Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт хулгайн замаар зорчсон 28 иргэнийг тусгаарлажээ

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын зүгээс Шаг, Хулгайн тээврийг зогсоох хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээ эхэлснээс хойш хулгайн тээврээр зорчиж байсан зургаан тохиолдол, 28 иргэнийг илрүүлж, бүгдийг нь түргэвчилсэн оношлуураар оношлуулж, Цогтцэций суманд “Дугант” зочид буудал болон Цагаан хадны Гурван байшинтад тусгаарлаж, зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна.

Гар дээрээс хууль бусаар архи зарж байсан таван зөрчлийг илрүүлж, 45 шил архи, виски хураан авсан. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас цааш хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна гэж Өмнөговь аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН СУМ: Халдвартай бүсээс ирсэн иргэдээс давтан шинжилгээ авах ажил 80 гаруй хувьтай байна

Дорнод аймагт арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 6000 гаруй иргэн цар тахлын халдвар гарсан аймаг, хотоос иржээ. арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн давтан шинжилгээг зохион байгуулж байгаа бөгөөд 80 гаруй хувьтай явагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 377,795 хүн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд “Сovid-19”-ийн халдварыг илрүүлэх, тандах түргэвчилсэн шинжилгээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 886 хүн хамрагдсан байна. Өчигдрийн байдлаар ажилласан шинжилгээний төв 11, тандалтын баг 8 буюу шинжилгээний төвд 44 хүн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар ПСР 307250, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 377795 хүн хамрагдсан байгаа юм.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 549 тээврийн хэрэгслээр 1108 зорчигч хот руу нэвтэрч, 551 тээврийн хэрэгслээр 1146 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

УОК, Засгийн газар хөл хориог сунгах эсэхийг даваа гаригт шийднэ

Oct. 23 | 2017 Чингисийн талбай | Miguel De Los Andes

“Covid-19” цар тахлын тархалтын хүрээг хумих, иргэдийн дунд халдвар тарахаас сэргийлэн Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон.

Улсын Онцгой комисс болон Засгийн газар даваа гаригт хуралдаж, дээрх хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн шийдэхээр товлосон байна.

Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдан, бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг хэлэлцэж байгаа аж. Мөн өнөөдөр сайд нар хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Одоогоор улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын тохиолдол нийт 1,242 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 855 нь эдгэрээд байна.

Categories
мэдээ нийгэм

​Гэр хорооллын нэг өрхөд 7 хоногт зургаан шуудай түлш зарах тоо хэмжээг нэмэх боломжгүй гэв


Сайжруулсан түлшний борлуулалт, хүрэлцээтэй холбоотой маш олон санал, гомдол гарсаар байгаа билээ. Тэгвэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ өнгөрсөн оныхоос нэмэгдэж байгаа. Хоёр шалтгаан байгаа. Энэ жил хүйтний эрч эрс нэмэгдсэн. Нөгөө талаар шинэ хэрэглэгчид орж ирсэн.

Өнгөрсөн онд 480 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэж байсан бол энэ жил 710 мянган тонныг хэрэглэх тооцоо гарсан. Хоёр үйлдвэрт бид өдөртөө 4700 тонн түлш үйлдвэрлэж байна. Харин хэрэглээ 5000 даваад байгаа. Зөрүүг нөөцөөсөө нийлүүлээд, хэрэглээг хангаж байна. Долоо хоногт 6 шуудай түлш хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байгаа. Түүхий эд, нөөц хангалттай, ямар нэг хомсдол үүсэхгүй. Иргэдээс иргэний үнэмлэх шаардах ёсгүй. Би энэ асуудалд анхааръя. Картаараа хэмжээндээ тааруулаад л авна. Энэ жил бид 7 хоногт 6 шуудай түлш зарах тоо хэмжээг нэмэх боломжгүй. Маш сайн тооцож, 6 шуудай түлш хангалттай хүрэлцэнэ, тийм их хүндрэл гарахгүй гэж тооцсон” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д 19 хүүхэд мэндэлжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн /2021.01.01/мэдээг хүргэж байна.

Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1613 хүн үйлчлүүлсэн байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 19 хүүхэд шинээр мэндэлжээ. Мөн ГССҮТ-д 188 хүн осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан байна. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1688 иргэн холбогдсноос 678 нь яаралтай тусламж авчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ: Өмнөговь аймгийн 2020 оны “Онцлох хүүхэд” шагнал гардууллаа

2020 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД” шагналд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд манлайлсан хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Үүнд: 1. Техник сэтгэлгээ шинэ санаачилга төрөлд Э.НАНДИНБОЛОР

2. Сурлагын амжилт төрөлд Цогтцэций сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Ө.Ёндонжунай

3. Урлаг уран бүтээл төрөлд Ханхонгор сумын Соёл урлагийн төрөлжсөн сургалттай сургуулийн сурагч М.Саруулбаяр

4. Оюуны спортын төрөлд Даланзадгад сумын Тавдугаар сургуулийн 5А ангийн сурагч М. Занданшагай

5. Оюуны спортын төрөлд Даланзадгад сумын Долдугаар сургуулийн сурагч Б.Дэлгэрцэцэг

6. Эх орны түүх, соёл өв уламжлалын төрөлд Даланзадгад сумын Хоёрдугаар сургуулийн 11Б ангийн сурагч Б.Энхжин

7. Оны шилдэг хурдан морь уралдаанч хүүхэд төрөлд Ханхонгор сумын хурдан морь унаач хүүхэд Т.Сандуйманлай

8. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Даланзадгад сумын Дөрөвдүгээр сургуулийн Сурагчдын өөрийн удирдах зөвлөл

9. Багийн амжилт төрөлд Даланзадгад сумын Хоёрдугаар сургуулийн мэтгэлцээний “Мэргэн” клуб тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Оросын хамгийн аюултай хотуудын жагсаалтыг Кызыл, Магадан, Улаан-Үд тэргүүлжээ

Оросын алдартай YouTuber болох Варламов энэ долоо хоногт ОХУ-ын хамгийн их гэмт хэрэг гардаг, хамгийн аюултай 10 хотын жагсаалтыг 2020 оны байдлаар гаргаснаа танилцуулжээ. Уг жагсаалтад Монгол улстай хил залгаа бүс нутаг болох Тувагийн нийслэл Кызыл, Буриадын нийслэл Улаан-Үд хотууд нэг, гуравдугаар байрт орсон нь анхаарал татаж байгаа юм.

Тухайлбал Улаан-Үд хотод жилд 22,000 гэмт хэрэг гардаг нь ОХУ-ын дунджаас даруй гурав дахин өндөр үзүүлэлт гэнэ. Харин Тувагийн нийслэл Кызыл хотод 100,000 хүн тутамд 35 хүн амины хэрэг ноогддог нь гэмт хэргээрээ дэлхийд алдартай Мексик (24.8), Бразил (30.5) улсуудынхаас ч өндөр үзүүлэлт болохыг Варламов мэдээлжээ.

Гэмт хэргийн гаралтаар ОХУ-д тэргүүлдэг 10 хотыг жагсаавал:

  • Кызыл
  • Магадан
  • Улаан-Үд
  • Благовещенск
  • Челябинск
  • Шахты
  • Дон дахь Ростов
  • Екатеринбург
  • Санкт Петербург
  • Москва
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Монгол шуудан” ХК мэдэгдэл гаргалаа

Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газрын хоёр ажилтнаас коронавирус илэрсэн талаар ЭМЯ 11 цагийн хурлаар мэдээлсэн. Тэгвэл хоёр биш нэг ажилтнаас илэрснийг албаны эх сурвалжууд хэллээ.

Тодруулбал, Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газрын Төв шуудан салбарт суудаг нягтлангаас илэрсэн байна. Нягтлангийн эгч нь БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан аж. Коронавирус илэр үед тухайн гаалийн нягтланг “Амар” зочид буудалд тусгаарласан байсан аж. Гэхдээ тухайн гаалийн нягтлан 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл ажлаа хийж байжээ. Тиймээс түүний ойрын хавьталд 20 гаруй ажилтан багтсан бөгөөд тэднийг тусгаарлаж нийтдээ 70 гаруй гаалийн ажилтанг тусгаарласан байна.

Categories
мэдээ нийгэм

​Хятад, Монгол хоёр орон тарифыг бууруулах зохицуулалтыг харилцан хэрэгжүүлнэ


2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Хятад, Монгол хоёр орон “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-ийн хүрээнд тарифын хөнгөлөлтийн зохицуулалтыг харилцан хэрэгжүүлж эхэлнэ.

Уг зохицуулалтын дагуу, Монголын тал голчлон усны гаралт бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амьтан болон ургамлын гаралтай тос, ашигт малтмал, химийн бодис, модон материал, хөвөн утас, химийн эслэг, машин механизм, тээврийн хэрэгсэл гэх 366 төрлийн бүтээгдэхүүний тарифыг дунджаар 24.2 хувиар бууруулах бол Хятадын тал “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр-ийн хүрээнд тарифыг бууруулах зохицуулалтыг бүрэн мөрдөж ажиллах болно. Тарифыг бууруулах тодорхой зохицуулалтыг Хятадын чөлөөт худалдааны бүсийн үйлчилгээний сайтаас харах боломжтой юм.

2020 оны есдүгээр сарын 29-нд, “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т Монгол улс албан ёсоор нэгдэж, долоо дахь гишүүн болсон нь “бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орон, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг дэмжихэд эерэг ач холбогдолтой бөгөөд Хятад, Монгол хоёр орон зах зээлээ харилцан нээлттэй болгох, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өмнө нь Бангкокийн Гэрээ гэгддэг байсан APTA-г анх 1975 онд Бангладеш, Энэтхэг, Лаос, Өмнөд Солонгос, Шри Ланка улсууд байгуулж, 2001 онд Хятад улс нэмэгдэж байжээ.