Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө уулархаг нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Задарлын өмнөх ОРОС ОРОН” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, докто О.Мөнхсайхан “Шүүгч хараат бус, шударга ажиллах эрх зүйн орчин бүрдсэн” хэмээн I- V, XIII нүүрт өгүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй” хэмээснийг I-II нүүрнээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Задарлын өмнөх ОРОС ОРОН” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Ихэнх махаа урд хөрш рүү дулааны аргаар боловсруулан экспортолж байна” гэлээ.

Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн үеэр ихэр охид мэндэлсэн. . Ихрүүдийн ээж Д.Болортуяа “Онгоцонд төрнө гэж бодоогүй, Монголдоо ирье л гэж бодсон” хэмээсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Владивостокт Монголын Төлөөлөгчийн газар байгуулах захирамж гаргалаа

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин энэ сарын 25-нд Владивостокт Монголын Худалдааны төлөөлөгчийн газар байгуулах захирамжид гарын үсэг зурлаа.

Захирамжид “Монгoлын талын хүсэлтийг зөвшөөрлөө. Энэ хүсэлтийг манай ГХЯ, Дотоод хэргийн яам, Худалдааны яам, Приморийн хязгаарын засгийн газар дэмжсэн” гэж дурджээ.

Михаил Мишустин Монголын Худалдааны төлөөлөгчийн газарт зориулан, албаны болон хувийн хэрэгцээний байр олгож, бусад зохион байгуулалтын асуудыг шийдэхийг Приморийн засгийн газарт үүрэг болгосон байна. Харин хугацааг заасангүй.

Categories
мэдээ нийгэм

УОК: Алтанбулаг боомтыг ирэх сарын 1-нээс гарагийн зохицуулалттайгаар нээнэ

Алтанбулаг боомт | News.MN

Цар цахлын өнөөгийн нөхцөл байдлын үед хилийн боомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Хоёрдугаар сарын 1-нээс Алтанбулаг боомтыг барааны хязгаарлалт, гарагийн зохицуулалттайгаар нээнэ. Хоёр улсын хилийн заагаас ачааны машины толгой сэлгэн ачих байдлаар барааны татан авалт хийнэ. Үүнтэй холбоотойгоор УОК-ын хурлаар 20 гаруй сая төгрөгийг шийдэж, тус боомтод шинжилгээ авах цэг нээхээр бэлтгэл хангаж байна. Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага, хил хамгааллын байгууллага хамтран ажиллаж байна.

Замын-Үүдэд 12-р сарын 20-ныг хүртэл өдөрт 20-25 машин нэвтэрч байсан бол 12-р сарын 28-наас 50 жолооч болгон нэмж тээвэрлэлт явуулсан. Өнөөдрийн байдлаар өдөрт 100-150 машинаар бараа татан авч байна. Ингэснээр Замын-Үүд боомт дахь ачааны машины бөөгнөрлийн асуудал шийдэгдсэн. Одоо тус боомтод БНХАУ руу нэвтрэх махны 94 машин байна. Цаанаас өдөрт зургаан машин мах татан авч буй учир хүлээлт үүсэж байна.

2-р сарын дундаас эхлэн Хятадын тал манай улсаас тус улсад тээвэрлэлт хийх жолоочийн тоог 100 болгон нэмэгдүүлэхээр болсон. Хэрэв 100 жолооч ажиллаад эхэлбэл тус боомтоор өдөрт дунджаар 250 машин бараа тээвэрлэх боломж бүрдэнэ. Ирэх хаврын их бүтээн байгуулалтын үед Зам-Үүд, Эрээний боомтоор ачаа тээвэрлэх ажилд хүндрэл гаргахгүй байхаар өчигдөр Хятадын талтай тохирсон.

Нүүрсний экспортын гол боомт Шивээхүрэнгийн боомтоор 12-р сарын эхээр өдөрт 100 хүрэхгүй машин нэвтэрч байсан бол өнөөдөр 500 машин нэвтэрч байна. Гашуунсухайт боомтыг оруулбал өдөрт нийт 800 машин нэвтэрч байгаа юм. Нэвтрэх машины тоог 1500 хүргэж байж экспортын орлогын төсөвт тавьсан зорилтдоо хүрнэ. Тиймээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Гашуунсухайт боомтод ажиллаж байна. Цагааннуур, Эрээнцавын боомтоор одоогоор шатахуун оруулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Сандагсүрэн: Нийслэл саарал ус түлхүү ашиглах бодлого барина

Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн байна. Өнөөдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа.

