Categories
мэдээ энтертаймент-ертөнц

2021 онд нээлтээ хийх кинонууд

1. To All The Boys: Always And Forever

Найруулагч: Майкл Фимогнари

Гол дүрүүдэд: Лана Кондор, Ноа Сентинео, Жордан Фишер, Жанел Парриш, Эмилижа Баранак

Нээлт: 2021 оны хоёрдугаар сарын 12-нд Netflix дээр

Лара Жины өмнө нь хайрлаж явсан хөвгүүддээ бичсэн захидал задарснаас үүдэн тэрээр жинхэнэ хайр Петртэйгээ учирдаг билээ. Тэгвэл энэ удаад тэдний хайр дурлал хаа хүргэх бол?

2. I Care a Lot

Найруулагч: Хлое Жао

Гол дүрүүдэд: Фрэнсис МакДорманд, Дэвид Стрэйтерн

Нээлтийн өдөр: 2021 оны 2-р сарын 19

3. The Father

Найруулагч: Флориан Зеллер

Гол дүрүүдэд: Энтони Хопкинс, Оливия Колман

Нээлтийн өдөр: 2021 оны 2-р сарын 26

Энэхүү олон ангит киноны найруулагч бөгөөд хамтран зохиолч Оскарын хоёр шагналтан Флориан Зеллери юм. Гол үйл явдал нь ой санамжаа алдахтай тэмцэж буй хөгшин эр (Антони Хопкинс) бөгөөд түүний охин (Оливия Коулман) аавыгаа асрахаар ирснээр өрнөх юм.

4. Tom & Jerry

Найруулагч: Тим Строй

Гол дүрүүдэд: Chloë Grace Moretz, Michael Peña, Ken Jeong, Colin Jost, Rob Delaney

Нээлт: 2021 оны 2-р сарын 26-нд HBO Max сувгаар цацагдана.

Сонгодог хүүхэлдэйн киноны цувралуудыг том дэлгэцэн дээр live-action / animation mix хэлбэрээр шинэчилсэн бөгөөд дэггүй хулгана Жерри Том, нар хамтран ажиллахаас өөр аргагүйд хүрнэ.

5. The Suicide Squad

Найруулагч: Жеймс Ганн

Гол дүрүүдэд: Маргот Робби, Виола Дэвис, Жоэль Киннаман, Жаи Кортни, Жон Кена, Питер Капальди, Сильвестр Сталлоне

Нээлт: 2021 оны 8-р сарын 6-нд HBO Max

“Suicide Squad” киноны өмнөх ангийн ихэнх гол дүрийн жүжигчид тайзнаа эргэн ирэх бөгөөд Идрис Элба, Виола Дэвис нарын шинэ дүрүүдийг нэмж, баяжуулж өгснөөрөө онцлог юм.

Categories
мэдээ цаг-үе

Газрын тосны үйлдвэр жилд 840 мянган тонн дизель түлш гаргана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ” Үйлдвэр эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Монгол Улсын түлш, шатахуун хэрэглээний зах зээлийн судалгааг хийж бүтээгдэхүүнийн пропорционалиар өсгөж бодоход жилд 840 мянган тонн дизель түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 360 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх юм. Үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн” гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Categories
мэдээ цаг-үе

Баянзүрх дүүргийн VIII хорооны “Х апартмент-1” хотхонд хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Х апартмент” хотхоны 1-ийн 4 дүгээр блок байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос тухайн байрны оршин суугчдаас шинжилгээ авахаар баг гарган ажиллаж байна.

Тиймээс тухайн байрны оршин суугчид шинжилгээнд хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар, шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг орон суугчдаас хүслээ.

Categories
гадаад мэдээ

Буриадад коронавирусийн эсрэг вакцин хийх 32 цэг нээжээ

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад “Covid-19”-ийн халдварын эсрэг вакцинжуулалтын 32 цэг нээгээд байна. Халдварын эсрэг вакцинжуулалт эрчимжиж, бүс нутгуудад вакцин хийх цэгүүдийг ийнхүү нэмж байгаа нь энэ сарын 18-наас ОХУ-ын бүх бүс нутагт хүссэн хүн бүрийг хамруулах вакцинжуулалт эхэлсэнтэй холбож байна.

Вакцинжуулалтын цэгийг Буриадад нийслэл Улаан-Үдийн поликлиникийн нэгдсэн эмнэлэг болон районы төв эмнэлгүүдийн дэргэд нээжээ.

Ингэхдээ алслагдан суурингуудад ажиллах үүрэн телефон утасны 18 төвийг нээж, 36 баг ажиллаж байна. Вакцин хадаглах эмнэлгийн зориулалттай 36 хөргөгч ажиллуулж, районуудын эмнэлгийн байгууллагад хүргэх тээвэрлэлт зэрэгт 1.7 сая рубль гаргаад байна.

Буриадад эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулсан бол дараагийн ээлжинд боловсролын байгууллагын ажилтнууд, нийгмийн үйлчилгээнийхнийг хамруулах аж. Мөн нийтийн тээвэр, эрчим хүч, цэргийн алба хаагчид орж байна.

Тус улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар “COVID-19”-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдол 146 хүнээр нэмэгдэж, нийт 29.665 хүн болоод байна. Энэ нь өмнөх өдрөөс нэг тохиолдлоор цөөрчээ. Нийслэл Улаан-Үдэ хотод 79 тохиолдол нэмж бүртгэгдэн халдвар авсан хүний тоо нийт 15.857 болоод байна. Энэ нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурчээ.

Буриадад халдвараас эмчлэгдсэн хүний тоо 26.983 болж, өчигдөр 111 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ. Харин 1 хүн халдвараар нас барж, нийт энэ өвчнөөр 650 хүн эндээд байна.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын метроны өртөөнд амны хаалт үнэгүй олгох “АТМ” байрлуулжээ

БНХАУ-ын Хүнань мужийн Чанша хотод амны хаалт үнэгүй олгодог ухаалаг төхөөрөмж суурьлуулжээ.

Тус амны хаалтны “АТМ”-ыг хоёрдугаар метроны 23 өртөөнд энэ сарын 24-нд суурьлуулсан бөгөөд метрогоор зорчих гэж буй иргэд гар утсаараа QR код уншуулснаар өдөр бүр нэг удаа амны хаалт үнэгүй авах боломжтой аж.

Түүнчлэн тус хотын шугамын метроны бусад өртөөнд ч амны хаалт үнэгүй олгодог дээрх “АТМ”-ыг суурилуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2021.01.26) цахим хуралдаанаар дөрвөн асуудалхэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлаар үргэлжлэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарынзургаан гишүүнээс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан асуулт асууж, хариулт авсан.

Ингээд хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төслийн 6 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн санал буюу төслийн 73 дугаар зүйлийн “73.1.10 дахь заалтыг 73.1.11” гэж “73.1.11 дэх заалтыг 73.1.10” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Иймд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон тодруулга хийсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Д.Батлут, С.Чинзориг, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар нар асуулт асууж,санал хэллээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон хариултдаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1 тэрбум 236 тэрбум ам.доллар, жилийн 1,75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай,бөгөөдэргэн төлөлтийг зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэйг дурдаад, БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитэд” компанийн хийсэн техник эдийн засгийн үнэлгээний дагуу уг үйлдвэрийг 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч, Монгол Улсын Засгийн газрын хувьд 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулах зорилт тавьсан гэв. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоос зургаан сарын өмнө түүхий тос дамжуулах хоолой ашиглалтад орох нөхцөлтэй байгаа. Иймд түүхий тос дамжуулах хоолойг бариулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцээд, удахгүй олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөж байна гэж байлаа.


Үйлдвэр эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Монгол Улсын түлш, шатахуун хэрэглээний зах зээлийн судалгааг хийж бүтээгдэхүүнийн пропорционалиар өсгөж бодоход жилд 840 мянган тонн дизель түлш, 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 360 мянган тонн авто бензин, 80 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэх бөгөөд үйлдвэрээс дагаж гарах 47 мянган тонн мазутыг цахилгаан станцдаа ашиглахаар төлөвлөсөн гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК -ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нэмэлт тайлбарыг өглөө.

Ингээд гишүүдийн зүгээс Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжлээ

Хуралдаан Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байгааг дурдаад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь тус тус байна гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ аль улсын ямар вакцин худалдан авахаар ажиллаж байгааг тодруулахын зэрэгцээ вакцин хүлээн авах бэлэн байдлын талаар лавлав. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төслийн санхүүжилтийн хэдэн хувийг зарцуулахаар төлөвлөснийг тодруулсан.


Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайдаар ахлуулан ажиллаж байгааг сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар хариултдаа тодотгоод, уг ажлын хэсэг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгааг дурдлаа. Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эхний ээлжинд хамрагдах нийлүүлэлт хийхэд шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд“Pfizer” вакцин нийлүүлэгдэнэ. Харин хамтран ажиллах хүрээнд хэд хэдэн улстай вакцин худалдан авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Англи улсын буюу Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн. Мөн БНХАУ-д ч вакцин худалдаж авах хүсэлтээ илэрхийлэхэд нааштайгаар хүлээн авч тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр өгөхөө мэдэгдснийг дурдаад бусад вакцины талаар судалж, хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангасан гэв. “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг хүрээнд вакцин худалдан авахад 19сая, хүйтэн хэлхээнийтоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая, вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1,5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг ирэх долдугаар сараас олгохгүй

Нийгмийн халамжийн тэтгэмжит хөтөлбөрүүдийн нэг болох 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Цалинтай эх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог.

2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс “Цалинтай ээж” хөтөлбөрийг зогсоож, хүүхдээ асарч буй эхчүүдэд 50 мянган төгрөг олгохгүй байх Үндсэн хуулийн цэцийн зүгнэлт гарчээ.

Учир нь Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх дүгнэжээ. Тодруулбал, тус хуулиар өөрийн төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд, хүүхэд асарсны тэтгэмж олгохоор заасан. Энэ нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцгийн дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Алтжин бөмбөгөр”-т халдваргүйжүүлэлт хийж байна

“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд “Covid-19”-ийн халдвартай хүн үйлчлүүлсэн байж болзошгүй учраас худалдааны төвийг түр хаасан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тус худалдааны төвөөр өчигдөр халдвартай иргэн үйлчлүүлсэн байж болзошгүй гэж үзэж, бүх худалдагчид, ажилчдаасаа шинжилгээ авч, өнөөдөр халдваргүйжүүлэлт хийж байгаа гэв.

Энэ талаар худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл “Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 23-наас бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу өнөөдөр хуваарийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг худалдааны төв дээр хийхээр үйл ажиллагаагаа эрт хаасан. Үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө 530 орчим түрээслэгчээ PCR шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг гарсан. Маргаашаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана” гэв.

Үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө. Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын нийт бэлчээрийн 22.6 хувь нь буюу 25 сая га нь доройтжээ

Монголын эрдэмтдийн боловсруулсан “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл олон улсын тэтгэлэгт тэнцэж, боловсон хүчин болон санхүүжилтийн дэмжлэг авсан байна.

Уг төслийн танилцуулга өнөөдөр МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байранд өнөөдөр боллоо.

Ийнхүү Монгол, Японы эрдэмтэд бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулах зорилготой хамтран ажиллаж байна.

Дэмжлэг олгосон Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг САТРЕПС хөтөлбөрийн гол зорилго нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд тусдэм болохуйц шинэ мэдлэг бүтээж түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх явдал аж.

Монгол Улсад хэрэгжих дээрх төслийн хүрээнд нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг, шинжлэх ухааны судалгаанд үндэслэн зуны халуун, өвлийн хүйтэн эрс тэс уур амьсгал, нарны хурц гэрэл, давсархаг болон үржил шим багатай хөрс зэрэг гадаад орчны таагүй нөхцөлд тэсвэртэй, өсөлт хөгжилт нь хурдан, малын эрүүл мэндэд ашиг тустай бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг сонгон авч, судлах замаар бэлчээрийн нөхөн сэргээлтийн технологийг боловсруулж, малын эмнэлгийн практик зэрэгт нэвтрүүлэх явдал юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт бэлчээрийн 22.6 хувь нь буюу 25 сая га нь доройтсон байна.

Төслийн хүрээнд Монгол Улсад өндөр үнэтэй, орчин үеийн судалгааны багаж төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, судалгааны орчинг сайжруулж материаллаг баазыг бэхжүүлнэ.

Япон улсаас мэргэжлийн судлаачид Монголд ирж газар дээр нь судалгааны ажлыг удирдах, залуу судлаачид, магистрант, докторантыг дагалдуулан ажиллах, тэднийг Япон улсад урт, богино хугацааны зэргийн болон зэргийн бус сургалт, судалгаанд хамруулах замаар боловсон хүчнийг чадавхижуулах юм.

Төслийг хэрэгжүүлэхэд МУИС оролцож байгаа ба нийт таван жилийн турш хэрэгжих бөгөөд жилдээ ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих юм.

Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрдэмтэн судлаачдын судалгааны төвлөрлийг бий болгох, хүний нөөц, хөрөнгийг үр дүнтэй ашиглах, үр дүн, өрсөлдөөнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог шинжлэх ухаан, технологийн салбарт бий болгох зорилтыг дэвшүүлж байгаатай энэхүү төслийн үйл ажиллагаа бүрэн дүүрэн нийцэж байгааг онцолж цаашид ийм төслүүдийг дэмжин ажиллах аж.

Эрдэмтэн судлаачдын хамтын судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын түншлэлийг дэмжиж судалгаа хөгжүүлэлтийн зардлыг энэ чиглэл рүү зарцуулж үр дүн гарган ажиллахад БШУЯ онцгой анхаарч буйг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

ЧДТХ: Зээлээр суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй

Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт буюу тухайн жилд төлсөн төлбөрийн 10 хувийг буцаан авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн мэргэжилтнээс тодрууллаа.

-Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах хуулийн хугацаа хэднийг хүртэл вэ. Бүх материалаа цахимаар бүрдүүлэх боломжтой юу?

-Тайлагнах хуулийн хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл байгаа. ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор багтааж, цахимаар ирүүлнэ гэсэн үг. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн хувь хүний орлогын албан татварын тайлангаа цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.Үүнд:

  1. Сургуулийн тодорхойлолт /файл/
  2. Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Тэгэхээр бүрдүүлэх материалын хувьд оюутнууд сургалтын албанаасаа дээрх хоёр материалыг файлаар авахад л хангалттай гэж ойлгож болно.

-Эцэг эх нь хувийн байгууллагат ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол буцаан олголт авч болох уу?

-Хувийн байгууллагат ажилладаг ч гэсэн хувь хүний орлогын албан татвар төлдөг бол буцаан олголт авах боломжтой. Хэрэв төлдөггүй бол авах боломжгүй.

-“Оюутны хөгжлийн зээл”-ээр сурч байгаа оюутнуудад энэ хөнгөлөлт хамаарах уу?

-Хувь хүн өөрөө төлөөгүй учир оюутны зээлээр сурсан оюутнуудын хувьд хамрагдах боломжгүй гэсэн үг.

-Буцаан олголтын мөнгө нь хэзээ орох вэ?

-Тухайн жилд тайлагнасан хугацаанаасаа хамаарч I-IV улирал гэж хуваагдаж, материалаа бүрдүүлж өгсөн хугацаанаас хамаарч янз бүр олгогддог. Өмнөх жилийн тухайд хамгийн сүүлийн буцаан олголт долдугаар сар гэхэд орж дууссан.

-Өмнө аваагүй төлбөрийн буцаан олголтоо нөхөж авч болох уу?

-Зөвхөн тухайн ондоо тайлагнаж, олгогдох зохицуулалтай учраас өмнөх жилүүдийг нөхөн авч болохгүй.

-Тайлант хугацаанаас хоцорвол яах вэ. Материалаа нөхөж өгч болох уу?

-Хуулийн хугацаанаас хоцорсон тохиолдолд нөхөж авах боломжгүй байдаг учраас өмнө орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд 2021 оны хоёрдугаар сарын 15-наас цахимаар материалаа бүрдүүлж өгөх ёстойг анхаарна уу.

Ч.Биндэръяа