Categories
гадаад мэдээ

Алдарт хөтлөгч Ларри Кинг коронавирусийн халдвар авчээ

Алдарт хөтлөгч Ларри Кинг коронавирусний халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай “CNN” телевиз мэдээлжээ.

Тус телевизээр мэдээлснээр, өдгөө 87 настай хөтлөгч Лос-Анжелес хотын (Калифорни муж улс) нэгэн эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгэж байгаа аж. Кингийг тусгаарласан байгаа бөгөөд хүүхдүүд нь ч, гэрлэлтээ цуцлуулахаар өнгөрсөн жилийн зун өргөдөл гаргасан эхнэр Шон нь ч эргэх боломжгүй байгааг “CNN” телевиз нөхцөл байдлын талаар мэдэж буй эх сурвалжуудийн мэдээллээс иш татан тэмдэглэсэн байна.

Өмнө нь Кинг эрүүл мэндийн хувьд хэд хэдэн ноцтой асуудалтай байсан билээ. 1980-аад онд тэрбээр зүрхний шигдээсээр өвчилж, дараа нь түрүү булчирхайн хорт хавдар туссан ч ялж чадсан юм. 2017 онд цээжний ясан дахь хорт хавдарг авах мэс засал хийлгэжээ.

Ларри Кинг (жинхэнэ нэр нь Лоуренс Харви Зейгер) 1933 оны 11 дүгээр сарын 19-нд Нью-Йоркт (Бруклин) Беларусь улсаас ирсэн еврей цагаачдын гэр бүлд төржээ. “Larry King Live” ток шоу нь “CNN” сувгаар 25 жилийн турш цацагдсан бөгөөд нэг сувгаар, хөтлөгчөө солилгүй хамгийн удаан үргэлжилсэн шоуны хувиар Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн билээ.

Янз бүрийн мэдээллээр, Ларри нийт 50-60 мянган хүнтэй ярилцлага хийжээ. Түүний ярилцагчдын дунд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин (2000, 2010), Михаил Горбачев (2008) нар, Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх Ерөнхийлөгч, мөн Маргарет Тэтчер, Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Фрэнк Синатра, Марлон Брандо, Майк Тайсон, Стиви Уандер, Пол Маккартни нар байв. 2010 онд Кинг телевизээс явж байгаагаа зарласан боловч 2013 оноос “Larry King Now” нэвтрүүлгийг “RT America” сувгаар хөтөлж эхэлжээ. Тэрбээр мөн “Ora TV” телевизээр гардаг “PoliticKING” шоуг хөтлөн явуулдаг.

Нүдний шил, мөрөвч хоёроор нэрийн хуудас хийсэн Кинг 150 орчим кинонд өөрөө өөрийнхөө дүрд тоглосон бөгөөд хүүхэлдэйн киноны баатруудад нэг бус удаа дуу оруулжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Улаанбаатарт 21 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 1263 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5,807 хүнд PCR шинжилгээ хийснээс 21 хүний сорьцод халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,263 болсон байна.

Шинээр илэрсэн 21 тохиолдол нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд бусад орон нутгуудаас шинээр халдвар илрээгүй байна”гэлээ.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Төрийн соёрхолт, УГЗ Б.Нямдорж: Өнөөдрийн энэ олон хамтлаг, дуучид хөгжимчдийн үндэс суурь, өвөг эцэг чинь “Баянмонгол” чуулга юм шүү

“Баянмонгол” чуулгын уран сайхны удирдагч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Бадамхандын Нямдоржтой ярилцлаа.


-Хоёулаа маш энгийн сонирхолтой ярина шүү. Яагаад ингэж хэлж байна гэхээр “Баянмонгол” чуулгын 50 жилийн түүхийг ярина гэвэл барахгүй. Түрүү жилийн өдийд “Баянмонгол”-оор овоглосон найман уран бүтээлч Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн. Эндээс яриагаа эхэлье?

-Тийм ээ, ноднин өдийд, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор авсан. Ийм бэлгэтэй сайхан өдөр төрдөө үнсүүлж, төрийн шагнал хүртсэндээ баярладаг. 108 гэдэг тоо нь ч их бэлгэдэлтэй санагддаг юм. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд маш онцгой үйл явдал болсон. Учир нь урьд өмнө хэзээ ч ингэж нэг хамтлагийн олон уран бүтээлчид төрийн шагнал гэдэг дээд цолыг хүртээж байсангүй. “Баянмонгол” чуулгын 50 жилийн түүхэн ойгоор хүртээсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд онцлох хоёр зүйл байдаг. Нэгд, Монголын орчин үеийн хөгжмийн эстрад жазз урсгалын үндэс суурийг тавьж, түгээн дэлгэрүүлж, орчин үеийн хөгжмийн сан хөмрөгт жинтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсныг үнэллээ гэсэн. Хоёрт, Та бүхэнд төрийн шагналыг өнөөдөр олгож байгаа явдал нь өнгөрсөн нийгмийн үед коммунист үзэл суртлын нөлөөгөөр Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төр засгаас бодлогоор дарагдуулж байсныг залруулж байгаа юм гэж хэлсэн, зарлигт ч тэр тухай орсон. Энэ бол маш онцгой өгүүлбэр л дээ. Өнгөрсөн нийгмийн үед “Баянмонгол” чуулгын уран бүтээлчдийг барууны, хөрөнгөтний урлагийг сурталчилж байна гэх өнгө аяс их цухалздаг байсан. Ялангуяа нам төрийн байгууллагаас ингэж хэлдэг, бүтээлийг маань хянадаг, цензурддэг, хөдөлмөр, бүтээн байгуулалт, найрамдал нөхөрлөлийн дуу дуулах ёстой гэж үздэг. Хайр дурлал юмуу, шалдар булдар юм дуулах ёсгүй гэсэн тийм л үзэл сурталжсан цаг үе байлаа. Тэр ч байтугай тоглож байгаа хөгжимчдийн гар хөлийг хамаа замбараагүй хөдөлж байна, үс гэзэг нь сагсалзаж байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Үндсэндээ гитараа бариад номхон зогсоод дуулахыг шаарддаг байсан. Хэрвээ түүнийг нь биелүүлэхгүй бол арга хэмжээ авдаг, дагалдан дуучин, хөгжимчин болгодог, цалин мөнгийг нь хасдаг, донгодож сануулдаг байлаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн “Монголын орчин үеийн урлагийг үнэлэх үнэлэмжийг төр засгаас бодлогоор дарагдуулж байсныг залруулж” гэдэг бол айхавтар үг юм. Энэ өндөр шагналыг бидний найман хүн авлаа л даа. Жинхэнэ уран бүтээлээрээ мөнхийн суварга босгочихоод мөнх бусын оронд заларсан тэднийгээ авч чадаагүй буцсанд нь харамсал төрдөг.

-Мэдээж тэгэлгүй яахав, чухам хэн хэний энгэрт төрийн соёрхлын тэмдэг гялалзах байв, нэр устай нь хэлчихвэл яадаг бол?

-Тогтохын Уртнасан байна. Түүний зохиосон, Галхүүгийн дуулдаг “Хангайн магтуу” байна. “…Санаад санаад санаагаар болдоггүй Сайхан нутгийн шим юм аа” гээд хүн бүхэн мэднэ. Мөн Оюунчимэгийн дуулдаг “Намрын дурдатгал”, Төмөрбаатарын дуулсан “Хань” байна. Монголын ард түмэн бараг л мэднэ дээ. За дараа нь Лунжгайн Батаа байна. Түүний зохиосон “Намжаа дэлхий” гэж сайхан дуу бий, Оюунчимэг дуулсан. Мөн Адарсүрэнгийн “Алтай Хангайн уулс”, Бямбадоржийн “Мөнгөн шөнө” гээд олон сайхан бүтээл бий. Бизьяагийн Даваа гэж сайхан уран бүтээлч байлаа. Оюунчимэгийн “Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Хөдөө дуудаж байна”… энэ олон гоё дуу чинь Даваагийн хөгжим юм. Ийм л мөнхийн бүтээлийн эзэд маань энэ шагналыг авч чадаагүй. Ер нь “Баянмонгол” чуулгын гавьяа юу юм бэ гэхээр зөвхөн пянз хэвлүүлсний, хэдэн дуу гаргасны төдий биш. Тухайн үед эстрад жазз хэлбэрийн сургалт гэж огт байсангүй. Зөвхөн Баянмонголд ирж ажиллаад жазз хөгжмийн хөгжимчин, эстрад урлагийн дуучин болдог байв. Үндсэндээ “Баянмонгол” бол Монголын эстрадын урлагийн үндсэн суурь, сургалтын лаборатори төв нь болж байсан. Чуулгын зорилго чиглэл тухайн үед ямар байх ёстой вэ гэдгийг уран сайхны удирдагчийн хувьд би сургууль төгсөж ирснийхээ дараа тодорхойлсон. Уран сайхны удирдагч гэдэг зүгээр нэг хүн удирддаг, эсвэл хөгжим удирддаг хүн биш л дээ. Чуулгын урын сангийн бодлого, чиглэл, хэтийн төлөв, мөн боловсон хүчний бодлого гээд бүгдийг төлөвлөгөөтэй алсын хараатай авч явах ёстой. Тэр үед энэ олон урсгал чиглэл, биеэ даасан хамтлаг, чуулга байгаагүй. “Соёл-Эрдэнэ” дөнгөж гарч ирсэн. Өмнө нь “Соёмбо” чуулга гэж байсан. Тиймээс “Баянмонгол”-д энэ бүх чиглэлүүдийг уран бүтээлдээ багтааж явах зайлшгүй үүрэг хариуцлага ногдсон. Рокоо ч, попоо ч, жаззаа ч тоглоно, нийтийн дуугаа ч дуулна. Нэг үгээр хэлбэл одоогийн байгаа хамтлаг чуулгуудын ачааллыг ганцаараа үүрч явсан түүхэн цаг үе. Түүнээс гадна “Баянмонгол” бусдаас юугаараа ялгарч гарч ирсэн бэ гэвэл тэр үеийн жазз хөгжмүүдийн цэнгээний хэлбэрийг тайзны хэлбэрт оруулсан. Тавиад он, жараад онд соёлын орнуудын дэргэд жазз хөгжмийн хамтлаг байсан. Зөвхөн нийтийн бүжгийн хөгжим тоглодог, нийтийн цэнгээний үүргийг гүйцэтгэдэг байсан. Харин “Баянмонгол” тайзны урлаг болгосон гэдэг нь концерт тоглосон гэсэн үг. Мөн аль ч хамтлаг хийгээгүй нэг ажил нь тайз дэлгэцийн урлаг руу их орсон. Тухайлбал кино, жүжиг байна. Зундуйн Хангалын “Тань руу нүүж явна”, “Нарны унага”, Д.Жанчивын “Мартагдашгүй намар”, Н.Жанцанноровын “Би чамд хайртай”, Ц.Нацагдоржийн “Гийнгоо” гэх киноны хөгжмүүд байна. Жүжгийн хөгжим гэвэл Драмын театрт Г.Алтанхуягийн “Мартагдашгүй аялгуу”, “Гарваа”, Н.Жанцанноровын “Найрын ширээний ууц”, Хүүхэд залуучуудын театрт миний бие “Гарын таван хуруу”-гийн Шагдар буюу Лхасүрэн найруулагчтай хамтарч бүтээсэн хэд хэдэн жүжиг бий, “Альгебрийн дэвтэр”, “Ойн цоорхойд”, “Сүүлчийн үдэлт” гээд. Ийм ажлыг урьд өмнө ямар ч хамтлаг чуулга хийж байгаагүй, одоо ч хийгээгүй. За тэгээд нам эвлэлийн том том ойн концертууд, шинэ жилийн “Цэнхэр дэлгэц”, наадмын “Баярын мишээл” энэ бүгдэд бид зоолттой оролцдог байсан. Үүгээрээ Монголын урлагт гүйцэтгэсэн үүрэг, хийсэн бүтээсэн ажлын цараа их юм.

-“Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Хангайн магтуу” гээд нэрийн хуудас болсон бүх л дуунуудын үүх түүхээс асуумаар байна. Гэхдээ тэр бүгдийг ярих боломжгүй. Х.Төмөрбаатарын “Сайн байна уу, Улаанбаатар минь” бас л нэрийн хуудас болсон дуу. Таны хөгжим байх шүү?

-Уртнасан, Даваа, Лунжгайн Батаагийн дуунууд яах аргагүй “Баянмонгол”-ын нэрийн хуудас мөн. “Сайн байна уу, Улаанбаатар”-ын хувьд ганц Төмөрбаатарын ч биш Баянмонголын нэрийн хуудас бүтээл. Хөгжмийг нь би далан дөрвөн онд зохиож байлаа. Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан гуайн шүлэг. “Монголын шилдэг яруу найраг” номноос шүлэг олоод Зохиолчдын хороон дээр Явуухулан гуайтай очиж уулзсан. “Таны энэ шүлгэнд ая хийх гэсэн юм аа” гээд гарын үсгийг нь зуруулж авсан. Одоо бодоход тэнэг ч байж, юмны наад цаадахыг сайн мэдэхгүй учир зоригтой ч байж дээ. Явуухулан гуай дээр шууд орно гэдэг чинь зоригтойн шинж. “За миний хүү сайхан дуу хийгээрэй” гээд гарын үсгээ зурж билээ. Тэр цаас одоо хэр нь надад хадгалаатай байна. Ая хийчихээд Оюунчимэгээр дуулуулдаг юм билүү гээд аялуулж байтал Төмөрбаатар “Би дуулъя” гэж өөрөө хэлсэн. Ингээд түүнд зориулж найруулга хийлгэн дуулуулж, далан таван онд гаргасан жижиг пянзанд анх орж байлаа. Энэ бол миний анхны дуу. Энд нэг зүйлийг шигтгэхэд Хөгжмийн зохиолчдын холбооны дарга байсан Самбын Гончигсумлаа гуай сонсоод их урамшуулсан. “Ердийн монгол дууны бүтцээс арай өөр юм байна, монгол дууны бүтэц бол нэг л хэлбэрийн байдаг. Нэг өгүүлбэр нь л дөрвөн мөр дээр дөрвүүлээ давтагддаг, үүнийг өөрчиллөө” гэж магтсан. Би тэр бүтцийг нь мэдэхгүй, судалсан юм байхгүй, зүгээр л өөрийнхөөрөө хийсэн нь тэр. Агуу Гончигсумлаа гуайгаас урам авч цаашид бүтээл хийх эрмэлзэл дүүрээд ирсэн. Сүүлд гаргасан 50 жилийн ойн пянзанд тэртээ далан дөрвөн оны найруулгаараа Төмөрбаатар маань дуулсан. Хамгийн сүүлчийн удаа дуулсан нь тэр. Мөн гадаадын нэр алдартай олон дуучид дуулсан байдаг. “Анд нөхдийн ая дуу” олон улсын тоглолтод жил бүр л өөр өөр орны дуучид дуулдаг байлаа. Төмөрбаатарын талаар хүмүүс их сонирхож асуудаг. Баянмонгол чинь Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн чуулга байж байгаад далан хоёр онд Улсын филармонид нэгдэж ирсэн. Тэр жилийн намар Баянмонголд би хөгжимчнөөр, Төмөрөө дуучнаар ирж байлаа. Орос дуу их дуулдаг, дуунуудыг нь би найруулж өгдөг, ийм л байсан. Манай Төмөрөө чинь орос ээж дээр өссөн болохоор орос хэлэнд гаргуун, яг л орос хүн шиг ярина, дуулна. Улаанбаатарыг тойрсон орос цэргийн ангиуд, Дархан, Эрдэнэтээр явж олон тоглосон доо. Хөдөө явахад бие биедээ хань түшиг болно. Ер нь манай дуучид хөгжимчдийгөө их халамжилна. Оюунчимэг гэхэд хувцас хунар угааж, хоол унд хийгээд л тун халамжтай.

-Оюунчимэг гэснээс тэр гоё дуучны тухай, мөн Янжиндуламын тухай асуулгүй өнгөрч боломгүй санагдана. “Навчин дээрх шүүдэр гэмээр…” гээд эхлэхээр мөн “Тоймгүй баяраар үнэгчлэн баясаад тохойн чинээхэн алагхан үр минь ээ, Тоонот гэрийнхээ хойморт залраад туяа татсан нар юм аа хө…

Элгэн хайраар бүүвэй аялан суудаг эх хүний жаргал байнаа хө” гээд дууг нь сонсоод нулимс гармаар…?

-Лувсангийн Оюунчимэг чинь манай том нь юм, Намсрайн Оюунчимэг гэж байдаг. Оюунчимэгийг Ховдын арван жилийн сургуулиас УГЗ Төмөрийн Чимэддорж багш анх авчирсан. Польш явж дадлага хийгээд, Баянмонгол чуулга радиогийн дэргэд байхад дуучнаар орсон. Тэнгэрийн оронд хальтлаа чуулгадаа ажиллаж амьдарсан уран бүтээлч. Хоолойны чадал нь эцэж цуцах гэдгийг мэдэхгүй, микрофон гэдгийг хэрэглэж үзээгүй дуучин. Хөдөө гадаа тоглолтоор явахад халуун хүйтэн, тоос шороотой ямар ч нөхцөлд одоогийнх шиг пнограмм тавиад ам барина гэж байхгүй, хичнээн ч дуу дуулсан хоолой нь цуцдаггүй тийм сайхан дуучин байлаа. Мөн уран бүтээлч гэхээсээ илүүтэй манай чуулгын ээж гэмээр, том эгч нь гэмээр хүн. Хөдөө бригад явахад хөгжимчдийнхөө дотуур хувцсыг хүртэл угаана, замд хоол унд хийгээд яг ээж шиг, эгч шиг халамжтай. Янжиндуламын тухай хүмүүс бас их сонирхдог, өөрөө ч гэсэн асууж байна. Манчирын Янжиндулам гэж жаахан эмэгтэй 1975 оны үеэс “Баянмонгол”-д эхэлж дуулсан. Сугарын хөгжим “Аавдаа”, Насанбуянгийн “Орь залуу нас” дуунуудыг дуулж одоогийн хэлдгээр хит болгож байлаа. Намайг оюутан байхад, тэр чинь далан есөн он юм, Орост болдог олон улсын эстрадын дуучдын тоглолтод оролцоод бид тэнд таарч зураг хөргөө авахуулж, түүнд Ленинград хотыг танилцуулж байв. Би хойноос төгсөж ирээд Янжиндуламтай уран бүтээл хамтарч, дуунуудынх нь найруулгыг хийж байсан. Их нийтэч, хамт олонч, уран бүтээлч бүсгүй байлаа. Тэр үед манай уран бүтээлчдийг дэмждэг, сайшааж урамшуулдаг нь ховор байсан юм уу даа. Өөрөө хичнээн зүтгээд, сайн сайн уран бүтээл гаргаад дэмжлэггүй болохоор зарим нь урам хугардаг, гутарч санаа сэтгэлээр унадаг байсан. Ганцхан Янжиндулам ч биш бусад уран бүтээлчдийг урамшуулж, зоригжуулж дэмжиж тусалж байгаагүй. Төр засаг нь байтугай яам тамгын газар нь харж үздэггүй байлаа. Манай чуулгынхан олон улсын жазз хөгжмийн наадмаас өндөр шагнал авчирна. Тэгэхэд улсын хэмжээнд байтугай байгууллагын хэмжээнд ч тэмдэглэдэггүй, тоодоггүй, баяр талархал дэвшүүлдэггүй, ийм л байсан. Бид чуулгаараа Оросын жазз хөгжмийн уралдаан, Новосибирск, Улаан-Үдээс тэргүүн байрыг нь олон авсан. Оюунчимэг, Төмөрбаатар, Насантогтох нар Сочи, Кубийн уралдаанаас том шагнал авч байсан “Баянмонгол”-оос лав 10 гаруй гавьяат байна. Чингисийн Жагаа намайг Ленинградад төгсөх жил барилгын билүү, биеийн тамирын билүү өөр сургуульд ирчихсэн, би энэ сургуульдаа дургүй, дуучин болох дуртай гээд уулзаж байсан. Тэр үед Орост Валерий Леонтьев их алдаршиж байсан түүнийг үздэг, дуурайж үс гэзгээ ургуулж, дууг нь дуулдаг, манай оюутны байраар ирнэ. Ингээд л дараа нь Баянмонголд ирсэн. Валерий Леонтьевийн “Пянз эргэлдэж байна” дууг би найруулж өгч, анх дуулуулж байлаа. Мөн “Шалзат баахан шарга” дуулалт жүжиг бичээд Жагаа, Баяраа хоёроор дуулуулж байсан удаатай.

-Таны хувьд Дарханы цэргийн ангид хөгжимчин байсан, дараа нь “Соёмбо” чуулгыг байгуулсан гээд түүх хөвөрнө…?

-Би чинь нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагч, зургадугаар ангиасаа үлээвэр хөгжмийн дугуйланд явж үлээвэр хөгжимчин болсон хүн. Одоогийн ардын жүжигчин найруулагч Мөнхдорж бид хоёр дунд сургуулийн нэг ангийнхан. Бие биенийхээрээ орж гарч наашаа цаашаа гүйдэг байлаа. Мөнхдоржийн аав нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуай. Арав төгсөх жил Бирваа гуай “Миний хүү хөгжимчин болох юм уу” гэж надаас асуулаа. Надад зорьж төлөвлөсөн юм байгаагүй учир амыг нь дагуулаад тийм гээд хариулчихсан. Мөнхдорж бид хоёр арав төгсөөд дээд сургуульд хуваарилагдаж чадаагүй. Тэр үед чинь сурлагынх нь байдлаар хуваарь өгнө, онц сурдаг хүүхэд гадаадад, тэгээд дотоодын дээд сургууль, техникум, ТМС гээд доошлоод явна, одоотой адилгүй. Бирваа гуай Мөнхдоржийг Кино үйлдвэрийн драмын ангид оруулаад намайг Циркт дагалдан хөгжимчнөөр авлаа. Энэ үед арван жилийн сурагч байхад улсын баяр наадмын гимнастикийн хөгжмийг хамт тоглож байсан нөхөд таараад, Дарханы цэргийн хөгжимд орчихсон, чи орохгүй юм уу гэхээр нь Бирваа гуайдаа ч хэлээгүй тийшээ явчихсан. Дарханд очоод яг нэг жил болдгийн даваан дээр армийн хөгжмийн албаны дарга УГЗ Цэрэнпил гуай үлгэр жишээ хөгжимд шилжүүлж авсан юм. Үлгэр жишээ хөгжимд найман жил болсон, тэнд байхдаа “Соёмбо” чуулгыг жаран долоон онд байгуулсан. Тэндээс Ц.Намсрайжав гуай дээр филармонид ирсэн, тэгж ирсэн ч бас түүхтэй. Үлгэр жишээ хөгжимд байхдаа цэргийн хөгжмийн удирдаачаар гадагшаа сургуульд явах гээд хоёр, гурван жил шалгалт өгөөд, хөгжмийн хуваарь ирээгүй. Ямар сайндаа намайг танкийн, артиллерын сургуульд явах уу гэж хүртэл асууж байхав. 25 нас хүрчихвэл цэргийн шугамаар гадагшаа сургуульд явах боломжгүй учир ээжийгээ дагуулж очин худлаа хэлж байж халагдан Намсрайжав гуай дээр ирсэн. Гончигийн Бирваа, Навааны Цэрэнпил, Цэгмидийн Намсрайжав гэх хөгжмийн нэрт зүтгэлтэн гурван том акулын гараар дамжиж, нүдэнд нь өртөж явсан гэдгээ бодоход бахархалтай санагддаг. Залуу байхад ухаардаггүй байж дээ. Ингээд далан зургаан онд эстрад хөгжмийн удирдаач, зохиолчоор Ленинград хотноо таван жил суралцсан. Алдарт Санкт-Петербургийн Ленсовета театрт Александр Журбины “Орфей Эвридика”-г үзэж рок опера балет гэж юу болохыг биширч явлаа. Оросын болон баруун Европын утсан хөгжмийн алдартай оркеструудыг үзэж дуулсны хувьд эстрад симфони найрал хөгжмийг Монголдоо бий болгохын төлөө зүтгэсэн. Үүнийгээ биелүүлэхийн тулд симфони оркестрын бүх утсан хөгжмийг Баянмонголтой нийлүүлж зохиол гарган эстрад симфони найрал хөгжмийн бүтээлүүд болох “Эрин зууны алхаа”, “Говийн хэмнэл” зэргийг бичүүлсэн нь Монголын радиогийн алтан фондод хадгалаатай бий. Ерэн нэгэн онд Дэндэдвийн Пүрэвдоржийн цомнолоор Монголын анхны рок операг бичиж байлаа. Залуучуудын соёлын төвийн Эстрад дуу бүжгийн чуулга, Улсын филармонийн эстрад симфони найрал, Цэргийн дуу бүжгийн чуулга, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал зэрэг олон чуулгын хувь заяатай холбогдож, уран сайхны удирдагч удирдаач нь явжээ.

-Хуучин нийгмийн үед “Баянмонгол”-ынхон бүх л аймаг сумдад очиж уран бүтээлээ тоглож байсан түүхтэй. Түүнээсээ сонирхуулах уу?

-Монгол орныхоо бүх аймаг, сумдаар очиж байлаа, зарим сумдад бүр олон удаа ч очсон байх. Хавар, намар урлагийн бригад гээд нэг сараас 45 хоног явна. Пааз автобусанд хөгжмийн хэрэгслээ ачиж аваад л гарч өгнө. Бригад явахад хөгжимчид дуучид, дуу хөгжим сурахаасаа гадна хамт олон дотор хүмүүжлийн том сургуульд суралцаад ирдэг байсныг онцлох нь зөв. Алслагдсан сумдад очиход хөгшин залуугүй гайхаж сонирхоно. “Сэрэлт” кинон дээр машин хараад хүүхдүүд тойрч гүйлддэг шиг юм болно. Сумын клуб рүү хөгжмөө зөөж оруулахад бүр гайхаад л, барьж үзэх нь холгүй, клуб цөөхөн сандалтай, түүнд дарга нар нь суугаад, ард иргэд хоёр талаар нь явган суугаад, хүүхэд залуус бүр тайзан дээр гарч суух нь холгүй цугладаг байлаа. Нэг суманд тоглочихоод дараагийн сум руу хөдлөхдөө холбооноос мэдээ өгнө. Клубийн эрхлэгчийг айлаас эрж хайж олоод, клубийг нь онгойлгуулж пийшинг нь галлаж байгаад тоглолтоо эхлэх энүүхэнд. Ерэн он хүртэл ингэж явсан, энэ бүх түүхийг ахмад үеийнхэн нуруундаа үүрч ирсэн. Гадаад руу мөн олон явсан. Тухайн үеийн социалист 14 оронд бүгдэд нь айлчлан тоглосон. Түүнээс гадна “Баянмонгол” чуулгын бас нэг онцгой юм гэвэл олон улсын эстрадын дуучдын “Анд нөхдийн ая дуу” тоглолт болдог байлаа. Өнөө социалист 14 орон чинь орно. Нэг орноос хоёр дуучин гэхээр 30-аад дуучид ирнэ, нэг дуучин хоёроос гурван дуу дуулна гэхээр 60, 70 дуу болно. Бэлтгэх хугацаа ердөө л хоёр, гуравхан хоног. Энэ богино хугацаанд орон орны онцлог, хэлбэр маягтай дуунуудыг дуулна гэдэг бол хөгжимчид, удирдаачдаас маш өндөр чадвар шаарддаг байсан. Гэвч бид давж туулаад л, бусад орны уран бүтээлчдийн өмнө бишрүүлээд л гардаг байлаа. Ер нь тухайн үед гадаадад тоглолтоор явж байхад “Монголд ийм жазз хөгжим байдаг юм уу, орчин үеийн ийм дуучид, хөгжимчид байдаг нь сонин юм аа” хэмээн гайхаж, ардын дуугаа орчин үеийн урлагт тааруулан зохиомжилсныг маань мэргэжлийн түвшинд өндөр үнэлдэг байлаа. Миний хувьд эдгээр зүйлийг зөвхөн хэдэн дуу пянзанд бичүүлээд төрийн шагнал авсан зүйл биш шүү гэдгийг одоогийн залуу хамтлагуудад ойлгуулах зорилгоор тодотгож хэллээ. Тэгэхээр залуучууд хоёр пянзанд хэдэн дуу бичүүлээд төрийн шагнал авчихлаа гэж арай бодож болохгүй байх. Мөн өнөөдрийн энэ олон хамтлагууд, өнгө өнгөөр алаглаж байгаа дуучид хөгжимчдийн үндэс суурь, өвөг эцэг чинь “Баянмонгол” чуулга юм шүү гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Мэдэхгүй уран бүтээлчид бас байдаг шиг байна. Бид ямар түүхэн замнал туулж, 50 жилийн хугацаанд хэрхэн хөдөлмөрлөж, улс орны нэр нүүр болж явсныг ойлгоосой гэдэг үүднээс хэлж байна. Бидний үзүүлсэн амжилт зүгээр ч нэг бүтчихсэн зүйл биш. Дуу хөгжим, урлаг уран сайхан гэдэг хүнийг зүгээр баясгадаг зугаацуулдаг гэх ойлголт бий, энэ бол маш өнгөцхөн ойлголт юм. Үүний цаана хүнийг хүмүүжүүлдэг, хүн болгодог, сэтгэл оюуныг нь хөгжүүлдэг, ажил хөдөлмөрт уриалан дууддаг энэ бүх механизмыг дуу хөгжим урлаг гээч чинь хийдэг. “Баянмонгол”-ынхоо түүхийг ингээд ярихад сайхан байна. Ахмад үеэс тромбон хөгжимчин Адъяшаагийн Хишигдорж бид хоёр л торойгоод үлдлээ. “Хуучцуулаас хоёулаа л үлдлээ” гээд хоорондоо утсаар ярьж, мэнд усаа мэдэлцдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн үеэр ажилласан үйлчилгээний ажилчдыг шинжилгээнд хамруулна

Шинэ жилийн баяраар ажилласан худалдаа үйлчилгээний төв, томоохон захуудын худалдагч, түрээслэгч нарыг өнөөдөр (2021.01.03)-өөс эхлэн Covid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ.

Энэ талаар НЭМҮТ-ийн тархвар судлаач Б.Сувд хэлэхдээ “Халдварын дөрвөн голомт тодорхойлогдоогүй судлагдаж байна. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн гэхээр шинэ жилийн баяр болсноос гадна иргэд өөрсдийгөө халдвар авна гэж огт бодохгүй байна. Мөн шинж тэмдэггүй тохиолдлууд гадуур байгаа гэдгийг ч ойлгох хэрэгтэй. Хүн амын дунд шинж тэмдэггүй халдварын нууц үедээ байгаа хүн ч байж болзошгүй. Хөл хорионы хугацаанд иргэд хөл хорионы дэглэм сахиж чадсан уу гэдгийг бодох хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн тухайд “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ зохион байгуулсан ч иргэд идэвхтэй шинжилгээ өгөхгүй, маш удаан явцтай байлаа. Тус дүүрэгт 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр тохиолдол илэрсэн. Үүний цаана хүн амын дунд халдвар тархсан байж болзошгүй. Халдварын байршил тодорхойлогдвол хүмүүст тухай бүр мэдээлнэ. Дээр нь шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилчдаас шинжилгээ авна” гэв.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Цэнгэл: Хуульд 2-3 настай хүүхдийг ажилгүй иргэд хажуу өрөөндөө харахаар заалт орж ирсэн

-БОЛОВСРОЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН УХААЛАГ АРГА, ӨРТГӨӨР ХЭМЖИХГҮЙГЭЭР

ЗАХИРГААДАЛТЫН АРГААР ШИЙДВЭРЛЭХ НЬ МАШ ХОРТОЙ-


Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгууллагчдын холбооны тэргүүн А.Цэнгэлтэй ярилцлаа.


-Боловсролын тухай багц хуульд томоохон өөрчлөлтүүд орж байна. Хуульд орж буй гол өөрчлөлтүүдээс яриагаа эхэлье?

-Боловсролын хуулинд томоохон өөрчлөлт орж байна гэхээсээ илүүтэйгээр боловсролын хууль бүхэлдээ өөрчлөгдөж, тэрхүү өөрчлөлт нь юуны тухай болон юуг зохицуулахад чиглэгдэж байна вэ гэдгээс эхэлж яримаар байна. Юуны түрүүнд Боловсролын багц хууль, салбар хуулиуд бичилт санаа, агуулгыг хийхдээ олон улсын туршлагыг судалсан гэх боловч Монголын соёл, онцлог цаашлаад нийгэм, эдийн засаг дахь үр нөлөө хэрхэн тооцсон бэ гэдэг дээр ихээхэн тодорхой зүйлс харагдахгүй байна. Боловсролын тухай хуулийг батлахдаа Монголын ирээдүйн нийгэм, эдийн засгийн үр нөлөө, үр дагаврыг нь тооцоолох ёстой гэсэн үг л дээ. Боловсролд зарцуулж буй зардлууд гэдэг нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалтад тооцогддог. Энэ утгаараа Монголын төр зарчмын хувьд уг салбарын асуудлыг дангаараа шийдэх үү? Эсвэл боловсролд оролцогч талуудыг татан оролцуулж хамтарч ажиллах уу гэдгээ эхлээд тогтох хэрэгтэй. Боловсрол гэдэг бол маш өргөн том салбар.Энд ганцхан сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, суралцагч, багш гэдэг хүрээгээр хандаж болохгүй. Энэ хууль салбарын хөгжлийн болон салбар дахь оролцогч талуудын эрх ашиг, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн баримт бичиг гэдэг утгаар нь харах хэрэгтэй. Тэгэхээр Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтүүд сургалтын орчин талаасаа өмнөхөөсөө ахиц гарсан мэт боловч оролцогч талуудын харилцааг зохицуулах олон асуудлыг гээсэн хуулийн төсөл орж ирсэн. Тухайлбал, одоо байгаа хуулиар Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль хоёр нэгтгэгдэж орж ирж байгаа. Сургуулийн өмнөх боловсролыг 2-5 нас гэж заасан байсныг 3-5 нас болгон өөрчлөлт оруулсан байна. 2-3 настай хүүхдийг боловсролын салбарын гадна орхигдуулан үлдээсэн ноцтой өөрчлөлт харагдсан..

Хэлэлцүүлгийн шатанд 2-3 настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэсэн хувилбар яригдаж байгаа. Товчхондоо хэлбэл, 2-3 настай хүүхдүүдийг гэртээ ажилгүй сууж буй хэнбугай ч гэрийнхээ хажуу өрөөндөө байлгаж харна гэсэн үг болж байна.

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгүүдэд хоол үйлдвэрлэл, сургалтын тусгай зөвшөөрөл, стандартын орчинд багш ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, мэргэжлийн зохих шаардлагыг хангасан багш ажилтнуудын хяналт дор үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Гэтэл Боловсролын тухай хуульд 1-2 настай хүүхдийг яслид хамруулж, 3-5 насыг цэцэрлэгт хамруулна гэсэн заалт орсон байгаа нь дунд нь цонх үүсгэж хүүхдийг нааш цааш нь болгох нь.

-Тэгэхээр 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй болж байгаа гэсэн үг үү. Эцэг, эхчүүд хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөх, тэдэнд найдах хүсэлгүй байгаа тохиолдолд хэрхэх вэ?

-Хүүхэд харах үйлчилгээ нь боловсролын байгууллага биш.Тэнд мэргэжлийн бус багштай, сургалтад хамрагдсан (18 нас хүрсэн л бол эрх авах боломжтой) байхаар заасан байдаг. Энэ нь хоёр настай хүүхдийн боловсролыг үгүйсгэсэн буюу сурч боловсрох эрхийг нь боомилж байгаа ноцтой асуудал юм. Хоёр настангууд бие даах, нийгэмших, хэлд орж, ярих чадвартай болж, хөгжлийн суурь тавигддаг чухал үедээ хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх багшгүй нөхцөл рүү түлхэгдэж байна. Цэцэрлэгийн зөвхөн нэг чиг үүрэг нь сургуульд бэлтгэх байгууллага ч гол нь хүний насан туршийн боловсролын суурийг тавьдаг газар гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл хүний тархины хөгжлийнх нь 85-90 хувь нь 0-3 насанд тавигддаг гэдгийг олон улсад тогтоочихсон. 3 наснаас хойш хүүхдийн хөгжил оройтно гэдэг онол гарч дэлхий нийт эрт хөгжлийн боловсролд түлхүү анхаардаг болчихсон цаг үе шүү, өнөөдөр.

Энэ чухал гол үеийг уг хуулиараа хүүхэд харах үйлчилгээ рүү шууд шилжүүлчихэж байгаа мэт харагдаад л байгаа. Уг нь энэ чухал үед нь хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах нь монгол төрийн үүрэг байх ёстой юм. Хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг аль аль нь хүүхдийн төлөө ажилладаг л байгууллага. Харин одоо төрийн буруу бодлого шийдвэрээс болж талцах, гол нь бага насны хүүхдийн боловсролын чанарт сөрөг тал үүсэх вий гэсэн болгоомжлол үүсчихлээ. Гадны улс орнууд сургуулийн өмнөх боловсрол руугаа анхаарч хөрөнгө оруулалтаа хийж байхад манай улс үүний эсрэг алхам төлөвлөсөн нь боловсролын салбарт хийж буй ухралт мэт харагдаад байна.

-Боловсролын тухай багц хуульд олон улсын сайн жишгийг хуулсан, авсан гэж яригдаад байгаа. Аль улсын загварыг түлхүү авч байгаа вэ?

-Олон улсын судалгаа хийхдээ ОХУ, Финландын хөгжлийн загварын суурийг түлхүү судалсан гэсэн. Өнөөдөр хэлэлцэгдэж байгаа Боловсролын ерөнхий хуулийн төсөл энэ чигээрээ явсаар байгаад батлагдвал Үндсэн хуулинд заасан хүүхдийн сурах эрх чөлөөг боомилсон, хүн бүрийн тэгш боловсрол хүртэх эрхийг ноцтой зөрчсөн, боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарыг ялгаварлан гадуурхах замаар боловсролын тогтолцооны тогтвортой байдалд сөрөг үр дагавартай хууль болчих эрсдэлтэй байна. Бид дараахь асуудлыг судалж, улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон Боловсролын тогтолцоог бүхэлд нь өөрчилж буй энэхүү асуудлыг нухацтай хандахад анхаарлаа хандуулах ёстой.

-Төр, төрийн бус хувийн хэвшлийг ялгаварласан хууль болж байна гэсэн шүүмжлэл гарсан?

-2002 онд батлагдсан өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй боловсролын хууль нь харилцаанд оролцогч талууд болох суралцагч хүүхдүүд, боловсролын байгууллагуудад тэгш бус байдал бий болгож явж ирсэн. Тиймээс шинэ хуулиндаа энэхүү алдааг засаж залруулж оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Өмнөх хуулиа хүчингүй болгож буй ч тэр хуульд сайн талууд бол байсан. Манай боловсролын салбар төрийн болон хувийн хэвшил гэсэн хоёр талаас бүрддэг. Монголд сүүлийн 10 гаруй жилийн турш төр, хувийн хэвшлийн түншлэл яригдаж байна. Энэ түншлэл дотор боловсролын салбар орчихсон байдаг. Гэсэн атлаа боловсролын салбартай ингэж түншилнэ гэсэн нарийн зохицуулалт байдаггүй. Өнөөдөр Монголд 540 гаруй хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн таван жилийн турш хувийн цэцэрлэгийн нэлээд хувь нь нэмэлт элсэлтээр хүүхэд авсан. Өөрөөр хэлбэл, улсын цэцэрлэгийн ачааллаас үүрэлцэж, улсын цэцэрлэгийн тодорхой хэмжээний хүүхдийг төлбөргүй авдаг гэсэн үг, энэ тоо жил бүр нэмэгдсээр байгаа. Энэ нь төртэй түншилж байгаа маш том хэлбэр юм шүү. Зөрүүлээд төрийн зүгээс түншлэлийн үүрэг хариуцлага юм бэ гэдэг нь тодорхой бус. Тэгэхээр энэ хуулиар дамжуулж төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргая. Угаасаа боловсролын салбарт төр бүх үүргийг өөр дээрээ хариуцан авч чадахгүй учир тодорхой үүргээ хувийнханд шилжүүлэх нь зүйтэй. Өмнөх Боловсролын хуульд төрийн болон төрийн бус өмчийн байгууллагад адил тэгш хандана гэсэн суурь зарчим тусгагдсаныг нь шинэ хуулиар аваад хаячихсан. Төрийн үүрэг ачаанаас үүрэлцэж ирсэн хувийн хэвшлийнхэнд энэ эргэлзээ үүсгэчихэж байна. Хуульд төр ба хувийн хэвшил аль алинд нь адил тэгш хандана гэсэн суурь зарчмыг авч хаяснаар багш нар маань наад зах нь нийгмийн баталгаа, боловсролд эрх тэгш хандах зарчмыг салгаж ялгаварлалыг бий болгоно. Боловсрол бол манай улсын тэргүүлэгч салбар боловсролыг түгээгч, эх орныхоо хойчийг бэлтгэгч багш нар маань өнөөдөр хаана ажилладгаараа ялгаварлагдан, гадуурхагдах ёсгүй. Багш нар бол боловсролыг тогтвортой авч явах гол түүчээлэгч нар. Гэтэл энэхүү хуулинд хувийн хэвшлийн цэцэрлэгт ажилладаг багш нийгмийн баталгааны хувьд үеийн бусад тэтгэмж, урамшууллыг хүртэх эрхгүй хүн болж байгаа. Энэ хуулийн маань үзэл баримтлалд боловсролыг тэгш хүртээмжтэй олгоно гэж сайхан үгээр тодорхойлсон байгаа.

-Боловсрол хэрэгцээгээ дагаж явдаг. Төр, хувийн хэвшил аль аль нь байсаар ирсэн. Төр дангаараа нэгэнт ачаагаа үүрч чадахгүйгээс хойш хувийн хэвшилд ямар боломжийг олгох ёстой вэ?

-Хүмүүс яагаад хувийн цэцэрлэг, сургуульд хүүхдээ өгөх хүсэл сонирхолтой вэ? Хэрэгцээ байгаа учраас өгч байна. Хувийн цэцэрлэгт инноваци, технологи, менежмэнтийн ур чадварууд, ноу хау энгийн үгээр хэлбэл хамгийн сайн боловсрол, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, хөгжлийн суурь төлөвшлийг олгохын төлөө хичээн ажиллаж чадаж байна.

Монголын хүн ам жилдээ дунджаар 70 мянган хүн амаар нэмэгдэж байна. Насжилт залуу хүн амтай манай улсын хувьд боловсролын хэрэгцээ шаардлага бүр нэмэгдсээр. Өнөөдөр төсвийн бараг л 1/3 нь энэ салбарт зарцуулагдаж байна. Гэхдээ сургалтын чанартаа шингэж байгаа тун бага хувийг эзэлдэг. Манай улс нүүрс, зэс мэтийн түүхий эдээс орлогоо олдог, тэр нь бидний сайн менежмэнтийн үр дүнгээс төдийлөн хамаардаггүй дэлхийн зах зээлээс хамаардаг тул манайх шиг тун хэврэг эдийн засагтай оронд улсын төсвөөр боловсролоо улс өөрөө авч явна гэдэг бол үндсэндээ боломжгүй юм. Монголд өнөөдөр ЖДҮ сан, мал аж ахуй тариаланг дэмжих сан, Нийгмийн даатгалын сан гэх мэт байдаг хэрнээ Монголд боловсролын сан гэж яг боловсролын байгууллагаа дэмжсэн нь байдаггүй. Боловсролын байгууллага зээл авбал арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл л авна. Төрийн бодлого, зохицуулалт хүн амын төвлөрөл дээрээ суурилдаг биш заавал сумдад барих ёстой гэх мэтээр байшинд л хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл хүн ам төвлөрсөн газар нь хүртээмжгүй байгааг та өөрөө харж байна. Эндээс уншигчид өөрсдөө хариултаа олоод харах биз.

-Хувьсах зардал, төлбөр зэрэг нь нэлээн маргаан дагуулдаг сэдэв. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

-Хувийн цэцэрлэгт олгодог хувьсах зардал бол боловсролын салбарын төсвийн маш бага хувийг эзэлдэг юм шүү дээ. Өөрөөр нэг цэцэрлэгт олгож буй хувьсах зардлыг төрийн цэцэрлэгийн гаргаж буй төсвийн зардалтай харьцуулахад маш бага хэмжээ юм. Нэг ёсондоо жижиг чулуугаар том чулууг цохиж байна гэсэн үг л дээ. Гэтэл нийт сургуулийн өмнөх боловсролын /СӨБ/ 15 хувийг хувийн цэцэрлэг үүрдэг. Хувьсах зардал бол нэг талаас ухаалаг арга замаар хэрэгжүүлж чадвал хамгийн үр дүнтэй аргын нэг. Үүнийг гадны улс орон боловсролдоо хамгийн амжилттай сайн хэрэглэдэг. Маш бага өртгөөр чанартай тэгш хүртээмжтэй боловсролыг түгээх хөшүүрэг нь өөрөө хувьсах зардал болж өгдөг. Боловсролын салбар бизнесийн салбараас эрс тэс ялгаатай. Үүнийг хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй байгаа юм. Хөрөнгө оруулалтын өгөөж нь урт хугацааных, улирлын чанартай үйл ажиллагаатай, арилжааны банкнаас бизнесийн зээл авдаг. Үндсэндээ гаргаж буй зардал нь бүгд бизнесийн байгууллагын зарчмаар явдаг. Үүнийг тэр болгон хүмүүс ойлгодоггүй. Харин хувьсах зардлыг инфляцийн түвшинд нь уяад олгох юм бол сургалтын төлбөр зэрэг асуудлууд харьцангуй тогтвортой болоод эхэлнэ. Энэ мэтчилэн эдийн засгийн ухаалаг арга, боловсролыг өртгөөр хэмжихгүйгээр захиргаадалтын аргаар шийдвэрлэх гэж оролдох нь боловсролд хортой. Харин эсрэгээрээ хувийн цэцэрлэгийг байхгүй болгоод 530 цэцэрлэг барьж ашиглалтад оруулъя гэхэд зөвхөн байшин барихад 530 тэрбум зарлагдана. Манайхан улс орнуудын туршлагыг судлахдаа дундаас нь гоё харагдах заалтыг сугалж аваад байгаагаас анализ дүгнэлт хийх, нийгэм эдийн засгийн хөрс сууринд хэрхэн бууж байна вэ гэдгийг тооцоолохгүй байгаа нь харамсалтай.

-Хуульд байгаа хэрнээ хэрэгждэггүй заалтууд байдаг. Хуулийн хэрэгжилт ижил тэгш хэрэгжихгүй байна уу?

-Өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандана гэж хуульчилсан хэрнээ маш их ялгавартай ханддаг. Сургуулийн орчинд нэг хүүхдэд ногдох зай талбай стандарт бол хэрэгждэггүй заалтын нэг мөн. Хүүхдэд хөдөлгөөний хэрэгцээ асар их байдаг. Нэг ангид байх хүүхдийн тоо, хүчин чадлын стандартыг тогтоосон хэрнээ энэ нь хувийн хэвшилд яс тас хэрэгждэг хэрнээ төрийн өмчид сургууль, цэцэрлэгт даац нь хэд дахин хэтрэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар л ирсэн. Өмчийн хэлбэр харгалзахгүй боловсролын байгууллагад адил тэгш хандана гэчихээд хувийн хэвшилд ажиллаж буй багш нарыг ялгаварлаж 36 сарынх нь мөнгийг ч олгодоггүй гэх мэтээр ялгаатай хандах нь олон. Ерөнхийдөө багш ажилтнуудын нийгмийн баталгааны тал дээр маш их ялгаатай байдал явж ирсэн. Хүүхдийн мөнгөн дээр ч мөн адил ялгавартай хандаж л ирсэн.

-Бас нэг ноцтой заалт бий гэсэн. Энэ талаар?

-Эцэг, эхийн зөвлөл нь тухайн цэцэрлэгийн үнэ тарифыг тогтоох эрхтэй гэсэн хуулийн заалт дээр шинэ хуульд захирлыг томилох болон чөлөөлөх эрхтэй гэсэн заалтыг нэмж оруулж ирж байна. Мөн боловсрол сургалтын байгууллага орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дэргэдээ туслах аж ахуйтай байж болно гэсэн сонин заалт шинээр орж ирсэн. Боловсрол сургалтын байгууллага нь төрөөс санхүүжиж аж ахуйн компани эрхэлж болох хэрнээ эрх үүрэг нь захиран зарцуулах эрхтэйгээр орж ирж байна. Төр ингэж улам данхайх биш, аж ахуйн ажил хийх биш бодлогын суурь зарчмаар бодлого гаргахад анхаарч ажиллах ёстой.

Боловсролын байгууллагад он удаан жил шийдэгдээгүй асуудлыг бас хэвээр нь л орхисон байна лээ. 2015 онд Боловсролын тухай хуульд Боловсрол сургалтын байгууллага БСБ гэсэн нэрээр бүх байгууллагууд Улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байдаг. Тэгсэн Боловсрол сургалтын байгууллага гэсэн статус Иргэний тухай хуульд байдаггүй гэсэн үндэслэлээр яг ямар нэршлээр явах уу гэдэг нь эргэлзээтэй болсон. Боловсролын тухай хуульд БСБ гэсэн үг байгаа учраас дахин өөрчлөгдөж болохгүй гэх мэтээр хуулийн дунд бүртгэлийн хувьд одоог хүртэл нэг талдаа шийдэгдээгүй хэвээр үлдсэн. Боловсролын байгууллага ашгийн бус байгууллага. Хууль үндсээрээ шинэчлэгдэж байгаа бол алсыг харсан бодлогоор сайн төлөвлөлттэй хийх ёстой. Зарчмын хувьд төр, хувийн хэвшил хамтрах ёстой. Төр хийх алхам нь эх үүсвэрийг хямд өртгөөр шийдвэрлэх асуудлыг шийдэх ёстой. Төр суурь асуудлыг механизмээр шийдэх ёстой. Тэгвэл бага өртгөөр чанартай боловсрол яригдана. Төр ухаалаг шийдвэр гаргавал хувийн хэвшил сайн боловсролыг хүргэнэ. Ийм заалтуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр оруулж ирэх ёстой. Улсын төсвийн 3.1 хувь ДНБ 14 хувьд боловсролын байгууллагад зарцуулдаг. Энэ хууль төрийг улам данхайлгаж байна.

-Танай холбооныхон Боловсролын яаманд хуультай холбоотойгоор хүсэлтээ өгөх гэж байгаа гэв үү?

-Энэ удаагийн хуулийн хэлэлцүүлэх үйл явцад нэг талаас авууштай зүйлс их байна. Тухайлбал, салбарын сайд нар маань хуулийн ажлын дэд хэсэгт хувийн хэвшлийн төлөөллийг оруулж тэдний дуу хоолойг сонсож буй явдал нь сайн хэрэг. Гэхдээ бидний хүсэлт хуульд хэрхэн тусах нь мэдээж тусдаа асуудал. Мөн энэхүү хэлэлцүүлэг Үндсэн хуулийн дараа орохуйц хэмжээний маш том өргөн хэмжээг хамарсан улс орон даяар санал асуулга хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь энэ ажлыг хийж буй хүмүүсийн хичээл зүтгэл гэж харагдаж байна.

Бид нэгэнт боловсролын талбарт дэлхийн иргэнтэй хөл нийлүүлэн алхах гэж байгаа бол төсөв өртгийг эдийн засгийн аргаар тооц. Боловсролд гаргаж буй зардал хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Аливаа хууль боловсролын тогтвортой ирээдүйн хөгжлийг хангах ёстой. Хууль боловсролын оролцогч талуудын тогтвортой байдал, хөгжлийг тэгш хангаж байна уу гэдгээр дүгнэгдэх ёстой. Бид өөрийн хүсэлтийг яаманд тун удахгүй хүргүүлнэ, бидний хүсэлтийг дэмжиж ажиллах байх гэж найдаж байна.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ цаг-үе

Сураггүй болсон 83 настай иргэний цогцос Сонгинохайрхан дүүргээс олджээ

Гэрээсээ гараад сураггүй болсон өндөр настны цогцос 18 хоногийн дараа олджээ.

Өнгөрөгч сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон 83 настай Д-гийн цогцсыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу нэгдүгээр сарын 2-ны орой олсон байна. Талийгаачийн ар гэр, цагдаагийн байгууллагынхан энэ хугацаанд түүнийг хайсаар байсан боловч сураг гаралгүй өдийг хүрсэн юм.

Талийгаачийн цогцсыг жүжигчин Д-ны автомашинаас олсныг эх сурвалж хэлэв. Жүжигчин Д машинаа онгорхой орхисон байсан гэдэг гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа аж.

Уг хэргийн Сонгинохайрхан дүүргийн III хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурна

Нэгдүгээр сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 32-37 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн цас багатай газраар 12-17 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 23-25 градус хүйтэн байна.

Багануур орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 градус хүйтэн байна.

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох

Ховд аймгийн Алтай суманд хязгаарлалт тогтоолоо

Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга захирамж гаргаж, Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан иргэний нэгдүгээр хавьтал тус суманд ирсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 5-ныг хүртэл хязгаарлалт тогтоожээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Иргэн Д: ТУСГААРЛАХ БАЙРАНД ШИНЭ ОНОО ГАНЦААРАА УГТАХ СОНИРХОЛТОЙ САНАГДСАН ШҮҮ

БНСУ-аас манай улсын 34 иргэн 12-сарын 26-нынислэгээр эх орондоо ирсэн. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг14-21 хоногийн хугацаанд өдрийн 50 мянган төгрөгийн төлбөртэйгээр тусгаарлаж байгаа билээ.Тэгвэл тусгаарлах байрны нөхцөл байдлын талаар тодрууллаа.

Иргэн Д:

-Таны хуваарьлагдсан тусгаарлах байрны нөхцөл ямархуу байна. Тав тухтай байж чадаж байна уу?

-Биднийг өрөөнд нэг, нэгээр нь оруулсан учраасцэлгэр өрөөнд тухтай байгаа. Буудлын утаснууд хоорондоо холбогддог болохоорхамт тусгаарлагдаж буй хүмүүс рүү залгаж ярьжболдог.


-Хоолны хувьд амт чанар хэр байна. Өдөрт хэдэн удаа хоол өгдөг вэ?

-Хоолны хувьд хэмжээ, амт чанарболомжийн,хааяа жаахантостой байдаг.Өглөө аарц, 11 цагт бантан, 13 цагаас нэг, хоёрдугаар хоол , 16 цагт аарц, чацаргана, 18 цагаас оройн хоол өгдөг. Шаардлагатай бол дансаар мөнгөө төлөөд, хоол захиалах боломжтой. Цэвэр ус л харин байдаггүй.



-Тусгаарлалтын байранд шинэ оноо угтаж таарчээ?

-Тийм ээ. Гэрээсээ өөр газар, ганцаараа он гаргах нэг бодлын сонирхолтой ч юм шиг. Эндээс бидэнд шинэ жилийн гарын бэлэг гардуулсан.

-Интернетээ өөрсдөө зохицуулж байна уу?

-Энэ буудал интернеттэй болохоор өөрсдөө дата худалдаж авахгүй амар байгаа. 14 хоногт нэг удаа эргэлтээр юм оруулж болно.

-Тусгаарлалтын зардалд нийт хэчнээн төгрөг төлсөн бэ?

-14 хоног гэхээр 700 мянган төгрөг төлсөн.


-Өрөөний цэвэрлэгээг өөрсдөө хийдэг үү?

-Алчуур, саван бэлдэж өгсөн.Тиймээс өрөөгөө өөрсдөө цэвэрлэнэ. Мөн тамхи татахыг хориглодог.

-Коронавирусын шинжилгээг хэдэн удаа авсан бэ?

-7 хоногт нэг удаа авч байгаа. Өглөө бүр халуун үзэж тэмдэглэдэг.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм

Ц.Ганзориг: “Covid-19”-ийн эсрэг вакциныг оруулж ирэх цаад хугацаа гуравдугаар сарын 1-н гэж хэлж болно

Ц.Ганзориг: Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагт явна

Улсын Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг вакцинтай холбоотой асуудлаар тайлбар өглөө.

Тэрбээр “2020 оны долдугаар сарын 25-нд COVAX хөтөлбөрт бүртгүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулах учиртай. Дээр нь Сангийн сайдаар удирдуулсан ажлын хэсэг бусад эх үүсвэр, бусад улс орноос вакцин авахаар ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн сайдын хэлсэнчлэн орж ирэх вакцины цаад хугацаа гуравдугаар сарын 1-н гэж хэлж болно. Тэр хүртэл та бид хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа зүүх зэрэг дэглэмээ баримтлах хэрэгтэй. Улсын Онцгой комиссоос 80-90 хувийн хөл хориог тогтоож буй энэ үед хувь хүний хариуцлага чухал” гэлээ.