Categories
мэдээ нийгэм

Бага, дунд ангийнханд зориулсан теле хичээл маргааш эхэлнэ

2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтаар Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн ахлах ангийн сурагчдад нэгдүгээр улирлын агуулгыг бататгах, давтах теле хичээлийг эхлүүлсэн. 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн суралцагчдад зориулсан теле хичээл эхлэх бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хичээл нэгдүгээр сарын 8-ны өдөр эхэлнэ.

Теле хичээл контент нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн билээ.

Дашрамд дурдахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх долоон хоногт бүх нийтээр амрах баярын өдөр хоёр удаа тохиосон ч нийт 548 багш цахим хичээлийг удирдан зохион байгуулж, давхардсан тоогоор 43247 сурагч оролцжээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улс Оксфордын вакцинд зөвшөөрөл олгожээ

Энэтхэг улсын эрх баригчид Баасан гариг (2021.01.01)-т Оксфордын их сургууль болон биотехнологийн “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакциныг дотооддоо хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Тус вакцин нь Энэтхэг улсад албан ёсоор зөвшөөрөгдсөн анхны вакцин болж байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харш Вардхан дахин гурван вакцины зөвшөөрөл авах хүсэлтээ өгсний нэг нь ОХУ-ын эрдэмтдийн бүтээсэн “Sputnik V” ажээ. Түүнчлэн Энэтхэгийн дотоодын “Bharat Biotch” компанийн “Covaxin”, “Zydus Cadila” компанийн “ZyCoV-D” зэрэг вакцинууд зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн байна.

“AstraZeneca”, Оскфордын их сургуулийн вакцин нь бусдаасаа хямд үнэтэй, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл энгийн гэдгээрээ давуу талтай юм. Гэсэн хэдий ч арваннэгдүгээр сард олон нийтэд ил болсон мэдээллээр тус вакцины туршилтын явцад алдаа гарч, хагас тунгаар хийсэн хүмүүст 90 хувийн дарлаа тогтож, бүтэн тун тариулсан хүмүүст 62 хувийн дархлаа тогтсон билээ. Вакцин боловсруулагчид дунджаар 70 хувийн үр дүн үзүүлсэн хэмээн дэлхий нийтэд зарласан нь эргэлзээ төрүүлсэн юм.

Эх сурвалж: GUARDIAN

Categories
гадаад мэдээ нүүр-хуудасны-шинэ-оцлох

Дэлхий даяар эдгэрсэн хүний тоо 60 сая давлаа

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 84 сая 978 мянга давж, эдгэрсэн хүний тоо 60 сая 095 мянгад хүрлээ.

Categories
гадаад мэдээ

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийж буй улс орнууд

Коронавирусийн эсрэг Pfizer-BioNTech, Moderna, Sputnik V болон Sinopharm вакцинуудыг улс орнууд тарьж эхэлжээ.

  • Oxford/AstraZeneca: €1.78 (£1.61).
  • Johnson & Johnson: $8.50 (£6.30).
  • Sanofi/GSK: €7.56.
  • Pfizer/BioNTech: €12.
  • CureVac: €10.
  • Moderna: $18.

АРГЕНТИН

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын “Спутник” вакцины 1-р тарилгыг эрүүл мэндийн ажилтнуудад хийж эхэлнэ.
    • Эхний ээлжинд 300000 тун хүлээн авсан
    • Нийтдээ 22 сая тун худалдан авна

БЕЛЬГИ:

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр BioNTech/Pfizer вакциныг хүлээн авч, анхны тарилгыг ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 96 настай эмэгтэйд хийжээ.
    • Эхний ээлжинд 9750 тун хүлээн авчээ.
    • 11 сая хүн амынхаа 70%-ийг 2021 оны эцэс гэхэд вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

КАНАД:

