Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын ХМХХ-ийн даргаар Ц.Ганзориг улиран ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар Ц.Ганзориг улиран ажиллах болжээ. Тэрбээр 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход уг албан тушаалыг хариуцах болсон.

Тэгвэл улиран томилогдсоноор гурав дахь Засгийн газрынхаа хэвлэлийн албыг хариуцах болж байна.

Ц.Ганзориг нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байсан туршлагатай.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөр, Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар шилжиж буй аж. Тэд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхтэй ажиллах юм байна. А.Үйлстөгөлдөр нь 2016 онд У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдохоос эхлэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж ирсэн бол Ө.Золбаяр нь 2017 оноос Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан юм.

Categories
мэдээ цаг-үе

Баянгол дүүргийн 4, 5, 10-р хороонд халдвар илэрч, хөл хорио тогтоолоо

Өнөөдөр (2021.01.27) 11:00 цагийн мэдээллээс хойш гурван хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 4, 5, 10 дугаар хороонд тус бүр нэг, нийт гурван халдвар гарсан тул тус хороодыг хамгаалалтад авлаа.

Дээрх хороодын иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн Covid-19-ийн нийт тохиолдлын тоо 1670 боллоо.

2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 15 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.

Categories
мэдээ цаг-үе

Завхан аймагт очсон 3 иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ

Завхан аймгийн Улиастай, Тэс суманд нэгдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос очсон иргэний хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ.

Тухайн иргэнийг тусгаарлалтад авсан ба PCR шинжилгээний хариуг хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд тус аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй юм. Түүнчлэн Завхан аймгаас орох, гарах хөдөлгөөнийг 24 цаг бүрэн зогсоолоо.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг ирэх даваа гаригаас хэвийн ажиллаж эхэлнэ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг ирэх даваа гариг буюу хоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар болжээ.

Тус эмнэлэгт 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш үйл ажиллагаагаа хаасан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, сахиур, тэдний ар гэр, эмч ажилчид гээд тус эмнэлгийн голомтоос нийт 400 гаруй хүн халдвар авсан билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 87.9 хувь нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Тэрээр “Дөрвөн зүйл дээр анхаарч ажиллана гэж төлөвлөж байна.

Нэгдүгээрт, цар тахал ба өнөөгийн нөхцөл байдлыг яаж даван туулах вэ гэдэг асуудал. Энэ хүрээнд вакцин оруулж ирэх, төсвийн алдагдлыг бууруулах, экспортоо нэмэгдүүлэх, онцгой байдлын менежментийг сайжруулах зэрэг асуудлууд багтана.

Хоёрдугаарт, эдийн засгийн асуудал тулгамдаж байна. Ямар чиглэлүүдийг дэмжиж энэ хүнд нөхцөлөөс гарах вэ, ААН-үүдээ яаж босгож ирэх вэ гэдэгтэй холбоотой томоохон зорилтуудыг дэвшүүлнэ.

Гуравдугаарт, иргэдийн амьдралын чанартай холбоотой асуудал бий. Дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоог сонгохоос өөр гарцгүй болсон. Орон сууцтай холбоотой томоохон зорилт дэвшүүлнэ гэж бодож байна. Энэ чиглэлээр явуулсан үе үеийн Засгийн газруудын сайн туршлагыг авч ажиллана.

Дөрөвдүгээрт, цахим засаглалтыг хэрэгжүүлж ажиллана. Ингэж байж төрийн албаны данхар бүтцийг өөрчилнө. 60-70 хүнтэй яамны 15-20 хүн нь ачаалал ихтэй байдаг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд нийт 639801 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 11 235 хүн хамрагджээ.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний 30 төв, халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 12 багт нийт 425 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 639 801 хүнийг шинжилгээнд хамруулснаас 567 517 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88 613 хүнд түргэн оношлуураар шинжилгээ хийжээ.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 832, ойрын хавьтал 3976 дам хавьтал 23 920 хүн байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард БНСУ руу хоёр, Япон, Индонез руу тус бүр нэг удаа буюу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон.

Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна.

Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна.

Харин Улаанбаатараас шууд болон гурав дахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com цахим хуудасны нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичих юм байна.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын бие муудаж, эмнэлэгт хүргэгдлээ

Эрүүл мэндийн байгууллагаас Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын биеийн байдал хүнд, зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй учир яаралтай эмчийн хяналтад оруулж, эмчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгвэл өнөөдөр /2021.01.27/ 16:30 цагийн үед бие нь муудаж СБД-ийн эмнэлэгт хүргэгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

Увс аймагт очсон 2 иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ

Өчигдөр буюу 2021 оны 1-р сарын 26-нд Улаанбаатараас Увс аймгийг зорьсон 10 автобусны зорчигчдоос түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад Зүүнхангай суманд очсон хоёр хүний хариу эерэг гарчээ. Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд өөрийн цахим хуудаснаа 480 иргэнийг татан авч байгаа тухай мэдээлсэн. Гэтэл нутагтаа ирж байсан 480 иргэнээс Зүүнхангай суманд очсон хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан байна. Тиймээс Зүүнхангай суманд очсон иргэдийг тусгаарлан PCR шинжилгээнд хамруулж байгаа юм байна.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэлжээ

НӨАТ-ын 2020 оны сүүлийн буюу дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтыг 2021 оны нэгдүгээр сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай.

Буцаан олголтыг шилжүүлсэн эсэхийг Ebarimt аппликейшнийхаа дээд талд байрлах “Буцаан олголт” хэсэгт даран шалгах боломжтой.