Categories
мэдээ эдийн-засаг

Банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020
оны арваннэгдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт
99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон байна.

Үүнээс
Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл
олгогдсон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум
төгрөгийг олгожээ. Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор
банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс
хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд нэгдүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180
зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн
шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Банкууд энэ сарын
30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг
цахимаар хүлээн авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

МУГЖ, лимбэчин, алиалагч Д.Галсантогтох таалал төгсчээ

“Тогдгор” хэмээн алдаршсан МУГЖ, алиалагч, нэрт лимбэчин Дашзэвэгийн Галсантогтох таалал төгсчээ.

Түүний дуулах, жүжиглэх, бүжиглэх, сийлбэрлэх, алиалах, хөгжимдөх авьяас, дуу хуур, дэлхийд үнэлэгдсэн уянгат лимбийн аялгууг Монголын ард түмэн үүрд дурсан санах болно.

Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ улс-төр

Шинээр батлагдсан хуулиудад хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн гурван хоригийг хэлэлцэж шийдвэрлэлээ

Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.28) нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдаж батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчиж баталсан. Тухайлбал, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байхаар хуульчилсан, тийм ч байх ёстой Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох тухай өөрчлөлтийг Авлигын эсрэг хуульд оруулсан байна. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилдог болсон тохиолдолд тус газар нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч чадваргүй, бас боломжгүй болохыг, цаашид зөвхөн эрх баригч намын үүрэг, даалгавраар ажиллахад хүргэж байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэний үндсэн дээр уг хуульд хэсэгчлэн хориг тавьжээ.

Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Уг хоригийг Байнгын хорооны энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, хуралдаан даргалагч гурав хоногийн завсарлага өгөөд байв.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Ц.Туваан нар асуулт асууж тодруулав. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт өгсөн хариултдаа, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилж байгаа юм биш зөвхөн санал болгоно, энэ үндсэн дээр томилгооны сонсгол явуулж Улсын Их Хурал шийдвэрлэх юм. Нөгөө талаар гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал нь Засгийн газрын үндсэн чиг үүрэгт хамаардаг. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тодорхойлж өгсөн. Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан гэдгийг тодотгов. Мөн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох албан тушаалтнууд гишүүдийн зарим асуултад хариулт, тайлбар өгсөн юм.

Харин хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Туваан, Л.Мөнхбаатар, Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 53 нь буюу 84.1 хувь нь дэмжиж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор болов.

Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийн талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Улсын Их Хурлаас энэ сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу бусад эрх мэдэлтэй харилцан тэнцвэртэй, алинаас нь ч хамааралгүй, бүрэн хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийг Улсын Их Хурлын хэт олонхоор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэж байна гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуульд хэсэгчлэн хориг тавьжээ.

Ерөнхийлөгч дээрх хуульд хэсэгчлэн тавьж буй хоригийн үндэслэлээ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан, Улсын Их Хурлын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар Улсын Их Хурлаас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна. Мөн эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл юм.

Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэл бий болгохоор байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулгыг батлахдаа Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн 43 зүйл, нийт 274 хэсэг, заалтыг хөндөж өөрчилсөн байх бөгөөд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийм өргөн хүрээнд шинэчлэн өөрчилсөн нь уг төслийн үндсэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож, нэг ёсондоо үзэл баримтлалгүй хууль баталсан гэж дүгнэж болохоор байна гэж Ерөнхийлөгч үзэж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Уг асуудлыг Байнгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч нэг өдрийн завсарлага олгожээ.

Хоригийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Ч.Ундрам, Ц.Туваан, Т.Доржханд нар Байнгын хороо болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсөн бөгөөд 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хуулийн төслийн талаар шүүх, хууль хяналтын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон нийтийн дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулж, Ерөнхийлөгчийн санал, байр суурийг сонсож, ирүүлсэн саналуудыг нь тусгасны үндсэн дээр хэлэлцэж баталсан. Энэ хуулиар шүүх засаглал, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмд шударга ёсыг төлөвшүүлэхэд чиглэсэн зарчмын чухал зохицуулалт хийгдэж байгаа. Хуулийн шинэчилсэн найруулгын 36 зүйл, заалтад Ерөнхийлөгч хориг тавьсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзсэнийг дурдаж байв. Мөн зарим гишүүний асуултад хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох албан тушаалтнууд нэмэлт хариулт, тайлбар өгсөн юм.

Хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 49 нь буюу 80.3 хувь нь дэмжив. Мөн хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хурааж шийдвэрлэх тухай дэгийн хуулийн заалтын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжиж, энэ талаарх тогтоолын төслийг батлагдсанд тооцов.

Хуулийн нэг заалт, нэг хэсэгтэй холбоотой хоригийг хүлээн зөвшөөрөхөөр болов

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дагалдаж батлагдсан зарим хуульд 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хоригийн талаар танилцуулж, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг баталгаажуулсан Үндсэн хуулийн суурь, зарчим, үзэл санаа, зохицуулалтын хүрээнд нэгэнт бий болж, тогтсон “засаг төр”-ийн тогтолцоог “нам-төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий зохицуулалтууд туссан байх тул энэхүү хуульд хэсэгчлэн хориг тавьж, зарим тодорхой асуудлыг Улсын Их Хурлаар нягтлан хэлэлцүүлэх нь зөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэнийг онцлов. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 зүйл, заалт, уг хуулийг дагалдаж батлагдсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл, заалт, нийт 29 зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьжээ.

Уг хоригийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Байнгын хороод уг хоригийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоригийн зүйл, заалт нэг бүрээр санал хураат явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй, харин уг хуулийн бусад зүйл, заалт болон дагалдаж батлагдсан хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар асуулт асууж тодруулсан бол хоригийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Н.Ганибал, Ц.Туваан, Д.Тогтохсүрэн нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар болон ажлын хэсгийн зарим гишүүд хариулт өгсөн юм. Мөн хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Энхбайгаль, Я.Санжмятав, холбогдох албан тушаалтнууд зарим асуултад хариулт, тайлбар өгөв.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоригийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Байнгын хороодын саналыг дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тавьсан хоригийг тус тус хүлээн зөвшөөрөв. Харин уг хуулийн бусад зүйл, заалт болон дагалдаж батлагдсан хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Архангайд маргаашнаас эхлэн ирэх сарын 15-ныг хүртэл аймаг сум, хот хоорондын хөдөлгөөнийг хориглоно

Архангай аймгийн онцгой комисс хуралдаж маргааш 09:00 цагаас эхлэн хоёрдугаар сарын 15-ны хүртэл аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг гаргажээ.

Засгийн газрын тогтоолын дагуу Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.

Онцгой комиссын хуралдаанаар коронавирусээс урьдчилан сэргийлэх, хязгаарлалт тогтоох зарим арга хэмжээний тухай захирамж гарч, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Захирамжид мөн

  • Эрдэнэбулган сумын хэмжээнд хязгаарлалт тогтоож ажиллах ерөнхий эргүүл, хяналтын постын хуваарийг хавсралтаар батлав.
  • Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийн бүртгэл, судалгааг гаргаж 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Хязгаарлалтын болон гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд зохих хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
  • Сумдаас аймгийн төв, хот хооронд зорчиж байгаа иргэд, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг хориглох, Цагаан сарын баярын өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл гаргаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа, зар сурталчилгаа, хөнгөлөлт, урамшуулал зарлахгүй байхыг бүх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов.
  • Өгийнуур сумын Майхан толгой хэмээх газарт хяналтын пост гаргаж, хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газрын дарга /хурандаа Д.Эрдэнэбаатар/, Цагдаагийн газрын дарга /цагдаагийн хурандаа А.Лхагвадорж/, Өгийнуур сумын Засаг дарга /Ш.Үүрцайх/ нарт үүрэг болгов.
  • Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил, эргүүл, пост гаргах үеийн гарах зардлыг холбогдох алба хэлтэс хариуцах.
  • Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн иргэдэд түргэвчилсэн тестээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.
  • Иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.
  • Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг байгууллага, аж ахуй нэгжийн дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга /В.Мөнхбат/-д үүрэг болголоо.
Categories
мэдээ цаг-үе

