Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс авлигын индексээр 180 орноос 111-т оржээ

Transparency International байгууллагын өнөөдөр нийтэлсэн 2020 оны авлигын индексээр Монгол Улс 180 орноос 111 дүгээрт орж, өнгөрсөн оноос таван байраар ухарчээ.

Монгол Улс 100 онооноос 35 оноо авч, Панам, Босни Херцеговин, Умард Македон улсуудтай нэг эгнээнд зэрэгцэн жагсаж байна.

Уг жагсаалтыг Шинэ Зеланд, Дани улсууд 88 оноотойгоор тэргүүлсэн бол Финланд, Сингапур, Швед, Швейцар улсууд гуравдугаарт бичигджээ. Эдгээр улсуудад хэвлэлийн эрх чөлөө сайтай, шүүх засаглал нь шударга, төсвийн зарцуулалтад иргэд хяналт тавьдаг гэх мэт нийтлэг шинж чанар ажиглагддаг байна.

Харин бага оноо авсан улсууд засаглал нь сул, хямралтай, шүүх засаглал хараат, хэвлэлийн эрх чөлөө сул зэрэг шинж чанарууд ажиглагддаг аж.

Монгол Улсын 2012 оноос хойш авсан авлигын индексийн онооМонгол Улсын 2012 оноос хойш авсан авлигын индексийн оноо

Өсөлттэй  улс орнууд /Ази Номхон далайн улс орнуудаас/

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Онлайн худалдаа эрхлэгчид “Хил дээр бараа гацсанаас болж үйлчлүүлэгчдээ алдаж байна” гэв

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авах хандлага давамгайлах болсон билээ. Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдлыг тодруулахаар онлайн худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчидтэй холбогдлоо.


Цахим худалдаа эрхлэгч Б.Оюунсүх:

-Хөл хорионы үед онлайн худалдаа эрхлэхэд ямар асуудлууд тулгарч байна. Захиалсан хугацаанд бараагаа хүргэж чадаж байна уу?

-Миний хувьд 2018 оны долдугаар сараас эхлээд Турк барааг онлайнаар буюу лайв хэлбэрээр борлуулж эхэлсэн. Саяхан миний лайв хийхдээ захиалагчдын асуултанд хариулж байгаа богино бичлэг цахим орчинд явж, олон хүмүүс намайг хайж, холбогдсон. Онлайн худалдаа бэлэн дэлгүүрээс ялгаатай нь бараагаа харуулна, тайлбарлана, утасны цаанаас гарт нь бариулсан мэт мэдрүүлэх хэрэгтэй болдог. Ачаа тээврийн хувьд коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж хэдэн сараар гацах тохиолдол гарч байна.

-Хүмүүс цахим худалдааны соёлд хэр суралцаж байна?

-Анх цахим хэлбэрээр худалдаа явуулахад хүмүүс ойлгохгүй байх хүндрэлүүд байсан. Ялангуяа гүйлгээний утгаа зөв бичих тал дээр манайхан соёлд суралцаагүй байсан. Онлайнаар худалдаа хийхэд фейсбүүк нэр, утасны дугаар маш чухал байдаг учраас гүйлгээний утгаа зөв бичих хэрэгтэй байдаг.

-Цахимаар худалдаа эрхлэхэд ямар нийтлэг асуудлууд тулгардаг вэ. Олонх хүмүүс амар хялбараар төсөөлдөг?

-Хүмүүсийн нүдээр хялбархан харагддаг боловч цаана нь асар их ажил явагддаг. Би Монголд ес, Турк улсад гурван ажилтан цалинжуулж ажиллуулахын хажуугаар, өндөр түрээстэй агуулах түрээслэдэг. Эдгээр урсгал зардлуудыг гаргадаг ч хүмүүсийн захиалж буй барааны үндсэн үнэ дээр нь 5000 төгрөг л нэмдэг. Бараануудаа ялгана, ангилна, бооно, явуулна, хүргэж өгнө гэх мэт олон дамжлагууд ард нь явагддаг шүү. Мөн бараа ирэх дамжлагыг илүү хөнгөвчлөх үүднээс өөрийнхөө нэр дээр бар кодны системийг худалдаж авч, нэвтрүүлж эхэллээ. Энэ нь ирсэн, явсан барааг дамжлагын явцад гар ажиллагаа орохгүйгээр бичиж, цаг тухайд нь байршлийг нь мэдээллэж, бүртгэлжүүлж байна гэсэн үг.

-Цахимаар худалдан авалт хийж буй хүмүүс голчлон юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Иргэд хамгийн түрүүнд өөрийнхөө размерыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Улс болгоны хувцасны размер, хэмжээс өөр гэдгийг анхаарах хэрэгтэй.

Цахим худалдаа эрхлэгч С.Солонго:

-Захиалга таг зогссон. Карго ирэхгүй хоёр сар болохоор ямар хүн хүлээх билээ. Бөөн уур бухимдлаар булуулан байж, захиалгаа цуцална. Дараа нь удаж удаж ирсэн бараа нь түгжигдээд гэрт хэвтэх жишээтэй. Ийм болохоор одоогоор зогсоосон. Удахгүй сайхан болох болов уу гэж найдаж л байна.

Цахим худалдаа эрхлэгч Б.Бямбацэцэг:

-Одоо эдийн засаг хямарчихсан байгаа болохоор онлайн шопийн захиалга маш бага байна. Энгийн үеэсээ 2-3 дахин багассан. Хил, гааль цаг үеэс хамаарч байнга хаагдаж байгаагаас болоод XI сард захиалсан бараа нэгдүгээр сард ирэх жишээтэй. Үүнээс болж захиалагчид бухимдах, үл ойлголцох асуудал маш их гарч байна. Захиалсан бараа нь ирэхгүй болохоор зарим хүмүүс луйвардаж байна гэж боддог. Хүмүүс нэг үеэ бодоход цахимаар худалдан авалт хийх тал дээр мэдлэгтэй, соёлтой болсон. Анхлан бараа захиалж байгаа хүмүүс л хугацаа нь болоогүй байхад өдөр болгон залгах гээд байдаг. Тиймээс урдаас захиалсан бараа багадаа 7-14 хонодог гэдгийг ойлгож , хүлээж аваасай гэж хүсдэг.

Цахим худалдаа эрхлэгч Б.Амрида:

-Халдварт өвчин гарснаас хойш захиалгууд маш их буурсан. Миний бодлоор үүнд 3 зүйл нөлөөлж байгаа. Энэ нь хувиараа бизнес эрхлэгчдэд хөл хорионы улмаас бараагаа борлуулж эргэлтэнд орох мөнгөгүй болж, иргэд санхүүгийн чадамж буурч ихэнх хүмүүс ажилгүй болж байгаатай холбоотой. Түүнчлэн захиалгууд ирэх хугацаа удааширч, захиалгын хайрцаг сав, баглаа боодлоор дамжин халдвар тархах эрсдэлтэй болсноос тэр болов уу. Төр засгийн болон УОК-ийн шийдвэр хоорондоо зөрдөг. Үүнээс болж хил гэнэт хаагдаж, бидний жижигхэн бизнест томоохон эрсдэл авчирдаг. Шинэ жилийн бараа 1.5 сая төгрөгөөр захисан ч баярын дараа ирэхээр борлуулж чадахгүй хэнд ч хэрэггүй болно шүү дээ. Тиймээс карго, тээвэрлэлтийн асуудлыг тодорхой болгомоор байна.

Онлайн дэлгүүрийн үйлчлүүлэгч Ч.Ганди:

-Цар тахал гарснаас хойш захиалсан бараагаа дор хаяж сарын дараа хүлээж авч байна. Удаж ирж байгаа нь дэлгүүрүүд, каргоны буруу гэхээсээ илүү хил гаальтай холбоотой учраас тэвчээртэй хүлээж байгаа. Онлайнаар захиалга хийхийн давуу талууд нь хүссэн бараагаа хайгаад, нэмүү өртөггүй Монголд байгаагаас хямдхан үнээр авах боломжтой байдаг. Ихэнх хүмүүс онлайн дэлгүүрээр дамжуулахгүйгээр “taobao” аппликейшнийг өөрсдөө ашиглаж сурснаар зөвхөн каргоны зардлаа гаргаад, өөрсдөө захидаг шинэ соёл нэвтэрч байгаа. Яваандаа коронавирус намдахаар онлайн худалдаа эргээд хэвийн байдалдаа орох байх гэж найдаж байна.

Онлайн дэлгүүрийн үйлчлүүлэгч Г.Гантуяа:

Америкаас бараа захиалаад авч чадахгүй 2 сар болж байна. Өвлийн хувцаснууд, улирлын чанартай бараанууд захисан байсан ч улирал нь дуусахад авч таарах нь. Цахимаар юм худалдаж авах нь сонголт сайтай, хямд байдаг боловч зураг шигээ ирэхгүй байх, материал муу байх зэрэг асуудлууд гардаг. Тиймээс захиалга хийхдээ тухайн дэлгүүр хэр баталгаатай вэ, барааных нь бодит зураг байна уу, хэр олон хүн захиалсан бэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм билээ.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэгт олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хугацааны хувьд авч үзвэл сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ.

Хур тунадасны хувьд төвийн нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орох бөгөөд салхины хурд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Хоёрдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур хур тунадасны явцыг Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 10–15 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх, Архангайн зүүн хойд, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн зүүн, Архангайн зүүн хойд, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 10–15 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг болон Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Харин хур тунадас Дорнодын өмнөд болон Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 11–16 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол хур тунадас Дорноговийн ихэнх нутаг болон Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар 12–17 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Гудамжны нохойг бар шиг болгож будсан этгээдийг хайсаар байна

Гудамжны тэнэмэл нохойг бар шиг харагдахаар болгож будсан этгээдийг Малайзын цагдаагийн газар хайж байгаа юм байна. Энэ хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард Малайзад болжээ. Наймдугаар сарын 28-нд уг нохойны зургийг Малайзын амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн нийтийн сүлжээнд байршуулж “Нохойг гутаан доромжилсон этгээдийг хайж байна.Энэ нохойны одоо хаана байгаа байршлыг хэлж өгнө үү” гээд холбоо барих утсаа тавьжээ.

No description available.Уг зарыг олон мянган хүн шэйрлэж, зарим иргэдээс “Бар шиг будсан энэ нохойноос хүүхэд, согтуу хүн айгаад байна” гэсэн гомдол ирсэн учир цагдаагийн газар нохойг болон нохойг будсан этгээдийг хайж байгаагаа мэдэгджээ. Нохойг угаагаад ч арилахааргүй хортой улбар шар будгаар будаж, хар будгаар судал тавьжээ.

No description available.Хэн, хэзээ энэ хэргийг хийсэн нь тодорхойгүй байгаа юм. Тийм учраас цагдаагийн байгууллага “Мэдээлэл өгсөн хүнд мөнгөн шагнал олгож, мэдээллийг чанд хадгална” гэжээ. Амьтан хамгаалагчид “Энэ бол инээдэм биш. Эмгэнэл. Амьтныг ямар ч хэлбэрээр тамлаж, зовоож, доромжилж болохгүй”, “Энэ нохойг усанд оруулж, будгийг нь арилгахын тулд химийн хүчтэй бодисоор арчих хэрэгтэй болно.

No description available.Эсвэл бүх үсийг нь хусна. Магадгүй хортой будагнаас болж арьс нь гэмтэж болзошгүй”, “Уучлаарай нохой минь, чамд ийм зүйл хийсэн этгээдийг олох болно оо”, “Нохойг будсан хүнд инээдтэй харагдаж болно.

ГэтэлNo description available. энэ чинь чиний нүүр рүү, бие рүү хэн нэгэн арилахгүй хортой будаг цацсан ижил үйлдэл” гэх мэтээр уур бухимдлаа илэрхийлцгээжээ.

No description available.