1 хүн гэх мэтийн зураг байж болно

Энэ нь тус сангийн санхүүжилтээр манай улсад хэрэгжихээр төлөвлөгдсөн гурван том төсөл хэрэгжихэд чухал үр нөлөөтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг газрын доорх усны нөөцөөр хангана. Энэ хүрээнд Био комбинат, Шувуун фабрикийн орчимд газрын доорх усны эрэл хайгуул хийж, нөөцийг тогтоосон. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд бүрэн шинэчлэхээр ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усанд гүн боловсруулалт хийж, дулааны цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Ингэснээр хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлж станцуудад нийлүүлнэ гэж тооцож байна. Мөн саарал усны ашиглалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Эцэст нь усны засаглалыг бэхжүүлж, уян хатан дэд бүтцийг бий болгох юм. Өнөөдрийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, Монголын мянганы сорилын сангийн корпораци, НЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1 хүн болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох Ажлын хэсэг байгууллаа

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө, мэдэх эрхийн чиглэлээр саналыг боловсруулах Ажлын хэсгийг байгуулаад байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Тус ажлын хэсгийг ХЭҮК-ын гишүүн доктор Г.Нарантуяа ахалж, ажлын хэсгийн гишүүдэд Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульчид, Монголын Криминологчдын холбоо, МУИС, ХУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрдэмтэн, доктор багш нар ажиллаж байна. Ажлын хэсэг 2021 оны 1 дүгээр сарын 26-нд уулзаж, санал бодлоо солилцож, ажиллах чиглэлээ тогтлоо. гэж ХЭҮК-оос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хархорин” худалдааны төв түрээсийн төлбөрөө 20 хувиар хөнгөллөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2021.01.26/ Хархорин худалдааны төвд ажиллан, худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов.

Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.

Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.

Нийслэлийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг тэрбээр уриаллаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
гадаад мэдээ

Германд орон гэргүй иргэдэд зориулсан бүхээг бүтээжээ

Герман улсын Ульм хот орон гэргүй хүмүүсийг өвлийн хүйтэн шөнүүдэд дулаан хонуулах зорилгоор тусгай бүхээг зохион бүтээжээ.

Шинэ бүхээгийг орон гэргүй хүмүүсийн олноор цуглардаг гол цэгүүдэд байрлуулж эхэлсэн байна. Ульм хотод цаг агаар бусад хотуудаас харьцангуй хүйтэн байдаг тул орох оронгүй хүмүүст тус шинэ бүтээл нь аминд тулсан үед нэн хэрэгтэй шийдэл хэмээн хотын удирдлагууд үзэж байгаа гэнэ.

Бүхээгүүд нь мод, гангаас бүтсэн бөгөөд ус нэвтэрдэггүй, түүнчлэн нарны эрчим хүчийг хуримтлуулан эрчим хүч гарган авдаг, харилцаа холбооны хэрэгслээр тоноглогдсон аж. Бүхээг нь утасгүй интернетэд холбогдсон бөгөөд шаардлагатай үед автоматаар сайн дурынхныг дуудаж, цэвэрлэгээ хийлгэдэг гэнэ. Түүнчлэн харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан холбогдох ажилтнууд бүхээгт хонож байгаа хүнээс шаардлагатай зүйл бий эсэхийг лавлаж асуух зориулалттай аж. Мөн хувь хүний нууцыг хамгаалах үүднээс бүхээгүүдэд нууц камер байрлуулаагүй аж.

Тус бүхээгийн анхны загварыг зохион бүтээгчид хоёр жилийн өмнө танилцуулж байсан ч шаардлагатай сайжруулалтуудыг хийсээр өдгөө ийнхүү бэлэн болгон үйлдвэрлэж эхэлсэн байна. “Ульмийн үүр” хэмээн нэрлэсэн тус бүхээгүүд өдгөө анхны загвараасаа илүү бат бөх, салхи, уснаас бүрэн хамгаалалттай, агааржуулах систем сайтай, хоёр хүн унтах хангалттай зайтай, найдвартай цоожтой болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Вакцинжуулалтын төслийг 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ

Улсын Их Хурдын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 16 цаг 18 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тусөргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханы асуултад хууль санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариулт өгсний дараа хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.“Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос тус тус өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн 1 төсөл болгож, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн мэдүүлсэн төслийг суурилан хэлэлцье” гэж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,8 хувь нь дэмжлээ.


