Categories
мэдээ эдийн-засаг

ЗГ: 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд багтсан төсөл, хөтөлбөрүүд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцэв.

Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулахаар болоод байгаа билээ. Тэгвэл “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө“-нд:

– Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

– Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

– Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

– Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

– Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

– Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.

Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”. Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулав.

Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: zasag.mn

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн оршин суугчдыг дараах хуваарийн дагуу “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамруулна

Нийслэлийн оршин суугчдыг ирэх өдрүүдэд дараах хуваарийн дагуу “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамруулна

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хотод дараах 6 голомт идэвхжил өндөртэй байна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээний талаар Засгийн газрын ээлжит мэдээллээ өнөөдөр /2021.02.14/ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд лабораториудад 38450 хүнд шинжилгээ хийжээ. Эдгээрээс 58 хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна. 58 иргэний хоёр нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Өмнөх өдөр мөн шинжилгээний хүрээнд дөрвөн хүн халдвартай нь тогтоогдсон юм.

Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд халдварын нийт тохиолдол 1513 боллоо. Түүнчлэн 29 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Өвдсөн иргэдийн 71.5 хувь нь эдгэрсэн. Одоогийн байдлаар 621 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.

Нийслэл хотод дараах зургаан голомт идэвхжил өндөртэй байна.

  • 116-р сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг дэх “21” худалдааны төвтэй холбоотой голомт
  • Бөөрний диализийн эмнэлэгтэй холбоотой халдвар
  • “Монгол шир” хувьцаат компани
  • Нийслэлийн “Амгалан” амаржих газар
  • “Си Жи Эс” эмнэлэгтэй холбоотой голомт
Categories
мэдээ цаг-үе

ААН-үүдийн дагаж мөрдөх стандартыг энэ сарын 17-нд танилцуулна

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 23-наас буулгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх билээ. Тэгвэл аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудын дагаж мөрдөх халдвар хамгааллын дэглэмийн стандарт бүхий загварыг УОК-оос баталж танилцуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Ингэхдээ бизнесийн үйл ажиллагааг хоёр хэлбэрээр хувааж үзэх бөгөөд үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцдаг болон нүүр тулан уулздаггүй гэсэн байдлаар ангилж хоёр ерөнхий стандарт батлах аж. Стандартыг энэ сарын 17-нд танилцуулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд бэлэн мөнгө тараахгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Засгийн газраас эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг эдийн засгийн тооцоолол судалгаа, үндэслэлтэйгээр иргэдэд танилцуулсан.

Төлөвлөгөөний гол тактиктаа бодлогын өөрчлөлт хийж байна. Өнгөрсөн хугацаанд халдварын эсрэг хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ тухайн үедээ зөв байсан. Ер нь, дэлхийн улс гүрнүүд хоёр чиглэлээр коронавирустэй тэмцэж ирсэн. Иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт анхаарах эсвэл эдийн засгаа аврах чиглэлээр ажилласан байна. Манай улс иргэдийн эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг анхаарах нь зайлшгүй шаардлагатай учраас Засгийн газраас энэхүү цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Хэрвээ бид одоогийн төлөвлөгөөгөөр явбал энэ оны II, III улирлаас эхлэн эдийн засгийн хувьд хүндрэл гарч, эрүүл мэндийн салбар ч цохилтод орох магадлалтай байсан. Тиймээс цогц арга хэмжээ авах шийдвэр гаргалаа. Хоёрдугаар сарын 10-нд төлөвлөгөөг танилцуулснаас хойш ард иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа.

Мөнгөний нийлүүлэлтийн талаар өмнө нь бид мэдээлэл хүргэж байсан. Ард иргэдийн дунд мөнгө хэвлэх гэж байна гэсэн худал мэдээлэл яваад байна. Мөнгө хэвлэнэ гэдэг бол мөнгөний нийлүүлэлтийг улс төрийн хэллэгт оруулж буруу ойлголт өгөөд байгаа юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засаг огцом зогсонги байдалд орсон гэж ойлгож болно. Бараг 60-70 хувь нь зогссон. Үүнийг сэргээх бодлого төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 35-45 хувьтай байдаг. 2020 оны хувьд 15 хувь хүртлээ бууралттай гарсан байна. Мөнгөний эргэлтийг сайжруулах шаардлага байгаа юм. Тэгэхээр мөнгө хэвлэх гэдэг буруу ойлголтыг зөв ойлгож яваасай.

Цаашид эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд банк дээр гацаж байгаа зээл олголтыг үргэлжлүүлэх, энэ онд батлагдсан төсвийн хүрээнд хийх хөрөнгө оруулалтуудыг хийх, гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг нэмэх чиглэлүүд цогц хөтөлбөрт багтсан. Түүнээс биш халамжийн чиглэлээр бэлэн мөнгө хэвлэж тараах асуудал байхгүй.

Ойрын хугацаанд хэрэгжүүлэх үргэлжлүүлэх томоохон мега төслүүдийг эрчимжүүлнэ. Тухайлбал, Эрдэнэс-Тавантолгой дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүд, Дорноговьд барьж байгаа нефтийн үйлдвэрийн төслийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна.