БЗД-т байрлах 500 оюутны байранд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос тус дүүргийн 19 дүгээр
хороонд байрлах 500 оюутны байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.

Мөн
шинжилгээний баг гарган иргэдийг шинжилгээнд хамруулж, ариутгал
халдваргүйжүүлэлт хийхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сурагчдын хичээл ирэх сарын 1-нээс теле хэлбэрээр эхэлнэ

2020-2021 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу ирэх долоо хоногийн даваа гаригаас хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.

Нийслэл хотод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй тул бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг цахим болон теле хэлбэрээр үргэлжлүүлнэ.

Хэдийгээр орон нутагт цар тахлын нөхцөл байдал тогтворжсон ч сургалтыг зайнаас явуулахаар салбарын яамнаас шийдвэрлэсэн. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир энэ талаар “Цаг уурын байгууллагаас ойрын саруудын цаг агаарын урьдчилсан мэдээллийг авсан. Хоёрдугаар сарын эхээр дулааралт ажиглагдахгүй байгаа тул хүйтний улиралд ханиад томууны дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байхаар болгоомжилж байгаа.

Түүнчлэн өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзаж байна. Одоогоор их эрсдэлтэй 11 аймгийн 89 сум, эрсдэлтэй 150 гаруй сум байгаа. Эдгээр суманд 13.6 мянган өрх отроор өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрсэн бүс нутагт 25 мянга орчим айл өрх өвөлжиж байгаа бөгөөд эдгээрт сургууль, цэцэрлэгийн насны 20 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Хэрэв хоёрдугаар сарын 1-нд орон нутагт танхимын сургалтыг эхлүүлбэл 7-8 хоног хичээллээд, Цагаан сарын баярын амралтын өдрүүд эхэлнэ. Өвөлжилт хүндэрсэн бүс нутагт байгаа хүүхдүүд сургуульдаа ирэх, урт амралтын өдрүүдэд буцахад хүндрэлтэй гэж үзсэн.

Мөн улсын хэмжээнд сурагчид, эцэг, эх, багш ажилтнуудаас судалгаа авсан. Судалгаанд оролцсон эцэ, эхчүүдийн 16 хувь нь хоёрдугаар сарын 1-нд танхимын хичээл сургалтыг эхлүүлэхийг дэмжсэн. Харин цар тахлын халдвар гараагүй бүс нутагт эхлүүлэхийг дэмжсэн 24 хувь, харин 20 хувь нь тодорхой хязгаарлалтын дор хичээллүүлэх саналыг гаргасан. Сурагчдын 35 хувь нь танхимын сургалтыг эхлүүлэхийг дэмжсэн.

Иймд БШУЯ-наас хичээлийн жилийн бүтцийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс зайн сургалтаа эхлүүлнэ. Танхимын сургалт хэзээ, хэрхэн эхлэхийг Улсын Онцгой комисс саналаа танилцуулснаар Засгийн газар шийдвэрээ гаргаж, танхимын сургалтыг хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх үү, гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх үү гэдгийг албан ёсоор олон нийтэд танилцуулна” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Зөвлөмж: Бага насны хүүхдийг агаарт гаргахдаа юунд анхаарах вэ?

Ихэнх ээжүүд төрсний дараа хүүхдээ агаарт хэзээнээс эхэлж, хэр хугацаатай гаргах талаар мэдэхийг хүсдэг. Ээж, хүүхэд 2 төрөх эмнэлгээс гараад гэртээ эхний 7 хоног дулаахан, тайван байх ёстой. Харин дараагаар нь хүүхдээ аль болох агаарт ойр ойрхон гаргахгүй бол хүүхэд агаарын дутагдалд орох тохиолдол бий. Тиймээс хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөгөөг хүргэе.

Дөнгөж төрсөн нярай хүүхдийг агаарт гаргахдаа анхаарах зүйлс.

Хүүхдийг дулаан байранд түр хугацаагаар нүцгэн байлгаж агаараар чийрэгжүүлж эхэлдэг. Амьдралын эхний өдрөөс хуурайлах бүрд 1-3 минут нярайг нүцгэлэх энэ үеэс агаар хүүхдийн бие махбодод нөлөөлж чийрэгжүүлж эхэлдэг. Цаашид хуурайлахдаа хугацаагаа аажим нэмэгдүүлснээр 10-15 минут нүцгэн байлгаж дасгадаг бөгөөд хоёр долоо хоногийн дараагаас гадна агаарт гаргах боломжтой болдог байна.

Шинэхэн ээж нарт: Хүүхдийн гэдэс дүүрсэн үед авах арга хэмжээ… –  TheGegee.comАнхаарах зүйлс: Өглөөний 11 цагийн наранд агаарт гаргах нь чухал бөгөөд 5-10 минут эхэлж гаргаад дараа нь цаг агаарын байдлыг харж байгаад хугацааг уртасгана. Нярай үед нь хүүхдийг аль болох нимгэн, зузаан өлгийгөөр өлгийдөж гаргаж байгаарай. Тэгвэл хүүхдэд илүү тухтай, тайван унтах болно.

-Зуны улиралд 30-аас дээшгүй хэмтэй өдөр

-Хавар, намрын улиралд 7-10 хоноод,

-Өвлийн улиралд 20-28 хоногийн дараа 15-аас доошгүй хэмтэй өдөр гадаа гаргана. Гадаа гаргах хугацааг 10 минутаас эхлэн аажим нэмэгдүүлсээр 1-2 цаг, дулаан улиралд 4 цаг, бүтэн өдөр хүртэл хугацаагаар цэвэр агаарт гадаа байлгаж болно.

Зуны улиралд илүү удаан хугацаагаар нүцгэн байлгаж болно. Агаараар чийрэгжүүлэхдээ байрны дулаан 19-20 хэм, нярайд 20-22 хэм, 2-6 сар хүртэл 19-20 хэм, 6 сараас дээш 1нас хүртэл 18-19 хэм дулаантай байхаар зохицуулна.

No description available.

Өвлийн улиралд 3-4 долоо хоногтойгоос эхлэн агаарт гаргах нь зүйтэй.

Хүүхдийг 1-3 сартайд нь – 10, 4-6 сартайд нь – 12- 6 12 сартайд нь -15 хэмийн хүйтэнд гадаа гарган зугаалуулж болно. Зугаалах хугацааг 10-15-20 минутаар нэмэгдүүлсээр 1-2 цагт хүргэнэ. Хүйтэн сэрүүний улиралд өдөрт 2-3 удаа зугаалах хэрэгтэй. Хүүхдийг салхинд гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, хамрын амьсгалыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Хүйтэнд гадаа салхилуулах үед нүүрэнд нь хүүхдийн крем буюу вазелиныг нимгэн түрхэж нүүрийг нь ил байлгах чухал. Хүүхдийг агаарт салхилуулахдаа тэврээд буюу тэргэнд удаан хугацаанд хөдөлгөөнгүй байдалд байлгах буруу, аль болох хөдөлгөөнд байлгах нь сайн. Хүүхдээ салхилуулах үед эх нь агаарт явснаар эхийн эрүүл мэндэд нөлөөлж хөхний сүү сайжирдаг. Гадаа зугаалах боломжгүй үед гадаа зугаалах маягаар хувцаслаж, хүүхдийг нээлттэй салхивчны дор байлгана. Хэрэв гадаа их хүйтэн, хүчтэй салхитай байвал салхивчаар орох агаарын урсгалыг багасгах зорилгоор цонхондоо хаалт, самбай хадах хэрэгтэй.

Өвөл хүүхдээ салхилуулахдаа юуг анхаарах ёстой вэ?

Зуны улиралд 30-аас дээшгүй хэмтэй өдөр 11 цагийн үед агаарт гаргах нь зүйтэй.

Нарны туяа нь хүүхдийн цусны эргэлтийг сайжруулах, бие махбодын хамгаалал, дархлааг сайжруулах, арьсны гадны хортой үйлчлэлд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой.

Түүнчлэн нарны туяаны нөлөөгөөр арьсан доор Д витамин үүсдэг бөгөөд энэ витамины бие дэх хэмжээ хэвийн байгаа тохиолдолд хүүхэд рахитаар өвдөхгүй.

Хүүхдийг чийрэгжүүлэх таван зөвлөгөө

Наран шарлагыг 2 нас хүртэл хүүхдэд хэрэглэхгүй бөгөөд сүүдэр газар байлгах нь тохиромжтой эс бөгөөс нарших эрсдэлтэйг санагтун.

Наран шарлагыг 19 хэмийн дулаанд 1 минут хэвлийг, 1 минут нурууг нийт 2 минут шарна. Цаашид шарах хугацааг 2 өдөр тутам 1 минутаар уртасгасаар 3 нас хүрэхэд нь 15-20 минут болгох тохиромжтой. Наран шарлагыг зуны турш дээд тал нь 25-30 удаа хийх шаардлагатай.

Наран шарлагыг 11 цагийн үед хийх нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үед нарны хэт ягаан туяаны үйлчлэл хамгийн их байдаг. Наранд шарлага хийж байгаа үед нарны малгай өмсгөж, наршихаас хамгаалахаа мартуузай.

Нарны малгайг цагаан, цайвар өнгөтэй байхаар сонгох нь зүй. Бараан өнгийн малгай нарны туяаг шингээдэг учир дулааны цохилт өгч, наршилт үүсгэх эрсдэлтэй байдгийг анхаар.

Сонжоо | Miss.mn | Page 42

Тасалгааны цонхоо онгойлгож агаар оруулахдаа юунд анхаарах вэ?

Хүүхдийг өөр өрөөнд оруулсныхаа дараа өрөөний цонхыг онгойлгож нэвт салхилуулж өрөөний агаарыг бүрэн цэвэршүүлнэ. Хүүхэд орж ирэхээс хэдэн минутын өмнө цүнхыг хаана.
20-22 хэмийн дулаан өрөөнд хүүхдийг өлгийдөх, хуурайлах үеэр гар, хөл, зарим хэсгийг 1-2 минут ил гаргаж байлгана. Цаашид хугацааг 7 хоногт 1 минутаар нэмэгдүүлнэ.
1 сартайгаас хүүхдийн өлгий, цамцыг тайлж 1-2 минутын турш задгай байлгана. 7 хоногт 1 минутаар уртасгасаар 15-20-30 минут болгоно. Өрөөний дулааныг 3 долоо хоног тутам 1 хэмээр бууруулсаар 16-17 хэмд хүргэнэ. Хүүхдийг нүцгэн байлгахад агаар бүх биеийн гадаргад нөлөөлөн халуун хүйтний өөрчлөлтөд тэсвэр хатуужилтай болгодог.
1 настайгаас 16-18 хэм дулаан өрөөнд эхлээд биеийн аль нэг хэсгийг ил гаргаж аажимдаа нүцгэн тоглуулна.
2 настайгаас нь салхивчийг онгойлгоно. Мөн оймс болон өмд өмсүүлэн өглөөний эрүүл ахуйн дасгал хийлгэнэ

Э.Мөнхбилэг: Хүүхдийн тоглоомыг интерьерийн нэг хэсэг гэж боддог -  Interior.mn

Хүүхдэд агаар дутагдсанаар дараах шинж тэмдэг илэрдэг.

1.Тархины даралттай болдог тархины даралт гэдэг нь тархины цусан хангамжийн багасалтаас үүдэлтэй хүчилтөрөгчийн дутагдал үүсэх юм.

Тархи нь хүчилтөрөгчид хамгийн мэдрэг эрхтэн бөгөөд багахан хүчилтөрөгчийн дутагдал хүүхдэд асар их сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.

No description available.

Шинж тэмдэг :

– Уйланхай, цочимтгой,

– Толгой нь дагз хэсгээрээ халдаг. Ялангуяа оройн цагаар их уйлдаг, хөлөрдөг.

– Уйлах үедээ арагшаа гэдийх, ээрэх,

– Хэт их гулгих, хамар амны орчмоороо хөхрөх .

– Хүүхэд нойр хоолондоо муу байх, хөдөлгөөн багатай сулбагар байх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

– Зулай нь чинэрч лугшиж мэдэгдэх нь элбэг.

– Хүзүүний булчин нь чангарснаас хүүхэд хүзүүгээ шөргөөх, үүнээсээ болоод дагзны орчмоор үс нь халцрах нь элбэг ажиглагддаг

-Хүүхэд өвчлөмтгий ханиад амархан хүрч, шингэн алддаг байна.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Г.Дөлгөөн: Банкны салбарын хэт төвлөрлийг бууруулснаар зах зээлийн олон тулгуурт хөгжил бий болно

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэ талаар Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн тайлбар өгчээ.

Тэрээр, Банкны тухай хуульд 2018 онд 45 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол одоо 15 хувьд нь нэмэлт, өөрчлөлтийг хийхээр хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Үүнд дараах үндсэн дөрвөн зарчмыг баримтлан өөрчлөхөөр төсөлд тусгасан байгаа.

Нэгдүгээрт, банкийг нээлттэй болгох. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Үүний таван банк нь банкны системд нөлөө бүхий банк байна. Тус банкууд хуулийн зохицуулалтаар 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголт хийх эрхийг нээлттэй үлдээнэ.

Өөрөөр хэлбэл, хувьцаат компани хэлбэрт шилжих юм. Хоёрдугаарт, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна. Энэ нь банкны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна.

Харин Төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах тухай асуудал бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах харилцаа байдаг. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Засгийн газраас хуульд заасан хугацаанд бүх банкны адил хувьцаат компанийн хэлбэрт шилжих болон бусад арга хэмжээг хуульд заасны дагуу шийдвэрлэх талаар тусгасан байгаа.

Банкууд IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэх юм.

Гуравдугаарт, банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Нийтлэг дагаж мөрддөг зарчмын хувьд төлбөр барагдуулах дарааллын тэргүүн хэсэгт тухайн банкны эрх хүлээн авагчийн зардал гарахаар туссан байдаг.

Одоо хүчин мөрдөгдөж байгаа Банкны тухай хуулиар төлбөр барагдуулах дараалалд иргэн, аж ахуйн нэгжийг тусад нь зохицуулах нь маргаан дагуулсан асуудлууд үүсгэх тохиолдолд байдаг хэдий ч, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалах үзэл баримтлалын хүрээнд иргэд тэргүүн ээлжид хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжид авах зохицуулалтыг тусгаж өгсөн.

Дараа нь хуулийн этгээд, түүний дараа Засгийн газар, УИХ-ын харьяа байгууллагууд гэх зэргээр төрийн байгууллагууд байхаар төлбөр барагдуулах дарааллыг нарийвчлан тусгалаа. Банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан боловсронгуй болгон хуульчлахаар тусгаж өгсөн. Системд нөлөө бүхий банкуудтай холбоотой асуудлыг Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд тусгайлан хуульчилсан байдаг.

Одоогийн байдлаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тооцогддог. Харин энэ зохицуулалтаар ганцхан зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг баримтлан энэ тодорхойлолтыг боловсронгуй болгож байна. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд банкны системд томоохон үнэлгээ, дүгнэлт хийсэн. Энэ үнэлгээ, дүгнэлтийн хүрээнд хийгдэж байгаа чухал ажлуудын нэг юм.

Улсын Их Хурлаас Дэд ажлын хэсгийг банк, санхүүгийн салбарын үндсэн зохицуулагч байгууллага болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл мөн Монголын банкны холбоо зэрэг энэ салбарын олон талын оролцогчдын төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байгаа. Хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн системийн 10 хүрэхгүй хувийг л эзэлж байгаа. Банк нээлттэй компани болж, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ бүтээгдэхүүн гаргаснаар санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, энэ зах зээлийн хөгжилд маш том хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Харилцагч нар зөвхөн банканд мөнгөө хадгалуулах бус хөрөнгийн биржээр дамжуулан тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг авснаар өөрийн санхүүг төлөвлөх, санхүүгийн салбарын мэдлэг мэдээлэл нэмэгдэх, ногдол ашиг болон бусад үр шимийг хүртэх бүрэн боломжтой болно.

Тэгэхээр банкнаас хэт их хамааралтай санхүүгийн зах зээлийг задалж, хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд энэ хууль тодорхой ач холбогдолтой. Хөрөнгийн бирж дээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд үүнийг нэлээд таатай хүлээн авч байгаа. Гэхдээ бид бүхэн үндсэн зарчим, суурь зохицуулалтуудаа хэвээр хадгалж шинэчлэлтэй холбоотой эхний суурь алхмаа хийн зохицуулагч байгууллагууд болох Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болгоомжтой хандах нь зүйтэй. Нөхцөл байдлаас хамаараад тодорхой үнийн дүнтэй арилжааны хувьд хяналтын уян хатан бодлого, тогтолцоог хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ ФАТФ-аас тавигдаж байгаа шаардлага, шалгуурыг тогтмол ханган хэрэгжүүлж, үр дүнтэй тогтолцоог хэвийн үргэлжлүүлэх учиртай. Бид ФАТФ-ын саарал жагсаалт болон Европын холбооны хар жагсаалтаас гараад удаагүй байгаа хэдий ч удахгүй дахиад харилцан үнэлгээ хийгдэж, үнэлгээний баг ирэх учир аливаа мөнгөний урсгалд бид байнгын хяналт тавьж ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд Беларусь улстай хамтарч ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Бүгд найрамдах Беларусь улстай 1992 онд дипломат харилцаа тогтоож эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашид хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого чиглэлд нийцэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Харин Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной Улаанбаатар, Минск хот хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн биелэлт, урт хугацаанд хэрэгжих төлөвтэй байгаа бүтээн байгуулалтын талаар уламжилж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов.

Талууд цаашид Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Увс аймаг дахь сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Дархан-Уул аймгийн 139 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Увс аймгийн Зүүнхангай суман дахь сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан гэж тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Увс аймгийн онцгой комисс Улаанбаатар хотоос ирсэн иргэдийнхээ хяналт, тусгаарлалтын дэглэмийг хангуулж, тусгаарлан ажиглалтын хугацаанд дахин Ковид19-ийн шинжилгээнүүдийг авч ажиллах болно гэж мэдэгдсэн ба14 хоногийн тусгаарлалтыг хариуцлагатай баримтлан ажиллахыг уриаллаа.

Сэжигтэй тохиолдолтой холбогдуулан тус аймагт хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар тогтоосон бөгөөд энэ хугацаанд хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл 09-21:00 цаг хүртэл ажиллана. Харин бусад үйл ажиллагааг хориглоно. Архи, согтууруулах ундаа худалдахгүй.