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн хуулийн төслөөс “Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй зөрүүтэй байгаа заалт, зүйлүүдийг зарчмын зөрүүтэй саналын томьёолол болгон санал хураалгав.Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 1 дүгээр зүйлийн “8 дугаар зүйлийн” гэсний өмнө “3 дугаар зүйлийн 3.1.3, 5.1 дэх хэсгийн “2020 онд мөрдүүлэхээр” гэснийг “2020-2022 онд мөрдүүлэхээр” гэж нэмэх, төслийн 1 дүгээр зүйлийн “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос төслийн 2 дугаар зүйлд “Энэхуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92,3 хувь нь дэмжлээ.

Ингээд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Вакцинжуулалтын төслийг 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцжээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байгааг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч танилцуулгадаа дурдаад, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байна гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, коронавирусийн вакцины нийлүүлэлтийг КОВАКС хөтөлбөрөөс гадна олон талтай гэрээ, хэлцэл хийн ажиллаж, нэмэлт санхүүжилтийн төслийг оруулж ирж байгааг дэмжихийн зэрэгцээ энэ төрлийн вакциныг яаралтай оруулж, эрсдэлтэй байгаа бүлэгтээ нэн түрүүнд хийх шаардлагатай байгааг онцлов.

Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хариултдаа дурдаад, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс нэн түрүүнд хамрагдах, нийлүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэв. Түүнчлэнвакцин үйлдвэрлэгч орон болох АНУ, Япон, БНХАУ, БНЭУ улсаас гадна вакцин үйлдвэрлэгч “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna” компаниудтай нууцлалын гэрээ байгуулж ажиллаж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаагаа онцолсон.

Мөн тэрбээр,хүйтэн хэлхээний дэд бүтцийг бэлтгэж, энэ асуудалд анхаарч ажиллаж байгаад хариултдаа онцлоод,-70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тунг, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 357 мянган тунг, 2-8 градуст хадгалах “AstraZeneca” вакцинаас 2 сая 516 мянган тунг хүлээн авах, хадгалах боломжтой гэж байлаа.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.


Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахыг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд“Коронавируст халдвар COVID-19-ын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлдэрх зүйн дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан. Тогтоолын төслийн үзэл баримтлалд коронавируст халдвар COVID-19-ын цар тахлын үед иргэдийн амьдрал эрс доройтсон, үндэсний үйлдвэрүүд дампуурахад хүрсэн, өрхийн орлого тасалдсан зэрэг шалтгаанаас үүдэн нийгэм эдийн засагт бодитоор бий болоод байгаа хүндрэл, бэрхшээлийг харгалзан өрх бүрт нэг удаа нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдээс архи согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгох. Энэ санхүүжилтийн эх үүсвэрийг оффшор бүсээс татагдан улсын орлогод шилжсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд Төрийн сангийн тусгай данс нээн байршуулж, холбогдох үйл ажиллагааг Монголбанкаар гүйцэтгүүлэх гэж тусгажээ.


Улсын орлогод оффшор бүсээс улсын орлогод шилжсэн мөнгөн хөрөнгийн талаар Сангийн яамнаас лавлагаа авсан бөгөөд Төрийн сангийн Монголбанкны улсын төсвийн дансанд 2017-2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл оффшор бүсний данснаас мөнгө орж ирээгүй гэдгийг албан бичигтээ дурдсан. Тогтоолын төсөлд зардлын тооцоо, улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар дурдаагүй бөгөөд түүнчлэн оффшор бүсээс улсын төсвийн дансанд мөнгө орж ирсэн эсэх, захиран зарцуулах хууль эрх зүй орчин, үндэслэл ньбүрдсэн эсэх нь тодорхой бус байна. Тухайн төсөл нь Монгол Улсын хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар төслийн зүйл, хэсэг, заалт, зохицуулалтын хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож, үзэх шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраар тогтоолын төслийн талаар тусгайлан эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулах саналтай байна” гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдав.

Тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийх талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар COVID-19-ын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд эрх зүйн дүгнэлт гаргуулахыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Ирэх сард дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ

Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатарын чиглэлийн дагуу хоёрдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа.

БНСУ руу хоёр удаа, Япон, Истанбул руу тус бүр нэг нислэг үйлдэхээр боллоо. Нислэгийг хэдэнд үйлдэхийг УОК-ын Шуурхай штабаас олон нийтэд хүргэнэ.