Categories
мэдээ цаг-үе

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн зогсоолоо

Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг буцаах ажлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зогсоохыг ЦЕГ-т үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

Ломбардны хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын таван Байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд санал дүгнэлтээ нэгтгэнэ. Тодруулбал,

1.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль”танхимд:

  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Их Эзэн Чингис” танхимд:

  • Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурлдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

5.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Categories
мэдээ цаг-үе

Монгол залуус PUBG Mobile-ын дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлжээ

1.3 сая ам.доллар(3.7 тэрбум төгрөг)-ын шагналын сантай “PUBG Mobile Global Championship S0” буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байна.

Харин хоёрдугаар байранд Хятадын “4 Angry Men” баг орсон бол тэргүүн байрыг мөн Хятадын “Nova XQF” баг эзэлж 700 мянган ам.доллар(1.9 тэрбум төгрөг)-ыг авлаа.

Тэмцээний өмнөх чансаагаар шилдэг 16 багаас 13-т бичигдэж байсан ZEUS ESPORTS баг ийнхүү олны таамгийг эвдэн аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг толилууллаа. Тэмцээний сүүлийн тоглолтыг хүртэл аваргын хувь заяа шийдэгдээгүй байсан бөгөөд Монгол залуус дэлхий дахиныг гайхуулж улсынхаа E-Sport-ын түүхэн дэх хамгийн том амжилтыг үзүүлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Ховд аймагт очсон гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

Аймаг орон нутгийн онцгой комиссоос Улаанбаатар хотод байгаа зарим иргэдийг нэгдсэн журмаар татан авч буй. Харин орон нутгийн автобус болон хувийн автомашинаараа хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэд PCR шинжилгээ өгч, УОК бол тухай орон нутгийн онцгой комиссоос өгсөн зөвшөөрлийн дагуу зорчиж байгаа юм.

Өчигдөр Ховд аймаг руу нийтийн тээврийн 5 автобусаар 206 иргэн зорчиж очжээ. Улмаар тус иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аль болох тайван байхыг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.

Мөн халдвар хамгаалалын дэглэмээ сайтар сахиж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, яаралтай эмчилгээнд хамрагдахыг шаардлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 25-наас буюу өнгөрсөн даваа гаригийн 14.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн зарлаад буй. Тэрбээр тэмцлээ хурц хэлбэрт шилжүүлж, хуурай өлсгөлөн зарлана. Эсвэл эхнэртэйгээ ярилцаад өөрийгөө шатаана гэдгээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эмнэлгийн үзлэгт хамруулахад зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй гэж үзжээ.

Тиймээс өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн засаг дарга гаргалаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Амь амиа бодоорой, ард түмэн минь

Улс орон эзэнгүй байна. УОК нь огцорчихсон. НОК-ынх нь ажил саарсан. Засгийн газар унасан. Шинэ нь засаг нь байгуулагдаж эмхрээгүй. Үндэсний аюулгүй байдлын гурвын нэг нь буучихсан. Үлдсэн нь улстөржөөд завгүй. Биднийг гэх дарга, байгууллага ер алга. Огцорсон Засгийн газрын сайд нар дараагийн Засаг бүрдтэл ажлаа хийж байх ёстой ч зарим нь албан тушаалдаа үлдэх гээд, нөгөө нэг хэсэг нь албан тушаалын наймаа хийж гүйгээд анхаарах сөхөө алга. Хэн нэгнийг бидний төлөө санаа тавьж байгаа гэж горьдсоны гарз. Иргэдээ гэх хүн ойрын хэд хоногт алга. Өнөөх коронагийн голомт хумигдаагүй. Хаа сайгүй илэрсээр л. Амьд явах эсэх нь бид бүгдээс шалтгаална. Тайвширч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, таваас дээш хүн нэг дор цуглахгүй, 15 минутаас дээш нийтийн үйлчилгээ, хоолны газар үйлчлүүлэхгүй байх шаардлагыг нь биелүүлж, маскаа зүүж, гараа ариутгаж, дархлаагаа дэмж. Чухал шаардлагатай биш бол гэрээсээ бүү гар. Өөрөө өөрийгөө хамгаалж, өөртөө өндөр шаадлага тавь. Тоглоом биш шүү. Засаг төр зөнд нь хаясан юм чинь яасан ч яахав гээд гарч гүйгээд байх хэрэггүй.

Анзаараад байх нь ээ, тансаг хэрэглээг нэхсэн улс их байх юм. Сошиалаар ингэж ч тансагламаар байна, тэгж ч гоодмоор байна гэсэн улс. Амьд явахад энэ бүхнийг үзнэ ээ. Хэсэгхэн хугацаанд тэвчих л хэрэгтэй. Хамаг бизнес болохоо байлаа гээд хөл хориог сулруулсан. Одоо дүрэм, журмаа ягштал бариад ажиллачих.

Хоёрдугаар сарын 4-нөөс 18-ныг хүртэл хөл хорио тогтоох сураг дуулдсан. Хэвээрээ л байгаа даа. Ноднин хөл хорьчихоод байхад л айл хэсч гүйлдээд байсан. Тэр үед чинь корона алдаагүй байсан шүү. Одоо бол корона алдчихсан. Их ялгаа бий шүү. Хэдэн бууз, таваг салат идмээр байвал гэртээ хийгээд ид. Айлаар явж бэлэг авах дур төрөөд байвал дансаар бэлэн мөнгөөр солилц.

Энэ эзгүй орхигдсон ард түмэндээ Үндэсний сэхээтнүүд үгээ хэлмээр байна. Архи пиво рекламдахаа болохоор алдар нэрээ зарим нь ашиглаад байдаг юм билээ. Ард түмэндээ амьдрахын сайхныг, арчаатай байхын чухлыг ойлгуулах тов хийсэн үг хэлчих л байлгүй.

Дэлхийн улс орнууд иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. Ахмад настай, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсээ түрүүлж вакцинд хамруулаад одоо залуусаа вакцинжуулж эхэлжээ. Зарим орны иргэд вакцинжуулалт удаан байна гэж төр засгаа шүүмжилж суух юм. Манай улс вакцин авахаар боллоо гэсэн мэдээнээс хойш чимээ тасарлаа. Улс төр ингэж бужигнаад, төр засаг тогтворгүй байвал вакцин хөөцөлдөх ч лөөлөө болж байх шиг байна. Энэтхэгээс авна гэсэн вакцины үйлдвэр шатаж байгаа бичлэг хэвлэлээр явсан. Тэрнээс хойш вакцины сураг алга. Ярьж байсан, хөөцөлдөж байсан хүмүүс нь ажлаа өгчихлөө. Одоо мөнгө нь алга. Ингэснээс хувийн хэвшил арилжааны зорилгоор сайн вакцин оруулж ирэхийг зөвшөөрчих хэрэгтэй юм. Зарим компаниуд болон хувь хүмүүс нэгдсэн журмаар вакцинжуулалт хүлээхийн оронд арилжааны зорилгоор оруулж ирсэн хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийлгэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байгаа. “Монос” компани АстраЗенеканийн албан ёсны дистрибьютер. Тус компани нь вакцин гармагц эхний ээлжинд нийлүүлэх орны жагсаалтад Монголыг багтаасан байсан. Энэ компаниасаа “Монос”вакцин авчрахаар гэрээгээ хийж эхэлж байгаа юм байна. Манай улстөрчид вакцинаа хүртэл хэн түрүүлж авчрах вэ гэдэг дээр улстөржиж суухын оронд яаралтай үүнд анхаармаар байх юм. “Монос” мэтийн компаниуддаа оруулж ирэх боломжийг нээлттэй олгомоор байна.

Энэ хооронд төр засаг эмхлэгдэж сөхөө сөртөөтэй болох биз. Болж өгвөл ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн Англи, Америк зэрэг оронд хийж байгаа вакцин оруулж ирмээр байна. Сэргийлэх, эмчлэх, дархлаагаа дэмжих, бие биедээ анхааруулах, сануулах, өөрсдийгөө, гэр бүлээ хамгаалах, хуучин муу дадлуудаасаа салах хэрэгтэй юм.

Болж л өгвөл айл хэсдэг муу зуршлаа хаямаар байна. Өөрсдөдөө ч ядаргаатай, очсон айлдаа ч зүдэргээтэй шүү дээ. Хонон өнжин бусдын тав тухыг алдагдуулан наргиж цэнгэж, архидаж дампуурдгаа болимоор байна. Шаардлагатай биш бол элдэв уулзалт цуглаан зохион байгуулахаас зайлсхийх хэрэгтэй. Элдэв баяр ёслолыг гэр бүлийн хүрээнээс хэтрэхгүй тэмдэглэж сурмаар байна.