Орон нутгийн телевизээр “Энэ бол нохойг бар шиг болгож будсан анхны тохиолдол биш. No description available.No description available.Өнгөрсөн жил Шивамоггагийн нэгэн фермерийнх нохойгоо бар шиг харагдуулахаар будсан байсан. Манай телевиз очиж сурвалжлага хийхэд бар мэт эрээн болгосон нохой нь байсан. Учрыг нь лавлахад тариалангийн талбайгаа сармагчнаас хамгаалах гэж нохойгоо будсан тухай тайлбарлаж байсан” хэмээн мэдээлжээ.

No description available.No description available.

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчоодоор 1296 тээврийн хэрэгслээр 2574 зорчигч хот руу нэвтэрчээ

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1296 тээврийн хэрэгслээр 2574 зорчигч хот руу нэвтэрч, 1625 тээврийн хэрэгслээр 2900 зорчигч хотоос гарсан байна.

Нийт 5474 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Categories
мэдээ улс-төр

Ө.Шижир: Жирийн иргэн нэг тооны адуу хулгайлаад хоёр жилийн ял авдаг тогтолцоог өөрчилье гэж санал тавьсан

Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Тамгын газрын дарга Ө.Шижир асуудалтай холбогдуулан тайлбар өглөө.

Тэрбээр “Монгол Улс шүүхийн хараат бус байдал, авлигын индексээр дэлхийд 100-гаас хойш байранд орж байгаа. Энэ юунаас үүдэлтэй вэ гэдэг дээр авлигын эсрэг хууль нөлөөлж байгаа юу, хоорондоо холбоотой юу гэдгийг бодох хэрэгтэй. Ерөнхийлөгчөөс Шүүхийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь байтугай уншиж үзээгүй хаасан.

Хамтраад нэгтгээд хэлэлцье, манайд бас давуу талтай юмнууд байна гэсэн. Буруу харж суучихаад кноп дарсан. Өнөөдрийн ярьж байгаа энэ зүйлүүд Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш гурван жилийн дотор болсон зүйлүүд биш. Гучин жилийн үйл явц. 30 жилийн дараа нөхцөл байдал ийм болчихоод байна. Нэг хүнээс хараат байсан бол энэ бүхэн өөрчлөгдөх байсан. Нэг хүнээс томилгоо шууд хамааралтай байсан бол алга урвуулахын дотор өөрчлөгдөх байх. Харамсалтай нь тийм биш.

Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших бүх шүүгчийг хараат гэж хэлж байгаа юм уу? Статистик харвал Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед томилогдсон шүүгч нар харьцангуй бага байгаа. Түүнээс өмнө томилогдсон шүүгч нарыг Ерөнхийлөгчийн хараа хяналтад байна гэж үзэж байгаа юм уу? Тэгвэл өнгөрсөн 30 жилийг бид юу гэж дүгнэх юм бэ?

Ирээдүйн 30 жилийг яаж харах юм бэ? Ерөнхийлөгч шүүхийн тухай хуулийг хамтраад засъя гэж шаардлага хүргүүлснийг та нар бүгд мэдэж байгаа.

Шүүхийн тогтолцоог бүгд шүүмжилдэг. Монголд улс төржье гэвэл олон сэдэв байна. Ерөнхийлөгч тэгэхгүй гэдэг байдлаар хандаж байна. Удаа дараа санал болгосон хуулийг ядаж нэгтгээд хэлэлцье гэсэн ч хүлээж аваагүй. Жирийн иргэн нэг тооны адуу хулгайлаад хоёр жилийн ял авдаг тогтолцоог өөрчилье гэж санал тавьсан. Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд эхлээд ял авсан болоод дараа нь суллагддаг гэдгийг бүгд харж байгаа.

Шүүхийн тухай хууль батлагдсан өдрөөс хойш 14 хоногийн дотор юу болсон бэ? Шударга ёсыг энэ танхимаас эхлүүлэх гэж байгаа юм бол нэгнийхээ явуулсан цаасыг бүтэн унш л даа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.

Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, С.Ганбаатар, Ц.Туваан нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн төслийн зорилго, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрийн эрх зүйн үндсийг тодорхой болгож, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх зохицуулалтыг тусгажээ. Мөн үйлдвэрийн барилгад шаардагдах машин механизм, техник тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлбэр хийхээр холбогдох зохицуулалтыг нэмж оруулсан байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах, газрын тосны хайгуул, ашиглалт явуулах талбайг давуу эрхээр тус компанид олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрийн газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлага олгох, тухайн орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах зэрэг зарчмын зөрүүтэй 13 санал гаргасныг Байнгын хороо хэлэлцэж дэмжжээ. Мөн уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд санал, дүгнэлт гаргаж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Батлут, Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн болон нэгдсэн хуралдаанд оролцсон ажлын хэсгийн зарим гишүүн хариулт, нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн юм.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр (цаашид “газрын тос боловсруулах үйлдвэр” гэх) байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойд гарах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулах, үүнтэй холбоотойгоор төсөлд тусгагдсан нэр, томьёог Газрын тос боловсруулах үйлдвэр гэж жигдлэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Мөн төслийн 3 дугаар зүйлд “Энэ хууль нь газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэсэн агуулгатай 3.4 дэх хэсэг, 4 дүгээр зүйлд “барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх” гэсэн агуулгатай 4.1.6 дэх заалт, мөн зүйлд “орон нутгийн удирдлага нь Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой бариа, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэсэн агуулгатай 4.1.7 дахь заалтыг тус тус нэмэхээр тогтов.

Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг “энэ хуулийн 6.1-д заасан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж, 6.4 дэх хэсгийг “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасны дагуу олгогдсон талбайд өмнө хийгдсэн геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг зэрэг хайгуулын ажлын анхдагч болон боловсруулалт хийгдсэн тайлан, материал, мэдээллийг Газрын тос боловсруулах үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг дэмжив. Мөн төслийн талаарх найруулгын чанартай дөрвөн саналаар санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хамтарч ажиллана

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо (UNESCAP)-ны Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга хатагтай Чай Чай болон холбогдох албаныхантай цахим уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн Ерөнхий газрын дарга Э.Тамир болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.Уулзалтаар тус хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавх бэхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх асуудлыг хөндөж, түүний хүрээнд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаа, чиглэл, боломжийн талаар харилцан санал солилцов.

Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавхыг бэхжүүлэх хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намайг олон жил үндэслэлгүй үгээр гүтгэж байна

УИХ-ын чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэж шүүмжилсэн бол Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар үүний эсрэг тайлбар өглөө.

Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авахгүй байхаар шийдсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулах сонгон шалгаруулалтыг бий болгосноор Монгол Улсад анх удаа сонгон шалгаруулалтын засаглал бий болгох үндэс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл нэг хүн Шүүхийн Ерөнхий зөвлөлийг томилдог эрх мэдлээс ангижирч байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намайг олон жил үндэслэлгүй үгээр гүтгэж байна. 2017 онд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг би ахалж ажилласан. УИХ-ын Тамгын газрын даргад би УИХ-ын гишүүний хувиар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой журамд өөрчлөлт оруулах санал гаргасан эсэх талаар тодруулж өгөхийг хүссэн. Сая хариугаа бичгээр авлаа. Миний бие Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэг ч зарчмын зөрүүтэй санал гаргаагүй гэдэг тодорхойлолтоо сошиал хаяг болон, хэвлэл мэдээллээр тавина.

Categories
мэдээ цаг-үе

Өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын майхныг цахилгаанд холбожээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс Сүхбаатарын талбай дээр майхан барин хугацаагүй өлсгөлөн зарласан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, дэлхий нийтийг хамраад байгаа Кодид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр хэв журмын хамгаалалт, явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү жагсаал цуглааны үед Сүхбаатарын талбай руу жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хориглосон орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц зүйл /шатах, тослох материал ашигладаг цахилгаан үүсгүүр, ил гал гаргах хэрэгсэл/ нэвтрүүлэхийг завдсан тул тухайн иргэдэд холбогдох хуулийг сануулан буцаасан байна.

Хүний эрхий комиссоос “Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майханг цахилгаанаар хангах тухай” асуудлыг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжлан 2021 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр өлсгөлөн зарлаж байгаа С.Ганбаатар гишүүний майхныг цахилгаанд холбуулан 3 тенийг нэвтрүүллээ.