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 89 настай эмэгтэйд анхны вакцин хийжээ.
    • Moderna вакциныг баталсан
    • Эхний ээлжинд 30000 тун хүлээж авсан
    • 7 вакцины үйлдвэрлэгчтэй 414 сая вакцин худалдан авах гэрээ байгуулсан

ЧИЛИ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн
    • Pfizer-BioNtech вакцины 10000 тун хүлээн авчээ
    • Анхны вакциныг 42 настай сувилагчид хийсэн

КОСТА РИКА

    • Pfizer-BioNTech вакциныг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 91 настай эмэгтэй хүнд хийжээ.
    • Эхний ээлжинд 9750 тун хүлээн авчээ.
    • Нийтдээ 3 сая тун авах гэрээ байгуулсан. Ингэснээр 1,5 сая хүнд 2 тун хийнэ.
    • AstraZeneca болон Covax механизмаар дамжуулан нэмэж вакцин худалдан авч, 3 сая хүн буюу нийт хүн амын 60%-ийг вакцинд хамруулах болно.

ХОРВАТ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 81 настай хүнд хийжээ.
    • Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Pfizer-BioNTech вакцины 9750 тун тус улсад тээвэрлэгдэн иржээ.
    • Нийт 5,6 сая тун захиалсан. Үүнээс:
      • AstraZeneca-гийн 2,7 сая тун захиалсан
      • Johnson & Johnson-ныхоос 900000 тун захиалсан
      • Pfizer болон Moderna-гаас 1 саяыг захиалсан
      • CureVac-гаас 300000 тун захиалсан
    • Вакцинжуулалт үнэ төлбөргүй, сайн дурынх байна.

КИПР

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр вакцинжуулалтын хөтөлбөрийг гэртээ амьдардаг тэтгэврийн иргэдэд 2 тунгаар хийж эхлүүлжээ.
    • Pfizer-BioNtech вакцин ашиглаж байна.
    • AstraZeneca-гаас 1,192,043 тунг 2020 оны арванхоёрдугаар сараас 2022 оны 2-р улирал хооронд хүлээн авахаар төлөвлөжээ.
    • Pfizer-аас 391,637 тунг 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны 3-р улирал хооронд хүлээн авахаар төлөвлөсөн
    • 900000 хүнийг вакцинжуулалтад хамруулна
    • Вакциныг заавал хийлгэх зарчмаар иргэдийг хамруулна

ЧЕХ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Андрей Бабис нь Pfizer-BioNTech вакцины тарилга хийлгэсэн.
    • 9750 тунг эмнэлэгүүдэд тарааж байна.
    • Ерөнхий сайдын мэдээлсэнээр 10,7 сая хүнээс 9 сая хүнийг вакцинд хамруулна.
    • Нийт 15.9 сая вакциныг захиалсанаас Pfizer/BioNTech-оос 8 саяыг авна.

ДАНИ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр асрамжийн газарт байгаа хүмүүст хийж эхлүүлжээ. Анхны тунг 79 настай хүнд хийв.
    • Арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Pfizer-BioNTech вакцины анхны тунг 13331 хүнд буюу нийт хүн амын 0,23%-д хийсэн.

ФИНЛАНД

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр эрүүл мэндийн салбарын эрсдэлт нөхцөлд ажиллаж буй 6 хүнд Pfizer/BioNTech вакцины анхны тунг хийжээ.
    • Вакциныг хүссэн хүн бүхэнд үнэ төлбөргүй хийх стратегитэй гэж Засгийн газар нь мэдэгджээ.

ФРАНЦ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 78 настай эмэгтэй хүн болон эмчид Pfizer BioNTech вакцин тарьжээ.
    • Эхний ээлжинд 19500 тун хүлээж авсан.
    • 7000 гаруй асрамжийн газрын оршин суугч болон ажилтныг вакцинд 2021 оны эхнээс эхэлж хамруулна.