10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний төсвийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй шийднэ. Одоогоор хэрэгжиж байгаа төслүүдээс дурдвал МИК төвтэй ипотекийн зээлийн санхүүжүүлэлт юм. Ипотекийн зээл 8-6 хувь болсонтой холбоотойгоор 95 тэрбум төгрөгийн 1200 гаруй гэрээ хийсэн нь хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн өндөр тоон үзүүлэлт болсон. Цаашид энэ эрчээрээ үргэлжлүүлэх боломжтой хэмээн Төв банкнаас мэдэгдсэн.

Засгийн газрын дараагийн хуралдаанаар цогц төлөвлөгөөний нарийвчилсан төлөвлөгөөг гаргана” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр 244 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 11-23 өдрүүдэд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн.

Тэгвэл хөл хорионы эхний гурван хоногт буюу хоёрдугаар сарын 11, 12, 13 өдрүүдэд улсын хэмжээнд Цагдаагийн байгууллагын “102” утсанд нийт 3,292 гомдол, мэдээлэл ирсэн байна. Үүнээс, зөрчил 3108, гэмт хэргийн шинжтэй 123, гэр бүлийн хүчирхийлэл 559 бүртгэгдсэн байна.

Мөн Цагдаагийн байгууллага хөл хорионы эхний гурван хоногт улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 138 тохиолдол илрүүлж, архидан согтуурсан 694 иргэнийг эрүүлжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт 17 настай эрэгтэй өөр дээрээ шатахуун асгаж, амиа алджээ

Ховд аймгийн Дуут сумын Босго багийн Хөндлөнгийн-Ам гэдэг газарт “Нэг хүн мотоциклоосоо шатахуун авч өөр дээрээ асган шатаж, нас барсан” гэх дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус сумын харьяат иргэн 17 настай, эрэгтэй М нь айлын гэрээс хулгай хийж байгаад баригдаж, мотоциклоосоо шатахуун авч, өөрийгөө шатааж, амиа алдсан байна. Энэ тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт хоёрдугаар саоын 14-ны өдрийн 02:10 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газрын алба хаагчид Дуут суманд ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Categories
гадаад мэдээ

Сенатын танхим Трампыг цагаатгажээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим Ерөнхийлөгч асан Дональд Трампыг гэм буруутайд тооцох эсэх асуудлаар бямба гарагт санал хураалаа.

Дональд Трамп Сенатын танхимаар хоёр дахь удаагаа гэм буруугаа шүүлгэсэн АНУ-ын түүхэн дэх анхны Ерөнхийлөгч болж байгаа юм. Сенатын танхимын 100 гишүүний 67 дэмжсэн бол Трамп буруутайд тооцогдох байв. Гэвч хууль тогтоох байгууллагын дээд танхимын гишүүдийн 57 нь дэмжиж, 43 нь эсэргүүцсэн байна. Ингэснээр Ардчилсан намынхны Трампт импичмент зарлах хоёр дах оролдлого бүтэлгүйтжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Трампыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээн самуунд өдөөн турхисан хэмээн албан тушаалаас нь огцруулж хариуцлагад татах /импичмент/ үйл явцыг эхлүүлсэн билээ. Гэвч Сенатын танхим Трампын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа л энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагийн хугацаанд 29 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг болон ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 58 тохиолдол илэрчээ. Улаанбаатар хотод нийт 1513 тохиолдол, кластераар 1839 тохиолдол, улсын хэмжээнд нийт халдварын 2351 тохиолдол байгаа бол 1682 нь буюу 71,5 хувь нь эдгээд байна. Одоогийн байдлаар 621 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 29 хүн эмчлэгдэн эдгэрч, гэртээ гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний бөөний төв нээгдэх ч иргэд үйлчлүүлэхгүй

Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний төвүүдийг энэ сарын 16-наас үе шаттай нээх талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээллээ.

Засгийн газрын тогтоолоор, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Түүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа гэдгийг мэдээллийн эхэнд тэрбээр тодотгоод, хөл хорионы үед хүнсний бүтээгдэхүүн хомстож болохгүй учраас хүсний үйлдвэрлэл, түүнээс бараа татан авч жижиг дэлгүүрт түгээдэг бөөний төвийг нээх учиртай хэмээлээ.

Иргэд зөвхөн гэрийнхээ ойр хүнсний дэлгүүрээс хүнсээ авах бол бөөний төвүүд тухайн хүнсний дэлгүүрүүдэд тасралтгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй ажиллах юм.

Цагаан сарын баярын бүх нийтийн амралтын өдөр хүнсний үйлдвэрлэл болон бөөний төвүүд амрах санал гаргаж, хөл хорио тогтоохыг долоо хоногийн өмнө зарласан тул хүнсний дэлгүүрүүд лангуугаа дүүргэж бараагаа нөөцөлж амжжээ. Энэ сарын 16-наас 24 бөөний төв нээгдэнэ. Цаашдаа, 18, 20 ,23-наас үе шаттай 49 ашэсэмй төв, 597 хүнсний үйлдвэр нээгдэх юм байна. Тэдгээр аж ахуйн нэгжид нийт ажилчдын 10-15 хувь нь ажиллах шаардлага тавих аж.