Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 10-15 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үед хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээнд Аудитын газраас хяналт тавина

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нэгдсэн арга хэмжээг нийслэл даяар өрнүүлж байна. Нэгдсэн арга хэмжээний үйл ажиллагаанд Аудитын газраас хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах асуудлаар Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныхантай цахимаар санал солилцлоо.

Хөл хорионы хязгаарлалтаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх талаар туслалцаа үзүүлж хамтарч ажиллах болно гэдгийг Аудитын газраас мэдэгдлээ. Өнөөдрөөс эхэлж үйл ажиллагааны дөрвөн баг ажиллаж эхлэх аж. Түүнчлэн Аудитын газраас УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон Гамшгийн эрсдлийн үнэлгээний багтай ойрын хугацаанд цахимаар зөвлөлдөх уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үйл ажиллагааны гүйцэтгэл, үүнтэй холбоотой ажил үүргийн харилцан уялдаа холбоог бүх шатанд хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагын үр үнэлэлт дүгнэлт хийж, ажил үүргээ сайжруулахад Аудитын газрын дэмжлэг туслалцаа чухал хэмээн Шадар сайд үзэж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч цар тахлын голомтыг хумих, цаашид аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр зорьж байгааг тэрээр онцолж хэллээ. Нэгдсэн арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг цаг тухайд гаргаж өгөх асуудалд анхаарал хандуулахыг хүсээд, цар тахлаас гадна, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах стратеги төлөвлөгөө боловсруулах ажилд хөндлөнгөөс хяналт тавих ажилд цаашид хамтран ажиллана хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Турк 2023 онд Саран дээр төхөөрөмж буулгана

Турк улс 2023 онд Сар руу сансрын төхөөрөмж хөөргөх тухай Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Тэрээр үндэсний сансар судлалын шинэ хөтөлбөрийн танилцуулахдаа “Манай зорилго бол Бүгд найрамдах улс байгуулагдсаны 100 жилийг тохиолдуулан 2023 оны сүүлээр Саран дээр хатуу газардалт хийх явдал юм. Энэ бол эхний шат. Хоёр дах шатанд зөөлөн газардалт хийнэ. Манай инженерүүд төхөөрөмжийг Саран дээр буулгаж чадна гэдэгт итгэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 22 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шинээр 40 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 1 тохиолдол нь зөөвөрлөгдсөн, 39 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 22 иргэн эдгэж эмнэлэгээс гарсан байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2247 болсон бол үүнээс 1640 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 582 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 84, хөнгөн 494 иргэн байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 244 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр нийт 1067 гомдол, мэдээлэл иржээ.

Нийт дуудлагын 1004 нь зөрчлийнх бол хулгайлах 1, гэр бүлийн хүчирхийллийн 97, гэмт хэргийн шинжтэй 36 дуудлага ирсэн байна.

Нийт 244 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил гарчээ.

Мөн олон нийтийн газар танхайрсан 53, оршин суугчдын ая тухтай байдлыг алдагдуулсан 49 зөрчил гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Шинжилгээний хуваарь зөрж байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайддаа хэлээд зас

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд хуваарийн дагуу шинжилгээнд орох ёстой байтал хуваарийг нь дээд талд зөрүүлчихэж байна. Ч.Номин сайдаар ахлуулсан Эрсдлийн үнэлгээний хороонд будлиан гарч байна.

Энэ асуудлыг Эрүүл мэндийн сайддаа хэлээд зас. Хариуцаж байгаа Соёлын сайдад зааж зааварлаж, уурлаж уцаарлах нь төрийн албаны ёс зүйгүй асуудал. Шинжилгээний хуваарь зөрж байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайдад дамжуул. Бүх шинжилгээ анхан шатны байгууллагад явагдана. Бүх хороо нэгжид иргэдээ мэддэг улсууд ажлаа хийж чаддаг юм. Дээгүүр байгаа дарга нар хорооны бодит амьдралыг мэддэггүй юм. Тийм учраас нөхцөл байдлыг Эрүүл мэндийн сайдад дамжуулах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн товчоодоор 324 автомашин нэвтэрч, 286 автомашин гарчээ

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 76 ажилтан, албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 20 албан хаагч ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд товчоодоор орсон 324, гарсан 286 нийт 610 автомашин нэвтэрчээ.

Эдгээр тээврийн хэрэгслээр нийт 900 зорчигч товчоодоор орж гарсан бөгөөд эрүүл мэндийн хяналтаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 254,551 автомашины 602,480 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Архангай аймаг 99 аварга малчин өрхтэй боллоо

Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж, аймгийн аварга малчдыг шалгарууллаа. Хурлаар аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Аймгийн аварга малчин өрх”, “Аймгийн аварга саальчин”, “Аймгийн аварга фермер”, “Аймгийн аварга тариаланч”, тариаланч хамт олон шалгаруулах болзол журмын дагуу 19 сумаас малчид, тариаланчдын материалыг Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

“Аймгийн аварга малчин өрх”-өөр 99 малчин, “Аймгийн аварга саальчин”-аар 6 саальчин, “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр 3 малчин, “Аймгийн аварга тариаланч”, “Тариаланч хамт олон” зэргийг тус тус шалгаруулсан байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Тусгай үйлчилгээнд 180 автобус зорчигч тээвэрлэж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман аж ахуйн нэгжийн 180 автобус өнөөдөр үйлчилгээнд гарсан байна.

Өглөөний 05:30-09:30 цагийн хооронд 3951 зорчигч тээвэрлэжээ. Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны явуулын шинжилгээнд 50 автобус, инженерийн байгууллагуудын захиалгат тээвэрлэлтэд 68 тээврийн хэрэгсэл, ЭМЯ-ны хүсэлтээр 20 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаад байгаа юм.

Үйлчилгээнд гарч буй автобуснуудыг бааз дээрээ мэргэжлийн байгууллагуудаар ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотын таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 16 байршилд хяналт шалгалт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Түргэн тусламжийн дуудлага өмнөх үеэсээ 3 дахин нэмэгджээ

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны ЭТБЗГ-ын Б.Буянтогтох танилцууллаа. Тэрбээр “Улсын хэмжээнд 152 эх амаржиж, 154 нярай эсэн мэнд мэнд мэндэллээ. Хөл хорионы үед эрүүл мэндийн байгууллагын 300 гаруй ажилчин тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар нийт 1491 хүн үйлчлүүлсэн. Эрчим эмчилгээний тасагт 250 хүн эмчлүүлж байна.

Түргэн тусламжийн дуудлага өнгөрсөн хоногт өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдсэн. Харин энэ хугацаанд амбулаторийн үйлчилгээ цөөрсөн байна. Тогтмол хугацаанд эмчилгээ үйлчилгээнд ордог хүмүүс хуваарьт автобусаар явах, эсвэл ЭМЯ-наас гаргасан “зорчих эрхийн зөвшөөрлийн хуудас”-т үйлчлүүлдэг эмнэлгийнхээ эмчилгээ эрхэлсэн орлогчоор тамга даруулж, гарын үсэг зуруулж аваад зорчих эрх олгож байна. Эрүүл мэндийн байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна” гэв.