ГЕРМАНИ

    • 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 101 настай эмэгтэйд BioNTech-Pfizer вакциныг хийжээ.
    • 80 наснаас дээш иргэд, настай болон өвчтэй хүмүүсийн асрагч нар болон эрүүл мэндийн ажилтнуудыг эхний ээлжинд хамруулна.
    • 2021 оны нэгдүгээр сарын сүүлээр 3-4 сая тун, гуравдугаар сар гэхэд 11-13 сая тун хүлээн авч, эхний ээлжинд хамрагдах иргэдийг вакцинжуулж дуусна гэж төлөвлөжээ.
    • Нийт 84 сая хүнийг бүрэн вакцинжуулахад нэг жилийн хугацаа шаардагдана гэж тооцоолжээ.

ГРЕК

    • Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Pfizer-BioNTech вакциныг хамгийн эхэнд түргэн тусламжийн төвийн ахлах сувилагчид хийжээ.
    • Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь вакцин хийлгэсэн 3, 4 дэх хүмүүс болжээ.

УНГАР

    • Pfizer-BioNTech вакциныг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хийж эхэлжээ.
    • Эхний ээлжинд 4875 хүнд хийх тун хүлээн авсан.
    • Арванхоёрдугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Спутник вакцины 6000 тун хүлээн авчээ.

ИЗРАИЛ

    • 71 настай Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Pfizer-BioNTech вакцины анхны тунг хийлгэсэн.

ИТАЛИ

    • Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Pfizer/BioNTech вакцины анхны тунг сувилагчид хийв.

КУВЕЙТ

    • Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн.
    • Pfizer-BioNTech вакцины 150000 тунг хүлээн авчээ.

МАЛТ

    • Pfizer-BioNTech вакциныг арванхоёрдугаар сарын 27-ны өдөр улсын эмнэлгийн сувилагчид хийжээ.

МЕКСИК

    • Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн.
    • Pfizer-BioNTech вакцины 3000 тунг хүлээн авч, анхны тарилгыг сувилагчид хийжээ.

ПОЛЬШ

    • Арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Pfizer-BioNTech вакцины анхны тунг Дотоод хэргийн яамны дэргэдэх эмнэлгийн сувилагчид хийжээ.

КАТАР

    • 12-р сарын 22-ны өдөр Pfizer-BioNTech вакцины анхны тээвэрлэлт хүлээн авсан
    • Вакцины 2 тунг тус тусад нь 3 долоо хоногийн зайтайгаар 7 анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний төвүүдэд хийхээр төлөвлөж байгаа
    • Тус улс мөн Moderna, Oxford-AstraZeneca вакциныг худалдан авах гэрээ байгуулсан

РУМЫН

    • Gрванхоёрдугаар сарын 27-ны өдөр сувилагчид Pfizer-BioNTech вакцины анхны тунг хийжээ6
    • 10000 тун хүлээн авчээ6

ОХУ

    • Тус улсын албаны мэдээллээр, өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Спутник вакциныг иргэдэд тарьж эхэлсэн.

САУДЫН АРАБ

    • Арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Pfizer-BioNTech вакцинжуулалт хийж эхэлсэн.

СЕРБ

    • Арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий сайд нь Pfizer-BioNTech анхны тунг хийлгэж, вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн.
    • Нийтдээ 60000 тун авахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд асрамжийн газруудад болон эрүүл мэндийн ажилтнуудад хийнэ.

СЛОВАК

    • Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын Халдварын хорооны гишүүнд Pfizer-BionTech вакцины анхны тунг хийжээ.

ШВЕЙЦАРЬ

    • Арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Pfizer-BioNTech вакцины анхны тунг асрамжийн газар амьдардаг 90 настай хүнд хийжээ.

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ

    • Арванхоёрдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн.
    • Pfizer-BioNTech, Sinopharm гэсэн хоёр вакцин хэрэглэхээр зөвшөөрчээ.

АНГЛИ

    • Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр 90 настай эмээд Pfizer-BioNTech вакцины анхны тунг хийжээ.

АМЕРИК

    • Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Pfizer-BioNTech вакциныг түргэн тусламжийн төвийн сувилагчид хийжээ.
    • Хөтөлбөр эхэлсэнээс хойш 1 сая гаруй иргэнийг хамруулаад байна.
    • АНУ-ын холбогдох байгууллага Modernа-гийн үйлдвэрлэсэн вакциныг баталсан.

БЕЛАРУС

    • Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр “Спутник” вакциныг хийж эхэлсэн.
    • Ерөнхийлөгч Лукашенко мэдэгдэхдээ тус туслын 2 сая хүнийг сайн дурын вакцинжуулалтын хөтөлбөрт хамруулахаар зорьж ажиллана гэв.

ЭНЭТХЭГ

    • AstraZeneca-г онцгой байдлын үед хэрэглэх вакцинаар баталсан.
    • 2021 оны эхний найман сард 1,5 тэрбум хүний 300 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
    • Тус орны вакцин үйлдвэрлэгч SII компани нь AstraZeneca-ийн 50 сая тун худалдан авсан бөгөөд төрд нэг тунг 3,4 фунт, зах зээлд 15,6 фунтээр нийлүүлнэ.
    • Энэтхэгийн Засгийн газар өөрийн орны үйлдвэрлэгч Bharat Biotch компанийн COVAXIN, Zydus Cadila компанийн ZyCoV-D болон ОХУ-ын Sputnik-V гэсэн гурван вакциныг батлахаар ажиллаж байна.

ИСПАНИ

    • Pfizer-ийн 4,5 сая тун хүлээж авач, 2,3 сая хүнийг вакцинжуулна.
    • Эхний ээлжинд асрамжийн газрын ахмад настанууд болон ажилтнуудыг, дараа нь эрүүл мэндийн ажилтнууд, бусад эмзэг бүлгийн иргэдийг, цаашлаад эрүүл мэндийн шаалтгаантай иргэдийг хамруулна.
    • Нийт 47 сая хүний 15-20 сая хүнийг 2021 оны зургадугаар сар гэхэд вакцинд хамруулна гэж төлөвлөж байна.2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс цуглуулсан мэдээллийн товч тоймыг хүргэж байна.Pfizer-BioNTech, Moderna, Sputnik V болон Sinopharm вакцинуудыг улс орнууд тарьж эхэлжээ.Вакцины үнэ төлбөр www.theguardian.com/world/2020/dec/18/belgian-minister-accidentally-tweets-eus-covid-vaccine-price-list

        • Нийт 47 сая хүний 15-20 сая хүнийг 2021 оны зургадугаар сар гэхэд вакцинд хамруулна гэж төлөвлөж байна.
Categories
гадаад мэдээ

Японд шувууны томуу дэгджээ

Японы төвийн Гифү мужид шувууны томуу гарсан тухай нэгдүгээр сарын 2-нд Kyodo агентлаг мэдээллээ.

Халдварын голомт Минокамо хотын шувууны аж ахуйд илэрчээ. Мужийн удирдлага халдвартай тэмцэх штаб байгуулан ойрын үед хийх ажлаа төлөвлөсөн байна. Улмаар Минокамо хотын шувууны аж ахуйн тахиануудыг устгахаар болжээ.

Японд өвчин анх дэгдсэн арваннэгдүгээр сараас хойш 3,8 сая тахиаг устгалд оруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд төсвөөс ЖДҮ-ийн зээл олгохгүй

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 94.6 хувь буюу 4.998.1 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, 5.4 хувь буюу 286.5 тэрбум төгрөг нь бусад тусгай сангийн зардлуудыг тусгажээ. Харин 2021 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮДС-нд 2021 оны төсвөөс нэг ч төгрөг олгохгүй гэсэн үг .