Гар барьж мэндлэх, айлын нялх хүүхдийг тэвэрч үнсэх, гудамж талбайд шүлс, нусаа нийдэг зуршлаа хаямаар байна. Мэндлэх, хүндлэх олон арга бий. Толгойгоо мэхийн мэндчилэх, гар даллах, алга хавсрах гээд. Хажуугаар өнгөрөх хүнээс метр гарны зайтай явж хэвшмээр байна. Заавал тэр хол яваа хүн рүү далийж ирээд шүргэлцэх ямар хэрэг байх билээ. Нэг их зовохгүйгээр, ямар ч мөнгө шаардахгүй ийм дадлуудыг зүгээр л өөртөө хэвшүүл.

Саяхан УОК-т шаардлага тавьсан жагсаал боллоо. Ядаж байхад Эрүүл мэндийн сайдыг авч үлдэхээр жагссан хүнээс корона илэрсэн гэсэн. Өчигдөр бас УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж байна гээд амьтан хүн тойруулаад шавуулсан харагдсан. Тэр олон хүн дунд вирус тээсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Эхнээсээ жагсаалд очсон хүмүүс шинжилгээнд хамрагдмаар байна.

Мөнчиг барьцгүй төр засагтай улс шүү дээ, бид. Корона тархаагүй байхад сүржигнэж баахан хөл хорио тогтож байснаа, ид тархмагц нь хориогоо цуцалчихсан. Таны эрүүл мэндийн төлөө та л хичээхгүй бол болохгүй цаг үе ирсэн. Корона айлгасаар л байгаа. Гадны орнуудад вакцин хийсэн хүмүүст анхааруулж байгаа юм билээ. Вакцинд хамрагдсан ч маскаа зүүгээрэй гэж. Учир нь вакцин тарина гэдэг нь хүний биед тодорхой хэмжээний вирусийн биет орно гэсэн үг. Гэтэл тэр үед нь нэмж халдвар авбал вирус идэвхжих магадлалтай юм байна. Энийг ч бас мэдээд авчихад илүүдэхгүй. Вакцин хийлгэсэн гээд айдсын ард гарчихлаа гэсэн үг биш. Хэсэгтээ маскаа зүүх хэрэгтэй болох нь. За тэгээд эцсийн эцэст амь амиа л хийчээцгээдэг юм шүү. Өөрөөс чинь өөр хайрлах хэн байх билээ дээ.

Д.ХҮСЛЭН

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг Ерөнхийлөгч дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэх юм.

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Хуулийн дагуу тав дотор хариу албан бичгийг хүргүүлэх ёстой.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2-т зааснаар:

-Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Нямдолжин: ОХУ-д шударга сонгууль, хараат бус шүүх, чөлөөт хэвлэл, авлигын эсрэг тэмцэл дутагдаж байгаагийн тод илрэл юм

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор А.Нямдолжинтой ярилцлаа.


-ОХУ-д сүүлийн хэдэн жил болж байгаагүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал боллоо. Жагсаалын шалтгаан, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-Өргөн хүрээг хамарсан гэдэг утгаар нь тэгж хэлж болох ч 2019 онд болсон эсэргүүцлийн жагсаал цуглаан мөн л олон мянган хүнийг хамарсан байсан.

Энэ удаагийн буюу нэгдүгээр сарын 23-нд болсон эсэргүүцлийн жагсаалыг Авлигатай тэмцэх сангаас зарлан зохион байгуулсан. Тус сан нь Оросын сөрөг хүчний удирдагч, улс төр, нийгмийн зүтгэлтэн А.Навальный 2011 онд Оросын төр, засгийн эрх мэдэлтнүүдийн авлига, хээл хахуулийг мөрдөн илрүүлэх үндсэн үүрэгтэйгээр байгуулсан сан юм. Жагсаал болох гол шалтгаан бол А.Навальныйг Германаас ирэхэд шууд онгоцны буудлаас түүнд оногдуулсан тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн гэх үндэслэлээр баривчлан 30 хоног саатуулах болсонтой холбоотой. Түүнчлэн тэрээр баривчлагдсанаасаа хойш хоёр хоногийн дараа “Путины ордон: хамгийн том хээл хахуулийн түүх” нэртэй эрэн сурвалжлах баримтат киног гаргаж тавьсан нь youtube-д 84,7 сая тандалт авч ихээхэн шуугиан тариад байгаа юм. Тус жагсаал цуглаан Оросын 122 хотуудад болсон төдийгүй Амстердам, Гааг, Праг, Нью-Йорк, Мадрид, Барселон, Берлин, Париж, Лондон, Стокхольм, Тел-Авив, Киев, Тбилис гэх мэт хотуудад Оросын Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал цуглаан болж өнгөрлөө. Дэлхийн нийтийн цар тахлыг үл ойшоон Москва хотод л гэхэд 50 мянган хүн цугларсан бол Якутийн жагсагчид 50 хэмийн хүйтэнд “Навальныйг сулла” гэсэн пайз гартаа барьж, Саха Якутыг дээрэмдэн тонож байгааг болон тэтгэврийн насыг нэмснийг эсэргүүцэн жагслаа. Нийт Орос даяар Авлигатай тэмцэх сангийн мэдээлж байгаагаар 250-300 мянган хүн жагсаалд оролцсон байна. Тэдгээрээс 3400 хүнийг баривчилсны дотор А.Навальныйгийн эхнэр Юлия Навальный байсан бөгөөд хэдэн цагийн дараа сулласан. Эсэргүүцлийн жагсаалыг Оросын засгийн газрын зүгээс зөвшөөрөлгүй хэмээн үзсэн учир цагдаа нар хүчээр тараах оролдлого хийж, хүч хэрэглэсний улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо баривчлагдсан хүмүүсийн тооноос давсан байна.

ОХУ-д болж байсан өмнөх жагсаал цуглаанууд нь Оросын төрийн ДУМ-ын болон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагссан байдаг. Тэгэхээр Орост шударга сонгууль, улс төрийн нөлөөллөөс хараат бус шүүхийн тогтолцоо, чөлөөт хэвлэл, авлигын эсрэг хийж буй тууштай тэмцэл дутагдаж байгаагийн нэг тод илрэл гэж хэлж болно. Орос орны ардчилсан нийгэмд шилжсэн шилжилтийг Б.Ельцин “олигархийн капитализм” руу гажуудуулж, зах зээлийн эдийн засгийн үр шимийг цөөн тооны олигархиуд хүртэх болсон төдийгүй тэд ардчиллыг бүхэлд нь худалдан авч, төр зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалах төдий зүйл болсон. Харин В.Путин засгийн эрхэнд гарснаар олигархиудыг хязгаарлах бодлого явуулж эхэлсэн боловч энэ нь нөгөө талдаа “бюрократын капитализм”-ыг бий болгосон. Өөрөөр хэлбэл, баялгийг зах зээл бус төр хуваарилан шийдэж, төртэй холбогдохгүйгээр бизнес баталгаагүй, эрсдэлтэй болсон бөгөөд зах зээл дээр ашигтай бизнесийг төр л хийх ёстой гэж ойлгоход хүргэсэн. Иймээс Оросын ард түмэн, хээл хахууль, газрын тосны экспортоос хамааралтай сул дорой эдийн засгаас залхсаныг нэг талаасаа харуулж байгаа бол нөгөө талаасаа, Оросын иргэний ухамсар ийн өөрчлөгдсөнд Оросын нийгэм шинэ уур амьсгал, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсч байгааг харуулж байна.

-Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный тухай олон мэдээдэл цацагдаж байна?

-Алексей Навальный эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1998 онд Оросын улс түмний найрамдлын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүний улс төрийн идэвх 2000 онд “Яблоко” намд элсэж, тус намын улс төрийн зөвлөлийн гишүүн болсноор эхэлсэн гэж хэлж болно. 2008 оноос “Оросын үндэсний хөдөлгөөн”, “Аугаа их Орос”, “Ард түмэн”, “Тийм” зэрэг хөдөлгөөнүүдийн хамтран үүсгэн байгуулж, улмаар “Авлигатай тэмцэх сан” байгуулан авлига хээл хахуультай тэмцэж байна. Тэрээр өөрийн үйл ажиллагаагаа youtube болон өөрийн блогоороо дамжуулан явуулдаг тиймдээ ч ерөнхийлөгч В.Путин түүний нэрийг дурддаггүй бөгөөд “нэрт блогчин” хэмээн нэрлэдэг. Тэрээр 2011 оны ОХУ-ын төрийн ДУМ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулснаас хойш Орост төдийгүй барууныхны дунд ихээхэн танил болсон. Оросын эрх баригчид түүнийг АНУ-ын Тагнуулын төв газрын агент, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Соросын сангаас санхүүждэг хэмээн үздэг. Тэрээр 2013 онд Москва хотын даргын сонгуульд өрсөлдсөн боловч ялагдсан. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо 2016 онд зарласан боловч түүнийг “Кировлес”-ийн хэрэгт буруутгасан учир Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцуулахаас татгалзсан. Энэ удаа түүнийг баривчлах болсон шалтгаан нь “Ив роше”-гийн хэрэгтэй холбогдуулан тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн хэмээн үзсэн. 2012 онд А.Навальный өөрийн төрсөн дүү болох Олег Навальныйтай хамтран Францын “Ив роше” фирмийн охин компанийг байгуулсан бөгөөд энэ компани мөнгө угааж байна гэж Оросын хуулийн байгууллага үзсэн учир дүү Олегт 3,5 жилийн хорих ял оноож, харин Навальныйд тэнсэн харгалзах ял оногдуулсан. Энэ тэнсэн харгалзах ялын нөхцөл 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусч байсан.

-Оросын үйл явдлыг бусад улс орнууд ч анхаарч, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч байна?

-АНУ болон ЕХ- ны зүгээс Оросын эрх баригчид жагсагчдыг хүчээр тараасныг буруушааж байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс “ОХУ-ын хотуудад болсон жагсаалын үеэр Оросын эрх баригчид жагсагчид болон сэтгүүлчдэд хэтэрхий хатуу, харгис хандсанд АНУ эрс буруушааж байна. Энэ нь иргэний нийгэм, хүний үндсэн эрх чөлөөг цаашид хязгаарлаж байна” гэж үзсэн. Үндсэн эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлсэн олон зуун хүнийг нэн даруй суллахыг Оросын эрх баригчдад уриалж байна. ЕХ-ны зүгээс Оросын эдийн засгийн салбаруудад биш, эрх мэдэлтнүүдэд хориг арга хэмжээ авна. Учир нь эдийн засгийн салбарт хориг тавьснаар Оросын иргэдэд муугаар нөлөөлнө гэж харж байна” гэх мэтээр барууныхан байр сууриа илэрхийлж байна.

-Хойд хөршид нөхцөл байдал тогтворгүй байх нь манай улсад ямар нөлөөтэй вэ?

-Манай улсын хувьд Оросын нийгэм тогтвортой байх нь юу юунаас чухал. Гэхдээ энэ жагсаал цуглаан анх удаа болж байгаа зүйл биш. Тиймээс Оросын дотоодод болж байгаа энэ үйл явдал шууд утгаараа Монголд нөлөөлөхгүй гэж харж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

М.Энхсайханы өмгөөлөгч Ц.Цэлмэг: М.Энхсайханыг “Хорлон сүйтгэх” гэдэг зүйл ангиар дахин шүүх эрсдэл байсаар байна

-“ТАВАН ТОЛГОЙН ТӨСӨЛ МОНГОЛД АШИГГҮЙ” ГЭСЭН ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БОЛОМЖГҮЙ-

М.Энхсайханы өмгөөлөгч, хууль зүйн ухааны доктор, профессор Ц.Цэлмэгтэй ярилцлаа.


-Хууль зүйн сайд саяхны чуулган дээр Ерөнхийлөгчийг шүүгчдэд тушаал өгч улстөрчдөд ял өгүүлсэн гэсэн утгатай мэдэгдлийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Хууль зүйн сайд Х.Нямбаатар нотлох баримт байгаа учраас дээрх мэдэгдлийг хийсэн байх. хэрэв тодорхой албан тушаалтныг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан бол сайд өөрөө хариуцлага хүлээнэ шүү дээ. Энэ асуудлыг шалгаж үнэхээр хэн гэдэг шүүгч Төрийн ордонд ямар ажлаар дуудагдсан, хэзээ яаж нэвтэрсэн, хэнтэй уулзсан бүртгэл нь байгаа учир үнэн худал эсэхийг тогтоох боломжтой, тогтоох ч ёстой.

-М.Энхсайханд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэсэн, та шүүхийн шийдвэртэй санал нийлж байна уу?

-Улсын дээд шүүхээс М.Энхсайханд холбогдох хэргийг хянаад эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр завдсан байхад төгссөн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь буруу гэж үзээд ерөнхий ангийн зүйлчлэлийг өөрчилж түүнд оногдуулсан 4.6 жилийн хугацаатай хорих ялаас зургаан сарын хорих ялыг хасаж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. өмгөөлөгч д.оросоо бид хоёр энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Тийм учраас Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид хандаж гомдол гаргасан. Тодруулж хэлбэл, нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн гомдол гаргаад байна.

-Яг ямар үндэслэлээр гомдол гаргасан юм бол?

-Гомдлын үндэслэл нь маш тодорхой. Таван толгойн төсөлтэй холбоотой баримт бичгийг 2015 оны дөрөвдүгээр сард Уих-д өргөн барьсан байдаг. өөрөөр хэлбэл, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар хэргийг зүйлчлэх ёстой байсан.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа тохиолдолд 2015 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудал хөндөгдөх нь Эрүүгийн эрх зүйн суурь зарчим.

Анхан болон давж заалдах шатны шүүх “…М.Энхсайханы Таван толгойн төслийг УИХ-д өргөн барьсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэг, 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн хоёр гэмт хэргийн шинжийг давхар агуулсан бөгөөд энэ нь М.Энхсайханы хувьд хоёр гэмт хэрэгт ял шийтгэгдэхээр нөхцөл байдал үүссэн учир 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилбэл эрх зүйн байдал нь дээрдэнэ” гэж дүгнэсэн.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263, 264 дүгээр зүйлүүдийн аль аль нь үлэмж (тухайн үеийн ханшаар есөн сая төгрөгийн хэмжээг ойлгоно) хэмжээний хохирол шаардаж байж гэмт хэрэгт тооцогддог материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Онцолж хэлэхэд, М.Энхсайханы Таван толгойн төслийг УИХ-д өргөн барьсан үйлдэл нь ямар ч хохирол, хор уршиг учруулаагүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хор уршиг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учир М.Энхсайханы эрх зүйн байдлыг хүндрүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл огт байхгүй.

-М.Энхсайханыг анх зандалчлах гэсэн зүйлээр буруутгаад эцэстээ жип машины асуудал болгож дууссан. энэ мэт жишээнээс харахад таны үйлчлүүлэгчийг улс төрийн шалтгаанаар буруутгасан гэх нотолгоо хангалттай бий. уншигчдад эргэн сануулах үүднээс улс төрийн шалтгаантай гэж хардах нотолгоонуудаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Таван толгойн төсөлтэй холбоотой баримт бичгийг УИХ-д өргөн барьсан үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаад 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулсан атлаа уг үйлдлийг нь давхар “Хорлон сүйтгэх” гэж зүйлчилсэн. Нэг үйлдлийг ингэж хоёрөөр зүйл ангид заасан хоёрөөр гэмт хэрэг гэж үзэж давхар ял шийтгэхийг оролдож болохгүй л дээ. Шүүх үүнийг арай ч хэтэрнэ гэж үзээд хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарлаад прокурорт буцаасан. Зүй нь хэрэгсэхгүй болгох учиртай байсан юм.

-тэгвэл м.энхсайханыг ялаа эдлээд гараад ирсэн хойно нь “Хорлон сүйтгэх” гэдэг зүйл ангиар дахин шүүх эрсдэл байгаа гэсэн хэрэг үү?

-2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд “нэг гэмт хэрэгт нэг л удаа ял оногдуулна” гэсэн зарчмын заалт бий. Таны хэлсэнчлэн М.Энхсайханыг “Хорлон сүйтгэх” гэдэг зүйл ангиар дахин шүүх эрсдэл байсаар байна.

-Таны үйлчлүүлэгчийг Таван толгойг цогцоор нь хөдөлгөх гэрээг боловсруулсан гэж буруутгахдаа хамтын зарчмаар ажиллаагүй гэсэн шалтгаан хэлдэг. ажлын хэсэгч өчнөөн хүн ажиллаж байхад ингэж буруутгах нь хэр үндэслэлтэй вэ. Ер нь энэ гэрээ монгол улсад ашиггүй байв уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-М.Энхсайхан дангаараа Таван толгойн гэрээний төслийг боловсруулаагүй. Ажлын дэд хэсэг гэж 15 хүн /Ерөнхий сайдын 2015 оны 28 дугаар захирамж/, үндсэн ажлын хэсгийн 10 хүн, Засгийн газрын нийт гишүүд гээд олон арван хүний оролцоо, хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүнг шүүх үгүйсгэж дангаараа шийдсэн мэтээр дүгнэсэн.

Таван толгойн төслийг Монгол Улсад ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь аливаа улсын төрийн бодлогын гол зорилт байх ёстой. Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах мега төслийн тухайд харилцан ашигтай нөхцөлөөр л гэрээг байгуулах боломжтой шүү дээ. Энэ бол хэн ч ойлгохоор энгийн логик. Прокурор, шүүхийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүхий гэрээний зүйл заалтуудыг нь түүж аваад М.Энхсайханыг яллах атлаа Монголын талд ашигтай тусгагдсан гэрээний зүйл заалтаас огт дурдаагүй.

-Таван толгойн гэрээний төсөлд туссан Монголын талд ашигтай зүйл заалтуудаас сонирхуулаач?

-Монголчуудын арван жилийн хугацаанд маргалдаж одоог хүртэл тавьж чадаагүй байгаа Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төслийн компанийн хөрөнгөөр барьж байгуулах, нүүрс угаах, боловсруулах үйлдвэр барих, 13 төрлийн татвар, хураамжийг Монголын талд төлөх зэрэг ашигтай заалтууд байсан. Харамсалтай нь Монголын талд ашигтай энэ заалтуудаас нэгийг нь ч дурдахгүйгээр ялласан.

-Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх ямар дүгнэлт өгсөн бэ?

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “..гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн байгаа. /2020.01.10-ны Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх үндсэн заалт/М.Энхсайханд холбогдох хэргийг 2020 оны долдугаар сарын 30-нд давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж 964 тоот магадлалыг гаргасан. Тодруулж хэлбэл энэ өдрөөр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Таван толгойн мега төслийг УИХ-д өргөн барьсан үйлдлийг шүүх нэгэнт бусдад давуу байдал олгох гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж дүгнэсэн учир хөөн хэлэлцэх хугацааг төслийн бичиг баримтыг эцэслэж боловсруулж гарын үсэг зурсан 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөр тооцсон ч бай, анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл таслан зогсоогдсон гэх 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрөөр багцаалдсан ч бай хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь түдгэлзүүлсэн. Ингэснээр М.Энхсайханы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэх боломж гарсан ч Дээд шүүх хүлээж авсангүй.

-М.Энхсайханаас бусад шүүхээр ял шийтгүүлсэн улстөрчдөд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, заримыг нь дахин шийдүүлэхээр буцаалаа. энэ хүмүүс дахин сонгуульд нэр дэвших эрхтэй юү?

-УИХ-ын сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Авлигын хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон бол нэр дэвших эрхгүй болж байна. Тэгэхээр М.Энхсайхан төдийгүй сая шүүхээр шийтгэгдсэн 13 хүний тухайд ийм ноцтой үр дагавар хүлээж байгааг хүмүүс анхаарахгүй байна. Хууль зүйн сайдын хэлдэгчлэн улс төрчдөөс захиалга, даалгавар авдаг шүүгч нартай байгаа бол өрсөлдөгчдөө шүүхээр оруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэж ял тохоод насан туршид нь сонгогдох эрхийг нь хаасан болж таарч байна. Хэнийг сонгох нь сонгогчдын хэрэг учир иймэрхүү олон шаардлага, хаалт тавих хэрэггүй. Улс төрийн өрсөлдөгчдөө хэрхэн баривчлуулж, ял оногдуулж байгааг Оросын жишээнээс бид өнөөдөр харж сууна. ОХУ шиг дарангуйлагч төрийн зарчмаар ажиллаж, өрсөлдөгчдөө зориудаар яллуулж, ийм маягаар хэлмэгдэж ял авсан улстөрчийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн орчныг бүрдүүлэх нь ардчиллаас ухарсан алхам.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин гахай өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 27. Буд гариг. Билгийн тооллын 14, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 08:26 цагт мандан 17:44 цагт жаргана. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвидна.