Categories
мэдээ нийгэм

Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад зориулан нийтийн бие засах газруудыг нээжээ

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас Цагдаагийн Ерөнхий газар болон дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хотын нийтийн бие засах газруудыг хөл хорионы хугацаанд нээж үнэ төлбөргүй ажиллуулах чиглэлийг өчигдөр хүргүүлжээ.

2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хугацаанд “Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг бүрт зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч нар нийтийн хэв журмыг сахиулан хяналт тавин ажиллаж байна.

Тиймээс эдгээр ажилтан албан хаагчдад зориулж хотын нийтийн бие засах газрыг нээн үнэ төлбөргүй ажиллуулж байна гэж НЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс баруун зүгт 27 км-т, 2020.02.12-ны өдрийн 00:06 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 00:10 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын газар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчоодоор 453 иргэн нэвтэрчээ

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоогоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 900 иргэн орж, гарсан байна.

Тухайлбал, 324 тээврийн хэрэгслээр 453 зорчигч хот руу нэвтэрч, 286 тээврийн хэрэгслээр 447 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 76 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар өдөрт дунджаар 5.8 сая хүн коронавирусийн вакцин хийлгэж байна

Дэлхий нийтэд өдөрт дунджаар 5.8 сая хүн коронавирусний вакцин хийлгэж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч П.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр сүүлийн өдрүүдэд коронавирусний тархалт буурч эхэлсэн гэдгийг дурдсан юм. Энэ нь нэг талаар олон улс хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байгаа, иргэд амьдралын шинэ хэв маягт шилжиж, амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьж, гараа ариутгаж байгаатай холбоотой. Нөгөө талаар вакцинжуулалт эхэлснээр иргэд хөнгөн халдварлах, сүргийн дархлаа үүсэж буйтай холбоотой хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 76 улс орон нийт 159 сая тун вакцинаар иргэдээ дархлаажуулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын вакцин авах 50.7 сая ам.долларыг Дэлхийн банк баталлаа

“COVID-19”-ийн эсрэг вакциныг Монгол Улс харьцангуй хямд үнээр авч иргэддээ хүртээмжтэй нийлүүлэх зорилтыг дэмжин Дэлхийн банк 50.7 сая ам.долларын санхүүжилтийг өчигдөр баталжээ.

Тодруулбал, Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Монгол Улсад “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд дээрх хэмжээний нэмэлт санхүүжилтийг өчигдөр баталсан бөгөөд тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм.

Энэ талаар Дэлхийн банкны мэдэгдэлд “Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа хэдий ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгаа. Өчигдөр батлагдсан нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-аас доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, коронавирусийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх юм. Тус улсад дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхийг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ” гэж дурджээ.

Эх сурвалж: Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн амаржих газруудаас нийт 56 эх, нярайг гэрт нь хүргэж өгчээ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн нийслэлийн амаржих газруудад амаржсан эх, нярайг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн автомашинаар эмч нар гэрт нь гаргаж байна.

Энэ дагуу өчигдөр нийслэлийн Өргөө, Хүрээ амаржих газраас нийт 56 эх, нярайг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аюулгүй байдлыг нь бүрэн хангаж, гэрт нь тээвэрлэн хүргэж өглөө гэж НЭМГ мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Нэг өрх-нэг хаалга” шинжилгээнд хамрагдсан 29664 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээнд хамрагдсан 45351 сорьцоос 29664 хүний хариу гарсан. Одоогоор коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ кампанит ажлыг зохион байгуулж буйтай холбоотойгоор бид халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж байна.

Сүүлийн 24 цагт ойрын хавьтал 182 хүнийг гэрт нь тусгаарлалаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн иргэд гадуур явахгүй, бусдад халдвар тараахгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 16.00 цагт УОК, НОК хуралдана

УОК, НОК-ын хуралдаан өнөөдөр 16.00 цагт Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ.

Улсын хэмжээнд 2-р сарын 11-23-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын тархалтыг тандалт хийх “Нэг өрх- Нэг хаалга” шинжилгээг эхлүүлсэн.

Шинжилгээнд өчигдрийн байдлаар45351 хүн хамрагдсанаас 29664 хүний хариу гарчээ. Коронавирусийн халдвар илрээгүй гэж өнөөдөр 11.00 цагт ХӨСҮТ-өөс мэдээлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 1160 иргэн тусгаарлалтад байна

Улаанбаатар хотод 19 цэгт 1160 иргэн тусгаарлалтад байна. Үүнд ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр коронавирусний батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийг оруулснаас гадна гадаадаас эх орондоо ирсэн иргэд багтаж байгааг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

Орон нутагт 124 иргэнийг тусгаарласан байна. Одоогоор улсын хэмжээнд иргэдийг тусгаарлах 1500 өрөө бэлэн байгаа аж. Иргэдийг тусгаарлах, дэглэм сахиулах ажилд онцгой байдлын 41 алба хаагч, цагдаагийн 81 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын 190 албан хаагч оролцож байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, “Өнөөдрийн байдлаар гамшгаас хамгаалах албад, төрийн цэргийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, улсын онц чухал обьекьууд байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Мөн орон нутгийн онцгой комиссууд бэлэн байдалд байгаа” хэмээв.

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 319 иргэнийг Япон, БНСУ-аас татан авсан бөгөөд дараагийн нислэгүүдийг хуваарийн дагуу авахаар ажиллаж буйг онцолсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Халдвар идэвхтэй байгаа голомтуудыг танилцууллаа

Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 40 хүнээс халдвар илэрсэн байна. Ингээд идэвхтэй байгаа голомтуудыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

  • Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургуулийн голомт
  • Монгол шир ХК. Тус газрын голомт маш өргөн хүрээтэй байна. Ажилчдаас нь 39 хүн өвдсөн байхад ар гэр, найз нөхөд гээд 105 хүн халдварт өртсөн байна.
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Цахиур эмийн сан
  • Сүхбаатар дүүрэгт байрлах гутлын цех
  • Амгалан амаржих газрын голомтууд маш идэвхтэй. Цар хүрээ өргөн байна.
  • СХД-ийн Худалдааны төв
  • Си Жи эс хувийн эмнэлэг
  • Наркологийн төв

Голомтууд идэвхтэй байгаа тул иргэд гэр гэртээ байж, халдвараа хумиж авахыг хүсч байна.