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл Covid-19-ийн цар тахал ЖДҮ эрхлэгчдийн 60 хувьд нөлөөлж, их хэмжээний аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсан гэсэн судалгаа байхад яагаад төсөв тусгасангүй вэ гэдэг нь шүүмжлэл дагуулаад эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Барс-1,2”, “Хархорин” захын 534 ажилтныг PCR шинжилгээнд хамрууллаа

Нийслэлийн Онцгой Комиссын 2021 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 3 тоот албан бичгийн хүрээнд өчигдөр ажилласан Баянгол дүүрэгт байрлах “Барс-1,2”, “Хархорин” зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг 11:00 цагаас эхлэн тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж эхэлсэн.

Одоогийн байдлаар дээрх гурван захын 534 ажилтан, түрээслэгч шинжилгээнд хамрагдаад байгаа бол холбогдох мэргэжлийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврээр 11090 зорчигч үйлчлүүлжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.03/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 438 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 11090 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд 634 автобус, 165 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Төв болон хөдөлгөөнт, суурин байршилд хяналт шалгалтыг 81 ажилтан гүйцэтгэгч байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 39 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 8361 удаа уншуулжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Ховд аймгийн Алтай суманд очсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Улаанбаатар хотод коронавирусийн халдвараар оношлогдсон иргэн С-тэй ойр харилцсан иргэд Ховд аймгийн Алтай суманд ирсэн. Үүнтэй холбогдуулан энэ оны нэгдүгээр сарын 02-05-ны өдөр хүртэлх хугацаанд Алтай суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон юм.

Улмаар тэдгээр иргэдийг тусгаарлах, PCR шинжилгээнд хамруулах ажлыг Алтай сумын Онцгой комиссоос шуурхай зохион байгуулжээ.

Ингээд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Алтай суманд ирсэн Б, Т гэх хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Эдгээр иргэд одоогоор тус сумын Эрүүл мэндийн төвд эмчийн хяналтад байна. Биеийн байдал хэвийн байгаа бөгөөд долоо хоногийн дараа дахин шинжилгээнд хамрагдах юм.

Мөн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Алтай суманд ирсэн хоёр иргэний ойрын хавьтагч 69 хүн байгааг тогтоож, асуумж судалгаа авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Алтай сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын төвөөс орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний төв, дэлгүүрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох тухай шийдвэр энэ сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөгдөх аж.

Одоогоор Алтай суманд зургаан хяналтын цэг байна. Мөн хоёр хөдөлгөөнт эргүүл ажиллаж буй.

Categories
гадаад мэдээ

АНУ-д 4.2 сая гаруй хүн коронавирусийн вакцин хийлгэжээ

АНУ-д коронавирусний вакцины эхний тунг 4 сая 225 мянга 756 хүн хийлгээд байна гэж тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.

Нийт 13 сая 71 мянга 925 тун вакциныг зохих эмнэлгийн байгууллагуудад илгээсэн байна. Мэдээллээс үзвэл, коронавирусний эсрэг дархлаажуулалтад “Moderna”, “Pfizer-BioNTech” компаниудын вакциныг ашиглажээ.

Жонс Хопкинсийн Их сургуулийн мэдээллээр, АНУ-д илэрсэн халдварын нийт тохиолдол 20 сая 379 мянга 265-д хүрч, 349 900 хүн нас барсан бол 12 сая орчим хүн эдгэрчээ. Үүний зэрэгцээ тус улсын эмч нар нэгдүгээр сарын сүүлч гэхэд 150 мянга гаруй хүн “COVID-19”-ийн улмаас нас барж болзошгүй гэж таамаглаж байна. Вашингтоны Их сургуулийн Эрүүл мэндийн шинжилгээ, хэмжилтийн хүрээлэнгийн гаргасан загвараар энэ сард нас баралтын түвшин өмнөх сарын статистик үзүүлэлтээс хамаагүй давж магадгүй байгааг харуулжээ.