Categories
мэдээ нийгэм

Баярын үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн ажилчдаас шинжилгээ авна

Мэдээ.МН

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн мэдээлэл хийж байна.

НЭМҮТ-ийн ОЭМА-ны дарга, тархвар судлаач Б.Сувд “Иргэд халдвар авчихна гэж бодохгүй байна, шинж тэмдэггүй халдвар тараагчид байгаа нь халдвар тархах үндсэн гурван шалтгаан болж байна. БЗД-ийн шинжилгээ авах үйл явц маш удаан явцтай байлаа. Эмнэлэг, эмийн сан, банк, худалдаа үйлчилгээний байгууллага, нийтийн тээвэр, такси, хүнсний дэлгүүр, түгээлтийн байгууллагын ажилчдад шинжилгээг хийж байгаа ба маргаашаас эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн түрээслэгч, худалдагч, ажилчдаас шинжилгээ авна.

БЗД-т 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр хүнд илэрсэн нь батлагдлаа. Халдварын байршил нь тодорхойлогдоход зураглалыг гаргаж, иргэдэд мэдээлнэ” гэлээ.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Хубэй мужийн Хуанан зах хэвийн ажиллаж эхэллээ

БНХАУ-ын Хубэй мужид байдаг амьд амьтан болон далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг Хуанан зах үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, нэгэн цагт үл мэдэгдэх вирусийн дэгдэлтээс болж Хуананийн далайн бүтээгдэхүүний бөөний захыг хааснаас хойш нэг жилийн дараа хэвийн байдалдаа орлоо.

Categories
гадаад их-уншсан мэдээ туслах-ангилал

Өмнөд Солонгос хүн амынхаа тооноос илүү вакцин худалдан авчээ

Коронавирусний эсрэг анхны вакцины талаарх товч мэдээлэл

Өмнөд Солонгосын эрх баригчид улсынхаа хүн бүрийг вакцинжуулахаар тооцоолж, вакцин боловсруулагчидтай гэрээ байгуулжээ. Ингэснээр хүн амынхаа тооноос бага зэрэг илүү вакцин худалдан авахаар болсон байна.

Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр БНСУ-ын Засгийн газар 56 сая хүнд зориулан коронавирусийн вакцин худалдан авах гэрээг байгуулсан гэнэ. Тус улс 52 сая хүн амтай бөгөөд ингэснээр БНСУ илүү вакцин авч нөөцлөхөөр болсон аж.

Эхний ээлжинд АНУ болон Баруун Европоос Өмнөд Солонгос руу вакцин нийлүүлэх аж. Модерна компани Өмнөд Солонгос руу нийтдээ 20 сая хүнд зориулсан вакцин нийлүүлэх бол Астра Зенека, Пфайзер компаниуд тус бүр 10 сая, Janssen 6 сая хүнд тарих вакцин нийлүүлэх аж. Мөн Өмнөд Солонгос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” төсөлд оролцдог бөгөөд ингэснээр 10 сая хүндээ зориулж вакцин авах боломжтой гэнэ. Энэ оны нэгдүгээр улиралд вакцины эхний ээлж БНСУ-д нийлүүлэгдэх төлөвлөгөөтэй байгаа аж. Олон нийтийн шахалтан дор БНСУ-ын Засгийн газар бүх нийтийн вакцинжуулалтыг аль болох хурдан эхлүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Тус улсад явуулсан судалгаагаар хүн амын ихэнх нь вакцин тариулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн хариулжээ.

Categories
мэдээ нийгэм

Бага, дунд ангийн сурагчдад зориулсан теле хичээл энэ сарын 4-нд эхэлнэ

2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад нэгдүгээр улирлын агуулгыг бататгах, давтах “ЦАХИМ ХИЧЭЭЛ”-ийг эхлүүлсэн.

2020 оны 12 дугаар сарын 28-аас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний 7 хоногт бүх нийтээр амрах баярын өдөр хоёр удаа тохиосон ч багш, сурагчид цахим хичээлдээ идэвхтэй оролцлоо. Нийт 548 багш цахим хичээлийг удирдан зохион байгуулж, давхардсан тоогоор 43247 сурагч оролцжээ.Мөн Монголын телевизүүдийн холбоотой хамтран 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн суралцагчдад зориулсан “ТЕЛЕ ХИЧЭЭЛ КОНТЕНТ”-ийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Сургуулийн өмнөх боловсролын хичээл энэ сарын 8-ны баасан гарагт эхэлнэ. “Теле хичээл контент” нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ.

Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллаж хүүхдийнхээ мэдлэг, чадварыг бататгаж, өдрийн тодорхой цаг хугацааг хүүхдийнхээ хөгжилд зориулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд орших юм.

Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан: Иргэдийн дунд алаг цоог хэлбэрээр халдвар тархах магадлал өндөр байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр олон нийтийн дундаас халдвар гарч буй байдал болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгаан хаанаас вэ гэдэгт хариулт өгөх юм. Мөн хөл хорионы үед “Ковид-19”-ийн халдварын эсрэг хариу арга хэмжээний гол зорилго, үр дүнгийн талаар иргэдэд мэдээлнэ.

Эрүүл мэндийн сайд Т.МөнхсайханБЗД-ийн нэгдсэн эмнэлэгт том голомт үүссэнтэй холбоотойгоор өргөжүүлсэн тандалт шинжилгээг хийж байна. Тус дүүргийн 85 мянган иргэнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байсан бол өчигдөр, өнөөдөр тохиолдол илрээд байна. Хийсэн шинжилгээний тоотой харьцуулахад халдвар илэрч байна. Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй тохиолдлууд мөн илэрч байна. Одоогоор эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гарсан. Тухайлбал, Мөнххада компани, Баянзүрх дүүрэгт хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн, Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн, Баянзүрх дүүрэгт биеийн дархлаа султай нэг хүнээс мөн халдвар илэрсэн. Иймээс ард иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал тун өндөр байна. Эх сурвалж нь тогтоогдоогүй хоёр голомт байна. Иргэдийн дунд халдвар алаг цоог хэлбэрээр тархаж байна. Энэ нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх үү гэдгээс их зүйл шалтгаална” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг ногоон бүс болсноо батлахаар иргэдээ давтан шинжилгээнд хамруулж эхэлжээ

Дархан-Уул аймаг ковид цар тахлын голомтоо хумьж чадсан гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Дарханчууд ногоон бүс болсноо батлах зорилгоор иргэдээ давтан шинжилгээнд хамруулж эхэлжээ. Тодруулбал, 2021 оны нэгдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 22 байгууллагын 11153 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулахаар аймгийн Онцгой комиссын шийдвэр гарсан байна. 10 цэгт нэгэн зэрэг явагдаж буй энэхүү шинжилгээнд өнөөдөр 10 цагийн байдлаар 1000 гаруй иргэн хамрагдсан байна.

PCR-ийн шинжилгээний ажилд нийтдээ 250 гаруй төрийн албан хаагч, таван зэрэг бүртгэл, шинжилгээг авах бөгөөд нэг дор 250-300 иргэнд үйлчлэх боломжтой. Мөн ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан оочер дараалал үүсгэлгүй ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дарханд бүртгэгдсэн 45 тохиолдлоос 44 нь бүрэн эдгэж дууссан бөгөөд эдгэрсэн иргэдийг болон ОУ-ын нислэгээр ирж тусгаарлалтын хугацаа нь дууссан иргэдээ авна. Сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 28 хоногт 13661 шинжилгээ хийгдэж халдвар нэмж бүртгэгдээгүй тул Дархан-Уул аймаг маань “НОГООН БҮС” болох боломж нээгдэж байна” хэмээн мэдээлсэн.
Categories
мэдээ нийгэм

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 37-39 хэм хүйтэн байна


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.

2021 оны 01 дүгээр сарын 02-ны 20 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

“Nongfu Spring”-ийн Жон Шаншан хөрөнгийн хэмжээгээрээ Азид тэргүүлжээ

БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдээд байсан Жон Шаншаны хөрөнгийн хэмжээ Мукеш Амбаниг давж, Азид тэргүүллээ.

Түүний хөрөнгө энэ онд 70.9 тэрбум ам.доллароор өсөж, 77.8 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар хөрөнгөө богино хугацаанд өсгөсөн үзүүлэлтээр дээд амжилт тогтоолоо. Одоогоор тэрбээр “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексэд Азид нэгдүгээрт, дэлхийд 11 дүгээрт бичигдэж байна.

Жон Шанша одоогоор хоёр компани эзэмшдэг. Вакцин үйлдвэрлэдэг “Beijing Wantai” компани нь дөрөвдүгээр сард IPO хийсэн бөгөөд үүнээс хойш хувьцааны ханш нь 2000 гаруй хувиар өссөн байна. Мөн цэвэр усны “Nongfu Spring” компанийн хувьцааны ханш 155 хувиар өсөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээнд 634 автобус явж байна

Нийтийн тээврийн үйлчилгээнд 634 автобус зорчиж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа билээ.

Өнөөдрийн /2021.01.02/ 10 цагийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 421 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 12831 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 634 автобус, 61 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Төв болон хөдөлгөөнт, суурин байршилд хяналт шалгалтыг 81 ажилтан гүйцэтгэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 54 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 9189 удаа уншуулжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Б.Энхчимэг хуримын нүүр будалтын төрөлд дэлхийн аварга болжээ

“Ээгий” косметикийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг “OMC Hairworld” дэлхийн тэмцээнээс хуримын нүүр будалтын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга болжээ.

Тэрээр мөн “Үндэсний шилдэг Трэйнер”-ийн цомыг хүртэж байсан юм. “OMC Hairworld” тэмцээн цахимаар болж өндөрлөсөн ба нийт 2000 гаруй оролцогчийн 10000 бүтээл өрсөлдсөн байна. Ташрамд дуулгахад Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо нь Дэлхийн холбоонд элсээд 15 дэхь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд Монгол Улсын багийг дэлхийн олон тэмцээнд оролцох үүд хаалгыг нээж өгсөөр ирсэн юм.