа нэгтгэж хамтын хүчээр хүнд үеийг даван гарцгаая” хэмээн онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Манай улс Дэлхийн банкны байгууллагуудтай хамтран Түншлэлийн стратегийн баримт бичгийн төслийг хэрэгжүүлнэ

Монгол Улс Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци болон Олон улсын санхүүгийн корпорацд нэгдэн орсны 30 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлэв.


Монгол Улс 1991 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Дэлхийн банкны группд 155 дахь гишүүнээр элсэн орж түншлэл, хамтын ажиллагаа байгуулсны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Тэр өдрөөс хойш, Монгол Улс Дэлхийн банкны байгууллагуудаас нийт 1.3 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр хүлээн авч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон салбарт 100 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд одоо 16 төсөл амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна.

Эдгээр төсөл, арга хэмжээ нь манай улсын ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэх хугацаанд бидний хамтын ажиллагаа өргөн хүрээнд улам нягтарч ирснийг тэмдэглэхэд баяртай байна.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл олгодог Олон улсын хөгжлийн ассоциац бүлгээс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр гарч дараагийн шатны хамтын ажиллагааны хэлбэрт буюу Дэлхийн банкны арилжааны нөхцөлтэй зээл олгодог Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны бүлэгт 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хамаарагдаж эхлээд байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны нэг тодорхой жишээ юм.

Монгол Улс Дэлхийн банкны байгууллагуудтай хэрэгжүүлэх цаашдын хамтын ажиллагааны хүрээнд 2021-2025 онуудад хамтран ажиллах Түншлэлийн стратегийн баримт бичгийн төслийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Алсын хараа-2050, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэсэн хөгжлийн үндсэн баримт бичгүүдтэй уялдуулан батлаад байгаа.

Энэхүү Түншлэлийн стратегийн баримт бичиг нь нэгдүгээрт, Эдийн засгийг сэргээх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахыг дэмжих; хоёрдугаарт, Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, чанартай ажлын байр бий болгох; гуравдугаарт, Хүмүүн капиталыг өргөжүүлэх ба амьдралын чанарыг дээшлүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлийг хамрах юм.

Та бүхэнд бидний хамтын ажиллагааны түүхт 30 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. Мөн монгол түмний уламжлалт цагаан сарын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс