Categories
мэдээ нийгэм

“Өндөр төлбөртэй хувийн сургуульд төрөөс олгодог хувьсах зардлыг ирэх сараас олгохгүй” гэв

Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан-н зурган илэрц

Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хувьсах зардлыг тооцдог аргачлалаа өөрөөр харж, үр дүнтэй болгоход анхаарч ажиллана гэдгийг хэллээ.

Тэрээр, боловсролд ирж байгаа мөнгө сургуулийн захирлын мөнгө биш. Бид Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаад салбарын төсвийн шинэчлэлийн асуудал дээр сууна. Энэ ажлын хэсгийн хамгийн анхаарах нэг ажил бол хувьсах зардлын бүтцийг өөрчлье. Дэмий зардлууд энэ хувьсах зардал дотроо явдаг юм. Эндээс төлөх шаардлагагүй төсвийг нь танаад багшид, сурагчдад үр өгөөж нь очдог болгоё гэсэн хүсэл тэмүүлэл байна. Үүнийг зөвхөн тооцоо судалгаанд тулгуурлаж өөрчилнө. Яг үүнтэй уялдуулаад сургалтын хэрэглэгдэхүүнийг багш хармаанаасаа гаргадаг, багш цалингаасаа төлдөг зардлуудыг аль болох тэглэх чиглэл рүү анхаарал хандуулж ажиллана” гэдгийг хэллээ. Мөн өндөр төлбөртэй хувийг сургуульд олгодог хувьсах зардлыг ирэх сараас олгохоо болино гэв.

Categories
мэдээ спорт

Нийслэлийн ЕСБ-иудын хөлбөмбөгийн талбайг сэргээх санал гаргалаа

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо нар сар шинийн өмнө МХБХ-ны гишүүн клубууд, нийслэлийн ЕБС-иудын захирлуудтай уулзлаа.

Тус уулзалтаар МХБХ-ны гишүүн клубууд, ЕБС-уудын сургуулиудыг дэмжих бодлогын хүрээнд ОУХБХ-ны санхүүжилттэйгээр төсөл хэрэгжүүлж, тэрхүү сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлаж, стандартад нийцсэн, аюулгүй болгох тухай гол санааг хэлэлцсэн юм.

Энэхүү талбай засварлах төсөл нь 15-20 жилийн хугацаанд өөр зориулалтаар ашиглахгүй нөхцөлтэй байх бөгөөд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резин зэрэг гол материалыг нийлүүлэх бөгөөд суурийн ажил, хашаа, гэрэлтүүлгийн ажлуудыг сургууль, клубууд хамтран шийдэх юм.

Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд хүүхэд багачуудыг тоглуулах эрхэм зорилгыг аль аль тал нааштай хүлээн авч хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна.

Categories
мэдээ нийгэм

Хангайн шигмээ ургамлыг таних шинж, хэрэглээ

БОАЖЯ-наас Монгол оронд ургадаг байгалийн ургамлын талаарх цувралыг хүргэж буй юм. Энэ удаа “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Хангайн шигмээ-Aspiciliachangaica Golubk-ийн талаар танилцуулж байна.

Та эх орондоо ургадаг ховор болон нэн ховор ургамлуудаа танин мэдэж, хуулийн хүрээнд хэрхэн түүж бэлтгэх, экологи болон эдийн засгийн үнэлгээ, нөөц ашиглалтын талаар мэдлэгтэй болоорой.

Түүж бэлтгэх: Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу иргэн өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээг хангах зорилгоор сум дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр, аж ахуйн нэгж эм үйлдвэрлэлийн зориулалтаар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр түүнэ.

Нөөц: Ашиглалтын нөөцгүй тул тарималжуулан ашиглах шаардлагатай.

Эх сурвалж: БОАЖЯ

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Монголбанк: Зээлийн хүү буурах хандлага үргэлжилж, 2.1 нэгж хувиар буурлаа


“Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг 2020 оны 8 дугаар сард Улсын Их Хурал (УИХ)-аар хэлэлцүүлэн батлууллаа.
Энэхүү стратегийг нэгдүгээрт зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх, хоёрдугаарт зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, гуравдугаарт банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, дөрөвдүгээрт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр боловсруулав. Энэ хүрээнд Монголбанк, Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтуудыг тодорхой тусгав.

Энэхүү зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст сарын 1 хувьд хүргэхээр зорилт тавьсан.

2020 онд зээлийн дундаж хүү 2.1 нэгж хувиар буурсан нь дунд хугацааны зорилттой нийцтэй байна. Банкуудын шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2020 оны 11-р сард 15.8%-д хүрсэн нь сүүлийн 9 жилийн хамгийн бага үзүүлэлт юм.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн Засаг дарга иргэдийн санал хүсэлт гомдлыг сонсон, шийдвэрлэж байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утсан дээр 24 цагийн турш ажиллаж буй CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцаж, гомдлыг барагдуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Өчигдрөөс хойш 1800-1200 дугаарын утсанд ирсэн нийт дуудлагын 10 орчим хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой байсан бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-тэй холбоотой дуудлага 70 хувийг нь эзэлжээ.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Аль дүүргийн аль байршлын айл өрхүүд хэзээ шинжилгээ өгөх вэ гэдэг мэдээллээ маш ойлгомжтойгоор иргэдэд өг. Эхлээд халдварын голомтын блокуудынхаа шинжилгээг авна. Хоёрдугаар сарын 14-нөөс өргөтгөсөн шинжилгээг нийслэлийн хэмжээнд хийнэ гэдэг мэдээллийг иргэдэд тодорхой өгөөгүйгээс болж энэ олон дуудлага ирээд байна. Маргааш албан ёсны амралт дуусч, зөвшөөрөгдсөн салбарынхан ажилдаа явна. Тиймээс PCR шинжилгээний хариутай, ажлын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхээ биедээ авч яваа бол чөлөөтэй зорчиж болно гэдгийг нь яаралтай мэдээлээрэй. Өчигдөр энэ талын дуудлага буурсан байсан бол өнөөдөр буцаад өсчихсөн байна. Энэ бол та нарын мэдээлэл иргэдэд хүрээгүй байна гэсэн үг” хэмээв. Улмаар мэдээллийн зөрүүтэй байдал гаргалгүй, ЭМЯ, УОК-той уялдаа холбоотой ажиллахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 16-наас 49 том, жижиг худалдааны төв, захуудын үйл ажиллагааг нээнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэм сахиулж, ДЭМБ-аас өгч буй зөвлөмжүүдийг хатуу баримтлан ажиллахад хяналт тавин, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн тусалж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунд үүрэг болголоо.

Мөн 17-ны өдрөөс 500 гаруй хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлнэ. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Зах худалдааны төв, хүнсний үйлдвэрүүд ажил эхлэхээс өмнө ямар бэлэн байдлыг хангах, ажил эхэлсний дараа халдвар хамгааллын дэглэмээ яаж мөрдөх талаарх журмын дагуу өдөр тутам хяналт тавин ажиллах бэлтгэлээ хангасан байгаа” гэлээ.

Нийслэл бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэн ажиллаж байна. Иргэнд танд хатуу хөл хорионы дэглэм сахиулж буй нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлт, гомдол байвал Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд хандана уу.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Өрхийн сарын дундаж орлого өмнөх улирлаас 6 хувиар буурчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.4 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6 хувь) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 88.1 (5.8 хувь) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Улсын хэмжээнд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар сард 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл:

  • цалин хөлсний орлого 12.8 хувь,
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 62.7 хувь,
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 12.4 хувь,
  • хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.6 хувь,
  • бусад орлого 9.5 хувийг эзэлж байна.

Мөн сард 1.6 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 63.9 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 11.9 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 6.0 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувь, бусад орлого 10.9 хувийг тус тус эзэлж байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.7 (0.9хувь) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 75.0 (4.9хувь) мянган төгрөгөөр буурчээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр 2020 оны 4 дүгээр улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.0 (1.7хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 17.5 (6.4хувь) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 17.3 (1.9хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх улирлаас 62.9 (4.4хувь) мянган төгрөгөөр буурсан бөгөөд үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 16.2 (5.3хувь) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 43.1 (4.5хувь) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ч.Номин: Иргэдэд үнэн бодитой, ойлгомжтой мэдээлэл өгөх үүднээс “Эрсдэлийн Мэдээллийн Хороо” байгуулан ажиллаж байна

Ч.Номин-н зурган илэрц

Монгол Улсын Засгийн газар дэргэдээ “Эрсдэлийн Мэдээллийн Хороо” байгуулан ажиллаж эхэлжээ.

Тус хорооны даргаар Соёлын сайд Ч.Номин, нарийн бичгийн даргаар нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ ажиллаж байгаа аж.

Энэ талааар Соёлын сайд Ч.Номин өөрийн албан ёсны цахим хуудастаа “Маш буруу ойлголт явж байна. Технологи хөгжиж хүн бүр нийтлэгч болсон энэ цаг үед аливаа мэдээллийг цензурдэх, цензурдүүлэх ямар ч боломжгүй юм. Харин эрсдэлийн үед төрөөс иргэддээ хүргэж байгаа мэдээ мэдээлэл үнэн бодитой, ойлгомжтой, хүртээмжтэй байх ёстой. Буруу, ойлгомжгүй мэдээллээс үүдэж иргэд маш ихээр бухимддаг. Зарим тохиолдолд энэ нь хүний амь настай ч холбоотой байдаг. Ийм үүднээс ЗГ дэргэдээ “Эрсдэлийн Мэдээллийн Хороо” байгуулан ажиллаж байна. Уг хороог олон улсад Risk Communication and Community Engagement (RCCE) гэдэг бөгөөд ДЭМБ-с арга зүйн зөвлөмж гаргасан байдаг” хэмээн бичжээ.

ДЭМБ-аас гаргасан арга зүйн зөвлөмжтэй ЭНД дарж танилцана уу.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Завханы дөрвөн суманд 21 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж өгчээ

Тус аймгийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос мэдээлэв.

“Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа урд бүсийн сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зураглалд манай аймгийн нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан дөрвөн сум бий.

Тодруулбал аймгийн урд бүсийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын 50 малчин өрхөд нийт 21 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүллээ.

Хүмүүнлэгийн тусламжийг авах малчин өрхийг сонгохдоо бусад төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай тусламж давхцахгүй байхад анхаарч ажилласан байгаа. Жишээлбэл Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны үндсэн долоон зарчимд нийцүүлж 400 хүртэлх малтай. Мөн 16-хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл. Жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 60 –аас дээш насны өөрөө мал малладаг малчин өрх. 16 хүртэлх насны тав ба түүнээс дээш хүүхэдтэй малчин өрхүүдийг тус тус түүвэрлэн сонгож хүмүүнлэгийн тусламжийг өгсөн байгаа. Тусламжид нэг өрхөд 240.000 төгрөг болон малын эрдэс тэжээлийн багцыг олголоо” гэв.

127 мянга гаруй төгрөгийн малын эрдэс тэжээлийн нэг багцыг өрх бүрд өгчээ

Монголын Улаан загалмайн нийгэмлэг он гарсаар зудын нэн өндөр эрсдэлтэй аймгийн 2000 өрхөд тусламж үзүүлээд байгаа.

-“Тухайлбал зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг үзүүлжээ. Тодруулбал, Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий гэхчлэн 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүрсэн байгаа. Түүний нэг нь манай Завхан аймаг юм. Эрсдэл өндөр байгаа малчдад өгсөн тусламжийн хүрээнд нэг өрхөд 240 мянган төгрөг, 127 мянга, 750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцыг олгосон. Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос хоёр литр, амин тун 1кг, малын нүдний тос нэг ширхэг, малын туурайн тос нэг ширхэг зэрэг зүйлс багтсан байна. Монголын улаан загалмай нийгэмлэг 2021 оны нэгдүгээр сард гэхэд нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна” гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос тус тус мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллав

Монгол Улсын иргэдийг вакцинжуулах хэмжээнд хөргөгч, гүн хөлдөөгчийг хадгалах боломж ХӨСҮТ-д бүрэн бүрдсэн болохыг УОК-оос мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллаж, ковид 19-ын халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр вакцинжуулалтыг хийх хүний нөөц болон вакцин хадгалах хөргүүр, гүн хөлдөөгчийн нөөц бэлэн болсныг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, 388 литрийн багтаамжтай 5 ширхэг, 100 литрийн багтаамжтай 21 ширхэг -70 хэмийн хөлдөөгч, 0,3 мл-ийн нэг удаагийн өөрөө эвхэрдэг тариур, 200 мянган ширхэг, гүн хөлдөөгчийн хэм хяналтын хэрэгсэл тус бүр бэлтгээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжаа эрхлэгчид 451.2 тэрбум төгрөгийн үнэт металл худалдав

Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр 2020 онд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд нийт 451.2 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 16.9 их наяд төгрөгийн үнэт металл худалдан авчээ.

Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 167 байгууллага өнгөрсөн онд нийт 313.7 мянган м.кв талбай, 232.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч, шилжүүлэв.

Нийт 72.5 мянган м.кв талбай, 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ.