Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨВӨРХАНГАЙ: Отрын 209 малчин өрх тус бүрт 200 кг нүүрс болон эмийн багц олголоо

Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын баг Булган аймгийн Гурванбулаг, Хишиг-Өндөр, Орхон, Могод суманд оторлож буй аймгийнхаа малчдыг эргэж, нөхцөл байдалтай нь биечлэн танилцлаа. Тухайн сумдад тус аймгийн 209 малчин өрх отроор яваа бөгөөд өвөлжөө, бууцнаасаа хөөгдөх, татвар хураамж төлөх, адуу малаа хөөлгөх зэрэг асуудал бэрхшээлүүд тулгамдаж байгааг малчид хэлж байв. Ажлын багаас тухайн сумдын удирдлагуудтай уулзаж, малчдыг дөрөвдүгээр сарын 1 хүртэл тав тухтай өвөлжүүлж, хаваржуулахаар гэрээ хэлцэл хийсэн бөгөөд малчдынхаа нийгмийн үйлчилгээний зардалд зориулж, сум бүрт 10 сая төгрөгийн дэмжлэгийг аймгаас олгохоор шийдвэрлээд байна.Мөн отрын 209 малчин өрх тус бүрт 200 кг нүүрс болон эмийн багц олгож, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ. Ажлын багийн бүрэлдэхүүнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, БОЭТ-ийн эмч, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга, хөдөө аж ахуйн тасгийн болон эмнэлгийн алба хаагчид хамтран ажиллалаа. Аймгаас томилогдсон ажлын дөрвөн баг Булган, Сэлэнгэ, Төв аймгийн 16 суманд оторлож буй 789 малчин өрхөд 188 тонн нүүрсний дэмжлэг үзүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 1108 хүн нэвтэрчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 549 тээврийн хэрэгслээр 1108 зорчигч хот руу нэвтэрч, 551 тээврийн хэрэгслээр 1146 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын явцад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

Монгол Улсын 30 жилийн түүхт парламент технологийн дэвшлийн хөгжлийг ашиглан цар тахлын үед цахимаар чуулганы хуралдааныг тасралтгүй үргэлжлүүлсээр байна.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед УИХ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, шуурхай шийдвэр гаргаж, ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

/КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Татварын алдангиас чөлөөлөх тухай хууль, НДШ-ийн төлбөр, алдангиас чөлөөлөх тухай хууль зэрэг цаг үеийн асуудлыг шийдэх чухал хуулиудыг цахимаар хуралдан баталлаа.

Үүнээс гадна олон нийтийн санал, хүсэлтэд нийцүүлэн хууль боловсруулах Lawforum.parliament.mn, Lawmaker.parliament.mn цахим системийг нэвтрүүлээд байна. Тус цахим системд энгийн иргэд, эрдэмтэн судлаачид болон тухайн хуулийн төсөлтэй холбоотой салбарын мэргэжилтнүүд шууд холбогдож, санал бодлоо илэрхийлэх боломжтой. Энэхүү цахим тогтолцоо нь парламентын үйл ажиллагааг нээлттэй, ардчилсан байх зарчимд нийцүүлэхээс гадна хууль тогтоох, хэрэгжүүлэхэд томоохон дэвшил авчрах юм.

Categories
мэдээ нийгэм

Амны хаалтаа ил задгай хаяхгүй байхыг анхаарууллаа

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймагт ажиллаж, уртын тээврийн жолооч нарт шинжилгээ хийж байна. Тусгай дугаарын долоон утсанд иргэдээ хүлээн авч, заавар зөвлөмж өгсөн хэвээр байгаа. Дэлхий дахинд коронавирусний тархалт өндөр хэвээр байна. Дэлхий даяар бүх нийтийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, амны хаалт зүүх, зүүгээгүй хүнд өндөр торгууль ногдуулах арга хэмжээ авч эхэлсэн. Олон хүнийг хамарсан өвчлөл гарах нөхцөл бүрдээд байгаа учир зай барих, амны хаалт зүүх зэрэг арга хэмжээгээ сайтар авах хэрэгтэй байна. Мөн хүмүүс амны хаалтаа ил задгай хаяж байгаа үйлдлээ зогсоохыг анхааруулж байна.. Таны хаясан амны хаалт бусдыг өвчлүүлэх учир замбараагүй хаях нь аюултай гэдгийг дахин анхааруулъя.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НОГООННУУР СУМ: 4553 тонн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн 190 машин нэвтэрчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхлэн Цагааннуур боомтоор зөвхөн шатахуун ачсан тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлж эхэлсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 4553 тонн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн 190 машин нэвтэрчээ. Эдгээр тээврийн хэрэгслүүдэд Мэргэжлийн хяналтын газрын ариутгагч нар ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлж, эрх бүхий байгууллагууд ачаа буулгах ажилд хяналт тавьж, тухайн өдөртөө багтаан буцаах арга хэмжээ авч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр PCR шинжилгээ авч буй газрууд

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд шинжилгээ өгөх боломжтой газруудыг танилцуулъя. Шинжилгээ авах газрууд заавал харьяаллын дагуух дүүрэгтээ шинжилгээ өгөхийг сануулж байна.

1800-0119 дугаараас лавлаж мэдээлэл авахад,

  • Сонгинохайрхан дүүрэг – 36-р сургууль
  • Сүхбаатар дүүрэгт – 3-р сургууль
  • Баянгол дүүрэг – 47-р сургууль
  • Чингэлтэй дүүрэг – 50-р сургууль
  • Хан-Уул дүүрэг – 18-р сургууль
  • Баянзүрх дүүрэг – 14-р сургууль дээр тус тус шинжилгээ авч байгаа гэлээ.

Шинжилгээ авах цэгүүд 09:00 – 13:00 цагийн хооронд ажиллах аж. Даваа гаригаас буюу нэгдүгээр сарын 4-ний өдрөөс шинжилгээ авах бусад цэгүүд ажиллаж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хөл хориог сунгах эсэх эрсдэлийн үнэлгээг өнөөдөр хийнэ

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Өнөөдөр (2021.01.03) нийт 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээ хийх ажээ.

Уг үнэлгээний хариуг үндэслэн Улсын онцгой комисс болон Засгийн газар маргааш буюу Даваа гаригт хуралдаж, хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн, шийдвэр гаргах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМ: Нийт 16613 ширхэг мал эмнэлгийн гэрчилгээг олгожээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 онд “Мал эмнэлгийн нэгдсэн цахим систем”-ээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд нийт мал эмнэлгийн 16613 гэрчилгээг олгожээ. Энэхүү үйлчилгээг Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 01/1312, Сэлэнгэ аймгийн Засаг даргын А|309 тоот захирамжийн хүрээнд үзүүлсэн аж. Гэрчилгээг олгохдоо хүнсний хэрэглээ, худалдаа, үржлийн зориулалтаар, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн зэрэгт бүрэн хяналт тавьж, баталгаажуулалт хийн олгосон байна. Энд адуу 49183, үхэр 21512, тэмээ 49, хонь 69731, ямаа 42618, гахай 517, тахиа 68, нохой 3, туулай 4 буюу нийт 183694 толгой мал, амьтан байна. Мөн 588249 кг мах, махан бүтээгдэхүүн, 792469 л сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 14 ш, зөгийн бал 2520 кг, арьс шир, түүхий эд бүтээгдэхүүн 84068 ш гээд бүгд 1467320 кг/ш бүтээгдэхүүнийг тус тус хянан баталгаажуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт батлагдсан тохиолдлын 68.8 хувь нь эдгэрчээ

ХӨСҮ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар дахин 14 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 869-д хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад халдварын 1263 тохиолдол бүртгэдээд байгаа бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 68.8 хувь эдгэрээп байна.

Нэгдүгээр сарын 3-ны өдрийн 11:00 цагийн байдлаар 384 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа бөгөөд

  • 2 хүн маш хүнд,
  • 9 хүн хүнд,
  • 104 хүн хүндэвтэр,
  • 269 хүн хэвийн гэсэн ангилалд хамаарч байгаа юм”гэлээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​УВС АЙМГИЙН НАРАНБУЛАГ СУМ: Наранбулаг сумаас зүүн хойд зүгт 4,3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Энэ сарын 28-нд орон нутгийн цагаар 4 цаг 21 минутад Наранбулаг сумаас зүүн хойд зүгт 20 км-т 4,3 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн чичирхийлэл Наранбулаг, Хяргас сумын иргэдэд мэдрэгдсэн бөгөөд ямар нэг хохирол учраагүй байна. Энэхүү газар хөдлөлт нь 2020 он гарсаар Увс аймагт бүртгэгдсэн найм дахь удаагийн газар хөдлөлт байна. Эдгээр найман удаагийн газар хөдлөлтийн чичирхийллийн гурав нь иргэдэд мэдрэгджээ.